sonin.mn
Наурызын баяр нь зөвхөн казак түмний баяр төдийгүй  дэлхийн гучаад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн НҮБ-ын тогтоолоор батлагдсан Олон улсын албан ёсны баярын өдөр юм. НҮБ-ын Ерөнхий чуулганы 2010 оны 64 дүгээр хуралдааны тогтоолоор жил бүрийн 3-р сарын 21-нийг Наурызын олон улсын өдөр болгожээ.
Наурызын баярыг  Азербайджан, Албани, Армени, Афганистан, Иран, Македони, Босни Герцеговин, Гүрж, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Орос, Косово, Пакистан, Таджик, Туркмен, Турк, Узбек зэрэг орнуудад өргөнөөр тэмдэглэдэг бөгөөд эдгээр улс түмнүүд ислам шашин шүтэхээс ч өмнө бүүр манай эринээс өмнө эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн болохоор Наурыз нь шашны баяр бус харин хавар эхэлсэн анхны Шинэ өдрийн баяр бөгөөд шинэ улирал эхэлж байгаль дэлхий амьтан ургамал амь ордог өдөр, шинэ ургац эхлэх өдөр, шөнө өдөр тэнцдэг өдөр гэдгээрээ онцлогтой.
Наурызын баярыг Иранд 13 хоног тэмдэглэх, Азербайджанд задгай гал асааж тойрч бүжин дээгүүр нь долоон удаа харайж алд биеэ ариусгах, Казакстанд чадвал дөчин айлаар орж көже ууж тэр жилдээ элбэг баян өег цатгалан байхыг билэгдэх зэрэг үндэстэн бүр өөр өөрийн онцлогтой ч ерөнхийдөө гал нар ураг төрлөө дээдэлж долоон төрлийн идээ будаа голдуу орцтой хоол ундыг хотол олноороо нэгэн тогоо зоогийн ширээнээс  хүртэж эв нэгдэл эв эеийг эрхэмлэх зэрэг нийтлэг шинжийг агуулсан байдаг.
 
 
Улс үндэстэнүүдийн соёлын харилцаа даяарших шинжтэй өнөө үед Америк Англи Европод суугаа дээрхи үндэстэнүүд жилээс жилд Наурызыг өргөнөөр тэмдэглэж байгаагаас гадна Канад улс 2009 оноос, Гүрж улс 2010 оноос  хойш Наурызыг албан ёсоор тэмдэглэж байна.
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт