Халхын голын байлдаан судлалаараа монголдоо тэргүүлэгч эрдэмтэн, доктор(Ph.D), бэлтгэл хурандаа С.Ганболдтой уулзаж, Халхын голын байлдааны өмнөх болон хойших үеийн тухайд ярилцсанаа уншигч Танаа болгооё.
Халхын гол орчимд байлдаан болсон гол шалтгаан нь юу вэ?
-Тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтдийн тодорхойлсноор Халхын голын байлдаан бол япончуудын түрэмгий бодлого байсан гэж үздэг. Япончууд 1938 онд ЗХУ руу довтлох “Байлдааны ажиллагаа №8”-ыг боловсруулсан. Төлөвлөгөөнд Владивосток, Хабаровскийн чиглэлээр дайрах эсвэл Байгаль нуурын чиглэлд цөмрөн орох гэсэн хоёр янзын хувилбар тусгагдсан. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар хувилбарт манай дорнод хэсгийн газар нутгийг дайруулаад ташуу явсаар Байгаль нуурыг чиглэсэн цохилтын гол чиглэл нь байсан гэсэн үг.
Япончууд яагаад хоёрдугаар хувилбарыг сонгосон юм бэ?
-Япончууд 1931 оны 9 дүгээр сард Хятадын зүүн хойд хэсгийг эзлэн авч, Манж Го хэмээх улсыг албан ёсоор байгуулсан. Ингээд бид баруун талаараа шинэ улстай хиллэх болов. Мэдээж тэр үед хоёр улсыг заагласан хилийн тодорхой шугам байгаагүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Нөгөө талаар XVII зууны үеэс барга угсаатан халхуудтай хамт одоогийн Дорнод аймгийн нутгаар суурьшин аж төрдөг байв. Тиймээс Манж Го улсын иргэдийн ихэнх хэсгийг барга угсаатан бүрдүүлэх болсон гэсэн үг. Ер нь баргууд халхуудтай бэлчээр, газар нутаг булаацалдах маргаан үе үе гардаг байж. 1935 оны үеэс энэ нь улам даамжирч, Японы зарим цэргүүд голын цаад эргээр газрын хэмжилт хийж, туршуулын бүлгийн үйл ажиллагаа явуулах нь эрс нэмэгдэж, Тамсагбулагийн 6 дугаар дивизийн харуулууд руу халдан довтлох болжээ. Улмаар Япон, Манж Гогийн талаас цэргийн хүчийг үлэмж нэмэгдүүлэн Халхын сүм орчмын газар нутгийг эзлэн авсан. Энэ үед буюу 1936 онд Ерөнхий сайд П.Гэндэн Манж Го улс руу эсэргүүцлийн нот явуулсан байдаг. Гэтэл “Хоёр улсын хилийн шугам одоог болтол тодорхойгүй байгаа учир газар нутгийн маргаан үүсээд байна. Тиймээс хэлэлцээрийн замаар энэ асуудлыг шийдвэрлэх нь зөв” гэсэн хариуг Манж Гогийн талаас ирүүлсэн байна. Энэ мэтээр 1937 оныг хүртэл хэд хэдэн удаа хоёр улсын тал хуралдсан ч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй дууссан байдаг. Ингээд 1939 оны 1 дүгээр сараас Япон, Манж Го улсын цэргүүд манай хилийн харуулуудтай буудалцах нь эрс нэмэгдэж, шатлан өргөжсөөр зэвсэгт мөргөлдөөний хэмжээнд хүрч, нисэх онгоц хүртэл ашиглах болов. Эхний ээлжинд халдлагыг зогсоож, дайсныг тогтоон барих үүднээс анх удаа Ч.Шаарийбуугаар ахлуулсан 108 хүнтэй суман цэрэг, ЗХУ-ын талаас батальон хүртэлх хүчийг Тамсагбулаг руу илгээж, байлдааны ажиллагаа явуулсан түүхтэй.
Манж Го улсыг манай түүх бичлэгт “Тоглоомын улс” гэж тэмдэглэсэн байдаг...
