sonin.mn
 
Тэр эрхэм өгүүлрэн:
 
-Та нар шүвдэн энэ цөлд надаас бүү сэжиглэгтий. Би их Лениний нутгийн хүн. Монгол оронд газар зүйн судалгаа хийж олон он жилийг элээсэн орос үндэстэн. Энэ удаад тэртээх Сэгс цагаан богдыг судлангаа чиний ажил амьдралыг сонирхохоор зориуд танай руу ирлээ” гээд ээжтэй хөөрөлдөнгөө намайг өхөөрдөн атга дүүрэн чихэр өгсөнсөн. Симуков гуай Өмнөговийн төвийг анх гурван сайхан уулын ард Даланзадгад нэртэй хот байгуулах суурийг Ж.Самбуу болон Дорж мээрэн тэргүүтний хамт тавилцсан нутгийхны нэн дотно хүн байсан юмсанж. Ээжийгээ даган цулхир түүх аянд заримдаг цөл рүү аялангаа учирсан өөр нэг содон бөгөөд нэн бишрэлт тохиолдол гэвэл 1945 оны намар, тодруулбаас ...1945 оны тэр нэгэн өдөр Монгол Улсдаа төдийгүй өвөө миний амьдралд дурсгал болон үлдсэн юм шүү дээ. Юу хэмээвээс Монгол Улсын тусгаар тоггнолыг баталгаажуулах гарын үсэг ээжид минь тохиосон болой. Цулхирын цэнхэр майханд багийн дарга Цэрэндорж бас бус хүмүүс ээжийн гарын үсгийг их л анхааралтай зуруулсан. Хүүхэд насны амьдрал энэчлэн зэлүүд буйд говь төдий бус алсын аян говиос мөнөөх л Сэлэнгэ мөрөн тийш үргэлжилсэн нь цөөнгүй.
 
Багадаа би нэгэнтээ ээжээс “Таны жинхэнэ төрсөн нутаг” гэсэн асуултад -Ээж нь охид, хөвгүүд та нарын төрсөн нутаг энэ Нэмэгт Гэлбэнт бус холын хол мөнх цаст Отгон тэнгэр хайрхан Завхан голын сав нутагт төрсөн. Ээж аав минь Завхан голын нэгэн голдирол Зэсийн бүрд нэртэй тансаг сайхан бүрд түшиглэн аж төрөнгөө хоёр хүү гурван охин төрүүлсний хоёр дахь нь тэртээх 1910-аад онд юмсан уу нөгөөх гайхал Манжийн амбан нутагтаа буцуут л аав ээж хоёр минь Сүрэн, Цэрэндулам, Сосорбурам нэртэй гурван охин хөвгүүн Гэндэнгээ дагуулан урагшаа Лхасын орныг зорьсон гэдэг. Ийнхүү аялах зам зуур Сүрэн, Сосорбурам бид гурвыг Нэмэгт хайрханаар нутагладаг үе тэнгийн залуус гэргийгээ болгон айл гэр болцгоосон байхгүй юу. Аа харин аав, ээж хоёр хөвгүүнээ дагуулан Алшаа хошуугаар дамжин харийг зорьсон юм гэнэ билээ. Ай хүмүүний хорвоод мэндэлсэний эцэст ер юу эсийг үзнэв дээ Энэ бол ээжийн минь үр ач нартаа дуурсан ярьдаг сургаапь байж л дээ.
 
ЭЛЧИН САЙДАД БЭЛЭГЛЭХ ЦАГААН ТАЙЛАГ
 
Шар хулсны хийд нэртэй хуучин балгас түшиглүүлж төвлөрүүлсэн Мандал-Овоо сумын нэг онцлог нь тэмээн сүргийн тоогоор улсад тэргүүлдэг ч хүмүүс нь нэлээд танхайдуу. Жил жилийн хавар тэмээний ноос анхны хоршоонд тушаангаа гар дээрээ тоолж авах мөнгө их. Түүндээ эрддэгсэнүү архи ууж, дэл сул загнах нь цөөнгүй ноос тушаасны дараа хэд хэдээрээ нэгсэн дэлгүүрээс хөтөлгөө тэмээндээ авдар авдраар архи авч, Онги гол Улаан нуурын бүрд рүү зугаалах жишээтэй.
Тэр өдөр Даланзадгад хотын чиглэлээс нэг ГАЗ 67 машин довтолгож ирсэн нь аймгийн прокурор Авирмэд. Угийн албархуу ч гэхүү дээ мань эр машинаас буунгуут л мэндийн зөрөөгүй
-Сумын захиргааны дарга нөхөр Ванчиндорж хэмээн уулгалж сүрдүүлэнгээ 
Цаана чинь хүндэт зочин хэмээн дуу алдах нь тэр. Ирэх зочны нэр дурдаж баахан цол гуншин дуудсаныг бүрэн ойлголгүйгээр
-Даргаа тэр зочны алдар, албан тушаалыг давтан тэмдэглүүлж болохсон болов уу:
 
ИХ ОРНЫ ДАЙНЫ АЛДАРТ ЖАНЖИН НЭРТ ДИПЛОМАТ
 
 
-Агуу их анд ЗСБНХОУ-ын ардын комиссар комиссаруудын нэгдүгээр орлогч, Гадаад хэргийн яамны сайдаар он удаан жил ажилласан, коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, их багш Иосифи Сталины хамтран зүтгэгч эдүгээ ЗХУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Б.М. Молотов гуай Өмнөговь Даланзадгад хотод айлчлангаа ердөө долоо хоногийн дараа танай суманд түр саатна.
 
