-МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД ҮЛЭМЖ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТНҮҮДИЙН НЭГ БОЛ Д.МОЛОМЖАМЦ МӨН-
Хорьдугаар зуунд БНМАУын нам төрийн удирдах албанд хагас зуу гаруй жил цуцалтгүй хөдөлмөрлөж, Монгол Улсын хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан гавьяат зүтгэлтнүүдийн нэг бол Дэмчигийн Моломжамц юм. Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Баруун Чойрын хийдэд найман жил шавилан сууж төвд ном заалгаж, монгол бичигт сурсан байна. Ю.Цэдэнбал гуайг Санхүүгийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан 1938 онд тус сургуульд орж суралцаж байгаад мөн Цэдэнбал гуайн шийдвэрийн дагуу Эрхүү хотод явуулж санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцуулсан арван хүүхдийн нэг болжээ. Энэ эрхэм хүн одоогийн ОХУын Эрхүү хотод Санхүү, эдийн засгийн дээд сургуульд 1940 онд элсэж дэлхийн хоёрдугаар дайны бүх жилүүдэд суралцаад 1946 онд улаан дипломтой төгсөж ирснээсээ хойш Монгол Улсын Засгийн газарт Сангийн яамны сайд, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын албан тушаалд 20 шахам жил, МАХН-ын удирдлагад Улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн даргын албанд санхүү, эдийн засгийн асуудлыг голлон хариуцаж тасралтгүй 25 жил ажилласан ажээ.

Монгол Улсын санхүүгийн дээд мэргэжил эзэмшсэн анхны хүний нэг, маршал Х.Чойбалсангийн даалгавраар хангай, говийн дөрвөн аймаг, 12 сум, олон арван малчин айлаар олон сарын хугацаанд явж, ажил амьдралыг нь судалж, улмаар маршалын томилолтоор Сангийн яамны орлогч болон сайдад томилогдон ажиллаж эхэлсэн юм билээ. Түүний хагас зууны ажил амьдралын түүх нь 1946–2000 оны Монгол Улсын амьдралын салшгүй нэг хэсэг мөн. Би 1950 онд Д.Моломжамц гуайтай танилцаж, түүний анхаарал халамжийн ачаар Сангийн яаманд 17 настай байхдаа ажил хийж эхэлсэн, санхүүгийн дээд мэргэжилтэй болж улмаар санхүү, эдийн засгийн байгууллагад өндөр хариуцлагатай албанд ажилласан бөгөөд 2006 он хүртэл хугацаанд ойр дотно харилцаатай байсан юм. Миний халамжлан хүмүүжүүлэгч, түмний ярьдгаар миний хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэж өгсөн хүн. Тэр буянтай хүний ач буяны тухай над шиг ярих санхүү, эдийн засгийн мэргэжил эзэмшиж амжилттай ажилласан хүмүүс олон бий. Д.Моломжамц даргын 85 насны ой 2005 онд тохиож, гавьяат эдийн засагч цолоор шагнагдахад нь түүний сургаж хүмүүжүүлсэн болон олон жил хамт ажилласан нөхөд, таньдаг мэддэг олон зуун хүн түүний гавьяат үйл ажлыг бахархан тэмдэглэж байж билээ. Энэ эрхэм хүний гавьяа, улс эх орныхоо төлөө хийсэн ажил, түүний эрхэм чанарын тухай би өөрийн “Амьдрал, бодол“ дурсамжийн ном, өөрийнх нь “Би ганцаараа бүтээсэн юм биш …“ номонд нь өгсөн нийтлэлдээ, мөн түүнийг нас барсны дараа сонинд өгсөн нийтлэл зэрэгт бичсэн. Энэ удаа зарим зүйлийг нэмж бичлээ.
Д.Моломжамц гуай бол Монгол Улсын дөчөөд оны хоцрогдолын үеэс хойших социализмын үеийн хөгжлийн бүх түүхэн бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулахад идэвх зүтгэл, үр бүтээлтэй оролцож, гавьяа байгуулсан ховор хүний нэг. Ард иргэдийг бичиг үсэг мэддэг болгох төдийгүй бүх хүүхдийг бүрэн дунд болон арван жилийн боловсролтой болгох, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж улс ардын аж ахуйн бүр салбарт шаардлагатай мэргэжилтнүүдтэй болгох, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж эрүүл иргэдтэй болох, Монгол Улсыг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хөгжилтэй орон болгох зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүхэн ололт амжилтыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан хүний нэг.