-Япончууд Зүүн хойд Хятадыг эзлэн авснаар эх газарт маш том тулгуур баазтай болсон. Манж Го улсын нутаг дэвсгэр үржил шимтэй, ашигт малтмалын нөөц баялагтай байсан нь япончуудын сонирхлыг ихэд татсан байх. ЗХУ-ын түүхэнд тус улсыг “Тоглоомын улс” хэмээн тэмдэглэж ирсэн нь манай түүх бичлэгт үлдсэн. Ер нь 1940 он гэхэд Манж Го улс дэлхийн 20 гаруй улсаар өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан, яахын аргагүй тусгаар улс байсан нь үнэн. Үүнд мэдээж япончуудын оролцоо 100 хувь байсан. Гэтэл тэр үед БНМАУ-ын тусгаар тогтнолыг ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байлаа. Намайг ингэж хэлэхээр 1921 онд ЗХУ-тай байгуулсан гэрээ яагаа вэ гэж асуух байх л даа. Гэтэл тэр гэрээнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө гэсэн ганц ч өгүүлбэр байгаагүй юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараачаас дэлхийн геополитикийн газрын зураг өөрчлөгдөж, 1945 онд БНМАУ-д болсон бүх нийтийн санал хураалтын үр дүнд сая л нэг юм Хятад улс анх удаа бидний тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Тэгэхээр эрх зүйн хүрээнд авч үзвэл Манж Го улс нь гарцаагүй тусгаар тогтносон улс байсан гэж үзэж болно.
Баабар (Б.Батбаяр)-ын “Нүүдэл суудал” номыг уншихад ч тэр, П.Шагдарсүрэн гуайн бичсэнээр ч тэр “Халхын голын байлдаан нь мото механикжуулсан Зэвсэг хүчинтэй хоёр талын байлдаан байсан учир бид нар чухам ямар үүрэгтэй оролцсон бэ гэдгээ нуух хэрэг байхгүй” гэсэн утга, агуулга бүхий баримтуудыг бичсэн байдаг. Энэ тухайд...
-П.Шагдарсүрэн гуайн хэлдэг үнэний ортой. 1940 онд хуралдсан МАХН-ын 10 дугаар их хурал дээр улс төрийн ерөнхий илтгэлийг маршал Х.Чойбалсан тавьсан. Уг илтгэлд тэрбээр Халхын голын байлдааны тухайд нэлээд дэлгэрэнгүй тогтож ярьсан. Илтгэлдээ япончуудыг хэт дорой байсан, Монгол, ЗХУ-ын цэрэг ялгуулсан их амжилт үзүүлсэн, япончуудын талаас олон зуун мянган хүн амь үрэгдсэн байхад манай талаас маш бага хохирол амссан тухай дурдсан байдаг. Тэр ч байтугай байлдааны үеэр олзолсон монгол цэргийг япончууд сэлмээ гурав давхарлаад цавчихад хүн нь биш сэлэм нь үйрч бутарч байсан мэтээр ярьсан нь бий. Үзэл суртал гэдэг ийм аюултайгаар хүний тархийг угааж болдог. Уг илтгэлийг сонссон хурлын тэргүүлэгчид бүгд алга ташиж, инээлдэж байлаа. Энэ бол өөрийгөө хэт дөвийлгөн дайснаа дорд үнэлэх үзэл суртлын хийрхэл юм. Үндсэндээ энэ хандлага 1990-ээд оныг хүртэл манай түүхийн салбараас арилаагүй. Тийм ээ, Халхын голын байлдаан нь тухайн цаг үедээ Дэлхийн хоёрдугаар дайны өмнөтгөл байсан гэдгээрээ тэр үеийн хамгийн орчин үеийн зэвсэг, техник оролцсон байлдаан байсан. Фронтын гол шугамд мотобуудлагын болон хуягт танк, их бууны ангиуд, харин баруун, зүүн жигүүрт морьт ангиуд байрласан байв. Л.Дандар баатрын командалсан 6 дугаар морьт дивиз фронтын зүүн жигүүрт буюу ертөнцийн зүгээр хойд талд нь, баруун жигүүрт Д.Нянтайсүрэн баатрын командалсан 8 дугаар морьт дивиз байлаа. Цэргийн урлаг талаас хоёр жигүүрт морин цэрэг тавих болсон шалтгаан нь фронтын хоёр өнцгийн элсэн манхантай газарт танк, хүнд их буу явж чадахгүйд байв. Тэгэхээр тухайн үеийн тактик маш зөв байжээ. Япончууд ч гэсэн тэнэг улс биш. Мөн фронтынхоо хоёр жигүүрт морин цэргийн хүчээ тавьсан байдаг. Ер нь үүнийг цэргийн хэргийн боловсролтой ямар ч хүн хараад төвөггүй ойлгочихно.