Энэ айлчлалын бэлтгэлд зориулж зургаан ханатай өргөө цагаан гэр ундаа зоогонд зориулж нутгийн онцлогтой тавгийн иж бүрэн идээ цагаа, нэн чухал нь гэвэл зочинд гардуулах бэлэг. Энэ бэлэг болбоос сүргийн дотроос сонгосон цагаан зүсний тайлаг байх юм.Үс ноосны сор өв тэгш хамгийн чухал нь өө согоггүй эрүүл байх учиртай. Зочинд дээжилж өргөх ингэний сүүг нутгийн онцлогийг харуулсан мөнгөн аяга байх юм шүү” гэгчлэнгээр прокурор маань баахан тэмдэглүүлэв. Тэр хүндтэй бэлгийг нь хаанаас хэрхэн бэлтгэх энэ нутгийн сүр сүлд болсон “Хэцийн хүрэн” ч юм уу, Галбын улаан хэмээх омог бус харин өнгө зүс цагаан байдаг нь нэн хяслантай. Гэхдээ хорин таван мянган тэмээтэй хэмээн гайхуулахын учир юусан. Цагаан зүсний тайлаг хэрхэн олох вэ гээд л эрэлд гарцгаасны эцэст Улаан нуурын тэртээ рүү нутагладаг малчин Х.Пүрэв ч билүү, Л.Пилээ ч билүү нэгэн айлаас бэлэгний цагааныг олсон л доо. Сумын төв рүү хөтөлж ирсэн тэр тэмээг малын эмчыг шилдэг шинжээч, удирдах ажилтан тэргүүтэй хүмүүс цуглан сонжиж, өө согогыг шалгаруулах явцад өрөвдөж, биширч ханашгүй нэгэн үйл явдал тохиосон нь нөгөөх цагаан тайлагын хоёр нүднээс нь нулимс асгаран байсан нь өөрийн эрхгүй уйлж байна уу гэсэн сэтгэл төрсөн билээ. Шалгаруулах явцад хүндэтгэл үйлдсэн ч гэхүү дээ тайлагын хажууд нэг залуу морин хуур эгшиглүүлж байсан тэр аялгуунд уярсан байж ч магад, тайлагын нулимс асгараад л... Зочныг угтах явцад урлагын тоглолтод бэлтгэх бас нэг ажил. Аймгийн төлөөлөгч даалгасны дагуу тоглолтод “ Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн хэсгээс оруул гэсэн л дээ. Юндэнд клубын эрхлэгч. Нансалмаад Онгийн голын сав дагуу нутагладаг адуучин Дамбийжамцын гэргийг сонгосон. Эмэгтэй хүний өв тэгш намба төрөх царай зүс тэргүүтнийг харгалзсан юмдаг уу даа . Нэр нь Цэрэнхүү. Ингээд маргааш зочин хүлээж авна гээд хөл хөөрцөг болж байсан тэр өдөр Нансапмаагийн /Цэрэнхүүгийн/ маань нөхөр Дамбийжамц авгайгаа хардсан ууу яасан урлагийнхан клубт давтлага хийж байхад нь шал согтуу амьтан клубын дааман хаалгыг морьтойгоо нэвтрэн орж эхнэрийгээ ум хумгүй дүүрэн авч оддог байгаа. Шившигтэй бас өрөвдөлтэй гэмээр ийм нэгэн явдал тохиосныг эс тооцвол Молотов сайдыг хүлээж авах зочин үдэн мордуулах ёслол төгс төгөлдөр болсон доо. Содон төдий бус ёс жаягаа алдана гэх нь юу юм ер нь амьдрал сонин содон явдлаар дүүрэн байдгийн нэгэн баримт юмсан уу.
 
ТИЙМЭЭ, ТЭМЭЭ ТЭНГЭРИЙН АМЬТАН
 
Тэр жилүүдэд би Хөвсгөл аймагт “Үнэн” сонины сурвалжлагчаар ажилладаг байлаа л даа. Нэг өдөр Рэнчинлхүмбэ сум нэгдлийн дарга Эдэнгийн Ёндон алдарт Шишгэд голын сав дагуу нүүр учран улзахдаа:
-Ах нь чиний нутгийн уугуул Чонон Мандалтай уулзах болзооны хугацаа тулчихлаа Цагаан-Уул сумын дарга Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гурвуул түр хугацаагаар аялъя. Чи газарчил гэдэг юм.
-Хариуцсан аймгаа орхиж, өөр тийш зугаалан ажил тасаллаа гэж Намсрай эрхлэгч зэмлэнэ шүү дээ.
-Анжгай нь аргална, танай Намсрай бид хоёр эртний андууд юм чинь. Ерөөс төрсөн нутгаа зорьж, Сэврэй хайрхандаа хүндэтгэл үзүүлэх минь. Харь холын аймагт суудаг маньдаа бөөн баяр.
 
