УИХ-ын 2020 оны сонгуулийн 24-р тойрогт АН-аас нэр дэвшиж ялагдсан С.Эрдэнэболд АН дахь МАНАН мафи, Худалдаа Хөгжлийн Банкны нөлөө бодитой болохыг хүлээн зөвшөөрч, дараах үгсийг бичжээ. Сонирхолтой нь тэрээр Р.Амаржаргал, Э.Долгион нартай нэг баг болж, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн юм.
Хоёр сонгууль дараалж Эрдэнэтийн 49 хувь бүлэглэлийн МАНАН мафийн мэхэнд уналаа. Одоо хангалттай!!!
Сонгуулийн дараа АН-ын тамгаа өгч буй даргыг хэн сайн муулах вэ гэсэн марафон эхэлж байх шиг байна. Энд хүний асуудлаас илүү зүй тогтлыг нь засах, АН-д бий болсон хорт хавдрыг хурц хутгаар таслан хаях тухай яриа илүү чухал байна.
Ардчилал бол Монголын ард түмний үнэт зүйл, чөлөөт нийгмийн баталгаа. Гэвч Ардчиллыг өлгийдөн авсан Ардчилсан нам маань хоёр сонгууль дараалж Эрдэнэтийн 49-чдийн мэхэнд унаж “арчигдлаа”.
МАНАН мафийн нөлөөллөөс ч салж чадахгүй байсаар ялагдал хүлээлээ. Ард түмнийхээ “алганы амтыг үзсэн” АН маань эрс шинэчлэл хийж, муу муухайгаасаа салаад явах түүхэн боломжийг энэ удаагийн сонгууль олголоо. АН-ын эгэл жирийн гишүүд маань гуньж гутрах хэрэггүй. Та бүхний нойртой нойргүй зүтгэж, хамгаалж, тэмцэж ирсэн Ардчиллыг, АН-ыг эзэн сууж, зайдалж ирсэн, хогийн ургамалтай нь сүлжиж ирсэн бүлэглэлээс намаа салгах алтан боломж олдлоо гэж уужуу томоор хүлээж авцгаая.
Хатуу ч гэсэн бид үнэнтэй нүүр тулж, Ардчилсан намаа хорт хавдраас нь салгах нь хамгийн эхний алхам.
Ардчилсан нам бол том нам. Мянга мянган гишүүнтэй, ардчиллын төлөө бүх амьдралаа зориулж ирсэн партизануудтай, залуу үетэй, нам бус ч гэсэн энэ намыг олигтой байгаасай гэж дэмждэг олон түмэнтэй улс төрийн хат суусан хүчин. Ард түмнийхээ өмнө гавьяа ч байгуулсан, бас цөөн дарга нарынхаа талцлаар тамирдаж сульдаж үзсэн нам.
2020 оны сонгуулийн ялагдал бол нэг сонгуулийн хугацаанд хуралдсан зүйл огт биш. 30 жилийнхээ босгон дээрээ АН, дараагийн 30 жилийнхээ өнгө аясыг зөв тодорхойлох боломж бүрдлээ. Зөв шинэчлэл хийж чадвал ард түмэн талархан хүлээж авахад ойрхон байна.
Ардчилсан намыг хараад бахархдаг хүмүүс цөөрчээ. Олон жил даргалж ирсэн лидерүүд нь улс төрийн зүтгэлтнүүд биш улсаа дээрэмдсэн хулгайчид болсон учраас хүмүүс манай намыг хайрлахаа больж. Намын нэрээр өндөр сэнтийд заларсан нөхдүүд нь ард түмнээсээ тасарч, намын жирийн гишүүдээсээ хөндийрч эд хөрөнгө, эрх дарх эзэмшиж, ардчиллын үнэ цэнийг хамгаалагч биш, харин хар нүхэнд түлхэгч болсон учраас ард түмэн гомдсон байна. Бид муу нэртэй, ам ажил нь зөрсөн тийм хүмүүсээсээ салах цаг болжээ.
Сонгуулийн үеэр нэр дэвшүүлэлт мэдлэг боловсрол, ёс зүйн хэмжүүрээр явагдсангүй. Аль л муу нэртэй, хэрэг төвөгт орооцолдсон, бусдаас урваж дүрвэж ирсэн хүмүүсийн хоргодох байр боллоо. Нэг банкны барьцаанд олон суудал дамлаж, Эрдэнэтийн 49, МАНАН мафи дэглэмийнхээ үлдэгдлийг халхлах амбаар болсон учраас ялагдал харгис бөгөөд шударга байлаа.
Ард түмэн мэддэг, бас мэдэрдэг.
Ардын нам 60 тэрбумчдаа зайлуулж, МАНАН мафитайгаа тэмцэж байхад бид бахь байдгаараа байж салах нь бүү хэл нэмж сонгуульдсан учраас ялагдсан. МАН-ын ялалтанд ид шид туслаагүй, харин бидний тархай, бутархай, арчаагүй, дорой байдал тусалсан. Ард түмний дийлэнх нь МАН-ыг дэмжээгүй, ардчиллын төлөөх намуудад саналаа тарааж өгсөн нь бидний л буруу. Бид ардчиллын цамхаг байж чадсангүй.
