sonin.mn
Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж ГХЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон 2 жилийн хугацаанд шаргуу ажилласны дүнд Ватиканы нууц архивт хадгалж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдийн эх хуулбарыг энэ оны энэ оны тавдугаар сарын 16-нд хүлээн авсан.
 
 
 
Үүнд, Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/, Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-ын албан ёсны хуулбар багтаж буй юм.
Эдгээр хуулбарыг Дипломат албаны музейд байрлуулна.