Япон улс тухайн үед ийм их хэмжээний Зэвсэгт хүчнийг яаж байгуулж чадсан юм бэ?
-Япон хэдий арлын жижиг улс ч гэлээ, олон жилийн дайн хийж, асар их туршлага хуримтлуулсан улс байлаа. Тэд 1905 онд Оростой дайтаж, ялсан туршлагатай. Мөн хуурай замын ч гэлтгүй усан флотын асар их туршлага, техник хэрэгслийн боломжтой байсан. Үндсэндээ 1945 оныг хүртэл Зүүн өмнөд Азийн маш олон улсыг эзэлж, байгалийн нөөц, эдийн засгийн хүч зэргийг цэргийн хэрэгцээндээ зориулж байсан туршлагатай. Халхын голын байлдааны үед Японы квантуны арми эх газарт хятадуудтай, дорнод талд Монгол, Зөвлөлтийн армитай хоёр фронтоор зэрэг дайны ажиллагаа явуулж байсан юм шүү дээ.
Квантуны арми гэж бид их ярьдаг. Квантун гэж Японы цэргийн том эрх мэдэлтэн, жанжин байсан хэрэг үү?
-Огтхон ч тийм биш. Квантуны арми гэдэг чинь 1919 онд Хятадын зүүн талын жижигхэн газарт байгуулагдсан цэргийн анги юм. Өөрөөр хэлбэл япончуудын энэхүү цэргийн анги нь Хятадын “Кантагон” хэмээх нэртэй газар байрлаж байсан гэсэн үг. Тэр нь яваандаа англи хэлнээ галиглан буухдаа квантун болж өөрчлөгдсөн хэрэг л дээ.
Японы түүхтэй холбоотой, кино, уран зохиолуудыг хараад байхад ёс суртахууны маш өндөр соёл байнга хамт “уяатай” байдаг. Ер нь тухайн үеийн япон цэргийн үзэл баримтлал, ёс суртахуун ямар байсан бэ?
-Япон нь эзэн хаант засагтай улс. Япон хүн бүр эзэн хаандаа үнэнч зүтгэх ёстой. Хааныхаа зарлигийг бурхны зарлиг мэт хүлээж авах нь хүн бүрийн үүрэг. Одоо ч гэсэн тийм. Мөн тэдний ёс суртахуунд самурайн дэг буюу “бушидо” хэмээх уламжлал байна. Энэ нь мөн л эзэн хаанаа шүтэх үзэлтэй нягт холбоотой бөгөөд самурайн ариун ёс, уламжлалыг тэд олон зууны өмнөөс дагаж мөрдөж ирсэн. Өнгөрсөн зууныг хүртэл Япон улсад бүхэл бүтэн самурайн нийгмийн давхарга байлаа. Ялангуяа цэргийнхэнд дайсандаа амьдаар олзлогдох нь хамгийн гутамшигт үйлдэлд тооцогддог байсан. Нэгэн жишээ дурдахад Халхын голын байлдааны үед тагнуул хийж байгаад баригдсан хоёр японыг манайхан цэргийн төв байрдаа авч ирж, тэнхрүүлж л дээ. Тэнхрүүлж гэдэг нь тэд олон сараар хоол унд муутайн дээр шумууланд булуу болтлоо “идүүлчихсэн”, эрүүл мэндийн хувьд тун хүнд байдалтай байхад нь манайхан олсон байв. Тэр хоёрын гол үүрэг нь тагнуул хийж, Монгол, Зөвлөлтийн цэргийн гол хүч, техник хэрэгслийн байршил, тоо зэргийг тогтоох байсан аж. Гэвч тушаал өгсөн дарга нь яасан ч юм, мартчихсан ч юм уу, эсвэл байлдааны хөлд амь эрсэдсэн ч юм уу бүү мэд, ямартаа ч хоёр тагнуулаа мартсан байж л дээ. Гэтэл тэр хоёр олзлогдсоныхоо дараа удалгүй амиа хорлосон байдаг. Мөн 1970 онд болсон үйл явдлыг нэрлэж болох юм. Индонезийн Суматрын аралд 27 жилийн турш дайн дуусаагүй гэж итгэж явсан япон цэргийн тухай түүхийг