Ард олонд ардчиллыг хамгаалагч байх итгэл төрүүлээгүй учраас олон түмэн сонголтоо хийсэн. Гэвч ардчилал босоосой, АН тэнхээжээсэй гэсэн итгэл тээсэн иргэд АН-ын шинэчлэлийг нүд цавчилгүй хүлээж байна. Тэд дарангуйлал, хүчтэй нударганаас айж байгаа учраас, тэднийг хамгаалах үзэл санааны лидерүүд, үнэт зүйлтэй шинэ үе АН-аас төрнө гэж найдаж байгаа.
1990 оноос хойш МАН дөрөв дэх удаагийн үе шилжилт хийлээ. Гэтэл АН маань Алтан үеийнхэнтэйгээ гацсан хэвээр. Шинээр орж ирж байгаа нь “гэнэтийн”, “татаастай”, “тооноор” орогчид түлхүү учраас бодит үе шижилт явагдсангүй. Үнэндээ манай нам залуу биш, хэтэрхий хөгшин нам болжээ.
Манай намын эв нэгдэл, сахилга бат, зохион байгуулалт маш сул байна. Байгаа хэд нь зохион байгуулалтанд ороогүй, нэгнээ бүрэн хүлээн зөвшөөрдөггүй “боловсролтой” залуус. Үеийн үед азаргалж ирсэн 90 оны цөөхөн атаманууд.
Одоо ах нар тэтгэвэртээ гарах цаг болсон. Тэднийхээ бүтээж босгосон сайн сайхан зүйлээр энэ нийгэм бахархдаг. Харин зарим цөөн лидерүүдийнх нь бусниулж самарч ирсэн зүйлийг нь өнгөрсөн цагт нь үлдээмээр байна. Одоо тэд амралтаа аваад амьдралыг мэдрэх хэрэгтэй. Гэр бүлдээ цагаа зарцуул.
Нэр цэвэр, эерэг хандлагатай, зарчимтай, боловсролтой, идэрчүүд, залуу үеийнхэн, эмэгтэйчүүд одоо хүссэн ч эс хүссэн ч ачааны хүндийг үүрэг ёстой. Мэдлэг бяр нь амтагдаад байгаа бол хамтраад ажиллая. Нам гэж явцууралгүй Монголоо том зургаар нь харж, бодлого, судалгаа, шийдэлд төвлөрье. Эрх баригч МАН-ын алдааг нь шударгаар шүүмжилж, хүчтэй сөрөг хүчин байх цаг. Айл гэрийн тооно өрөөсөн баганан дээр удаан тэсэхгүй.
Хүчийг их хурааж, сүрийг их бадруулсан нь биш, хязгааргүй ноёрхол эзэмшсэн нь биш тэнцвэртэй, хяналттай, эрүүл саруул шүүмж хосолсон тийм нийгмийн суурь бүтээх нь Монголд хэрэгтэй.
Дахин хэлэхэд алдаагаа засъя!
Нэг хүн дээр ээлжилж шавдаг биш, үзэл санаан дээрээ нэгдэж урагшилъя. Зарчим дээр, бодлого дээр цугладаг, хүчээ дайчилдаг, мэдлэгээ шавхдаг АН-ыг 2024 онд ялалтанд хүргэе! Хатуу үг явдалд тустай, гашуун эм эдгэрэлд тустай.
АН-ын ҮБХ-ы гишүүн, АЗХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэболд
Сэтгэгдэл0
Басчиг гэж зөв л юм ярьж байгаа юм байна.Гэхдээ АНамын даргад юм уу УИХ-д нэр дэвшсэн гэхээр бас нэг амбиц албан тушаалтны хэнээрхэл туссан нөхөр биш биз.Ер нь АН цоо шинээр сууриа тавьж эхлэж гэмээн ард иргэдэд үнэмшилтэй болох биз.
харахаас бөөлжис хүрэх юм. Яг бодит байдал дээр Эх орон Ард түмнээ гэх сэтгэлгүй, зөвхөн ашиг хонжоо, албан тушаал харсан гөлдийсөн багийнууд. Яана даа манай улсын ирээдүй.
АН Монголын Хорт Хавдар тэгээл болоо. $7.2 тэр бумын Бонд Идсэн Боохойнууд тэрнийгээ таг мартсан байх шив яаг Баярцогт шиг ээ. Анх удаа АН алдаагаа бусдаас хайхгүй байхыг харлаа гэхдээ энэ бол Худлаа шүү Ард Түмээн.
Одоо зөв ярих биш өмнө зөв ярих байсан юм .АН-н мэдээллээс хол байдаг иргэд бурууг нь аль 5-6 жилийн өмнө мэдэрсэн байхад энэ дарга ялагдсан хойно ингэж шүүмжилсэн болж жүжиг тавихгүй бол хол явахгүй шүү дээ
Урваж шаравсан хөгийн нөхөр вэ! Сонгууль будлиантай гэж мэдэгдэл хийгээд маргааш нь л зүгээр будлиангүй бна аа ажлаа хийе гээд л... Одоо юу гээд гоншигноод бна.
Энэ Эрдэнэболд гэх залуу Ч.Өнөрбаярын адил Элбэгдоржийн СЭРЭГ дүр шүү дээ.
Yamarch utga alga unshsanchgui. MAH tur bariald 4 jil booj baihad 49 ed nart ymrch hamaatain. 49 yurn yaasanchin
Анх удаа АН алдаагаа бусдаас хайхгүй байхыг харлаа гэхдээ энэ бол Худлаа шүү Ард Түмээн.
Naad namaa uls toriin nam bolgoo bulegleld uilchileed ulam l jigshigdene
Бутлаад бай... бутлаад бай...
