ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Амарзаяатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-БЗХӨ-ний дотроос манай улсад зонхилон тохиолддог нь тэмбүү. Гэхдээ хүмүүс энэ өвчний хор уршгийн талаар сайн мэддэггүй. Иймд тэмбүү өвчний өнөөгийн нөхцөл ямар түвшинд байгаа талаар ярилцъя?
-Тэмбүү нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин. Цайвар трепонем гэдэг нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамждаг 30-40 төрлийн өвчин байдгаас заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг нь зонхилон тохиолддог. Ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварлана. Мөн эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамждаг.
Тэмбүү өвчний хандлагаас харвал 10 мянган хүн амд 1983-1992 онд дунджаар 5.1, 1993-2002 онд 4.8, 2003-2012 онд 13.3, 2013-2018 онд 22.2 тохиолдол бүртгэгдэж байгаа нь 2003 оноос энэ өвчлөл эрс нэмэгдсэнийг харуулж байна. Тэр дундаа сүүлийн таван жилд бүртгэгдсэн өвчлөлийн дунджийг 1983-2002 оны дундажтай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн. 2019 оны эхний таван сард гэхэд төрөлхийн тэмбүүгийн 29 тохиолдол бүртгэгдсэн.
-Шалтгаан нь юу байна вэ?
-Залуучуудын эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зан үйлийн төлөвшил нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн ээж жирэмсэн байхдаа халдвар авч, түүнийгээ мэдэхгүй эсвэл эмчлүүлэхгүй байснаас хүүхэддээ халдвараа дамжуулдаг.
-Эхээс урагт халдварлах байдал хэр элбэг тохиолддог юм бэ?
-Дэлхийд жилд нэг сая орчим жирэмсэн эмэгтэй идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдвартай байдаг. Төрөлхийн тэмбүүгийн улмаас жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байдаг. Тэмбүүгийн өвчлөл Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдэн, төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурахгүй байгаа. Иймд уг өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Ээж тэмбүүгийн халдвартай байсан эсвэл жирэмсэн үедээ тэмбүүгийн халдвар шинээр авч эмчлүүлээгүй тохиолдолд эхийн цусаар урагт дамжих аюултай. Иймд жирэмсний хяналтад эрт орж жирэмсэн үедээ ийлдэс судлалын шинжилгээг журмын дагуу заавал хийлгэн, өвчтэй тохиолдолд эмчилгээг бүрэн гүйцэт хийлгэх хэрэгтэй. Мөн өөрийн бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь тун чухал.
-Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг өрнүүлж эхэлсэн. Энэ талаар танилцуулна уу.
-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах зорилтыг тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа. Ингэснээр нийт хүн ам руу чиглэсэн БЗДХ-аас сэргийлэх мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахын зэрэгцээ залуусыг үзлэг шинжилгээнд хамруулах эрүүлжүүлэх ажлыг хийнэ. Бид өмнө нь урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж ирсэн. Цаашид энэ төрлийн ажил үргэлжилнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтөний бэлгийн хавьтагчийг илрүүлэн тусламж үйлчилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Жилд 180 мянга гаруй эрэгтэй БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлдэг. Иймд ХЗДХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, ЗТХЯ болон бүх шатны Засаг дарга нартай хамтран оюутан залуучууд, гар аргаар алт олборлогчид, алсын тээврийн жолооч нар, эмзэг бүлгийн хүн ам, хорих ангийн хүмүүжигчид гээд нийт 392 мянга гаруй хүнийг тэмбүүгийн илрүүлэг шинжилгээнд хамруулж, өвчтэй бол эмчилнэ.
Одоогоор жилд 22 мянга гаруй хүнийг эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байгаа. Тэмбүү өвчний илрүүлэх үйл ажиллагаа өмнө нь ч хийгдэж байсан, өөрөөр хэлбэл тасралтгүй явагдаж байгаа. “Тэмбүүг устгая” аян өрнөснөөс хойш эрт илрүүлэг идэвхжиж байна. ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлгээр үйлчлүүлэгсдийн тоо 35-40 хувиар нэмэгдсэн. Тэмбүүгийн оношилгоо, эмчилгээнд шаардагдах оношлуур, эмийг аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Долдугаар сарын 1-ний байдлаар Өмнөговь аймгийн Гурван тэс, Хан Хонгор сумдад бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх, эмчлэх бригад ажиллаа. Гурван тэс суманд 600 гаруй хүн тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдсан.
-“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг зарласанаар жуулчдад хэрхэн нөлөөлөх вэ?