Д.Моломжамц гуай Монгол Улсад санхүү эдийн засгийн мэргэжилтэй боловсон хүчнийг сургуульд сургах болон ажиллуулах, дадлагажуулах уран аргаар бэлтгэж өгсөн гавьяатай хүн. Сангийн яамны сайдаар ажиллаж байхдаа яамныхаа харьяалж байсан Санхүүгийн техникумд суралцсан залуучуудыг яамандаа болон аймгуудын санхүүгийн хэлтэст ажиллуулж ажлын туршлагатай болгоод, хэлний бэлтгэлтэй хэсгийг нь тэр үеийн ЗХУ-ын Санхүү, эдийн засгийн дээд сургуульд явуулж, дадлагын ажлыг Монголдоо хийлгээд төгсөөд ирэхэд нь яамандаа болон аймаг, хотын санхүүгийн хэлтэст ажиллуулдаг байсан. ЗХУ-ын Сангийн сайд Зверев гэдэг хүнтэй ярилцан тохирч, Эрхүү хотын санхүү эдийн засгийн дээд сургуульд олон зуун залуучуудыг суралцуулсан байдаг. Энэ хүний туршлагаар манай яам, тусгай газрууд хариуцсан салбартаа одоо ба ирээдүйд шаардлагатай мэргэжлээр яамныхаа захиалгаар дотоод гадаадын их, дээд сургуульд залуучуудыг элсүүлж суралцуулаад, төгсөж ирэхэд нь мэргэжлээр нь ажиллуулдаг болмоор байдаг. Д.Моломжамц гуай орос хэлний мэдлэгээр үлгэрлэж байсан. Хоёр жишээ дурдъя. Сангийн сайд байхдаа Ардын Их Хурлын чуулганд хийх Улсын төсвийн тухай илтгэлээ заавал монгол, орос хэл дээр бэлтгэдэг байсан. Ингэж хоёр хэл дээр илтгэлээ бичихэд утга агуулга, үг найруулгын алдаа согог засагддаг гэж ярьдаг байж билээ. Мөн ЗХУ-ын Засгийн газартай далаад оны үед эрүүлийг хамгаалахад хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцээрийг тохиролцоод гарын үсэг зурахын өмнө дахин хянаж байхдаа зардлын санхүүжүүлэлтийн тухай заалтад ганц үг өөрчлөгдсөн байсныг олж үзээд засуулсан. Хэрэв тэр ганц үгийг анзаарч засуулаагүй бол нөгөө талын хариуцахаар тохирсон их хэмжээний зардлыг манай тал хариуцах болж өөрчлөгдөх байсан тухай ярьж байсан. Өөрөөр хэлбэл гадаад хэл, түүний утга учрыг сайн мэддэг байх, асуудалд хянамгай, хариуцлагатай хандаж байхын ач тусын тухай ярьж байсан юм. Энэ хүний туршлагаар залуучуудын гадаад хэлний мэдлэгийн чанарт анхаармаар байгаа юм. Одоо манай залуучууд англи, япон, хятад хэлийг сонирхож сурахыг хичээж байна. Аль нэг хэлийг нь онцолж чанартай сурах, унших ярих төдийгүй, сонгосон мэргэжлээрээ илтгэл бэлдэх, мэргэжлийн орчуулга хийх, гэрээ хэлэлцээрийн гадаад хэл дээрх хувийг хянаж боловсруулахдаа ашиглах чадвартай болсон байх нь чухал. НҮБ-ын хэрэглэдэг хэлний нэг орос хэлийг сурах ёстой. Хэл сайн мэддэг хүн бол баян хүн. “Эрхэм баян эрдэм“ гэдэг. Д.Моломжамц гуай манай нам, төрийн алдарт зүтгэлтэн Ю.Цэдэнбал гуайтай 1946 оноос дөч шахам жил хамт ажилласан, бие биеэ хүндэлдэг, үнэлдэг байсан. Нам, төрөөс гаргах шийдвэр, олон улсын гэрээ хэлэлцээрийн төслийг Цэдэнбал гуай хянаж байхдаа Д.