Зориг агсны хэлсэн үгийг өнөөгийн АН-ын удирдлагууд мартсан бололтой. Улс орны эрх ашиг нэгдүгээрт, дараа нь намын, хамгийн сүүлд хувь хүний эрх ашиг байх ёстой гэдгийг. Яг эсрэгээр нь байрыг нь солиод тавьчихаад байгаа тул ялагдал хүлээхгүй гээд ч яах юм билээ. Харин шударга, боловсролтой залуучууд нь хэлмэгдээд л үлдлээ дээ
Үндсэн хуулинд төрийн дээдлэх эрх ашиг нь хувийн өмчийг дээдлэн хүндэтгэнэ, халдашгүй дархан байдлыг хамгаална гээд байгаа юм биш үү. Тэгэхээр төр бол хувийн өмчийг дээдлэгч. Харин төрд ажилагсад бол өөр байх учиртай. Тэрийг Зориг агсан хэлснээр ойлгох нь зүйтэй боловч хүн болгон тэгж бодоод үйлддэг болно гэвэл үлгэр шүү. Бүх хууль дүрэм, журмыг тэр зарчмаар хийх тухай асуудал л юм.
Эрдэнэболдоо чи намаа унагалцсан гол хүмүүсийн нэг шүү. Чиний залуу байх хамаагүй. Хар залуугаараа цүнх баригч болсон чи одоо л гэнэт ухаарч гэнэ. Тэгж ч гэнэдэхгүй шүү. Чи эхлээд АН-аас зайлах цаг чинь болсон. Тэрний дараа АН жинхэнээсээ шинэчлэгдэнэ. Дүрээ хувиргасан чам шиг залуучууд АН-ыг шинэчилдэггүй байхгүй юу.
AN lalryydaa ortoo byryyg ogch syr! Ynen sh de TDBankni lyivarchid tanai namaar duursen gej ard tumen medej bga sh de
Та нар сайн хараад бгаарай жинхэнэ МАН цариатай новш бгаа биз!
АН дебил ээ чиний АНус новшнууд бүгд адил жорлонгийн нүхнүүд ш д
МАН с авсан ажилаа биелүүсэн АН г унагаасан новшын нэг нь мөн
Байгаа хүмүүстэйгээ баг болж чадахгүй, өмнөх үеэ өшиглөж туучдаг ийм аминчхан, өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс энэ намыг баллаж байгаа. Энэ нөхөрийн бичсэн юмнаас харахад яг л адилхан хөлдүү байна дөө. Өөрчлөгд, бусдыг хүлээн зөвшөөрч хамтдаа урагшлах аргыг хайж сураарай даа. Энэ янзаараа бичсэн юмныхаа эсрэг л явна
Байгаа хүмүүстэйгээ баг болж чадахгүй, өмнөх үеэ өшиглөж туучдаг ийм аминчхан, өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс энэ намыг баллаж байгаа. Энэ нөхөрийн бичсэн юмнаас харахад яг л адилхан хөлдүү байна дөө. Өөрчлөгд, бусдыг хүлээн зөвшөөрч хамтдаа урагшлах аргыг хайж сураарай даа. Энэ янзаараа бичсэн юмныхаа эсрэг л явна
Энэ нөхрийн яриа дүгнэлт МАН-н гишүүдийн хэлдэг л үг байна. Одоо онц байдал зарлаж байгаад Эрдэнэтээс хуссан мөнгөөр МАН сонгуульд яллаа, сонгогдсон 11 гишүүд энэ онц байдлыг нь цуцлуулж хараат бус байдлаар санхүүгийн шалгалт хийлгэх хэрэгтэй. 49 хувийг Хятад,Казахстанд алдалгүй маш богино хугацаанд , маш зоримог арга хэмжээ авч авснаар Эрдэнэт 100 хувь монголынх болсон биздээ, 49 хувь гэж яриахаа бол, ардын хувьсгалын үед богд хаан , бодоо, данзан гэж лут эсэргүүг 70 жил хараасан чинь харин жинхэнэ эх орончид байсан нь бодит үнэн биздээ
АНы дебил Дебилээрээ л байдаг юм байна. АН шинэчлэгдэнэ алдаа ойлгоно гэвэл тэрүүн шиг худлаа юм байхгүй. Энэ бол Худлаа Шүү Монголчуудаа
Энэ нөхрийн яриа дүгнэлт МАН-н гишүүдийн хэлдэг л үг байна. Одоо онц байдал зарлаж байгаад Эрдэнэтээс хуссан мөнгөөр МАН сонгуульд яллаа, сонгогдсон 11 гишүүд энэ онц байдлыг нь цуцлуулж хараат бус байдлаар санхүүгийн шалгалт хийлгэх хэрэгтэй. 49 хувийг Хятад,Казахстанд алдалгүй маш богино хугацаанд , маш зоримог арга хэмжээ авч авснаар Эрдэнэт 100 хувь монголынх болсон биздээ, 49 хувь гэж яриахаа бол, ардын хувьсгалын үед богд хаан , бодоо, данзан гэж лут эсэргүүг 70 жил хараасан чинь харин жинхэнэ эх орончид байсан нь бодит үнэн биздээ
Tanai AN-iin dood jiriin gishuud dotor hulgaich luivarchin deeremchdeer bas duuren baigaa shuu. Er n hog shaaruud ih cuglarsan gazar.