-Тэмбүү өвчин бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүн, цусаар бохирдсон эмнэлгийн багаж төхөөрөмжөөр халддаг. Орчин үед эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн чанар сайжирсан, стандартын түвшинд байгаа, ихэнхдээ нэг удаагийн хэрэглээний зүйл хэрэглэж байгаа тул эмнэлэгийн багаж төхөөрөмжөөр халдварлах нь зогссон гэж үздэг. Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир хүн олноор цугларсан нийтийн арга хэмжээ тэр дундаа аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй.
-Тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Энэ төрлийн өвчин нь бусад эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хэрэв тэмбүүгийн халдвар авсан бол 3-4 долоо хоногийн дараа анхан шатны шинж тэмдэг илэрнэ. Тэмтэрч үзэхэд хатуувтар, дугуй, зууван хэлбэртэй шархны шинж тэмдэг мэдрэгдэнэ. Мөн цавины булчирхай томорно. Өвчин хөндүүргүй. Сар орчим болоод шарх шимэгдэж арилана. 3-4 хоноод биеэр бүдэг ягаан толбо, тууралт гарна. Энэ тэмбүүгийн хоёрдугаар үе. Хэрэв эмчлүүлэээгүй тохиолдолд 5-10 жилийн дараа гуравдугаар үе шатандаа орж дотор эрхтэн, тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аюултай. Ерөнхийдөө тэмбүү өвчин дөрвөн үе шаттай явагддаг.
-Ямар замаар халдварладаг вэ. Тэмбүү эдгэрэг өвчин үү?
-Бэлгийн болон цус цусан бүтээгдэхүүн, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, тэмбүүтэй хүний баталгаагүй, шинжлэгдээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр халдварлана. Эмчилгээгээ таслахгүй явж чадвал бүрэн эдгэрэдэг өвчин. Тухайн хүний биед тэмбүүгийн нянгийн эсрэг бие үүсдэг. Энэ уураг нь удаан шимэгддэг. Цөөн тохиолдолд 10-15 хувь нь шимэгдэхгүй үлдсэнээс зарим шинжилгээ сөрөг болохгүй үлддэг. Үүнийг халдвар байна гэж үзэхгүй, ийм хүн халдваргүй нян тээгч биш. БЗДХ- тай хүн бүр өвчнөө нуух зорилгоор эмнэлэгт очдоггүй. Шинж тэмдэг бүдэг байдгаас халдвар авснаа мэдэхгүй тохиолдол багагүй байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. Дахин хэлэхэд бид энэ хоёр жилийн үйл ажиллагааны хүрээнд халдварыг илрүүлэн иргэнээс ямар нэг төлбөр гаргуулалгүй нэр хаягийг нь нууцлан эмчлэх болно. Богино хугацаанд энэ өвчнөөс ангижрах боломж хүн бүрт байна. Тэмбүүгээр өвчилсөн л бол заавал бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлж дахин халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Глобаль сангийн тусламжтайгаар тэмбүүгийн эмчидгээнд шаардагдах эмийн тодорхой хувийг аймаг, дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн БЗДХ- ын кабинетуудад өгч байгаа.
-Тэмбүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөөч
-Тэвчих, Үнэнч байх, Бэлгэвч хэрэглэх, Мансууруулах бодисоос татгалзах зэрэг зарчмыг амьдралдаа чанд мөрдөж хэрэгжүүлбэл энэ төрлийн өвчнөөр өвчлөхгүй.
-Төрөлхийн тэмбүү үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл?
-Түрүүн хэлсэнчлэн жирэмсэн эх тэмбүү өвчтэй байсан, түүнийгээ бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд халдвар эхийн цусаар урагт халдварлана. Тиймээс жирэмсэн эхчүүд шинжилгээ болон хяналтанд эрт орох шаардлагатй болж байгаа юм. Ингэснээр эрт илрүүлж, улмаар эмчлүүлж чадна гэсэн үг. Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөхгүй шүү дээ.
-Дахин халдвар авах эрсдэлийн тухайд?
-Эрсдэл өндөр. Учир нь эмчилгээний дараа дархлаа тогтдоггүй тул дахин халдвар авах тохиолдол бий. Иймд хувь хүн өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Г.Номин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ор дэр , угаагуур суултуур , гар хуруугаар хэрэглэгдэх очноон точноон зуйлс " ахуй хурээнд " хамаарахгуй юу , эмч гуйа ...?!!
