sonin.mn

Балетын багш Б.Сүндэръяа өчигдөр "Улаан бал" нэвтрүүлэгт оролцох үеэрээ: "Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн урилгаар Засгийн газарт  сошиал медиатай холбоотой тодорхой үүрэг хүлээж ажиллаж байсан" хэмээсэн билээ.Түүний уг мэдээлэлтэй холбогдуулан Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Албаны Дарга Ц.Ганзориг : “Хэзээ ч ажлын санал тавьж, албандаа ажиллуулж, айлчлалд авч явж байгаагүй. 

 

УОК-ын мэдээлэл яагаад гаргаад байгаа талаар би хуулийн байгууллагад хандаж байсан. Эмэгтэй хүн талаас нь нийгмийн үзэн ядалтад өртөөд эрсдэлд орчих вий гэж л санаа зовж байснаас ямар ч холбоо байсангүй.

 

Засгийн газар Б.Сүндэръяаг авч яваагүй. БНСУ, ОХУ-ын айлчлалуудад бизнес уулзалтад 2 талын хувийн хэвшил оролцоход хувийн хэвшлийг МҮХАҮТ-ийн сонголт, зохион байгуулалтаар авч явсан. Өөрсдөө төлбөрөө төлөөд явсан баримт, зохион байгуулалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгчөөс асууж болно” гэж тайлбарлажээ.