Энэ Сүхбаатарын 3 дотроо арай дээр нь байсан Би ч саналаа энэ хүнд өгсөн Зөв ярьж байна Одоо АН-д өвөгчүүлээсээ салах, намаа шинэчлэх ахиж дэвжих сайхн боломж гарлаа
СБД-ийн хөгшчүүл ярьж бна лээ : тэр Долгион гэдэг нь ямар хэлээр ярьж бгаа нь ч ойлгогдохгүй, нэг их биеэ тоосон хүү бсан, Амаржаргалыг өмнө нь сонгож бсан, дүүрэгтээ юу ч хийдэггүй дүнгэ нөхөр, харин Эрдэнэболд нь гайгүй зүгээр ярьчихдаг юм, даанч арай бага залуу бнаа гэж...тэгээд унасан байхгүй юу. СБД бол хатуу самар шүү
АН гэдэг үгнээс ард түмэн цээрлэдэг, цэрвэдэг, үл ойшлоодог, зугтаадаг ийм үнэ цэнэгүй, худал хуурмаг, бузар булайгийн эх үүсвэр болсон, ардчиллыг гуйвуулсан нам болжээ. Ийм болгожээ удирдагчид гэгч новшнууд нь
ZUV
Ebe, Zika, Erdene, Genko 4lee AN-g bulshilhad manlailsan yalanguya 49%-nhan
ШИРЧИНГИЙН СҮХБААТАРЫН ЭРДЭНЭБОЛД ААВ НЬ ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН АНГИ ТӨГССӨН ХУУЛЬЧ БАС САЙХАН ЗОХИОЛ ЯРУУ НАЙРАГ СОНИРХДОГ НОЁН НУРУУТАЙ ХҮН, ААВЫГ НЬ БОДВОЛ УДАМ САЙТАЙ УГСАА ГАРАЛ БҮТЭЭЛЧ Л ХҮҮХЭД БАЙХ ЁСТОЙ ДОО
шаана биз. өөрөө тэр муухай шалгуурт нь тэнцэж нэр дэвших эрхээ олж авсан биз дэ. тэхээр өөрөө цэвэрхэн амьтан бж чадах уу? адилхан ХХБ-ийн мөнгөөр явчихаад
AN-d ajilgui bolovsrolgui cunx barigch begs doloogch alban tushaal goridogch nar dvvrsen tedniig yalgach salgach sal guicee
зөв
Yamar ch medremj baihgui name bol AN. Yaj ch bodson fortuna, da.ganbold, metiig devshuulseniig Ard olon gaihaad baisan
Хэвлэлийн хурал , мэдэгдэл, нийтлэл гээд хэдхэн хоногт арай их үү. Залуу минь хаашаа юунд яарна вэ. Хүлээцтэй байж намын гишүүд дэмжигчдээ сонсооч. Намын хэдэн лидер тэртэй тэргүй лайгаа үүрнэ
Цэвэр цусны МОЯА. Үг болгон нь жэнког хаан болгох бснаа одоо төрөл арилжиж гэнэ
Сонгуулиар нөгөө 2-ын штаб дугаар мэдэж, утсаар ярьж, сонгогчдод санаа тавиад бсан, 3 бишэд гайхаад өнгөрсөн. Бяцхан зааг ялгаа бж.
Энэ хүүг Элбэгдоржийн хэвлэлд ажиллаж байсан болхоор нь ххб-ны буюу 49% ийн луйварчдын гар хөл гэж харддаг байсан.Гэтэл би андуурч байсан юм шиг санагдчихлаа.
1990 ond Ardchilal gedeg neriin door ard tumniig baitugai 10 hun ch udirdaj ajillaj uzeegui heden humuus zasgiin erhiig avaad uls ornii ungutei uudtei buhniig ugui hiij 1 ch uildveriig hugjuuleegui odoo bas gants uldsen erdenet uildveriig 49% nereer avaad uursduu ezen suuhiig mash ih husej bna ard tumen teneg bish
Сонгуулаас емне наад яриад бггаа хийх нь яасан юмбээ дервен жил бэлцийсэн хулгайчид дарлуулчихаад ямар нам бх вэ
Өдөр бүр урваж шарвах чадвартай залуу!!!? Маш аюултай!!
man iig dagaval mandana..an iig dagaval an duurna.gegch bolj bna.an udirlaga geheesee iluu hulgui...gargui bolj baigaan Bish uu.an iig dagasan demjsen humuus ajil .turulhiin.bolsoor udlaa daa.
Энэ сэтгэгдэл бичсэн нөхдийн ихэнх нь ардчилсан намынхан байгаа даа хөлөө жиилцэхдээ эдниихэн гаргуун сайн Залуу минь чинии бодол зөв Хэнд аваачиж наах нь хамаагүй хэлхээ хэлж намаа шинчил
Ямар ч байсан энэ залуу АН-ын сүүлийн 6 жилийн үйл ажиллагаа, намынхаа удирдлагуудын байр суурь ажлын арга барилын талаар, энэ нам яагаад үндэсний хэмжээний том намаас улс төр-бизнесийн жижиг явцуу бүлэгэлийн нам болж хувирав гэдэг талаар үнэн зөв бичжээ. АН богино хугацаанд бүх шатандаа эрс өөрчлөлт хийж гэмээн орон нутгийн сонгуульд амжилттай оролцож чаднагэдгийг хэлжээ.Энэ залуугийн бичсэн зүйл бүгд зөв, залуучууд минв ардчиллаа хамгаалж бэхжүүлэхийн тулд түүний түүчээ болсон АН-аа үтэр түргэн өөрчлөн засах шаардлагатай.
