“Өнөөдөр хэдэн хүнээс халдвар илэрсэн бол, шинэ голомт нэмэгдсэн болов уу” гэсэн бодолтойгоор өглөөг угтаад хагас сар боллоо. Нэгэнт дотооддоо халдвар тархчихсан учир гадуур тайван явах боломжгүй. Халдвар авчих вий гэсэн айдсын сүүдэр хэдийнэ бидний сэтгэл зүйг бүрхчихсэн. Тийм нэг амар амгалан бус байдалтай өдөр хоногийг элээж сууна. Иргэд нь “Хөл хориогоо цуцал, бидний амьдрал хэцүүдлээ. Орлого тасарлаа” хэмээн шуугив. Төр, засаг нь зарим албан байгууллагад үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрлийг нь өгөв. Ийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь залуу болон дунд үеийнхэн.
Харин ямар ч цаг үед төрдөө, эх орондоо үнэлэгдэггүй хэсэг бол ахмадууд. Энэ удаа ч төр тэднийг мартлаа. Сэтгэлээ нээн ярилцаж, айдсаа мартах боломжийг олгох хамт олон, ажил алба тэдэнд үгүй. Үр хүүхдүүд нь тус тусын ажлаа амжуулж, маргаашийнхаа идэх хоолны төлөө зүтгэнэ үү гэхээс тэдний сэтгэл санаа ямар байгаа бол хэмээн сураглах нь үгүй.
Сургууль, цэцэрлэг амарсан учир ихэнх ахмадууд хүүхдийн асрагч хийгээд, дотроо харин битүүхэн шаналж суугаа даа. Жирийн үед маш эмзэг, ганцаардмал, аливаа зүйлийг хүндээр тусгаж авдаг, сөрөг бодлуудад дарагддаг сэтгэл зүйн онцлогтой ахмадууд цар тахлын үеэр хамгийн их шаналж байгаа. Эрх ашгийг нь хамгаална гэж төрийн сэнтийд заларсан түшээд шаналлыг нь хуваалцах нь атугай улам бүр нэмэгдүүлсээр байгаа нь харамсалтай. Учир нь “Халдварт хамгийн их өртөх эрсдэлтэй хүн нь ахмадууд. Тэдний өвчин хүндрэх магадлал өндөр. Биеийн байдал хүндэвтэр байгаа хүмүүс ахмад настнууд байна” гэж Эрүүл мэндийн яам өдөр бүр шахам мэдээлж, тэдэн рүү дайрсаар л. Энэ мэдээг сонсож суугаа ахмад настны сэтгэл зүй ямар байгаа бол гэж бодох сөхөө үнэндээ тэдэнд алга. “Халдвараас сэргийлэхийн тулд дархлаагаа сайн дэмж. Сэтгэл зүйгээ тайван байлга” гэсэн зөвлөгөө өгдөг атлаа мэдээллүүдээрээ сэтгэл зүйг нь дарамталж, дархлааг нь улам унагаж байна. Тухайлбал, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ням гаригийн 11:00 цагийн хурлын үеэр “Манай улсад тархалтын голомт нэмэгдэж байгаа нь бие биенийдээ их зочилдог, гэртээ зочин урьдагтай холбоотой. Хөдөө, хотоос ирээд хамгийн түрүүнд өндөр настай хүмүүстэйгээ уулзаж тэднийг эрсдэлд оруулж байгаа тул өндөр настнуудтай алсын зайнаас харьцах, гэрт нь байлгах хэрэгтэй. Утас, цахимаар холбогдож, биеийг нь анхаарах нь чухал” хэмээн ярьсан.
Сэтгэл зүйн хэцүү байдал, ганцаардал, халдвараас айх айдсаа тэд үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садантайгаа ярилцаж байж л даван туулна. Гэтэл хамгийн хэцүү цаг үед ганцааранг нь байлга хэмээн зөвлөх нь бидний өмнөх нийтлэлүүдээрээ хөндөж байсан Монголын төр ахмадаа хаясны, тэдний зүрх сэтгэлийн гүн рүү нэг ч удаа өнгийгөөгүйн тод илрэл юм.
