sonin.mn
Орос хүмүүс бол жирийн тариачнаас эхлээд төрийн тэргүүнээ хүртэл зүрх сэтгэлд дэхь эмоци баяр хөөр уур уцаараа нууж хааж чаддаггүй, хэлсэн л бол хэлсэн, сайн бол сайн муу бол муу, түс тас ард түмэн.  Халх голд биднийг хамгаална л гэсэн бол хамгаалдаг Арабын дайнд өнөөдөр Ассадыг аврана л гэсэн бол авардаг нялуун шулуун зангүй ард түмэн.
Тийм ч зангаараа Борис Ельцин ерөнхийлөгч болсон цагаасаа эхлээд л өөрийн үе залгамжлагчаар орос орныг цаашид шинэ мянганд удирдах чадалтай залуу эх оронч сэтгэлтэй шударга нэгнийг янз бүрийн шугамаар олон жил хайхдаа Гайдар, Кириенко, Чубайс, Немцов, Касьянов зэрэг залуучуудыг хөдөө гадаанаас ч татан авчирч сайд, орлогч, ерөнхий сайд хүртэлх төрийн өндөр албан тушаалуудад туршилтын журмаар сэлгэн ажиллуулж ажиглаж байсан ч орос орныг ирээдүйд аваад явчихаар аавын хүү энэ мөн гээд сэтгэлд нь шивнэчих зүйлтэй огтхон ч тааралдсангүй.
Ельцин өөрөө орос мужик эрийн бүрэн төлөөлөл бөгөөд ямартаа л сайдад дэвшүүлж сонгосон нэгнээс асууж шалгаагаад байх юм байхгүй, тэртээ тэргүй боловсрол мэдлэг туршлага бүгд анкетан дээр бичээстэй байдаг тул гагцхүү орос мужик эрийн характерийг нь л сорих зорилгоор шууд л зуун грамм татуулаад зуун градус шахсан халуун орос баня-даа гурван удаа оруулаад гайгүй бол томилдог байв. Дөч шүргэсэн ямар ч орос эр энэхүү давааг өлхөн даваад гарах ч яагаад ч юм нэг удаа Егор Гайдар онхолдож Ельцины охин Татьяна нь Гайдарыг зүтгүүлээд байсан тул аргагүй эрхэнд сайдаар нь баталгаажуулсан  гэдэг.
 
Мөрөөдөж байсан коммунизм нь нуран унаж эдийн засгаас эхлээд оюун санаа нь ч хоосорсон орос үндэстэн ерөнхийдөө сүйрэх араамандаа орж байсан ерээд оны тэр үед далд фронтод Үнэн алдартаны сүнслэг лидер ариун санваартан Алексей II-оос эхлээд ард түмэн нь нэлэнхүйдээ орос орныг аврахын төлөө чаддаг чаддаг юмандаа залбирч мөргөж байхад  оюун санааны фронтод коммунизмын тэрс үзэлтэн, Нобелийн шагналт зохиолч Солженицын улс төрийн цөллөгөөс эх орондоо эргэн ирж үндэстэнийг соён гэгээрүүлэх ажлаа улс орон даяар эхлүүлж, коммунизмын үзлийн хоосорсон орон зайг шинэ орос үндэсний сэргэн мандлын үзлээр дахин цэнэглэж байв. Хөдөлмөрийн фронтод эх оронч фанат охид хөвгүүд эрдэмтэн мэргэд эмч багш офицер цэрэггүй их гүрнийхээ боловсрол шинжлэх ухаан эрүүл мэнд цэрэг армийнхаа ноён нурууг авч үлдэхийн төлөө цалинтай цалингүй тулалдаж байв.
 
Яг ийм хүнд үеийн оргил буюу 1996 онд Ельцин эзэндээ үнэнч эх оронч шударга Орос офицерийн өндөр ёс зүйтэй хуучин КГБ-ын хурандаа нэгэн эрхэм Петербургийн мэр Собчакын дэргэд шадарлаж байгааг ил далд шугамаар олж мэдээд шууд дуудан ирүүлж Тамгын газрынхаа орлогчоор тавин удаж төдөлгүй ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга, ФСБ-ын дарга, Ерөнхий Сайд зэрэг чухал чухал местэнд жил хүрэхтэй үгүйтэй хугацаатай ажиллуулахдаа хайж байсан хүн нь мөн болохыг олж хараад дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хугацаанаасаа өмнө ч хамаагүй түүнд сайн дураараа шилжүүлэн өгөх эгзэгтэй мөчийг хэнд ч хэлэлгүй дотроо хүсэн хүлээж байв.
 