Алдаагаа ухаарч анархизмаас салсан гэхэд хаашаа юм. Харин алдаагаа ойлгож намыхнаа уриалсан нь сайн хэрэг. Гэвч ах нарынхаа халхавч болж тэдгээрийн үгээр улс төрийн тоглолт хийвэл харин ч АН нүхэндээ орж гуравдагч хүчин /НАМ/ гарч ирэхэд ойрхон байна шүү. Хичээгтэн. Шинэ үеийхнээ хүрээлж ,дэмжиж нэг үеийхний бий болгосон анархизмыг үтэр түргэн сэхэл аьахаас нь өмнө улс төрөөс зайлуулах том үүргийг АРД ТҮМЭН та нарт сонголтоороо өглөө шүү ШИНЭ ҮЕИЙНХЭН минь.......????????????????
АН ыг яаж ч тордоод хэрэггүй дээ. Яагаад гэвэл тэд аль 1998 оноос ардчиллаас урваж коммунист арга барилруу шарвасан. Төрд нам чухал биш бодлого чухал. МАНАН гийн нэг тулгуур багана болсон АН ыг тараах нь зөв.
зөв зөв дэмжиж байна
АН элбэг, сайханбалаг, баярцогт мэт хулгайч луйварчин, улсын үйлдвэрийг улсын мөнгөөр хулгайлан авсан, оюутолгойн гэрээг ард түмэндээ ашигтайгаар хийгээгүй авилгачин новшнуудаасаа салаагүй цагт улс төрийн тавцангаас үүрд арчиж хаяна. Баярцогтыг дэвшүүлж яаж доромжилж байна аа. Би бол АН-аас нэг ч хүн сонгохгүй үүрд арчиж хаяхын эсрэг байсан. З.Энхболд бол яахав, төрд байх хүмүүсийн нэг гэж боддог. Гэхдээ ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байхдаа баримталж байсан байр суурь нь эргээд байна уу үгүй юу бас дахин эргэцүүлнэ новш. үүрд улс төрийн тавцангаас зайл
Үнэн үгэээ харин Эби лаларын торолууд зайлцгаа Луйварчин казиночингооо аваад ЛасВегас руу тонилж үзцгэээ хахахаххө
Ene zaluu hovor shudarga zaluu, Ih hurliin gishuudiig aldaa hiivel tatdag huul' sanaachlaya geed baidag zaluu baina!! Demjij baina? Tataad daraagiin huniig n' devshuuldeg huul' sanaachlah heregtei!!!
UIX-iin gishuudiig hereg hiisen bol tatdag huul' sanaachilval ardchilsan namyg olon tumen demjine!
Tiim shuu, heregten horogdoh Bair bish bolgoh heregtei!!!
Ийм л онгироо залуусыг 90-иад онд терд гаргасны гай енеегийн бидний байдал!!!!
Ерөнхийдөө үнэн л хэлж. Зарим нэг нь чи хуучин байсан гэх. Заавал шинэ хүн орж ирж шинэчилнэ гэж юу байхав. Намдаа өөрийн итгэл үнэмшилээрээ зүтгэж явсан, засна, болгоно, өөрчлөгднө гэж удирдлагатаа итгэж, хүлээсэн өчнөөн л олон гишүүд, дэмжигчид, залуучууд байгаа. Тэдний нэг ингэж хэлж, эхлүүлж байгаад, итгэл өгч хамтраад өөрчлөх нь хамгийн чухал биз. Миний хувьд итгэх цагтаа итгэж, заримдаа итгэл алдран гайхаж хүлээдэг дэмжигчийн нэг. Оройтоогүй дээр одоо эхлүүлэх, цэгцлэх ёстой байх. Аливаа хүн алдаж л байдаг, харин алдаан дээрээ дахиж гишгэхгүй байх ухаан, ёс зүй чухал бизээ.
Одоо АН-н хvvрэн дээр шавах ет батганууд эрс олшрох нь ойлгомжтой!!
Ёстой орон гаран туйлбаргүй зантай нөхөр гэж ярихыг намынх нь нилээдгүй залуучуудын амнаас сонсож бсан шүү.
Зөв байна. АН-ын тодотголтой залуучуудад нэг том алдаа байна. Тэр нь өмнөх үеэ өөрсдийн замаасаа холдуулах. Залуучууд маань ахмад үеэ хүндэтгэж сонсохгүйгээр хол явдаггүй юмаа. МАН-ын залуучууд та нар шиг биш бгаа биз дээ. Ахмадуудаасаа суралцаж байна. Хөрсөн дээрээ буу залуусаа.
Чи ч бас АЗХ даргын ажлаа өгөх ёстой боловуу
Энийг зөв яриа гэнэ ээ.бурхан багшийн сургаалийг хуулбарлагч элёктрод троллууд сонсцгоо.