“Би хүүхдүүдээ ирэхийг хүлээдэг. Гэтэл амьд үгүйг минь шалгах мэт хааяа нэг утсаар ярьчихаад сураг тасардаг” хэмээн өдөр өнжүүлэх төвд явдаг ахмад настан ярьж байсан. Яг ийм хүнд хэцүү үеэр эцэг эхчүүдтэйгээ ярилцаж, сэтгэл зүйг нь дэмж гэж зөвлөхийн оронд “Битгий оч. Утсаар ярь” гэдэг чинь эрсдэлээс хамгаалах нэрээр улам ихээр тэднийг зовоосон зөвлөмж байлаа.
Ямар ч үед залуу үе нь өмнөх үеэ ад үздэг нь манай улсад тогтсон хэвшил. Уг нь ахмадуудын залуу насныхаа хөдөлмөр, хичээл зүтгэлээ шингээж бүтээсэн нийгэмд аж төрж амьдарч яваа. Хамгийн анх Франц иргэнээс халдвар илэрснийг зарлахад дотоодод анхны халдвар илрэхэд хүнсний зах, худалдааны төвүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Нэг дор олон хүн цугларлаа, махны үнэ огцом өслөө хэмээн шуугисан. Тэнд дараалан, бөөгнөрөл үүсгэн олны хэл амны бай болон зогсож байгаа дийлэнх нь ахмадууд.”Нөөцийн мах авах гээд олон хүн цугларчээ. Зай барьсан зүйл алга. Халдвар тархчихаад байхад ямар арчаагүй юм бэ” гэсэн шүүмжлэлд өртсөн нь мөн настнууд. “Хөдөө орон нутаг руу явах иргэд шинжилгээгээ өгөх гээд зай баримталсангүй зогслоо. Энэ хүмүүсийг яах вэ” гэсний ихэнх нь өндөр настнууд байв. Энэ бол тэдний сэтгэл зүй тайван бус байгаагийн илрэл. Халдвар авчих вий гэсэн айдсыг нь үр хүүхдээ хоол ундтай, хүнстэй байлгах юмсан гэсэн хүсэл сэтгэл нь давж гарсан нь энэ. Тэдний ихэнх нь өөртөө бус үр хүүхдэдээ хүнс цуглуулж, тэдний даалгавраар яваа даа. Гэсэн атлаа үүрэг өгсөн нь нэр цэвэр үлдэж, үүргийг гүйцэтгэсэн нь олны хэл амны бай болоод дуусах шиг. Одоогийн ахмадуудын ихэнх нь социалист нийгэмд төрж, ардчилсан нийгэмд өсч, лангуун дээрээ элсэн чихрээс өөр бараагүй үеийн “бүтээгдэхүүн”. Тэд хойч үеийнхээ сайн сайхны төлөө тэмцэж, жагсаж хүссэндээ хүрч бас чадсан. Эцэст нь хэнд ч хэрэггүй мэт хаягдсан.
Ахмад настны сэтгэл зүй, тэднийг хэрхэн анхаарч, халамжлах талаар ганц ч хүн ам нээгээгүй атлаа 17-ноос доош градустай согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрөх нь ичмээр. Монголын ахмадууд архинаас хямдхан үнэлэгддэг болсны илрэл энэ. Иргэдийнхээ эрүүл мэндийг хордуулах шийдвэрээ үндэсний үйлдвэрлэл гэсэн сайхан нэрийн дор хавчуулчихаад бусад үед халамжилдаггүй юмаа гэхэд цар тахал дэгдсэн онцгой цаг үед ахмадын сэтгэл зүйг нь дэмжих ганц атугай шийдвэр гаргаж болсонгүй юу. Үгүй бол халдвар авах эрсдэлтэй бүлэг нь ахмадууд гэж тэднийг дарамтлахаа зогсооё. Тэдэнтэй ярилцаж, сэтгэл зүйг нь дэмжих, өөдрөг байлгах тал дээр үр хүүхэд нь анхаарал хандуулж, халдварын хэцүү үеийг хамтдаа даван туулъя.