Моломжамцад үзүүлж санал авсан уу гэж асууж байхыг би олон удаа ажигласан бөгөөд түүний итгэлийг хүлээсэн дотнын хүний нь нэг юм байна даа гэж боддог байсан. Д.Моломжамц гуай бол жинхэнэ хүний мөс чанартай, Монголоо алдаагүй эрхэм хүний үлгэр жишээ байсан нь 1984 онд Ю.Цэдэнбал гуайг бүх албан тушаалаас нь чөлөөлж, тэтгэвэрт гаргах асуудлыг шийдэж байхад хэрхэн оролцож байснаас харагддаг. Ж.Батмөнх гуай дурсамжийн номдоо ЗХУ-ын Коммунист намын Төв хороонд 1984 оны наймдугаар сард болсон уулзалт дээр Цэдэнбал гуайг эрүүл мэндийн шалтгаанаар бүх албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагатай болоод байгааг, энэ асуудлыг монголчууд өөрсдөө нэн даруй шийдвэрлэхийг Зөвлөлтийн нөхөд зөвлөж байхад Д.Моломжамц гуай нөхөр Ю.Цэдэнбалыг бүх ажлаас нь гэнэт өөрчилбөл энэ хүн ажилгүй байж үзээгүй учир бүр хүнд байдалд орно. Тийм учраас зохих шатаар ажлыг нь хөнгөлвөл яасан юм гэж байсан. Түүний ажлыг гэнэт өөрчлөхөд манай ард иргэд, намын гишүүд ойлгохгүй байж болно шүү дээ гэж ч хэлж байсан юм билээ. Олон арван жил хамт ажиллаж, зовлон жаргалаа хуваалцаж амьдарсан хүндэтгэдэг удирдагчаа гэнэт ажилгүй болгох асуудлыг зөвшөөрч чадахгүй байсныгаа илэрхийлж л байсан юм. Ю.Цэдэнбал гуайн гавьяа шагналуудыг хурааж авсан нь буруу, буцааж олгох хэрэгтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид бичиж байсан, түүний гэргий А.И.Филатоваг халамжилж байх хүн томилох, мөнгөн тусламж үзүүлж байх саналыг ч Ерөнхийлөгчид хэлж бичиж байсан юм билээ. Хүний мөс чанар гэдэг энэ. Монгол Улсын хорьдугаар зууны удирдагчид болох Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, тэдний журмын нөхөр, хамтран зүтгэгчдийн нэг нь болох Д.Моломжамц нар мал маллаж, зам тавьж, тоосго өрж барилга барьж байгаагүй, харин феодалын нийгмийн үеийн хоцрогдсон буюу дундажаар дөч орчим жил насалдаг, бичиг үсэг мэддэг хүн ховор, зөвхөн мал маллаж амьдардаг 600 орчим мянган хүн амтай байсан Монгол Улсыг бүх талаар хөгжсөн улс болгох арга замыг бодож сэтгэж, оновчтой бодлого төлөвлөгөө боловсруулан, ард түмнийхээ хүчийг нэгтгэн хэрэгжүүлж байсны ачаар өнөөдөр Монгол Улс дундажаар 79 насалдаг, гурван сая гаруй эрүүл, боловсролтой иргэдтэй, хөгжлийн орчин үеийн түвшний үндэс суурийг бүрдүүлж, улсынхаа тусгаар тогтнолыг баталгаатай болгон хойд үедээ өвлүүлсэн гавьяатай хүмүүс. Зөв сэтгэж бодох, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай, ариун сэтгэлтэй хүмүүс байжээ. Дилав хутагт Жамсранжав “ариун сэтгэл авралын үндэс“ гэж хэлсэн байдаг. Дэмчигийн Моломжамц гэдэг эрдэм чадвартай, ариун сэтгэлтэй эрхэм хүнийг Монголын ард түмэн хүндэтгэн дурсаж байх болно.