АН-ыг цөөхөн хэдэн хүмүүс тэдний цүнхийг баригчид л ийм болголоо. 1990 оноос хойш энэ намын төлөө итгэл сэтгэлээ зориулсан мянга мянган гишүүд дэмжигчидтэй нам шүү. 2012 онд олуулаа болж УИХ суучихаад засгийн газраа унагааж, намын даргын суудлаа булааж авсан зика вирусээс хойш өөдөлдөггүй ээ. Зика, эрдэнээ 2-ыг одоо ойлгосон байгаасаа гэж найдья. Одоо намын даргаараа Алтанхуяг сайдыг тавих хэрэгтэй. Залуучууд маань намын дарга хийх хэмжээнд арай болоогүй. Туваан Одонтуяа 2 лав биш шүү. Эрдэнэ Зика та 2 энэ удаа битгий намын асуудалд оролцож үзээрэй дээ гуйя
Хэлсэн шигээ хийгээд АН-аа шинэчилбэл олон хүн дэмжинэ. АН бол Манангийн сүүлийн хоргодох газар болсон нь үнэн. Одоо тэднийг хөөж явуул. Монголд ардчилал бөхөх ёсгүй
Dandaa hilgaich hudalch narig devshyylsen yum chini urvagch Bayarysogt Magnai Baasanhyy Javhlan Naranhyy geed l hehe
Энэ залуугийн ярьж байгаа зүйл үнэн АНамын ялагдал өөрсөндөө дүгнэлт хийдэггүй ардчилалыг зөв эхлээд буруу тийш нь будаа тээснээс үүсэлтэй Одоо үндэсээр нь шинэчлэх цаг нь болсон Залуучуудынхаа үнийг сонсч хуучинтайгаа зууралдахгүй урагшаа харж ажилла
Э_нар шиг б үүл шиг засаж баларав идии гэх биз
Сайн байна аль эртнээс хуучин хулгайч дээрэмчин луйварчингуудаасаа салах байсан юм одоо засахад оройтоогүй байна.Орон нутгын сонгууль байна шүү
Өөрөө сонгуульд унасан байж бурууг бусдаас хайсан сонин юм. Залуу хүн байж хариугүй шүү
Энэ залуу намынхныхаа алдаа завхралыг бодитой дүгнэсэн, шинэ шударга нам болгохыг хүсэж байгаа нь харагдаж байна. АН-ынхны дотор ингээд хэлчихдэг хүн байгаагүй байх. Харин АН-ын гавъяа гэж чухам юуг хэлээд байгаа юм бол? Анхнаасаа барууныхны мөнгө, дэмжлэгт тулгуурласан амбийц ихтэй, юу хийх гэж байгаагаа ойлгооогүй залуучуууд төрийн эрх авна гэж гарч ирээд хоорондоо тэмцэн төрөөр тоглож эхэлсэн. Эрх мэдэл олсон үедээ дандаа хорлон сүйтгэж, асар их гадаад өр, дотоод дээрэм хийсэн гэх мэт хар юм л харагддаг. Тиймээс ч сүүлийн 2 сонгуульд сөхөрлөө. Өмнө нь 92 оноос өөр сүртэй ялалт байгуулж байгаагүй, саналын луйварыг бол сайн хийсэн.
ямар нэг дарга болж байж л санаа нь амрана
Ямар хогийн пизду вэ. Батзандан Оюун-Эрдэнэ гаарнуудын ярьдаг юмнуудыг цээжээр дуржигнуулцан шаажийна!!!
НИРЭГСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ ГЭГЧ ҮҮ. БАС Л НЭГ ДҮР БҮТЭЭХ ГЭСЭН ЯЛАГДЛЫН ХЯМРАЛТАЙ ҮЕИЙГ АШИГЛАГЧ
Хүчтэй зоригтой нэг баг болж дуугарч амжилт олно.сул дорой хичнээн дуугараад амжилт олохгүй
ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН ДҮГНЭЛТИЙГ ХОЖУУ Ч ГЭСЭН МАШ УХААЛГААР ӨГЛӨӨ...
Зөв оношилжээ. АН эхлээд азаргалж өмчилсөн МАНАН- ын хулгайчуудаас салах хэрэгтэй. Дараа үзэл баримтлалаа шинэчилж шудрага, мэдлэг боловсролтой сэхээтнүүдээр удирдуулах ёстой.
Шударга залуус та нар намаасаа Эрдэнэ Эби З Энхболд Батүүл Д Эрдэнэбат Баярцогт мэтийн нөхдүүдээ намаасаа зайлуулсан цагт л АН өндийж босч ирнэ дээ
Өөр гарцгүй. Өөрчлөлт шинэчлэлт хийж мөнгөөр биш чадвараар нь зөв сэтгэлтэй, зүтгэлтэй, эх оронч залуучуудыг дэмжиж гаргах хэрэгтэй. Гэхдээ хүнээ зөв сонгох шаардлагатай. Цүнх баригч нар, баяжих донтой, эх орон ард түмнээ юугаарч худалдах магадлалтай, амар хялбар аргаар хөлжих гэсэн хүмүүст орон зай гаргаж өгч хэрхэвч болохгүй. Тэгвэл нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь хэвээрээ байдаг шиг өөрчлөлт гарахгүй. Эцсийн дүнд эх орон ард түмэн, газар нутаг, эх хэл маань ариун дагшин байх ёстой. Заавал бүгдээрээ алтан байшинд суухдаа биш сэтгэлийн амар амгалан, маргаашдаа санаа зовохгүй бат итгэх итгэлтэй л байх ёстой. Тэгвэл монголчууд юуг ч бүтээнэ юунд ч хүрнэ.