Сэтгэл зүйч Я.Батхүү: Ахмад настантай амьд харилцаа үүсгэж ярилцах нь чухал
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа ахмадуудын тоо эрчимтэй өсч байна гэсэн судалгаа гарсан. Бусад оронд идэр нас гэж нэрлэгддэг үе дээрээ манай улсад ахмадын тоонд орох нь нийгмээс тусгаарлагдах шалтгаан болдог. Түүнчлэн сэтгэл гутрал болон үл хайхрах нөхцлийг үр хүүхдүүд нь бүрдүүлдэгт харамсалтай. Ахмадууд сэтгэл зүй нь эмзэг болж, урдах амьдралдаа харамсах сэтгэл төрж, гутранги шинж рүү ордог. Үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ биеийн болон сэтгэл зүйн доройтлыг ойлгохгүй, үг хэл, үйлдэл, хүсэл сонирхлыг нь үл тоож, өөрсдийн хүчээр байлгахын тулд засч өөрчлөхийг эрмэлздэг. Мөн хүүхдээ харуулж, өдөрт юу хийж байгааг нь үл хайхран, гэрийн мухар сахиулдаг. Гэтэл ахмадууд олон нийттэй харилцах, өөрийн дураар ажил хийх хүсэлтэй байдаг. “Та юу хийж байна” гэсэн ганц дуудлага тэдний сэтгэлийг сэргээдэг. Тэд эмзэг, уярамтгай, сэтгэл санааны хувьд өгөөмөр, өглөгч болдог. Гэхдээ амьд харилцаа үүсгэж харилцах нь хамгийн чухал. Хамтдаа сууж, хооллож, аяга цай уухад тэр хүнд хэрэгтэй гэдгээ мэдэрч, элдэв зүйл бодолгүй тайван байж чаддаг. Аливаа өвчин сэтгэл санаанаас шууд хамааралтай байдаг болохоор тэдэнтэй ярилцаж, ойлголцож байгаарай.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Koronagaar dalimduulj ahmadaa zowooj bas degleh gesen bodlogo yawagdaad bna uu
БАЙГАЛААСАА ХӨГШҮҮЛ ИХЭССЭН ГЭЭД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ БАЙНАА.ХӨГШЧҮҮЛ КОВЬДООР ҮХЭЭД БАЙГАА НЬ ҮНЭН Ш ДЭЭ.ДЭЛХИЙГЭЭР ДҮҮРЦЭН ХӨГШЧҮҮЛ.ЭНД ТЭНДГҮЙ ТЭНЭСЭН ШИГЭЭ ХИЙСЭН ЮМГҮЙ.
Id zaluu nasandaa uls orondoo hiij buteej hodolmorloj, orh geree ur huuhdee osgon humuujuulj otol nastaigaa zolgoson ahmaduudaa ad uzeh handlaga huuhed zaluust ilreh bolson ni suuliin ued hevlel medeelel, soshialaar ih bichigdeh bolloo. Ene tal deer Toroos ontsgoi anhaarch, ene taliin surtalchilgaa, medeeleliig haanaas hen yamar zorilgoor taraaj oogshuulen demjij bgaag ni shalgaj nyagtlah estoi.
Ахмадуудын ихэнх нь хуучин социализмаа санагалзаж коммунист намд саналаа өгдөг. Энэ нь тэдний байдлыг улам дордуулж одоогийн ийм байдалд оруулсныг үр хүүхдүүд нь ухааруулах хэрэгтэй. Бүх муу муухай зүйлийн эхийг коммунист МАН тавьж бий болгодог.
