Зүрхний чинад дахь галыг бадрааж, омогших бахдах сэтгэлийг оргилуулсан баярт мөч өчигдөр тохиолоо. Дэлхийн хөгжмийн ертөнцөд хүннү рокийг эгшиглүүлж, монгол туурайн төвөргөөнөөр тамгалж яваа “Тhe Hu” хамтлагийнханд “Чингис хаан” одонг хүртээлээ. Энэ өдөр зөвхөн хүннү рокчуудын баярын өдөр бус, нийт монголчуудын бахархлын өдөр юм. Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд Монгол бахархлын өдөр тохиодог. Мөн энэ өдөр бидний бахархалт зүйл нэгээр нэмэгдэж, нэр алдрыг нь олон түмэнд түгээдэг билээ. “The hu” хамтлагийнхнаас өмнө 11 эрхэмд “Чингис хаан” одонг хүртээгээд буй. Тэгвэл Монгол бахархлын өдрөөр бид 11 хүний бүрэлдэхүүнтэй хамтлагийг дахин алдаршууллаа. Хамтлагийг үүсгэн байгуулагч Гавьяат жүжигчин Б.Дашдондог энэ өдөр хамтлагийнхнаа төлөөлж “Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардсан юм.
Олон улсад нэр алдар нь түгэх хамтлагийг байгуулж чадсан тэрбээр бүх хүнд баярлаж талархсанаа илэрхийлээд “Гардахыг нь би гардавч, гавьяаг нь та бүхэн хамтдаа хүртэх ёстой юм шүү” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
“Тhе Нu” хамтлаг өдгөө аялан тоглолтоор явж буй ч энэхүү баярт мөчийг сэтгэл догдлон бахархалтайгаар хүлээж авсан нь лавтай. Хамтлагийн ахпагч, аянга морин хуур, хархираа хөөмийч Ц.Галбадрах, төмөр хуур, цуурч Г.Нямжанцан, гал морин хуурч Б.Энхсайхан, товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн, бөмбөрчин Г.Одбаяр, соло гитарчин А.Жамбалдорж, басс гитарчин Б.Батхүү, хэнгэрэг хөгжимчин М.Өнөмөнх болон менежер Ц.Надмидтулга, Брэндон Фрайзен нарын алдрыг энэ өдөр зарлаж, олон нийтэд дуулгах учиртай юм. Тэдгээрээс тус хамтлагийн менежер Брэндон Фрайзен нь “Чингис хаан” одон хүртэж буй гадаадын анхны иргэн болж байна. Ийнхүү энэ жил анх удаа байгууллага, хамт олонд Их эзэн хаанаараа нэрлэсэн одонг хүртээж, хамтлагийн гишүүн бүрт жижиг тэмдэг гардуулав. “Тhе Нu” хамтлагийн өнгөрсөн оны намар ҮоuTube цахим хуудаснаа цацсан “Үuvе Үuvе”, “Wolf totem” дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм.”Wolf totem” дуу нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Billboard-ын “Hard rock” дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болсон. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн есдүгээр сарын 13-нд олон нийтэд танилцуулсан тус хамтлагийн анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлээд байгаа билээ.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Баяр хүргэе. Улам их амжилт гаргаарай.
Bayar khurgie. Delkhiid ankh udaa garsan khamtlag!!! SUPER!!! Shagnal nudee olson bna.
Zakhimj: Tsogt-taij uvuuguu bitgii martaarai!!!! bitgii gutaagaarai!!!
ta byhend ich bayarlalaa. ulam ich amjilt hysie
Жинхэнэ уран бүтээл байна уу, хэлбэр хөөсөн цаг зуурын үзэгдэл байна уу гэдэг аяндаа шалгагдана биздээ. Boney,m Abba, Modern talkihg .,Beatles ..гээд дэлхийг донслогсон хамтлагууд шиг үлдчихвэл сайн л байна.
Bayar khurgeye.
Cool
агуу ихийн дэмийрэлд автчихгvй шиг, уудаг сордог юманд донтчихгvй шиг мереерее менгее хеегеед явж чадвал хэдэн зоос олж мэдэх л болж дээ!!
Би сайн олгосонгүй одонг харвал хүний хүзүүнд зүүхээр хийсэн бололтой,тэгээд жаазанд байсаар өнгөө алдах уу,эсвэл хамтлагын 5 нөхөр ээлчлэн зүүх болж байна уу?. Соц нийгэмээс гаралтай амьгүй юм байгуулага цэргийн анги,сум нэгдэл шагнагдаг энэ балай юм манайхаас өөр газар байдаг болов уу? Битгий амьгүй хоосон юм шагнаад байлдаа! Тэр дуучин залуусыг шагнах гэж байгаа бол бүгдэнд л өгөөч дээ тэр одонгоо.