Эрдэнэболд бол бүх зүйлд бодитой,эрүүл саруулаар дүгнэлт өгчээ. Яг ард түмэн энэ утгаар нь дүнгээ тавьсан. Чи ирэх 4 жилд ард түмнийхээ төлөө намаа бичсэн шигээ шинэчилж чадвал ИТГЭЛ ойрхон байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй шүү. Бурууг бусдаас хайгаад эхлэхээр л бурууддаг гэдгийг санаарай. Намаа шинэчлэх үйлсэд чинь амжилт хүсье
Уул нь зөв л ярьж хэллээ. Даанч нөгөө гарууд нь хүлээн зөвшөөрч шинэчлэлд хурдан шилжих үү, гэдэгт л хамаг учир бга. Наанаа АН ынхаа төлөө гээд попордоод цаагууруу эсрэг өөрийнхө төлөө хуувилдаан зохиогоод бга, намын доор нуугдаж бга хулгайч нараасаа нэн даруй салахгүй бол хэцүү л байх болов уу.
Бас нэг урвагч.намаа унангуут нь дэвсэх лалрууд захаасаа эхэллээ дээ..
За энэ нөхөр Элбэгээгийн хүн Эрдэнэ үнэхээр намыг мөнгөны нам болгосон БГД ийг одоо яахнуу харж л байя хөөрхий баянголыхон одоо мөнггүй нөхөд нь хэцүүхэн л бгаадаа
Эрдэнэболд?, Элбэгдоржийн бас нэгэн мэх биш биз? Ахиад нэг хөшигний цаанаас юм биш биз
Эсвэл залуу хүн эх орон илүү санагдав уу
Ардчилал гэх үн, АН нам 2-ыг айлын т1 хүүхэд уйлж өмчлөх аятай ялзарсан, нийтийнэрх ашиг гэж ярих төдий, амин зуулгандаа гаршсан Элбэг, Үшл, энхсайхан баабар гончиг, алтанхуяг, баярцогт сайханбалаг да. Ганболд гм нөхдүүд байхгүй болсон цагт АН ч сэргэнэ, Улс Монголд ч тустай. Өнгөрсөн сонгууль дүн тавьсаныг эд ойлгох толгой байхгүй дээ.
Зөв шүү дүү хө, бөхийж болохгүй, МАН-д ч ийм асуудал бий,
УРВАЖ ШАРВАХДАА САЙН ЮМ БАЙНА, ЭНЭ ПОП. ЭЦЭГ НЬ МӨН Ч ОЛОН УДАА УРВАСАН ДАА
Мэргэн дүү үнэнийг өчжээ
энэ ялсан бол ингэж ярихгүй шүлсээ залгиад чимээгүй байх байсан даа.
Элбэгдоржийн бас нэг хуулбар пацан.
Үнэнийг хэлжээ. МАН - тай өрсөлдөх сөрөг хүчин байх чадваргүй болсон. АН- ыг яаж хүчтэй нам болгохыг хэдэн ЭЭЭ гээ харалгүй залуучууд нь шиыдэх цаг нь болсон. Эс чадваас хятадын адил нэг хүчтэй нам улс орныг удирдан залах нөхцөл буй болно. Тэр нь дээр байх. АН баяртай болно
Үнэнийг мэдээгүй юм шиг байж байгаад одоо хэлж байгаа нь гайхшрал төрүүлж байна шүү...!!! Ардчилсан намыг буцааж нэгтгэн зөв зохион байгуулалт дэг журамтай, сахилга хариуцлагтай байлгаж төлөвшүүлж, хүчтэй үндэсний хэмжээний том нам байлгаж чадах сэтгэлтэй зүрх зоригтой лидeр удирдагч ус агаар мэт хэрэгтэй болоод хэдэн жил болсныг бүгд мэдэж байгаа...Өөрөөр хэлбэл Үндэсний хэмжээний том Улс төрийн бодлогтонг хүлээгээд байна шүү дээ...МАНАН Мафид худалдагдаагүй, ашиг сонирхолд хөтлөгдөөгүй , бэлтгэгдэж боловсорсон олонд танигдсан хүн байх шаардлагтай....Алтанхуяг л харагдаад байна даа...Эмэгтэй гэвэл гишүүн байсан Батчимэг байна....Хөөгдсөн ч бил үү хасагдсан Лу.Болд байна...Энэнээс өөрөөр харагдахгуй байна... Аа тийм Батзандан байж болно...
ardchilal bol ardchilsan nam bish shvv
Buh myy myyhai ni burdsen AN d ard tumen itgehguie ! Bas goshgordog nohor goshgorch bna
Ynen eruul saryyl yhantai shumjleltei bichsen bn Bat uulee,Erdenee,Elbegee,Da.Ganboldoo,Dorligjavaa,Baabaraa
eh ornoo gesen hun baiwal tegeed bolchihnoo ug ni ih engiin sanagdah yum za ymar 1 hawchilt irwel bugdiig ard tumend medegdeh heregtei bid hamgaalna busdiin noloond orohgui bh ni chuhal bnaa
ҮНЭН Ч ШУДАРГА САЙН ЗАЛУУ.