Одооны ахмадууд гол төлөв өндөр боловсролтой хариуцлагатай хүмүүс байх шүү Санал өгөх тухайд бол ардын нам бараадаж идэж уух олз хайсан хэсэг хүмүүсиын хамаатан садан хөдөөнийхөн ядуус л тэднийг сонгодог байх
Хүн хүн өөрийн цаг үедээ амьдардаг юм. Тэдний туулж ирсэн амьдрал нь тэдэнд үнэт зүйлээ үлдээсэн байдаг. Социализмыг муулах хэрэггүй
Солиорчихсон сэтгэл зүйч уу ,үгүй юу. Ахмадууд элдэв тэнүүлчин, хэсүүлчин, золбин хүүхэд, хамаатан садан, танил дотны хүмүүсээс өөрсдийгөө бүрэн тусгаарлаж,тэдэнтэйгээ зөвхөн утсаар холбогдож, найз хоорондоо яриа өрнүүлж, ном уншиж, эрх тоолж, буян хийж мөргөл залбирал үйлдэх хэрэгтэй.Баруунд ахмадууд хийх ажлаа олж ядсан санах ойгүй болчихсон эргүүнүүд байдаг бол түвдийн ахмадууд өдөрт тоолох тарни, эргэл мөргөлөө тоонд хүргэх гэж өдөржингөө ажиллаад завгүй байдаг гэсэн судалгаа бий.Зөнөг залгасан мартаж санасан тэнэг огт байдаггүй юм билээ. Зөв хандлага хэзээ ч хэнийг ч аварна. Намайг хэн нэгэн асрах халамжлах ёстой намайг тоохгүй байна гэхчлэн уйлагнасан тэнэглэл бол хүнийг аяндаа бусдаас хамааралтай хагас хүн, хагас амьтан болгоно. Ахмадууд арай арчаатай баймаар байна. Хүнээсээ болж байгаа шүү.Сайхан сортоотой, хөнгөн шингэн, яриа нь цэгцтэй, зөв логиктой мундаг өтөлж байгаа иргэд байж л байна. Архи,атаа жөтөө,шуналд автагдсан алийгаа алдчихсан хачин хүмүүс ч бас байна.
Chi utul nasiig uzehgui zaluugaaraa amia horloh hun baina.
Zugeer humuusiin amidraliig zogsooj bna.end huvi hunii uhamsariin asuudal tednii her udaan yavahiig shiidne.bizinesee humuusiin udur tutmiin amidraliig zogsooj bolohgui ee.bizinesee bitgii zogsoo.buhniig horisnoor mash muu ur mogoi chamaig hatgakh tevcheer barsan uzen yadalt olniig hamarsan boslogo garch medne.
Yu genee chi.hogshchuud olshirood baigali tseverlej bna uu?!chinii aav eej chin uhsen bololtoi.udahgui chi araas ni yavna.mongol uls zaluusiin oron bolohoor hogshchuud ni baga gai bolj baigaa shuu.iim l archaagui bodoltoi novshnuudiin tuluu bid zutgesen gej uu.
Yamar muukhai novshiin bodoltoi hoich ireedui bii bolj bnaa.bugdeeree bish baikh gej naidav.
Adgiin shaarnuudiig hen bii bolgoson be?!
Гадаад орнуудыг хар л даа. Өндөр настан, архагхууч өвчтэй хүмүүс л нас бараад байгаа нь үнэн ш дээ. Өндөр настнуудыг халдвараас хамгаал, тэдэн дээрээ гүйж очоод вирус битгий наачих л гэж сурталчилж байгаа биз. Японд л гэхэд өндөр настны асаргааны газар халамжлуулж байгаа хөгшчүүлээ эргэж тойрч, уулзаж чадахгүй, баяр ёслолоор ч эцэг эхдээ очиж үнсүүлэхгүй байгаагын цаад учир нь тэд нартаа вирус халдаахгүй гэсэн бодол, хувь хүний хариуцлага байгаа юмаа
ТЭГЖ ЗӨВЛӨЖ БАЙНА
Hesgchyyl gej ta nar eneeder heleh ch margaas ta nar mini,baigaliin hyyliar hegsirne!yhaan muu ederiig dengej baigaa bol eneederiin hegsyylees ch door hegsrehbii?zaluus aa!!ta nar yag ene yed l hynii emzeg nariin sidiig anhaarch hegsideen setgeliin saihand hamtdaan abch yabah yum suu!ta eneeder hychtei ch chag hygazaa tanaas hychtei gedegiig yhaarch yab,zaluus aa!!!