sonin.mn
Аранзал сайхан найз нөхдийнхөө найдварыг алдаж байгаагүй
 
Аав Ижий хоёртоо үнэртүүлж орж үзээгүй
 
Авъяаслаг монголчуудад оръё гэхээр харуулчих юм байгаагүй
 
Амьдрал чиний төлөө цогиж л яваа Олонбоо билээ би
 
             Бяр хүрвэл мянгат болно
 
             Барахгүй бол гишүүн болно
 
             Бизнесийг бол цэцэглүүлнэ
 
             Ийм л нэгэн Олонбоо билээ ...
 
Сүүлийн үед "Сахал" Эзэнбилэгийн үдээсний үзүүрт зүүгдэж олонд танигдсан Нусандай андын тухай хоёр үг хэлье.
 
-          Яаж Олонбоо нь Нусандай  шиг Ховдоос хоосон гараад хотод ирээд илбэ шидэд суралцах вэ?
 
-          Яаж Олонбоо нь Нусандай шиг ипотекийн зээл хөөцөлдөж байснаа хальтраад Эрдэнэтийг худалдаж авах вэ?
 
-          Яаж Олонбоо нь Нусандай шиг үсний гелний мөнгөгүй унтаад өглөө нь долларын тэрбумтан болж сэрэх вэ?
 
-          Яаж Олонбоо нь Нусандай шиг хувийн өнчин түц, хуушуурын модон гуанзгүй мөртлөө 400 сая доллартай болох вэ ?
 
-          Яаж Олонбоо нь Нусандай шиг хар хүний өмнөөс шар нүүрээ улалзуулан хэлцэл горьдож шаналж суух вэ?
 
Ээ Нусандай...   Ээ Нусандай...   Ээ Нусандай... гэх хөгжилтэй цуврал сошиал ертөнцөд олны анхаарал татаж эхэлжээ. "Олонбоогийн явдал" цуврал төдийгүй эхний сэдэв нь "Эрдэнэт"-ийн 49  хувийг Манжийн үлгэрээр жишээлж хийгдсэн байна.