sonin.mn
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, АН-ын дэд дарга, Шунхлай группийн үүсгэн байгуулагч Гаваагийн Батхүү агсны охин Цэлмэг МАН-д гишүүнээр элсэж, улмаар тус намын дэргэдэх Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон билээ.
 
Уг шийдвэр нь АН-ын зарим лидер, гишүүд дэмжигчдийг гайхшруулж, зарим нэгнийх нь дургүйцлийг хүргэж байгаа хэдий ч Б.Цэлмэг өөрийн улс төрийн сонголтондоо итгэлтэй байгаа аж.
 
 
Тэрээр МАН-ын гишүүн, НАМЗХ-ы Удирдах Зөвлөлийн гишүүний үүргээ идэвхтэй гүйцэтгэж, нам, холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд өчигдөр гэхэд л Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын дарга Э.Тамирт амжилт хүсч, санал солилцох уулзалт зэрэгт холбооны удирдлагаа төлөөлөн оролцжээ.
 
 
Э.Мягмар