та лав сонссон байх. Гадна төрхөөрөө яг л зэрлэг хүн аятай болчихсон япон цэрэгт дайн дууссан гэж хэдэн арван удаа хэлээд огт итгээгүй гэдэг. Түүнд 27 жилийн өмнө “Тус газарт биднийг эргэж иртэл орогнож бай” гэсэн тушаалыг бага дарга нь өгсөн аж. Харин азаар тухайн үед тушаал өгсөн дарга нь амьд байж, даргыг нь уулзуулахад өнөө зэрлэгшсэн япон цэрэг бага даргадаа ёсолж, илтгэл өгснөөр сая эх орон руугаа буцсан түүхтэй. Энэ бол захирагч, даргын үүргийг ягштал биелүүлдэг японы самурайн ёс юм. Тэд ийм л гайхалтай ёс суртахууны үнэт өвтэй ард түмэн дээ.
Халхын голын байлдаанаар манай талд олзлогдсон япончуудын хувь заяа хэрхсэн бол?
-Олзлогдсон япончуудын хувь заяа ямар ч байсан сайхан байгаагүй гэдэг нь ойлгомжтой. Тэд өөрсдөө ч үүнийгээ мэдэж байсан. Тийм болохоор Оросын хил орчмын япон цэргүүдийн хорих лагерьт олзны цэргүүд самурайн ариун ёсыг дагаж амиа хорлох явдал их байсан тухай дурдагддаг. Өөрөөр хэлбэл тэд япон цэргийн нэр хүндийг гутаасан гэмтнүүд гэж нийгэмдээ үзэгддэг байж л дээ. Гэхдээ олзонд байсан бүх хүн амиа хорлосон гэж бодохгүй байна.
Халхын голын байлдаан гэж хэлэхээс илүү Халхын голын дайн гэх нь зүйтэй гэж боддог хүмүүсийн нэг нь би л дээ. Гэхдээ энэ тухай Танаас одоо асуух гэсэнгүй. Дайны нөхөн төлбөрийн тухайд асуух гэсэн юм. Ер нь тухайн үед манайд япончуудаас нөхөн төлбөр авах боломж байсан уу?
-1945 оны 9 дүгээр сард Япон улс холбоотон гүрнүүдэд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш олон улсын цэргийн шүүх Токио хотноо хуралдаж, цэргийн гэмт хэрэгтэн 20 хүнийг шүүн ял оноосон байдаг. Мөн Япон улсын эх газарт явуулсан дайны хор уршгийг тогтоох Алс дорнодын комисс гэгчийг байгуулж, түүндээ Орос, Энэтхэг, Австрали, Балба, Индонез зэрэг дэлхийн олон улсаас бүрдсэн мэргэжилтнүүдийг ажиллуулсан. Япон улс 1975 оны сүүлч гэхэд Зүүн өмнөд Азийн 10 гаруй оронд дайны нөхөн төлбөр төлсөн гэсэн баримт бий. Манай улсын хувьд С.Равдан генерал тэргүүтэй комисс байгуулагдаж, 1935-1945 оны хугацаанд Японы олон удаагийн довтолгооноос болж учирсан эд материал, хүн хүчний хохирлыг тооцоход тухайн үеийн ханшаар 80 сая ам.доллар болсон аж. Үүнийгээ Токиогийн цэргийн шүүх рүү илгээхэд Японы талаас “Тухайн үед бид БНМАУ-тай албан ёсоор дайн зарлаагүй. Мөн тэр үед БНМАУ-ын тусгаар тогтнолыг нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй байсан учир одоо дайны нөхөн төлбөр төлөх нь ямар ч эрх зүйн үндэсгүй” гэсэн хариуг илгээжээ. Ингээд энэ асуудал аажимдаа замхарч, 1970 онтой золгосон. Тэр үед монголчууд НҮБ-д гишүүнээр элсчихсэн Азийн орнууд дотроо нэр хүндээр нэлээд дээгүүрт жагсдаг болсон байв. Энэ үеэс Монгол, Японы түншлэл байгуулах, дипломат харилцаатай