-Ёндон гуай таны Сэврэйн дарга гавьяат нэгдэлчин Мандалтай чухам юун тухай болзсон болж байна: Нэг суурь тэгэхдээ Ханын хэцийн удмын тэмээ авах тохироотой. Манай Рэнчинлхүмбэ таван хошуу мал үржүүлдэг. Цөөн тооны тэмээ байх боловч чанар үүлдэр тааруухан. Ах нь насан эцэслэхээс урьтаж, энэ төрлийн сүргээ өсгөхийн бөөн хүслэн. Манай тайгад тэмээ өсгөх нь тохиромжгүй гэлцдэг. Тийм биш Мөнх цаст ян сарьдагийн оргил, алдарт Шаргын давааг ч тэмээн хөсөг үүртэлгүй давдаг. Тэмээ хэмээх энэ гайхамшигт сүргийн сүү шимийг хүртэхээс эхлээд элсэн далайн хөлөг онгоцтой зүйрлэм тэр их хүчийг амьдрал ахуйдаа хүртэж заншиг л дээ хөөрхий энэ дархад үндэстэнгүүд....
 
Хөвсгөлийн их тайгаас алс Өмнөговь аймгийн Сэврэй сум тэр дундаа алдарт хонгорын элсний нэгэн оргил буюу Дуут манханы хөгжмийн эгшиг лугаа зүйрлэм аялгууг сонсонгоо бас зуу гаруй км үргэлжлэх шаргал манханы хормойгоос ундрах цэнгэгхэн гол мөнхүү Чонон хэмээн гоочилдог Мандал даргын тарьж ургуулдаг будаа тарианы сор шимэнд мань Ёндон ихэд биширч билээ.
 
Ямар боловч эх орны цаст тайгаас урагшлан говийн их цөл рүү газарчлах үүргээ биелүүлж яваа шүү дээ. Тэмээн сүрэг минь зөвхөн говьдоо бус Монгол эх орон даяар минь өсөн үржиж ашиг шимээ хүртээсэй хэмээн мөрөөдөн суудаг мань мэт дээр Ёндон Аварзэд тэргүүтний хөвч хангайд боловсруулсан модон эдлэл, авдар, шүүгээ, араг савраас эхлээд л гарын доорх баялагийг тал хээрийнхэнд түгээсэн нь мөн л буян хишиг л дээ. Хожмын хожим Хөвсгөл нутгаар аялангаа Аварзэдийн удирдаж асан Цагаан-Уулын нутаг Тэсийн гол улмаар Шишгэд нутгаар ирэн очин өнгөрөх ялдамд говиос ирсэн тэмээн сүргийн удам нутагшин үржсэний төлөө хэрэндээ олзуурхдаг байлаа л.
 
Эх орны минь газар зүйн байрлал хойноосоо мөнөөх Рэнчинлхүмбэ сумын нутаг их соёны нуруун дахь Монгол шарын даваанаас урагшлан 1259 км зам туулангаа Өмнөговийн нутаг Орвог гашууны бор толгой .... Энэ бол эх орны хойд өмнөд туйл.
Бид бүхний болзон уулзацгаасан Хонгорын голийн элсний ноён оргил Дуут манханд энэ удаад сумдын эрхэм дарга нар болзож, тохирсон ёсоор тэмээн сүрэг модон эдлэлийн солиогоо хийж хэн хэний нь сэтгэл тэнийсэн бол сэтгүүлч миний хувьд бүүр бахархалт учрал болсон л доо. Юу гэвэл Өмнөговь дахь сурвалжлагч С.Жамбалдорж нутгийн дарга Мандал гавьяатынхаа хамт хүрч ирсэн нь тэр ёстой л болзсон лугаа адил эрт үеэр.
 
-Тэмээний тухай туурвиж буй баримт сэлт ямар түвшинд үргэлжилж байна?
“Ингэн тэмээний доголон нулимс”, “Бөх хэмээх шатдаг өөх" “Ходоод хэмээх ресторон”, “Тэмээ тэнгэрийн амьтан" энэчлэнгээр хориод эссэ их төлөв монгол зургийн аргаар бас уран сайхны гэрэл зургийг хамруулсан бүрдэл чимэглэл. Нийтдээ гурван зуугаад хуудас ном хэвлүүлэх дамжлага үндсэндээ цэгцэрсээн. Энэ номод монгол тэмээний онцлог, ашиг шим, хүн ардад хэрхэн өгөөжтэй гээд тэмээчин ард олны ахуй амьдралаас судалсан баримт голчлох юм... Жамбалдоржийн редакторласан хүүхэд залуучуудын нэвтэрхий толь мөн тэр эрхмийн орчуулгаар Оросын зохиолч Чингиз Айтматовын бүтээл “Ингэн нүд" зохиолоос эхлээд л Жамбалдорж минь монгол уншигчдын дотно зөвлөгч байсансан...
 
 
Сэтгүүлч Ц.ВАНЧИНДОРЖ