Д.СОДНОМ /Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, гавьяат эдийн засагч, Чингис хааны одонт/
Сэтгэгдэл0
Лут хүндээ, тэр үеийн заншлаар хэсэг хугацаанд лам байсан байх, шашны гүн ухааны чиглэлийн номыг сайн мэддэг хүн байсан гэж Бямбасүрэн гуай дурссан байсан
Лут хүндээ, тэр үеийн заншлаар хэсэг хугацаанд лам байсан байх, шашны гүн ухааны чиглэлийн номыг сайн мэддэг хүн байсан гэж Бямбасүрэн гуай дурссан байсан
Onts sain sursan geed garaas n shine jileer beleg diplom gardaj avj bailaa.
Думаагийн Содномын дэргэд төрийн удирдагчдын ч нэг байсан , хүний хувьд ч жинхэнэ ноён нуруутай нэгэн байсан , монгол төрийн хар хайрцагны бодлогыг залж байсан цөөн өвгөдийн нэг яах аргагүй мөн ....
Аав энэ хуний удирдлаган дор ажиллаж байсны хувьд тэр уеийн УТТ ныхон дотор хамгийн олигтой нь байсан гэдэг байж билээ
Монголын тер монголчуудын туухийг унэн зевеер гаргаж тавьсан ,Чингис хаан болон монголчуудын уйл хэргийг емгеелж ирсэн энэ узэл санааныхаа телее хэлмэгдэж явсан Оросын аугаа эрдэмтэн Л Н Гумилевыг Чингисийн одонгоор нэхэн шагнах хэрэгтэй .Гончигдорж,Очирбат,энэ евген ,Багабанди мэтийн урвагч хулгайч нарыг шагнаж нэр хундийг нь унагасан байдаг юм
Яах аргаггуй агуу хун байсан юм, бас Содном гуай ч ихээхэн мэдлэгтэй мундаг хун дээ.
Коммунистуудыг магтан дуулдаг үзэгдэл коммунист МАН г устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр дуусгавар болох байх даа. Тиймээ дарлагдсан монголчууд аа.
ИНГЭЖ ЭНЭГТЭЖ БОЛОХГУЙ
Үгүй ээ.Чам шиг боловсролгүй,юм уншдагггүй, мулгуу тэнэгүүд үхэж дуусахаар соёлжсон, боловсролтой иргэд социализмын их бүтээн байгуулалт, тусгаар тогтнолын төлөө хийсэн цуцашгүй их тэмцэл,үйл хэргийн аугаа томыг жинхэнэ ёсоор үнэлэх болно.Чи бол ядаж коммунист гэж ямар хүнийг хэлдгийг ч мэдэхгүй люмпэн дээрээ батүүлийг мэргэн удирдагч гэж итгэж явдаг хөөрхийлөлтэй амьтан. АН мэтийн жорлонг бараадаж явдаг гамин л болов уу даа,чааваас.
Харин чи баруунд худалдагдсан ,эх орноо гадаадынханд зарсан, харь сэтгэлтэй овилогогүй этгээд.Тэнд очиж амьдраад үз. Чи хэн ч биш,чамайг хүн гэж бараг үзэхгүй.Тэдний хувьд чи зүгээр л нэг азийн новш, нийгмийн 5-р зэргийн шаар
Sodnom guai ch bartsgui muu hun dee
МОЛОМЖАМЦ ГУАЙ Л БҮРЭН УТГААРАА ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГ БАЙЖ ДЭЭ.