болох асуудлыг тэдний талаас удаа дараа хөндөх болсон. Манай талаас ч гэсэн хүсэлтийг хүлээн авах сонирхолтой байгаагаа Японы талд мэдэгдэж, ганцхан болзолтой дипломат харилцаа тогтоох саналыг тавьсан түүхтэй. Энэ нь дайны нөхөн төлбөрөө авах тухайд байв. Харин Японы талаас бид та бүхэнд сэтгэл санааны болоод эд материалын өртэй. Үүнийгээ эдийн засгийн тусламж хэлбэрээр үзүүлье. Гагцхүү дайны нөхөн төлбөр гэж битгий нэхээч гэсэн байдаг. Дараа нь бас нэгэн саад гарсан нь 1945 онд Япон улсад дайн зарласан байснаа бид цуцлаагүй байлаа. Ингээд 1972 онд албан ёсоор дайн зарласан актаа манай улс цуцалж, маргааш нь Москва хотноо хоёр улсын тал дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурж байлаа. Удалгүй Японы талаас эдийн засгийн тусламж үзүүлэх болсноо мэдэгдэж, ямар тусламж авах талаар биднээс асуув. Ингээд Сайд нарын зөвлөл, Ардын Их хурал хуралдахад шилний үйлдвэр, зочид буудал, ноос, ноолуурын үйлдвэр бариулах гэсэн гурван саналыг МАХН-ын Төв хороо дэмжсэн байдаг. Ингэснээр 1975 онд япончууд ноос, ноолуурын үйлдвэрийг байгуулах саналыг дэмжиж, 1981 онд 5 тэрбум иений өртгөөр “Говь” комбинатыг байгуулж өгсөн түүхтэй. Харин өнөөдөр “Говь” үйлдвэр нь Монголын төдийгүй дэлхийн брэнд болтлоо хөгжин дэвшжээ.
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Энэ ганболд гэгч хурандаа тэнэг дэндүү тэнэг нөхөр юмаа. 130 сая хүн амтай, технологи хөгжсөн Япон улсыг жижиг гэнээ. Монгол жижигдээ орох байх
Kanto gun. гэж Японы Kanto мужийн цэргийн нэгтгэл биз дээ
Тийм канто гүн, манайхаар төвийн бүсийн арми гэдэг шиг канто бүсийн арми. Манж го улсыг байгуулж, зүүн хойд хятадад хүчтэй яргалал хийж байсан арми. Тухайн үеийн япончууд маш зэрлэг байсан.
Тийм канто гүн, манайхаар төвийн бүсийн арми гэдэг шиг канто бүсийн арми. Манж го улсыг байгуулж, зүүн хойд хятадад хүчтэй яргалал хийж байсан арми. Тухайн үеийн япончууд маш зэрлэг байсан.
Японууд бол ихээхэн муу ерын улс даа, дайны уед хуний санаанууд оромгуй туршилтууд хийж байсан. Хятадууд одоо тэднээс илуу болсон тул хариугаа авах байхдаа
Японууд бол ихээхэн муу ерын улс даа, дайны уед хуний санаанууд оромгуй туршилтууд хийж байсан. Хятадууд одоо тэднээс илуу болсон тул хариугаа авах байхдаа
1905,1907 онд Орос, Японы хооронд байгуулсан нууц гэрээнд Япон Өвөр Монголын, Орос Ар Монголын асуудлыг хариуцахаар тохирсон байдаг. Үүнийхээ хүрээнд Япон Манж Гогийн дэглэмийг, Орос /ЗХУ/ Монголынхоо тоглоомын дэглэмийг барьж байсан хэрэг. Ингээд хоёр тоглоомын дэглэмээ хамгаалсан нэрээр Япон, Орос хоёр нударга зөрүүлэв. 37-оос 40-өөд он гартал Оросын фашист дэглэм, Монголын утсан хүүхэлдэйн дэглэмийн хядсан хүний тоо Халх голынхоос хэд дахин илүү.