 
Нас ч ахиж архинд ч нилээн орж эрүүл мэнд ч базаахгүй шатандаа орсон Ельцинд ерөнхийлөгчийн сандал ширээтэй зууралдах нь сонин биш харин Орос орны шинэ мянганы шинэ удирдагчийг олж замыг нь засч өгөх нь түүний өдрийн бодол шөнийн зүүд байв. Эс тэгвээс 2000 оны эхээр болох дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль ардчилал нэрийн дор  явагдсан болоод л Березовский мэтийн аль нэг олигархи гарч Орос орныг улам сүйрүүлэх аюул нь түүнийг түгшээж байв.
Гадаад дотоодын дайснуудын сөрөг үйлдлээс болгоомжилсондоо тэрээр өөрийн энэхүү  санаа бодлоо хэнд ч хэлэлгүй, эхнэртэй ч хэлэлгүй 1999 оны 12 сарын 31-тэй золгов. Тэр шөнө  унтахгүй эргэж хөрвөөн ямар нэгэн зүйлд санаа нь зовсон байдалтай байгаа нөхрөө өглөө эрт үүр цүүрээр эртлэн босохыг ажигласан хань Наина Ельцина түүнээс хүний л хань юм болохоор сэтгэл нь түгшсэн байдалтай учир начрыг лавлахад арга буюу хэнд ч задлаагүй өөрийнхөө нууцаас цухуйлган "Би өнөөдөр огцорно, учир явдлыг чи орой зурагтаар харах бизээ" хэмээн олон таван үггүй гарч одов.
 
Тэгээд өрөөндөө Ерөнхий сайд Путин, Онцгой байдлын сайд генерал Шойгу, ҮАБЗ-ын нбд хурандаа генерал Иванов, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Квашнин зэрэг Оросын хамгийн дээд тушаалын офицер голдуу найман хүнийг дуудан авчирч учир байдлыг ойлгуулаад  Орос гүрний аюулгүй байдлын баталгаа болдог Цөмийн чемодан, Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурдаг Орос гүрний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн бэлэг тэмдэг болсон ПАРКЕР  үзэг хоёрыг шилжүүлэн өгөөд оройн нь зурагтаар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж байснаа гэнэт огцорч байгаагаа пал хийтэл нь зарлаж орхих нь тэр.
 
Ельцины мэндчилгээг шууд үргэлжлүүлэн он гарахаас хэдхэн минутын өмнө шинэ төрийн тэргүүн Путин 10 орчим минут мэндчилгээ дэвшүүлснээрээ хоёр толгойтой бүргэдэн сүлд шигээ хоёр мянганы зааг дээр хоёр Ерөнхийлөгч зэрэг мэндчилгээ дэвшүүлсэн үйл явдал хүн төрөлхтөний түүхэнд  ганцхан тохиолдсон юм.
Өөрийн бүрэн эрхээ хугацаанаас өмнө сайн дураараа өгдөг ямар ч тэнэг төрийн тэргүүн энэ дэлхийд байхгүй мэт бодогдох боловч энэ нь Орос орны ирээдүйн төлөө Орос орныг шинэ залуу үе удирдан шинэ мянганд дахин хүчирхэг гүрэн болгохын төлөө хийсэн өөрийгөө гаргуунд нь хаясан жинхэнэ лидер хүний Орос эх орончийн ухаалаг асар их зүрх зориг шаардсан улс төрийн зөв шийдвэр байсан юм. Оросын агуу яруу найрагч Фёдор Тютчевын Орос орныг ухаанаар ойлгох боломжгүй буюу Умом Россию не понять хэмээн хэлсэнчлэн иймэрхүү характер зөвхөн Орос оронд л бий.
 
 
 
Русские люди это уникальный народ начиная от простых крестьян до глав государств, они не могут скрывать свою эмоцию, радость и грусть, зло и добро, говорят только истинную правду то что у них на сердце, а в голову им не приходит солгать, раз обещал нас защитить от самураев на Халхин-голе во время второй мировой войны так и разгромил Квантунскую армию. Сегодня мы видим что происходит в Сирии, Россия протянула руку помощи Президенту Сирии Ассаду так и защищает сирийский народ от исламских боевиков.
Настоящий русский мужик Борис Ельцин с того времени как только стал Президентом России, начал потихонечку подыскивать своего приемника молодого энергичного сильного мудрого русского патриота своей нации, который в дальнейшем может полноценно справиться с огромной страной в новом тысячилетии, используя при этом разные линии своего полномочия. Для этого он даже приглашал некоторых молодых политиков из регионов, назначал и испытывал их на самых высокопоставленных должностях начиная от замминистра до премьер министра, но никто из них не удовлетворил его ожидания, он не нашёл в них тех качеств необходимых  для будущего лидера России.
 