Энэ ЭМЯ-хан одоо юу яриад солиороод бгаам бэ. "Жилд тэмбvvтэй 1 сая жирэмсэн эмэгтэй байдаг. Терелхийн тэмбvvгээс болж жилд 200 сая хvvхэд амьгvй тердег" гэдгийг юу гж ойлгох вэ? Тэмбvvтэй нэг жирэмсэн эмэгтэй жилд терелхийн тэмбvvтэй амьгvй 200 хvvхэд терvvлдэг гсн vг vv? Естой элэг авчих юмаа энэ балай сайдтай балай яамныхан
Наа чинь эмч бишээ. ЭМЯ-нд эмч хvн нvдний гэм болсон, сайдаасаа аваад. Сайд нь туслахаа эммйн тусгай зевшеерел хариуцсан мэрэгжилтнээр тавьсан, тэр нь хахууль авсан хэргээр АТГ-д баригдсан. Бас сайд хvv Уламернехийнхее худалдан авах ажилгааны газарт хамт ажилдаг бсан хамсаатнуудаар нь яамыг чигжсэн. Найз Эрдэмбилэгийг нь санхvvгийн газрын даргаар, нуа Бямбасvрэнг нь херенге оруулалтын хэлтсийн даргаар, найз ногоон архичин Ганзоригийг нь хуулийн хэлтсийн даргаар, бусад хамуудыг нь мэрэгжилтнээр тавьсан. Эд нар нийлж хуулийн хvрээнд санхуу херенгийг зохицуулж бгаа. Ойрдоо та нар сонсоол бгааз дэ, элэг бvтэн аян л гэнэ, эрvvл шvд аян л гэнэ, улаантариа 2 аян л гэнэ, эмийн хенгелелтийн аян л гэнэ... Энэ бvгд менге гусах арга шдэ.
Туйлшрамтай Монголчууд бүтэхгүй.Ингээд тэнэгтээд явчихдаг юм.
"Жилд тэмбvvтэй 1 сая жирэмсэн эмэгтэй байдаг. Терелхийн тэмбvvгээс болж жилд 200 сая хvvхэд амьгvй тердег"- Монголд ер ямар хамаа байнаа, өөрснөө өвчнөө дийлэхгүй болохоор дэлхийн гэж ирээл баахан том тоо тавихын... п гэж. Энэ яамныхан ... ороосой
Хvvеэ, энэ хегжлийн тев гэж лиценз егдег газар бнаа. Энэний дарга Ганцэцэг гж ямар балай хvvхэн бнаа? Энийгээ аваачээ сайдаа, естой нvдний булай юмаа. Энэ лав яаг тэмбvvтэй шvv. Эрчим хvчний дэд сайд Гантулгын нуа, оффшор данс нь гэх юм. Гантулга нь МАНын бас нэг хегшин зар юмнаас энэ Ганцэцэгээ евлеж авсан болтой юмаа. МАНынхныг тэмбvvгийн шинжилгээнд оочоргvй хамруулая сайд аа
Энэ өөрөө зүгээр л байдаг байх даа.Шинжилгээ өгсөн үү хө.
"Жилд тэмбvvтэй 1 сая жирэмсэн эмэгтэй байдаг. Терелхийн тэмбvvгээс болж жилд 200 сая хvvхэд амьгvй тердег"- Монголд ер ямар хамаа байнаа, өөрснөө өвчнөө дийлэхгүй болохоор дэлхийн гэж ирээл баахан том тоо тавихын... п гэж. Энэ яамныхан ... ороосой
Манай аялал жуулчлалын салбарт мааш хэрэгтэй мэдэгдэл хийсэнд баярлалаа. Одоо та ЭМЯ-нд тавьсан тэмбvvтэй тавиулуудаа аваад огторгуйгаас зайлсан бай да
Манай аялал жуулчлалын салбарт мааш хэрэгтэй мэдэгдэл хийсэнд баярлалаа. Одоо та ЭМЯ-нд тавьсан тэмбvvтэй тавиулуудаа аваад огторгуйгаас зайлсан бай да
Манай аялал жуулчлалын салбарт мааш хэрэгтэй мэдэгдэл хийсэнд баярлалаа. Одоо та ЭМЯ-нд тавьсан тэмбvvтэй тавиулуудаа аваад огторгуйгаас зайлсан бай да
Манай аялал жуулчлалын салбарт мааш хэрэгтэй мэдэгдэл хийсэнд баярлалаа. Одоо та ЭМЯ-нд тавьсан тэмбvvтэй тавиулуудаа аваад огторгуйгаас зайлсан бай да
Манай аялал жуулчлалын салбарт мааш хэрэгтэй мэдэгдэл хийсэнд баярлалаа. Одоо та ЭМЯ-нд тавьсан тэмбvvтэй тавиулуудаа аваад огторгуйгаас зайлсан бай да
Дэлхийд жилд нэг сая орчим жирэмсэн эмэгтэй идэвхтэй хэлбэрийн тэмбүүгийн халдвартай байдаг. Төрөлхийн тэмбүүгийн улмаас жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байдаг.