чинийхээр яах байсан юм,манайхыг япончууд хариуцах байсан юм уу эсвэл хэн ч хариуцахгүй байх байсан юм уу,тэгвэл гялс гээд л хятадууд ороод ирнэ,өлмөн зэлмэн англичууд ороод ирнэ,ямарч байсан Монголыг зүгээр аяаар\Оросууд шиг\энх амгалан байлгах улс дэлхийд Оросоос өөр ямарч улс байхгүй
1905,1907 онд Орос, Японы хооронд байгуулсан нууц гэрээнд Япон Өвөр Монголын, Орос Ар Монголын асуудлыг хариуцахаар тохирсон байдаг. Үүнийхээ хүрээнд Япон Манж Гогийн дэглэмийг, Орос /ЗХУ/ Монголынхоо тоглоомын дэглэмийг барьж байсан хэрэг. Ингээд хоёр тоглоомын дэглэмээ хамгаалсан нэрээр Япон, Орос хоёр нударга зөрүүлэв. 37-оос 40-өөд он гартал Оросын фашист дэглэм, Монголын утсан хүүхэлдэйн дэглэмийн хядсан хүний тоо Халх голынхоос хэд дахин илүү.
202.179.27.67-хогон тэнэгт
45 ond l tusgaar togtnoson geed bga yumuu?
Оросын 1957 оны үед авсан Увс, Хөвсгөлийн хойд талын 2000 гаруй км2 нутгийг буцааж авах ёстой байхаа.
Urianhain nutgiig maani shuud deeremdeed awchihsan shu Ted.
Канто-гун гэсэн уг. Канто гэдэг нь Токио товтой зуун эргийн нутгийг хэлдэг. Гун гэдэг нь арми, цэрэг гэсэн уг.
Kantoo
Iim erdemten doovtor bg gene dee. Yun Mongoloor tashuuldan tuulj Oros luu dairah be Orosuudiin tarhi ugaaltand itgechihsen doktor bn aa..Yag unendee yaponchuudiin gol zorilgo bol negdsen Mongoliig bguulah bsan .ertnii tuuht Mongol gureniig hoid talaas ni Orosuud urd hesgiig ni hytaduud huvaagaad avsan bsand yaponuud eserguutsej hyatadiin zuun hoid tald ovormongoliig choloolj Manj.go uls baiguulsan yum daraa ni ar Mongoliig Orosoos choloolj negtgeh zorilgo bsan yum .ene uil yavdliig busad tom gurnuud demjij bsan uchraas Manj.go ulsiin tusgaar togtholiig mash hurdan huleen zovshoorson bilee.hujaa nar manjiin suuliin haaniig yasniig medej bgaa biz dee..doovtor guai
Тэнэг мал
Iim erdemten doovtor bg gene dee. Yun Mongoloor tashuuldan tuulj Oros luu dairah be Orosuudiin tarhi ugaaltand itgechihsen doktor bn aa..Yag unendee yaponchuudiin gol zorilgo bol negdsen Mongoliig bguulah bsan .ertnii tuuht Mongol gureniig hoid talaas ni Orosuud urd hesgiig ni hytaduud huvaagaad avsan bsand yaponuud eserguutsej hyatadiin zuun hoid tald ovormongoliig choloolj Manj.go uls baiguulsan yum daraa ni ar Mongoliig Orosoos choloolj negtgeh zorilgo bsan yum .ene uil yavdliig busad tom gurnuud demjij bsan uchraas Manj.go ulsiin tusgaar togtholiig mash hurdan huleen zovshoorson bilee.hujaa nar manjiin suuliin haaniig yasniig medej bgaa biz dee..doovtor guai
Tenegt
Түүх түүхээрээ л үлдэнэ шүү. Өмхий майжиг жаапуудын бөгс долоох шаардлага байхгүй.