Ман 60тэрбумаасаа салж чадлаа АН муу зүйлээсээ салах хэрэгтэй зөв дэмжиж байна
odoo chi dyy hariutslaga huleej ajilaa uguh tsag bolson shuu adilhan l baildaa
Үнэхээр зөв дүгнэлт,санал тавьсан байна. Залуус минь дэмжээрэй .Одоо та нарын үе ирсэн аль эрт 2016 оны сонгуулын дараа л эхлэх ёстой байлаа .Гэвч урагшаа залуусаа !!! Амжилт хүсье.
minii sanaltai neg bna mash sain ta nar mini gardaad zorigtoi hiigeerri bid demjij bna
АН унасан нь өөрсдөөс нь, чухамдаа бол даргаас нь шалтгаалсан, ядаж байхад Амржаргалыг дарга болгоно гэсэн, тэр нь дүрдээ итгээд "ард түмэнд захиа" бичээд, баахан уруудсан доройтсоныг гайхсан мэдэгдэл ийгээд, тэр ч бүү хэл засгийн газраа "бараг бүрдүүлсэн" зэрэг нь гол шалтгаан болсон. Нөгөө талаар залуус бол тэр найздаа, энэ ахдаа, тэр үеэлдээ өгнө гэхчлэн саналаа тарамдуулсан, түүнээс биш хар машин болон ялсан МАН буруугүй, ард түмэн бол дүнгээ л тавьдаг гэдгийг цаашид ч бодууштай.
хүн нь ямархуу хүн юм бол доо гэхээс үг нь бол үнэн л үг бна ах нар чинь 30 жилийн өмнө яг л ингэж ярьж байсан л юм даа
Энэ залуу Уусан худаг руугаа шээв.
одоо л ойлгож байна гэхээр ямарч итгэл төрөхгүй байна. Ард түмэн аль хэзээ ойлгосон байхад нэр дэвшсэн хүн ялагдсан хойно нь мэдэрч байгааг юу гэж ойлгох вэ. Шинэ жүжиг тавьж эхлэв үү мэдэхгүй юм.
vnen heljee hulgaich darga naraa bugdiin shorond hiichih teguul demjiii
Яг үнэнийг бичсэн БНАСАУ баяр хүргэж амжилт хүсьё
АН нам өрсөлдөгчөө их муу хэлдэг,оюуны ядмаг нам,буруугаа өөрөөсөө биш бусдаас хайдаг,шинэчилж ялзралыг арилгах болсон.
Та нар ардчилалыг анх байгуулаа үгүй шүү оюунлаг оюутнууд босгож ирснийг сана.
ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ"- БӨГС ДОЛООГЧ, БУУНЫ НОХОЙ С.Эрдэнэболд, Ч.Өнөрбаяр хоёр яах ч аргагүй Ц.ЭЛБЭГДОРЖ- гарын үзүүрийн даалгавар биелүүлэгч. Эрдэнэтийн 49% бол ЭЛБЭГДОРЖИЙН хөрөгөнгө. Энэ нөхөр буруутгасан хэдий ч жинхэнэ хамгаалагч... Үнэнд нь итгэж болохгүй...
АН-ын угшил нь олон намын хүмүүс нэг үзэл санаанд бус өөр өарсдийн явцуу эрх ашгийн төлөө явж ирсэн нь л гол алдаа нь байх даа. Нам нэг үзэл санааны дор нэгдэж түүндээ тууштай байж чадсан үед л хүчирхэг болно доо....
ерөнрийдээ зөв санаа гарч байна шинчлэхийн тулд бүх гишүүд,дэмжигчдийн санлыг бүрэн сонсох төлөөлөгчөөр биш өөрсдөө санлаа хэлж оролцох боломжийг эхний ээлжинд бүрдүүлж байж цаашид ямар шинчлэл хийх нь тодорно
ерөнрийдээ зөв санаа гарч байна шинчлэхийн тулд бүх гишүүд,дэмжигчдийн санлыг бүрэн сонсох төлөөлөгчөөр биш өөрсдөө санлаа хэлж оролцох боломжийг эхний ээлжинд бүрдүүлж байж цаашид ямар шинчлэл хийх нь тодорно
За болж үзээ Эрдэнэболдоо, сая нэр дэвшихдээ намын журмын нөхөр Л.Гантөмөрийг чи жийсэн үнэн биздээ, дараа нь цуг нэр дэвшсэн нөхдөө ганцаарчилсан тоглолт хийж чи унгаасан. АН АЗХ гутаасан залуу гээд дүүргийн чинь намын гишүүд ярих юм билээ, худлаа попорсон худалч залуу бнлээ
Ene zaluu bol jijig eebe
бас яахав бага сага юм ойлгосон байх ардын намын хулгайч ардчилсан намын хулгайч хоёр нэг тойрогт уралдахад ардын намын хулгайчыг сонгож бдаг бодох л бодол
бас яахав бага сага юм ойлгосон байх ардын намын хулгайч ардчилсан намын хулгайч хоёр нэг тойрогт уралдахад ардын намын хулгайчыг сонгож бдаг бодох л бодол
Тиймээ маш зөв,Би Ардчилалыг эхнээс нь дэмжсээр ирсэн хүн Ардчилалын хүчээр өдий зэрэгтэй яваа хүн,Залуучууд маань алдааг залруулж Ардчилалыг аврах байх гэж найдаж горьдож байна ,Амжилт хүсье
Тиймээ маш зөв,Би Ардчилалыг эхнээс нь дэмжсээр ирсэн хүн Ардчилалын хүчээр өдий зэрэгтэй яваа хүн,Залуучууд маань алдааг залруулж Ардчилалыг аврах байх гэж найдаж горьдож байна ,Амжилт хүсье
Zuw yarij bna demjij bna
AН-ын даргаар Лу.Гантөмөрийг томилох хэрэгтэй тэгж байж 2024 онд хүчтэй өрсөлдөгч байх болно.