Saidantsar ni taarsan amitdaar hureeluuleed odoo gor ni garch baigaa ter Hegjliin teviin dargantsar Gantsetseg TZUG dargaar tavisan Tsogtbaatar geed dandaa ambitstai ajil hiij uzeegui tsunh barigchid uls terchdiin yanhnuud taarsan taar shuudainuud baigaa
Ийм ойлголтыг хүүхэд багачуудад сургуулийн наснаас эхлэн олгомоор байна.Бүхэл бүтэн улс төрийн намын нарийн бичгйн дарга эрүүл мэндийн талаар ямар ч боловсролгүй этгээд болохоо нотлон харуулж шившиг боллоо.Тэр баагийд тэмбүү агаар дуслаар халддаг гэж тэдний намын улс төрч, эмний ченж амарсанаа гээч л ухуулсан бололтой.магнай яах вэ.Боловсролгүй амьтан юм чинь шууд итгээд хэвлэлийн хурал зарлаад мэдэмхийрчихсэн чинь элэг доог боллоо.Энэ даргаас доор байгаа ардчилагчид бол энэнээсээ ч доор боловсролгүй амьтад байгаа гэхээр айдас хүрмээр.Болоогүй ээ бас, УИХ-д суудал авч төрийн эрхийг авна гээд яваа хүмүүс шүү.Манай улс чинь африкийн хүний мах иддэг овгоос доор болчихсоныг сая магнайг мангартахад л мэдлээ шүү дээ.
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Монголыг тэмбүүтэй ,Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй,Гээд жуулчдад рекламдаад байхаасаа ичдэггүй юм уу энэ сэрүүл мэндийн салбарынхан.
Монголыг тэмбүүтэй ,Тэмбүү өвчин агаар дуслын болон ахуйн замаар халддагггүй учир аялал жуулчлалд сөргөөр нөлөөлөхгүй,Гээд жуулчдад рекламдаад байхаасаа ичдэггүй юм уу энэ сэрүүл мэндийн салбарынхан.
ДОХ ч гэсэн агаар дуслаар халддаггүй ш дэ, Африк аялал жуулчлалаараа алжын гээч нэртэйгээр нь. ДОХ, Тэмбүүний голомтруу хүн сэжиглээд явахгүй, секстэй түй ч хамаагүй
Юууны омно заваан завхай,хариуцлагаггуй зохион байгуулалтгуй самбагай хумуусийн овчилдог овчиншуудээ.Насанд хурсэн хариуцлагатай хэлсэн уг хийсэн ажилалдаа яг таг хариуцлагатай хун бол ийм заваан шившигтэй овчноор овчлох ямарч боломж байхгуй.Завхайрч нудэнд харагдсан болгоны овор турууруу шургаад явбал тэмбуу байтугай юм тусна.Дох мох бол тэмбуутэй зэрэг алхаадл явж байгаа.Тэмбуу яаахав заваанч гэсэн эмчлэгдээд эдгэрдэг овчин.Дох тусвал будаашуудээ,шуудл Далан давхарлуу нуух хэрэг гарна..Тэгээд тэмбуу Дох 2ын алийгнь чамд илгээснийг бурханл мэддэг байхдаа.
Тэмбүүний талаар маш сайн мэддэг хүн байна. Өөрөө тусч явсан юм бол уу?
Za chi bolii chi nohir chin chini saltagnaad baiag nua chin bas ur huuhed chin bugd TEMBUU tei gedgig chin SAID chin helsen shuu dee. Odoo bas yu yarji baigaagaa medej bna yy yamni tembuunuud min
жуулчид чинь хүүхэн авдагийн байгаа биздээ
Ахуйн замаар халдана ш дээ дуракаа. Тэр тусмаа бие засах газаргүй, байгаа нь бохир заваан, гар угаах боломжгүй тэрэнд нь монголын бүх тэмбүүтэй хүмүүс бие засдаг, тэр ч байтугай бусдад халдаах зорилгоор крант жорлонгын бариулд халдаадаг бузар муухай санаатай тэмбүү сүрьеэндээ баригдсан монголчуудын дунд орсон гадны хэдэн хүнд халдвар тарсан бол. Тэр Хөвсгөл аймгийн орчныг та нар хараарай. Их хурлын гишүүд дотор ч тэмбүү, заг хүйтэнтэй хүмүүс бий шүү.