Тэр үед японы тоглоомын улсыг сайн дэмжлсэн бол Монгол Улс 3 Улстай хилэлэх байсан байж магадгүй л юм байна даа
Одоо хэрнээ тэд манжгоог алдсан харууслаа биднээс авах гэж далд хэлбэрээр зохион байгуулалттай ажилладаг.
Японы дайны төлбөр яах вэ, бид алдсан 20км квадрат нутагаа яаж олж авна даа.
1031119534 chi teneg jijigheen aral deer amidarch baigaa humuusiig jijig gehgui tegeed yu gehiin medrel japan be !!! Er ni yaponuud hun gehed hetsuu amitad muu yoriin gedegtei sanal neg baina mash huiten energitei humuus
ene saikhan eh oronluu mini tertee 70 dhan jiliin omno haldaj baisan daisnuud odoo ch buu agsaj yavsan hogshchuul ni amid baidag gee biz de odoogiin yapon hamtragchidtai ch bolgoomjtoi baihad gemtehgui shuu
Яг тийм. Тэд битүүхэндээ манжуурт өөрийн нөлөөний улс байх ёстой гэж үзэж, далдуур эдийн засгийн бодлого явуулж байхыг үгүйсгэхгүй. Дэлхийн 2-р дайн дууссан гэж бодож болохгүй, харин далд хэлбэртэй эдийн засгийн тэмцэл болсон.
Мундаг түүхч байна Өөр түүхчдийн судлаагүй баримтыг ил болгожээ
ёо ил болгохоор мундаг болчихдог юмуу
Алс дорнодын комисс гэгчийг байгуулж-гэнээ "гэгчийг"-гэсэн байна,энэ ганболд гэгч япон хүний,манж-го-г 20улс хүлээн зөвшөөрсөн\мэдээж америк,англи байгаа\нөгөө "азгүй",Оросын хүүхэлдэй Монголыг бүр Орос нь ч "хүлээн"зөвшөөрөөгүй,их л "ардчилсан"бус өөрөөр хэлбэл Оросууд,үүн дээр дараа нь ЗХУ болчихоод,их ёс суртахуунтай ,өндөр дээд заяат япончуудаас хамгаалаад-энэ хүнийхээр бол,,квантуны армийг их "өхөөрдөж"хятадын жижигхээн газар байрласан"жижигхээн"арми бараг нэг анги гэхгээд л байна,тэнэг хог чинь
хэрвээ үнэхээр манж-го энэ хүний хэлснээр тусгаар улс тусгаар улс байсан юм бол 1945-онд япончуудаас чөлөөлөгдчихөөд тусгаар улсаа баталж тусгаар улс болох гэж оролдоогүй юм,хэрвээ манай "алсын хараат"өвөг дээдэс шиг зөв улсаа\ЗХУ\түшсэн бол ёстой жинхэнэ-ээсээ тусгаар жлс болох байжээ,даанч тэднийд элбэггай,батүүл,энэ хурандаа гээч нар шиг гаруу байсан болохоор хятадын хоол болж зөвхөн манж гэсэн дурсамж болж дээ
Тийм биш. Япон одоо хэр нь хятадад хандаж доорх зүйлийг хэлдэг. Хэрвээ хуучин манжуурыг хөгжүүлэх чадалгүй бол манай япон улсаас танай мажуурт илүү хөрөнгө оруулах боломжийг олгооч гэж хэлдэг.