Энэ Монгол Ахмад Моломжамц бол Монголын Хегжлийг ЭЗ,Санхуугийн Аргаар зохион байгуулан хэрэгжуулэгч Тухайн 30,40 жилийн Гайхамшигт Менежер бждээ ?! Монголын Нийгмийн бухийл Хар,Цагааныг Биедээ шингээн байж Орчин цагийн Хегжилийн Тавцанд хургэхэд бухий л Амь Амьдрал Ухааныг зориулсан хун юм бна
энэ хүмүүс өөрсөддөө юу ч хураагаагүй, улсаас байртай л болсон байх, жинхэнэ Монголыг үнс нурам, үгүйрэл, өвчин зовлонгоос нь салгаж босгосон хүмүүс
Монголыг хөгжилгүй, хоцрогдсон орон болоход эд нар их үүрэг гүйцэтгэж,тэр коммунизм гэх юмаар олны тархийг угааж, хамаг хөрөнгийг нь хаман хурааж ,картны мах сүү,талхны оочирт залхталаа зогсоож олон мянган иргэнээ.хилсээр хэлмэгдүүлсэн нь эдгээр хүмүүсийн хорлол байлаа
Үндэстэн ястны хувьд бусдад уусч,бараг бүрэн усдаж байсан Монгол орныг сэргээж амьдруулж чадсан эх оронч гавьяатны нэг бол энэ хүн.Эд нар,бидний ахмад үе, ийм гавьяат үйлс хийгээгүй бол бид түүний дотор эдгээр хөгшдийг харааж,гутаагч хар санаатнууд ч ертөнцөд төрж амьдрахгүй байсан.Эцэг эх ахмад үеэ хараагчид занал хийгсэд Монголд буй болно гэдэг мөн аюул шүү.
Hyn saitai hyn baisan gedeg shyy UTT nii gishyyn Ragcnaa guain yaria g sanalaa
Эдгээр хүмүүс бол соц-ын үеийн бүтээн байгуулагчид, залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд гадаад дотоод олон сургуульд үнэгүй суралцуулж төлбөрийг нь улсаас дааж байсныг 60-70-80-аад оны залуучууд мэдэж байгаа байх. Тэгж байж өнөөгийн монголын эдийн засаг, соёл, улс ардын а/а-н хөрс суурийг бэхжүүлж хөгжүүлсэн гэж боддог. Бид өмнөх үеэ үргэлж харлуулж болохгүй шүү дээ. Тэднийгээ алдаа оноотой, алдар гавъяаг хамтад нь дурсаж байж түүх үргэлжилдэг.
Монголыг хөгжсөн гэж үздэг юм уу. Хөгжил гэж юу байдгийг сайн судлаад үзэхээр монгол дэндүү хоцрогдсон юм байна лээ.
Үнэн үнэнээр байх нэн хэрэгтэй, талархав, хүн байх уу...
БАГАБАНДИ, СОДНОМ НАР ОДОО БОЛИО! ӨӨРСДӨӨ ОЛИГТОЙ ЮМ ШИГ. МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛҮҮД, ТҮҮХЭНД МУУГААР ДУУРСАГДАНА
Хөгжил гэдэг нь эд хөрөнгөөр биш хүний сэтгэхүй , хүмүүжил болон ухамсраар нь хэмжих ёстой юмсан.
МАН бол коммунист нам. Коммунистуудаа магтан дуулах нь зөв.
Харин одоогийн ардчилсан гэх хуурамч баг өмссөн төрийн үед ,баян хоосны ялгаа нэмэгдээд, ядуусын тоо өсөөд,зөрчил тулаан, дайн дажин ихсээд,газар сайгүй хямраад,аймшигт халдварт өвчин тархаад, ёс суртахуун хүн чанар устаад, хүмүүс бие биендээ жинхэнэ араатан болж,тэр хувьсгал гээч юманд чинь бүр улам ойртоод байгаа юм биш үү.
Думаагийн Содном бол коммунист хүн. Харин ардчилсан төрийн үед Чингисийн одон авчихсныг нь хараад их гайхах юм. Яаж ингэж чадаж байнаа.
энэ улсыг улс шиг улс болгохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн буурлууд маань үнэхээр хүн байждээ.одоо эднээс маань их цөөхөн хүн үлджээ. содном гуай тэдний л нэг нь.буянтай буурлууд минь.
1921 оноос өмнө монгол үндэстэн мөхөж сөнөж дуусах шатандаа орчихсон байсныг оросууд аварч мартах аргагүй тус болсон хэмээх сурталчилгааг сэргээх оролдлого сүүлийн үед нилээд эрчимжиж байна Гэвч нэг их газар авахгүй биз дээ
Энэ евгед улс терийн Дорноговь булгийн гишууд бс гэж сонсож блаа
Монголыг монголчууд бүтээдэг болохоос Моломжамц мэтийн тойрон хүрээлж зусардсан Содном ч бүтээдэггүй юм. Тэгэж сэрүүн зүүдлэх хэрэггүй коммунистуудаа.
