ЖДҮ-тэй холбоотойгоор зарим УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж эхэлжээ. Тус сонин дээр гарсан хурлын тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцсон бол УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан байдаг.
Хурал дээрУИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…ЖДҮ-гийн зээлийн асуудлаар нийгэмд жинхэнэ давалгаа үүсчихээд байна л даа. Үүнийг би зөв гэж байгаа юм биш. Ний нуугүй хэлэхэд ийм олон гишүүдээс гадна төрийн алба хашдаг томчууд, прокурор, цагдаагийнхнаас авахуулаад ийм хүмүүс ЖДҮ-ээс зээл авсныг сонсоод гайхаж байна. Тэгэхдээ энэ ганцхан энэ жил биш. Урьд өмнө хоёр, гурван жилийн өмнө ч гэсэн яг л ингэж авч байсан шүү дээ. Энэ болгоныг гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд үүн дээр сөрөг хүчин, Ерөнхийлөгч хүртэл алгаа үрээд, алга ташаад ёстой шархан дээр нь давс үрнэ гэгч болж байх шиг байна. Өнөөдөр Ерөнхий сайд маань индэр дээрээс “…Уучлалт гуйх хэрэгтэй. Уучлалт гуйхгүй бол тэр хүмүүсийг сонгуульд дэвшүүлэхгүй шүү” гэж хэллээ. Одоо уучлалтыг ээлж ээлжээр, нэг нэгээрээ уучлалт гуйх юм уу. Эсвэл нийлж байгаад гуйх юм уу. Үүнийг бас асуучихъя. Ер нь уучлалт гуйна гэдэг чинь эргээд бас л нэг улс төрийн асуудал. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгч болно доо. ЖДҮ-ээс зээл авчихаад зориулалт бусаар банк бус руу явуулчихсан, уул уурхай, худалдаа наймаа руу оруулчихсан хүмүүс уучлалт гуйх хэрэгтэй шүү” гэв.
C.Саруул
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл0
uuchlal guih ch yahw, huuliin hariutslag huleeh heregtei deerees n torguulihaas gadna ene asuudaltai holbootoi olson orlog bas busdyn bolomjiig haasan zardalyg nuhun tulj uguh heregtei shdee...
бүгдэд нь ХУУЛИЙН дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Shiitgeh heregtei ugsen elencgiin uuchlalt
Zailtsgaa lalruudaa
Болорчулууны байгуулсан Хишиг дэлгүүрийн гадаа Приус зарж бдаг. Приусыг нь авахдаа дүү бэрийнх нь ажиллуулдаг Банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авдаг. Болорчулуун ЖДҮ сангаас зөндөө зээл авсан бдаг. Ийм л бн даа
Болорчулууны байгуулсан Хишиг дэлгүүрийн гадаа Приус зарж бдаг. Приусыг нь авахдаа дүү бэрийнх нь ажиллуулдаг Банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авдаг. Болорчулуун ЖДҮ сангаас зөндөө зээл авсан бдаг. Ийм л бн даа
Энэ шударга царайлсан улаан хацарт нь Дорнод гурилыг хувьцааг нь үнэгүйдүүлж өөрийн болгосон. Өөрийн төрсөн дүү болох Оросоор ойлгохдоо сайн ярихдаа муу нөхрийг хууль бусаар Монголросцветметийн захирлаар томилуулсан. Миат болон Иргэний нисэхийн ерөнхий газарт баахан мэдлэг боловсролгүй нөхдүүдийг сонгуулийнх нь ажилд сайн оролцлоо гэж томилуулсан. Дорнодын хамаг өнгөтэй өөдтэй тендерийг компанидаа авч өгсөн луйвруудаа та яах гэж байна болорчулуун аа?
34 сая төгрөгийн баавгайн савар хилээр гаргасан дүү Х.Болорбаатарыгаа уснаас хуурай гаргаж, Оросоо ойлгохдоо сайн ярихдаа муу “Монголросцветмет” нэгдлийг самарсан Х.Болор-Эрдэнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүнээр томилсон Х.Болорчулуун гэгчид УИХ-н гишүүний ёс зүй гэж байна уу? Огцрох хангалттай шалтгаан биш гэж үү?
томчууд бvгд ждv-гээс зээл авсан. албан тушаалаа ашиглан шударга бусаар бусад жирийн иргэдээ хорлон байж. бvгдийг шалгаж хуулийн дагуу хариуцдага хvлээх естой!!!