sonin.mn

 

Өнөөгийн нийгмийн шинж төрхийг эмгэнэлт инээдмийн төрлөөр тун чадварлаг илэрхийлсэн "Бурхан өршөө" УСК дэлгэцэнд гараад удаагүй байгаа билээ. Ардчиллын хэм хэмжээ, өнгө аяс, мөн чанар, авилга, дарга болж баяжих хүсэл зэрэг олон санааг тусгасан тус кино нийгмийн эрэлт болоод байсан гэж хэлэхэд болно. Гэтэл тус киног "Өргөө" кино театр  "Улс төрийн сэдэвтэй, Ардчилсан үзэл сурталтай, чөлөөт үзэл бодолтой, үзэгчидийн таашаалд үл нийцсэн" гэсэн шалтгаанаар хоёр байгуулгын гэрээ үл хамааран  гаргахаа больсон байна.

Тус киноны найруулагч З.Батболд энэ тухай өөрийн Facebook хуудастаа " Хамгийн инээдэмтэй нь үзсэн залуус нь Өргөө кино театрт аймаар их гомдож санал хүсэлтийн дэвтэр нь дүүрж нтр бараг монголд байгаа хамгийн муу кино болсон тул гэдэг шалтаг шалтгаан нь миний инээдийг хүргээд болдогүй ээ одоо би яах уу? Кино хийхээ болих уу ? Ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж бодсон зүүдлэж байж хөөрхий гэж. Хориотой кино хийсэн намайг уучлаарай
Монголын уран бүтээлч залуусын чөлөөт үзэл бодолыг Бурхан өршөөг" гэсэн байна.

Энэ киноны бас нэг гол санаа нь эрүүгийнхэн бусдыг дарамталж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг тухай юм.

 

"Өргөө" кино театр нь НИТХ-ын гишүүн , "Сод монгол" группын ерөнхийлөгч Ц.Анандбазарын эрхэлдэг бизнесүүдийн нэгээхэн хэсэг юм.

Э.Сүрэн