1939оны 6-н сард япон-английн хэлэлцээрээр англичууд японы хятадын эзэлсэн нутгийг японынх гэж хүлээн зөвшөөрч Монголруу дайрсныг ч дэмжиж Харилцан Зөвшөлцсөн Гэрээ байгуулсан байдаг харин америкчууд японтой хийх худалдааны гэрээгээ сэргээсэн,цаагуураа ийм л зүйл болсон,яаж ч ганболд гуай та манж-го-г тусгаар улс гэж баталж чадахгүй,япончууд бүр сүүлчийн манжийн хааныг ширээнд нь суулгасан нь цаагуураа Монгол манжийнх гэдгийг харуулах үүн дээр үндэслэж эзэлж авахбайсан болохоос ганболдын хэлсэнээр "ташуу" яваад\УБ-хотруу биш\Байгаль нуур луу ЗХУруу довлох бишээ,ганболд гуай,хогоо,түүх
1939оны 6-н сард япон-английн хэлэлцээрээр англичууд японы хятадын эзэлсэн нутгийг японынх гэж хүлээн зөвшөөрч Монголруу дайрсныг ч дэмжиж Харилцан Зөвшөлцсөн Гэрээ байгуулсан байдаг харин америкчууд японтой хийх худалдааны гэрээгээ сэргээсэн,цаагуураа ийм л зүйл болсон,яаж ч ганболд гуай та манж-го-г тусгаар улс гэж баталж чадахгүй,япончууд бүр сүүлчийн манжийн хааныг ширээнд нь суулгасан нь цаагуураа Монгол манжийнх гэдгийг харуулах үүн дээр үндэслэж эзэлж авахбайсан болохоос ганболдын хэлсэнээр "ташуу" яваад\УБ-хотруу биш\Байгаль нуур луу ЗХУруу довлох бишээ,ганболд гуай,хогоо,түүх
1939оны 6-н сард япон-английн хэлэлцээрээр англичууд японы хятадын эзэлсэн нутгийг японынх гэж хүлээн зөвшөөрч Монголруу дайрсныг ч дэмжиж Харилцан Зөвшөлцсөн Гэрээ байгуулсан байдаг харин америкчууд японтой хийх худалдааны гэрээгээ сэргээсэн,цаагуураа ийм л зүйл болсон,яаж ч ганболд гуай та манж-го-г тусгаар улс гэж баталж чадахгүй,япончууд бүр сүүлчийн манжийн хааныг ширээнд нь суулгасан нь цаагуураа Монгол манжийнх гэдгийг харуулах үүн дээр үндэслэж эзэлж авахбайсан болохоос ганболдын хэлсэнээр "ташуу" яваад\УБ-хотруу биш\Байгаль нуур луу ЗХУруу довлох бишээ,ганболд гуай,хогоо,түүх
мөн 1945-онд бүх нийтийн санал хураалтаар Монгол Тусгаар Улс болж хятадаар зөвшөөрүүлсэн бол бүр ч биш,амар юм болох нь,тэгвэл Түвдүүд эсвэл Шинжаанчүүд бүх нийтийн санал явуулаад хятадаар зөвшөөрүүлэлдээ,харъя,энэ одоо бааварын өрөөсөн гутал дуугүй бай юу ч мэдэхгүй байж
Ялтын гэрээг биелүүлэх шаардага хятадад тулгасан. Үүнийг буруу ойлгож болохгүй.
өөрийггийн тактикийн өө дөвийлгөх дайснаа дорд үзэх -гэнээ,энэ тасэр үеийн PR,тухайн цауудал болохоос,чамайг бодвол буу сумны өөдөөс явж байсан МАРШАЛ ЧОЙБАЛСАН бодит үнэнг мэдэхийн дээдээр мэднэ,чи муу зүгээр өө хайх гээд байвал тэр авгай хүүхдээсээ хай
өөрийгөө дөвийлгөх ,дайснаа дорд үзсэн- гэнээ,1д.дорд үзэхэд яадаг юм 2д.чам муу диваны түүхчийг бодвол буу сумны өөдөөс явж байсан МАРШАЛ ЧОЙБАЛСАН бодит үнэнг мэдэхийн дээдээр мэднэ,3д.ингэж ярих нь тэр үеийн л PR,цаг хугацааны тактикийн асуудал чи муу өө хайж бүү сүржигнээд бай,ббаавар шиг,муу хөсрий өрөөсөн гуяа
Япончууд Монголыг нэгтгэж өгөх нэрээр өөртөө л нэгтгэх санаатай байсан шүү дээ
Philippine arald Indonesia bish ene nuhur Angli helgui hun bainaa
Танийг бодвол П.Шагдарсүрэн гуй чинь Халын голд Маршал Чойбалсан гуатай очиж байсан гэсэн шүү....Та 1939 онд хаана байсан бол доо..Түүнийгээ мэдчих ээ.. Тэгээд л Шагдарсүрэнгийн бараг үнэн шахуу гэж хэлээч ....Шинэ цэрэг ээ...