“Маулет” Сангийн удирдах зөвлөлийн дарга М.Төлегентэй товч ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргэе!
- Энэ өдрийн мэнд хүргэе! Баярлалаа.
-Та өөрийгөө товч танилцуулаач.
-Би 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1974-1984 онд ЗХУ-ын (хуучнаар) Орос 3-р сургуульд сурч төгссөн. 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод Явдлын Яамны Дээд сургууль төгссөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Ам бүл 4. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2013 оноос Испани улсын “BOLSKAN GLOBAL” ХХК-ийн зөвлөх, мөн “Маулет” Сангийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
-Та 2020 оны сонгуульд аав ээжийнхээ төрсөн нутаг Баян-Өлгий аймгаас нэр дэвшиж байгаа юм байна. Энэ тухайгаа товчхон хариулаач.
- Миний аав ээжийн минь унасан газар, угаасан ус нь Баян-Өлгий аймаг. Товчхон хэлэхэд аав маань Налайхын уурхайгаас ажлын гараагаа эхэлж, уурхайн инженер, дарга, Геологи Уул Уурхайн Яамны Сайд, мөн Байгаль Орчны Сайд гэх мэт төрийн хариуцлагатай өндөр албыг хоёргүй сэтгэлээр хашиж явсан. Ээж маань Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлгээс ажлын гараагаа эхэлж олон жил эрүүлийг хамгаалах үйлсэд бие сэтгэлээ зориулж байсан. Тийм учраас би аавынхаа нутагт үйл хэргийн цаашид үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулахыг цаг ямагт хүсэж бодсоор ирсэн.
-Таны үзэл бодол юу вэ?
-Ардчилсан нийгэмд хүн бүхэн тэгш эрхтэй, ард иргэд маань ажилтай, орлоготой, эрх чөлөөт нийгэмд үзэл бодлоо илэрхийлж чаддаг, нийгмийн давхарга нь баян, дундаж, ядуу хүн гэж байхгүй, аюулгүй орчинд эрүүл энх, хангалуун сайхан, бүх иргэд маань тэгш дүүрэн амьдраасай гэж боддог хүн дээ.
-Аавыг тань нутгийн зон олон маш их ярьж, бахархаж, хүндэлж, дурсдаг юм байна. Энэ талаар аавыгаа дурсвал ...
-Тиймээ, аавыг минь нутгийн ард иргэд нь хайрлаж, хүндэлж, бахархаж дурсан санаж, өөрсдийн үзэл бодлоо маш ихээр илэрхийлж байсан. Танд нэг жишээ хэлэхэд:
Аавын маань ах дүү болон нутаг нэгтнүүд нь Баян-Өлгий аймагийн Толбо суманд нь хөшөө босгох, мөн гудамж талбайг аавын нэрээр нэрлэх гэх мэт санаачилгыг бидэнд хэлж байсан. Бид их баярлаж явдаг. Хүү нь болохоор нутгийн ахан дүүсдээ баярласан талархсанаа илэрхийлж, тухайн үед өөрийн үзэл бодлоо хэлж, ойлгуулж аавынхаа төрж өссөн “Толбо” суманд байдаг “Медресе”-г аавынхаа нэрэмжит болгосон. Учир нь юу вэ гэвэл: тэнд байгаа бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд, залуучуудад зөв хүн болж төлөвших, суралцах ариун үйлсэд нь нэмэртэй сайхан байх гэж бие сэтгэл, гар бие оролцож, дэмжлэг үзүүлсэн юм. үүнд нутгийн ахмадууд, иргэд маань маш их талархаж хүлээж авсан. Цаашид ч энэ хамтын үйлс маань нягт холбоотой байх болно.
-Таныг одоогоос хэдэн жилийн өмнө Налайх дүүрэгт Нэгдсэн Эмнэлэг барих талаар ярьсныг сонсож байсан. Энэ ажил тань хэзээ биеллээ олох вэ?
Гадаадын хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт эмнэлэг бариулахаар зорьж ажиллаад эмнэлгийн шавийг тавьсан. Харамсалтай нь тухайн үед төр засаг солигдоод энэ ажил маань зогссон байгаа. Удахгүй цаашид энэ ажил маань үргэлжилж нааштай ажил болох байх гэж бат итгэлтэй байгаа. Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлэг 1974 онд ашиглалтанд орж байсан. Бас л олон жил болсон эмнэлэг юм. Тиймээс Баян-Өлгий аймагт шинээр Нэгдсэн том эмнэлэг бариулах нь миний туйлын чин хүсэл зорилго минь байгааг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх.
-Бас л зөв бодлого байна шүү.
