sonin.mn
Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд сайжруулсан түлшийг зөв хэрэглэх зөвлөмж,сэрэмжлүүлэг аргачлал тараах зорилгоор дүүрэг, хороо тус бүрт ажлын хэсгүүд ажиллаж газар дээр нь очиж зөвлөх, зөв галлагааны горимыг танилцуулж ажилласаны дүнд өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон гэх дуудлага 50 хувиар буурч, хүний амь эрсдээгүй гэх мэдээллийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна. 
 
“Сайжруулсан шахмал түлш нь шинэ хэрэглээ. Нөгөөтэйгүүр угаартах үзэгдэл нь зөвхөн сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр эхэлсэн зүйл огт биш. Нүүрснээс,автомашины угаараас тэр ч бүү хэл модноос ч угаартаж амь насаа алдах тохиолдол бодит амьдрал дээр тоон үзүүлэлттэйгээ байдаг зүйл.Тиймээс нийтээрээ агаарын бохирдлыг бууруулах том эрх ашгийн төлөө зорьж буй энэ үед хаа хаанаа үүрэг хариуцлагаа ухамсарлаж хамгийн гол нь зөв хэрэглэх дадалд сургах, сурах нь нэн тэргүүний асуудал гэдгийг өнгөрсөн өдрүүдэд болж өрнөсөн үйл явдлууд бидэнд санууга өглөө. 
 
Сайжруулсан шахмал түлшийг яаж зөв хэрэглэх вэ?
 
Шахмал түлш удаан шаталттай,сайн түлш. Угаарын хий гал асаах болон унтрах үед хамгийн ихээр ялгарлаг. Тиймээс галыг аль болох таслахгүй,цогших үед нь түлш бага багаар нэмэх ингэснээр дулаанаа удаан хадгалдаг байна. Өөрөөр хэлбэл түлшний илч өндөр тул бага хэмжээгээр тогтмол хэрэглэх ёстой. 
- Зуух пийшингийн амыг онгорхой орхихгүй байх,битүүмжлэлийг хангах
- Хий сорох хоолой болон янданг хөөлөх
- Галллагаа хийж байгаа үед зуух яндангийн сойлт /хаалтыг/ хаахгүй байж цаашид хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
- Шахмал түлшний цог дээр мод нэмж,ассаны дараа түлшээ нэмж,дутуу шаталтын угаарын хийнээс сэргийлнэ үү.
- Зөвлөгөө өгөх 24 цагийн 7011-9400 
 
 
Мөн дээрээс нь иргэд олон улсад хэрэглэгддэг энэхүү түлшний гол шийдэл МЭДРЭГЧ суурилуулах талд судлахад илүүдэхгүй юм. Энэхүү мэдрэгчийг угаарын хий мэдрэгч газ болон сайжруулсан түлш хэрэглэдэг улс орнууд хэрэглээд хэвшсэн байдаг  бөгөөд нүүрс төрөгчийн дутуу ислийн мэдрэгч нь маш бага концентрацыг мэдэрч чанга дуут дохио өгдөг. Түүхий нүүрс, мод түлэхэд угаарын хий ялгарах боломжтой ч хурдан шаталттай учир хий ялгаруулах хэмжээ, магадлал нь бага байдаг байна.