Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдээлэл хийж, бие даан нэр дэвшихээ зарлалаа. Тодруулбал, Баянгол дүүрэгт буюу АН-ын дарга С.Эрдэнийн нэр дэвших тойрогт өрсөлдөнө хэмээсэн юм.
Учир нь АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс УИХ-д нэр дэвшихээр горилогчдоос авч буй 100 сая төгрөгийн дэнчинг хүчингүй болгож, төрийн албан тушаал хашиж байхдаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, нийтийн эрх ашгийг хохироосон этгээдүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн. Тэд тавдугаар сарын 11 буюу өчигдөр хуралдсан АН-ын ҮБХ-ны хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг гаргахыг шаардсан боловч авч хэлэлцээгүй байна. Тиймээс тус хөдөлгөөний тэргүүн Баянгол дүүрэгт нэр дэвшиж, С.Эрдэнэтэй өрсөлдөхөөр болжээ.
Энэ талаар П.Галиндэв : “Өнгөрсөн таван жилийн хугацаанд намынхаа шударга, боловсролтой олон залуусын хамт АН-ын болохгүй, бүтэхгүй зүйлийг засч залруулах, бохир улс төрчдөөс Монголын төрийг цэвэрлэхийн төлөө тэмцлээ. Өнөөдөр С.Эрдэнэ даргаар удирдуулсан АН зөвхөн мафижсан улс төрчдийн хэсэг бүлэглэл болсон байна.
Мэдлэг боловсролтой жирийн нэг ардын хүү өнөөдөр энэ намаас УИХ-д нэр дэвших эрхгүй, боломжгүй болсон байна. АН ардчиллыг төлөөлж чадахгүй болчихлоо. С.Эрдэнэ ардчиллыг илэрхийлж, хамгаалдаг хүн биш байна. Тийм учраас энэ бохирдсон улс төрчдөд хариуцлага тооцож, Монголын улс төрөөс зайлуулах ёстой гэдэг хатуу шийдвэрт хүрсэн. Тиймээс миний бие Баянгол дүүрэг АН-ын дарга С.Эрдэнийн эсрэг бие даан нэр дэвших шийдвэрийг албан ёсоор гаргаж байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчиллын нэрийг барьж Монголын улс төрийг бохирдуулсан. Улс төрд орсноосоо хойш сүүлийн 20 гаруй жил Баянгол дүүргийн хамаатсан саднаараа дүүргэж, гэр бүлээрээ нийлж дарангуйлж байгаа. С.Эрдэнийг зайлуулснаар Монголын улс төр цэвэрших эхлэл тавигдана. Тиймээс ард түмнээсээ, залуучуудаасаа дэмжлэг хүсэж байна. Өнөөдөр Монголын улс төрд хийх их цэвэрлэгээг С.Эрдэнээс эхэлье. С.Эрдэнийн эсрэг хууль, намын дүрмийн хүрээнд дэмцээд дийлсэнгүй. АН тэр чигээрээ мөнгөтэй хүмүүсийн барьцаанд орсон байна. ҮХ-ийн Цэц С.Эрдэнэ хууль зөрчөөгүй гэх дүгнэлтийг гаргаж өгсөн. Энэ нь хууль шүүхийн байгууллага, улс төрийн намтайгаа нийлээд мөнгөтэй хүмүүсийн барьцаанд орсон байна” хэмээсэн юм.
Сэтгэгдэл0
зөрчөөгүй л гээд орхиж байгаа нь буруу баына лдаа тэр улсын ажлын алдуулсан хүнийг намыг гүтэгсэн байна гээд чамайг хуулын байгуулагад өгч зохих шийтгэлиыг өгүүлэх хэрэгтэй байхгүйюү хэн дуртаы нь төрийн ажлыг алдагдуулж байх нь буруу шүүдээ
битгий давар гэсэн юм санхүүжүүлээд явж байх чамаар АН дутахгүй бусад нөхдөө битгий гай бол зүгээр зайл.
Манай дүүрэг улс төрчдийн өс хонзонгийн талбар бүү болог
Энэ дүүрэгт Эрдэнээс өөр ухаантай хүн алга уу та минь ээ. Яахаараа ганцхан хүн өөрийгөө сойгоод бнаа??? Ардчилал гэж ганц энэ хүн үү??? үгүй байлгүй дээ... Чадалтай аавын хүү, ээжийн охин бгаа байлгүй....
Erdene idseer baugaad gedesee daaxaa bolyson
Бас нэг МАН урвасан гар гараад ирлээ урвагчаар дүүрсэн МАН удахгүй байхаа Чингэс хааны үед урвагчдыг давраадаггүй байсан тул Монгол улс цэцэглэн хөгжиж байлаа
Hamgiin gol n ene hulgaichuudaas uls mongoo avah n ih chuhal bnaa .
Zovoo chi Cain xalyy baina.
Ганц Эрдэнэ биш ах дүү, хүргэн хүүхэн,найз нөхөд, нууц энэ тэр нь бүгд дэвшин байна.ИТХ-д ч гар хөл нь дүүрэн.Жинхэнэ мафи энд л байгаа
АН дотроосоо цэвэрлэгээгээ хийх нь зөв.Наадах чинь нам биш гэмт хэргийн бүлэглэл болсон.Эсвэл албан ёсоор тараа.
АН-г гадуур Ардчилсан Жорлон гэдэг болцон бн лээ!! Ккк
Энэ залуу маш зөв тэмцжл явуулж байна. Үндсэн хуулийн цэц бол хулгаруудын атганд байдаг болох нь нотлогдсон. Ийм залуусаа дэмжиж хулгаруудын савраас төрөө цэвэрлэхийг олон нийтэд уриалмаар байнаа. Баянголчууд, 1, 3, 4, 10 дүгээр хороолоол, төмөр замчид та бүхэн шударга залуусаа өргөөрэй.
Маш зевшуу.
Зөв амжилт
Ene zaluug demjij bna.
Ene zaluug demjij bna.
Ene zaluug demjij bna.
Ene zaluug demjij bna.