-Бидэнд эмнэлэг, сургууль нэн чухал гэж хувьдаа боддог. Яагаад гэвэл аав маань өвдөж зовоогүй гэнэт бие нь эвгүйрхэж, тухайн үед түргэн тусламж дуудахад ядаж л хүчилтөрөгчийн аппарат нь байхгүй, яаралтай эмнэлгийн тусламж авч чадаагүй юмаа. Тиймээс би иж бүрэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийг алслагдсан Баян-Өлгий аймагт, мөн шавын тавиад дутуу зогсоосон Налайх дүүргийн ард иргэдэд эмнэлэг бариад ашиглалтанд оруулах талаар бодож явна. Өнөөдөр дэлхий нийтийг цочроосон (COVID-19) айхтар тахал өвчин гарч байгаа үед эмнэлэг маш чухал байна.
-Та бусад нэр дэвшигчиддээ, мөн сонгогчиддоо хандаж юу гэж хэлмээр байна.
-Бүх нэр дэвшигчиддээ амжилт хүсье! Ард иргэдийн маань сонголт мэргэн байгаасай. 2020 оны сонголт маш чухал шүү. Та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Монголын ард түмэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье!
Бидэнд цаг заваа гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таны сонгуулийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл0
ZA ZALUU MIN XELCEN AMANDAA XYRCH TER CAIXAN AABIIN NERIIG CAARAL ORDOND GUTAAJ BOLOXGYI SHYY CHAMD AMJILT AMJILT
Казахстанаас томилолт өвөрлөж иржээ..... Сайн байна уу ,Баян-Өлгий ч гэх шиг !!!!????
Сонгуулийн сурталчилгаа эхлэх болоогүй байхад шууд хууль зөрчиж сурталчилгаа явуулж байгаа нь Монголын хуулинд захирагдахгүй гэсэн үг үү?
Зальтай хасаг байна. Аавын нэр төр болон зэвүүн үеийг далимдуулж эмнэлэг барих гэсэн хоосон амлалтаар төрд гарах гэнэ.
MOngol Ulsyn niit ard irgedyg tolooloh hun heregtei bn l daa. Huuhdyn mongo bugdeeree avna. Tavan Tolgoin huvitsaa mon adil. Zovhon bayan olgii geed yavtsuu bodol Mongol hun bolgony setgel zovooson asuudal. 21 aimag gej baih hereg bn uu? Aimag bolgond songuuliin mandate bh ni zov uu? geh metchilen asuudal ireeedui uls torchyn hamagyn tom bodlogo asuudal bh yostoi. Bid yamar holboony uls bish.
ба нэг худалч гарнадаа Хасагууд хэзээ ч шудрага багаагүй
Мавлет гуай мундаг хүн байлаа. Манай Байгаль орчны анхны сайд. Аавынхаа шийрийг хатаагаарай. Залуу минь
aav n mundag saihan hun. aaviigaa duuraisan sain zaluu saihan huu baina. AMJILT.
Өөрийгөө танилцуулж чадсангүй. Аав нь хэн гэдэг бүү мэд. 2 байшин барих тухай ярилаа бусад зүйлийг ойлгосонгүй. Ийм л байна.
Бас нэг Хурц Баяр нар шиг багаасаа Оросын бүтээгдэхүүн байна.Орос хэлийг боловсрол гэж андуурдаг оркуудын үе Монголд хэдийд дууусан юм бол?
монгол улс бол олон мянганы түүхтэй баатарлаг улс бас танай тэр өвөг дээдсыг захирч явсан улс танай тэр казахстан чинь биш далд орж үз
Баянөлгий хасагийн нутаг биш Монгол хүн сонгогдж болохгүы юу Хасагууд бүгдл уравсан хулайлсан байдаг
Баянөлгий хасагийн нутаг биш Монгол хүн сонгогдж болохгүы юу Хасагууд бүгдл уравсан хулайлсан байдаг
Энэ "Хүмүүс" ч маш их зальтай нөхөд шүү дээ,эхлээд үнэг шиг аальгүйтэж байгаад нэг мэдэхэд өвөрт чинь орно,дараан Толгой дээр чинь сууна,дараан Казахстан руугаа зугтна ийм д дүр төрхийг бидэнд үлдээсэн дээ. сонгочид л мэдэхээс хойш тэгээдч Баян-Өлгий аймгийн дийлэнхи сонгочид нь Казахууд юм чинь ширүүлхэн зодоон болох биз.
Энэ "Хүмүүс" ч маш их зальтай нөхөд шүү дээ,эхлээд үнэг шиг аальгүйтэж байгаад нэг мэдэхэд өвөрт чинь орно,дараан Толгой дээр чинь сууна,дараан Казахстан руугаа зугтна ийм д дүр төрхийг бидэнд үлдээсэн дээ. сонгочид л мэдэхээс хойш тэгээдч Баян-Өлгий аймгийн дийлэнхи сонгочид нь Казахууд юм чинь ширүүлхэн зодоон болох биз.
Где Сайран?
мавлет гуай бол маш сайн сайд байлаа эх орныхоо төлөө зүтгэгч
За за хаанаас ирээд ингэж мэндчилээд байгаа юм????