Нийгмийн сүлжээнд олон нийтийн дунд байгаа мэт биеэ авч явах хэрэгтэй
гадаадын өндөр албаны хүмүүст хэлмэрчилж явахадаа Моломжамц гуайтай байнга тааралддаг байсан тэргүүний сэтгэлгээтэй, хүнлэг сайхан зантай гадаадын дарга нарын сэтгэлийг татсан сайхан хүн байсан түүний охин Жаргал гэж аавыгаа дуурайсан сайн ааш зантай, боловсон ухаалаг, сайн англи хэлтэй охин байсан сүүлд гадаадад эгч дээрээ байгаа сурагтай байсан, тэр үеийн орчуулагч нар тааралдахаараа Жаргалыг дурсан ярилцдаг Bless
Эд бол монгол,монголыг боддоггүй зөвхөн тойрон хэрэглэгчид байсан юм шүү Хүүхээд.Тэр коммунизм,социолизм гэх гайтай хөөтэй юмыг яс махаараа, эд хөрөнгөөрөө, авга нагацынхаа амь насаар амссан шүү.Магтахаар юм биш ээ.
Цэдэнпил гэгч оросын бууны нохойг Оросууд олж аваад Монголд даргаар тавихдаа Хулчгар, аймхай, УРВАМТГАЙ, ДОЛДГОНУУР хамгийн гол нь юмыг ухан бодох сэтгэх чадваргүи, эзнийхээ үгийг яг нохой мэт дагадаг чанарыг нь харж авсан Дүрвэд байсан юм. Тийм дуулгавартай боолын гентэй хүн Монголоос олоогүй тул Дүрвэд аймгаас олж авсан даа. Цэдэнпил Толгой муутай байсааан, гүйцэтгэл сайн байсан. Тиймээс Моломжамцаар хамаг юмаа хийлгэдэг, гол ажлаа нугалулдаг байсан нь үнэн юм!!!
феодалын нийгмийн үеийн хоцрогдсон буюу дундажаар дөч орчим жил насалдаг, бичиг үсэг мэддэг хүн ховор, зөвхөн мал маллаж амьдардаг 600 орчим мянган хүн амтай байсан Монгол Улсыг ... гэж бичсэнийг нь бодохоор ямар амьтас байсан нь улам бүр танигдаж, судсан дахь цус хөрөх шиг болдог юм. Хаа байна нэгдэлжсэн чинь 30 жил бололгүй сүйрээ биз дээ. Хамаг өв соёл, өвгөд дээдсийг минь хоморголон хядсан, хэлмэгдүүлсэн та нар. Лоохууз нарыг яалаа. Түүх тэднийг мартахгүй, та нар юу ч гэж донгоссон мартагдахдаа л нэг мартагдана аа.
Эд бол монгол,монголыг боддоггүй зөвхөн тойрон хэрэглэгчид байсан юм шүү Хүүхээд.Тэр коммунизм,социолизм гэх гайтай хөөтэй юмыг яс махаараа, эд хөрөнгөөрөө, авга нагацынхаа амь насаар амссан шүү.Магтахаар юм биш ээ. Монголыг хөгжилгүй, хоцрогдсон орон болоход эд нар их үүрэг гүйцэтгэж,тэр коммунизм гэх юмаар олны тархийг угааж, хамаг хөрөнгийг нь хаман хурааж ,картны мах сүү,талхны оочирт залхталаа зогсоож олон мянган иргэнээ.хилсээр хэлмэгдүүлсэн нь эдгээр хүмүүсийн хорлол байлаа Монголыг монголчууд бүтээдэг болохоос Моломжамц мэтийн тойрон хүрээлж зусардсан Содном ч бүтээдэггүй юм. Тэгэж сэрүүн зүүдлэх хэрэггүй коммунистуудаа.
Нуруутай хүн байжээ. Багабанди гээд нэг муу червяк тэр захиаг нь уншхаш үгүй биз
дээр үеийн зурагнуудаас харахад харц, байгаа байдал нь их л лут, санаатай хүн харагддаг. ухаан бол агуу юмаа,