 
Сам Ельцин был настоящим представителем русского человека и когда он выдвигал кандитата на какую-либо должность он обычно не спрашивает много, но проверяет качества русского характера каждого, подаёт ему три раза по-сто грамм водки и отправляет в три захода в настоящую русскую баню по-боярски.  Это конечно не так трудно для любого русского мужика сорока лет, но  однажды Егор Гайдар как-то споткнулся и не справился с этой задачей, тогда дочь президента Татьяна попросила своего отца  поддержать его и Ельцин послушался своей дочери и назначил Гайдара на должность министра /слухи/.
В 90-ые годы Россия пережила очень трудный социально-экономический период когда развалился коммунизм, которого строили годами, оберегали душой и верили духом в светлое будущее, превратилось в пустоту. На духовном фронте православные лидеры во главе с Алексей-II  и весь народ молились за спасение нации, на интелектуальном фронте вернулся из политических изгнаний лауреат Нобелевской премии писатель Солженицын и проводил общенациональную кампанию духовного возрождения нации, наполнил ту пустоту великим русским духом, верой и надеждой. А на трудовом фронте ученые и рабочие, доктора и медсестры с нищенской зарплатой а иногда и без ничего трудились добросовестно, но тем самым сохранили главные фундаменты науки, образовании, медицины, а солдаты и офицеры служили верно и сохранили армейскую мощь,  обеспечивая безопасность  государственной границы и территориальную целостность.
 
В тот самый пик вершины трудного периода, в 1996 году Ельцин как то услышал об одном бывшем полковнике КГБ который служил близко к мэру города Петербурга Собчаку и по полученной ему информации он был весьма подходящей кандидатурой, честным и молодым патриотом, поэтому он срочно отозвал его в Москву и назначил на должность заместителя своей администрации, а через некоторое время  на секретаря Совета безопасности, главы ФСБ, премьер министра с интервалом времени  меньше одного года. Ельцин заметил, что он /Путин/ тот самый человек которого искал много лет и ждал подходящего момента передать ему свое президентское полномочие без всяких выборов и церемонии.
 
Ельцину из-за возраста, здоровья и большого любителя национального напитка  было не интересно цепляться к Кремлевскому престолу на всю оставшуюся жизнь, а главной его  миссией было найти и подготовить дорогу будущего лидера страны, потому что он очень беспокоился о возможности появления власти олигарха-президента /как Березовский/ через демократический выбор который планировался в начале 2000 года.  Он хорошо понимал, будуче такая власть может погубить державу поэтому нужно было найти сильного лидера для огромной страны.
 
 
Опасаясь внутренних и внешних врагов Ельцин никому не говорил о своем намерении, даже своей супруге Наине,  и держал это в себе вплоть до 31 декабря 1999 года. В ту ночь он долго не мог заснуть поварачиваясь с боку на бок, явно беспокоился о чем-то, чего заметила его супруга. Утром он необычно рано встал и сказал ей, что он уходит в отставку и она может увидеть это на телевидении вечером и ушел на работу без всяких лишних слов.
Как только он приехал в Кремль, он вызвал всех самых высокопоставленных военно-политических чинов, как Премьер министра генерал полковника  Путина, Министра МЧС генерала Шойгу, Секретаря Совета Безопасности генерала Сергея Иванова, начальника Генштаба генерала армии Квашнина и объявил об уходе со своего поста. Он передал всё свое полномочие Путину включая ядерный чемодан и символ президентской власти ручку Паркер. Вечером он выступил как обычно по телеведению с  новогодним поздравлением народу и вдруг в середине выступления он заявил о своей досрочной отставке и передачи власти Путину.
Продолжая Новогоднее поздравление, новый президент Путин выступил в течение десяти минут,  тем самым Российский народ увидел и услышал в один момент двух президентов и два поздравления двух глав государств как двуглавый орёл, который является уникальным событием на грани двух тысячилетии в истории человечества.
В настоящее время не нашлось бы ни одного лидера,  который добровольно откажется от президентской или королевской трон, отдаёт свою власть и досрочно уходит в отставку. Но такое решение было принято Ельциным ради будущего своего народа, ради возрождения и восстановления могущей российской государсвенности и империи.  Это было очень трудное, но правильное политическое решение, которое  было сделано только сильным мудрым лидером и настоящим русским патриотом как Ельцин и такое может случиться только в России как сказал Фёдор Тютчев  Умом Россию не понять.
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт