Зохиолчдын цагаан инээд

Нийтэлсэн: 2013-03-29 08:00:51

 

"Зохиолчид гэдэг хөгтэй хүмүүс. Тэдний дэргэд хамаагүй юм ярьж болохгүй. Анхааралтай ярихгүй л бол онигоонд орж хөгөө чирнэ шүү” хэмээн нэгэн нэрт бизнесмэн ярьсан. Аргагүй л үнэн үг.
 
 
Зохиолчид хаана байна, тэнд инээд, наргиан цалгиж байдаг. Их утга зохиолын эрхэмсэг ахайтан С.Удвал, яруу найраг, найраглалын ноён оргил Д.Пүрэвдорж хоёрын цагаан ёжлолыг уншигч танаа зориулья.
 
 
 
"Чамайг Бурхан гэж боддог"
 
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гэж авьяас нь асгарсан, аргагүй л ясны яруу найрагч байсансан. Тэрээр, хэн нэгнийг цагаахнаар "явуулж" олонд инээд түгээж явдаг байв. Нэг удаа Д.Пүрэвдорж гуайн гэрийн утас руу хөгжмийн зохиолч Н.Жанцанноров залгаж "Байна уу, Пүрэвдорж гуайтай ярья.
 
 
Би Жанцанноров гэдэг хүн байна" гэж гэнэ. Хариуд нь Д.Пүрэвдорж "Чи чинь хүн байсан юм уу" гэхэд "Хүн биш тэгээд юу болж таарах вэ" гэж хөгжмийн зохиолч даруухан инээхэд Д.Пүрэвдорж "Би чамайг бурхан л гэж боддог шүү дээ" хэмээсэн гэдэг.
 
 
 
Таксины мөнгө төлсөн нь
 
Их найрагч такси бариад гэрийнхээ гадаа иртэл жолооч "Хоёр мянган төгрөг гарлаа" гэхэд задгай мөнгөгүй тул 20 мянган төгрөг өгч гэнэ. Жолооч эгдүүцэн "Та баянаараа битгий гайхуулаад байгаарай" гээд ёозгүй байж. Тэгэхэд нь Д.Пүрэвдорж тайвнаар "Бидний цөөхөн Монголчууд бие биеийнхээ өөдөөс хялалзаад яахав.
 
 
Энэ мөнгийг танд өгчихье. Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай. Замын цагдаа холуур явах болтугай" гэхэд жолооч муухан жуумалзаж гэнэ. Нэгэнт эхэлсэн яриаг дуусгах нь зөв гэж бодсон найрагч "Оройтоод очиход авгай чинь уурлалгүй тос гартал тас тэврэх болтугай. Арын суудал дээр чинь гадаадын жуулчин доллартай цүнхээ мартаад буух болтугай" гэтэл жолооч өөрийн эрхгүй элгээ хөштөл инээж "Би таныг гэрт тань оруулж өгье" гэлээ.
 
 
"Яасан тухгүй уух юм бэ"
 
С.Удвал Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байхдаа сархад хүртдэг, хэл аманд өртдөг "аваргуудаа" ёжтой үгээрээ зөөлөн зэмлэж ухааруулж байсан гэдэг. Нэг удаа Д.Найманжин өглөө эрт "00"-ын өрөөнд "будилаан" тарьж зогсож дээ.
 
 
Тэгсэн С.Удвал ирээд "Ишш, Найманжин минь яасан тухгүй ууж байх юм бэ дээ. Миний өрөөнд ороод уухгүй дээ" гэж. Д.Найманжин годосхийн цочоод "Аа юу, нөгөө юу л даа дарга аа" гэсээр бэйтал архи нь гарчихсан гэдэг.
 
 
 
Эзэнгүй хээр эхлэн бичигч байдаг
 
Хуучин нийгмийн үед зохиолчид хөдөө орон нутагт "Уран үгсийн чуулган" их хийдэг байж. Энэ үеэр аймгийн эхлэн бичигчид зочид буудалд ирж төвөөс ирсэн зохиолчдыг "будилаантуулдаг" байсан гэнэ. Нэг удаа С.Удвал ахайтан Өмнөговь аймаг ороод буцаж явахдаа С.Дашдооров тэргүүтэй зохиолчдыг унаандаа авч явжээ.
 
 
Гэтэл Их газрын чулуун дээр ирээд мань хэд "Даргаа нэг морь хараадахья" гэж л дээ. Тэгээд нэг үхэр хадны араар орж гурван шил сархад султгачихаад хүрээд иртэл С.Удвал "Энэ эзгүй хээр газар эхлэн бичигчид байдаг байх нь ээ" хэмээн ёжилсон гэдэг.
 
 
Их тэнгэрийн барилга
 
Зохиолчдын хороо өөрийн гэх байргүй хэдэн газрын хаяа хатавч бараадаж явсан үед нь С.Удвал ахайтан даргаар томилогдон иржээ. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч бөгөөд Их барилга хариуцсан даргаар Д.Майдар ажиллаж байсан гэнэ.
 
 
С.Удвал нэг өдөр их гүүш Б.Ренчин докторыг урин "Хоёулаа Засгийн газрын ордон уруу орох чухал ажил байна. Та ирэх үү" хэмээсэнд дуртайяа зөвшөөрчээ. Тэгээд Д.Майдар даргад ордонтой болох өргөдлөө өгсөнд уншиж үзээд "Хэдэн согтуу зохиолчид ордны хэрэг юу байсан юм бэ" гэхэд
 
 
Б.Ренчин "Их тэнгэрийн аманд байдаг та хэдийн очдог газар чинь юу билээ" гэхэд Д.Майдар сайд "Харш" хэмээн хэнэг ч үгүй хариулжээ. Гэтэл С.Удвал гуай "Та нарт "Харш" байж болоод байхад зохиолчдод яагаад "Ордон" байж болохгүй гэж' хэмээн амыг нь таглаад өргөдлөө цохуулаад гарсан байна.
 
 
 
Саруул ухааны гэмгүй ёжлолт
 
Нэг үе эртний Эзоп шиг л ёгт бүхнийг Б.Ринчен гуайтай холбон хэлцдэг байлаа. Нээрээ ёжилсон үг, бэлэн цэцэн хариугаараа хэнийг ч дагуулдаггүй байсан тухай зохиолчид хоорондоо ярьж байхыг олон удаа сонсож билээ.
 
 
Жижигхэн атлаа жинтэй шог үг нь аман цахилгаан мэт дороо төрж “Ренчин Бямбаев тэгж гэнэ, ингэж гэнэ” гээд л хүрээ хөдөөгүй хэлцдэг байв. Энэ бүхний товчлол болгож түүнтэй холбоотой хэдэн ёжлолыг уншигч танд толилуулъя
 
 
 
Нэг удаа Ренчин гуай Зохиолчдын хороогоор орж ирэв. Толгой дээрээ тавьсан дугуй малгайны завсраар буурал үс нь бултайсныг ажсан нэг нөхөр өмнө нь гүйж очоод "Ренчин гуай Таны наад толгой дээрх чинь малгай юм уу, юу юм бэ? гэсэнд дор нь хариу тавьж духайсхийн хараад ёжтой бүгтхэн дуугаар "Миний энэ ч их эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай байгаа юм болохооро малгай нь ч малгай л даа. Харин Таны энэ ганган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ" гэжээ.
 
 
 
Бас нэг удаа оюутны танхимд лекц унших гэж орж ирээд гэнэт "Хар хүн гэж юу болохыг мэдэх үү" гэсэнд сонин юм хэлүүлэх хүсэлдээ автсан оюутнууд "Мэдэхгүй ээ багш аа. Лав л хар царайтай гээгүй байх" гэж шуугилдахад духаа сэжисхийн буландаж хараад "Хар мах идлээ гэвэл өөхгүй махыг хэлнэ.
 
 
Хар салхи гэвэл цасгүй салхийг хэлнэ. Хар хүчээрээ хийлээ гэвэл хүрз зээтүү, тэрэг техник хэрэглэлгүй биеийн хар хүчээрээ хийснийг хэлнэ. Миний хар хүн гэвэл юм дангаараа гэснийг хэлнэ гээд" нэг гарынхаа хурууг хумин, нөгөө гарынхаа алган доогуур шудран үзүүлж билээ.
 
 
Туваан сайдыг Ренчин гуайн хүргэн болсны дараа ийм нэгэн яриа дэлгэрсэн юм. Нэг өдөр Ренчин гуай элбэг дээлээ хэлхэлзүүлж ханцуйгаа намилзуулан хүрч ирээд нарийн бичгийн дарга хүүхэнд "Би сайдад нэг албатай явна" гэжээ.
 
 
Сайддаа дуулгавал нэлээд халширч төвөгшөөсөн янзтай "Чи намайг ажилтай байна гээд аргалж үз. Дараа л нэг авъя" гэсэнд "Сайд их ажилтай байна. Таныг нэг сайхан зав гаргаад дараа нь хүлээж авмаар байна гэнэ" гээд хэлж. Ренчин гуай хариуд нь, 
 
Албан газарт бол 
 
Тарах гэж нэг цаг байдаг 
 
Ард сайд хоёрт бол 
 
Уулзах цаг гэж байдаг гээд дээлийнхээ ханцуйг сэгсрээд тухлан суув гэнэ.
 
 
Нарийн бичиг хүүхэн
 
-Явахгүй нь зэ, бараг ажил тартал хүлээх ухааны юм ярьж байна гэсэнд сайд
 
-За за оруулчих, одоо л уулзъя гэжээ, Ороод ирэхлээр нь өрөөний голд тосч очоод
 
-За аав та юу гэж явна даа гэсэнд алга дэлгэн бөхөлзөж
 
-Та бид хоёр
 
Ар гэртээ бол
 
Аав хүргэн хоёр
 
Албан газрын өрөөнд бол
 
Ард сайд хоёр гээд ширээний нь ар руу зааж гэнэ. Нэгэнт албаны юм ярих нь гэж ухаараад сайдынхаа ширээний ард суусны сүүлээр
 
 
-Та надад нэг бичил дуран хайрлавал болохсон болов уу гэхэд
 
-Юун бичил дуран, тэр чинь одоо юу сан билээ, гэтэл 
 
-Манайхны хэлээр бол бичил дуран, танайхны хэлээр бол микроскоп гэдэгсэн билээ гэжээ.
 
-Та тэгээд микроскопоср яах нь вэ гэхэд нь 
 
-Яахав, танайхны эрүүлийг хамгаалахынхны эрээнтэй бараантай явдлыг нэг дуранддаг юм уу гэж явна гэжээ.
 
 
Түүнчлэн нэг удаа С.Удвал гуайн өрөөнд хэрэг болгон орж ирээд
 
-Даргаа би таниар нэг оньсого таалгая гэхэд нь 
 
-Юу юм бол доо гэсэнд Төөгийн хэртэй биетэй
 
Төдүүл дээрээ үстэй Хоёр махны хооронд холхиулдаг 
 
Цагаан хөөсөөр цахруулдаг тэр юу вэ гэжээ. 
 
-Ренчин гуай та настай хүн байж дандаа нэг ийм балай юм ярьж явах юм гэсэнд
 
-Дарга бас та дандаа нэг тийм балай юм бодож суух юм. Шүдний сойз гэж нэг тийм юм байдаг юм шүү дээ гээд гараад явчихжээ. Бас нэг удаа
 
 
-Одоо энэ улсууд зарим нь намайг гэхийг "над"-ыг гээд байна. Тэгвэл чамайг гэхийг "чад"-ыг гэж байя л даа гэж ёжилсон билээ. Үүнийг өнөөдөр ч олон хүн санаж явууштай. Ер нь үгийг асар их мэдэрдэг, ямар ч юманд авташгүй хүн байж дээ.
 
 
-Ренчин гуай та зохиолч юм уу? орчуулагч юм уу? гэхэд 
 
Бух хөгшрөхөөрөө Хоршоонд очдог 
 
Буриад хөгшрөхөөрөө
 
Хэлмэрч болдог. Тэгвэл орчуулагч юм байлгүй дээ гэсэн гэдэг.
 
 
Улсын нэр томъёоны комисс хуралдаад энэ "дэнлүү" гэдэг хятад үгийг хэрэглэхээ больё. Дэлхийн нийтийн чанартай машин, комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигээ "лампа" гэдэг үгээр сольё гэлцээд олонхийн хүчээр түрээ бариад баталж лампа гэж байхаар тогтжээ. Тэгэхлээр нь Ренчин гуай
 
-Би нэг дуу дуулбал болох уу гэжээ. Үг хэлж маргая гээгүй дуулъя гэсэн болохоор нь зөвшөөрч гэнэ. Тэгсэн чинь босч зогсоод
 
Арван тавны cap нь Агаар тэнгэртээ лаампаг даа 
 
Арван тавтай шоожуу нь Аав ээждээ лаампаг даа гэж дуулсанд
 
-Өө дэмий юм байна. Дэмий юм байна. Дэнлүүгээрээ үлдэг гэсэн гэдэг.
 
 
Т.Уул
 
Эх сурвалж: "Ганзам" сонин
СУРТАЛЧИЛГАА :

7 сэтгэгдэл харуулж байна        

  1. denluunii tuhai goe bailaa. uhtlee ineelee

    Зочин, 2013-03-29 11:17:54, 108.247.248.150Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. ринчэн насаараа улаан комунист дарангуйлагчтай монголын түүх соёлын төлөө ан ман үзэлцсэн цогтой эх оронч.

    жаа, 2013-03-29 15:45:26, 202.21.113.141Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. harin tiin, ymr ch bsn gants huniig dahin shuteh uzeliin esreg bsn um bnlee.

    Зочин, 2013-03-29 17:41:21, 95.116.23.206Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. laampag ha ha eleg eleg

    Зочин, 2013-03-29 17:49:06, 83.250.186.71Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. BAS NEG UDAA YABLOKO GEDEG UGIIG MONGOLCHLOH UGUI TUHAI YARIA BOLJ. RINCHIN GUIA YABLOKO GEDEG GADAAD UG DEE. ALIM GEJ SAIHN UG BII GEHED, TA DANDAA ZUVLULTIIN HEL UGIIG ESERGUUTSEJ BAIH YUM ENE TER BOLJ GENE. TEHEER NI ZA TEGVEL UURSDUU MED GEED BOSOOD UUD RUU YAVAHDAA: ALAGLAN HARAGDAH UUL NI EE HU YAAVLAG JIMSTEI UUL BAINAA HUU GEJ DUULSAAR GARCH ODSON GEDEG

    zurag, 2013-03-29 18:56:47, 182.160.48.33Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. TaxinI joloochiig Galsan guai eruusun hudlaa end tendhiin um tuuverlen bichiheer chin unshih sonirhol alga daa setguulchee

    Зочин, 2013-03-30 00:45:26, 99.58.105.161Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. lamp bish panaar gej xereglene geed margacan um bilee panaar gedeg bol denluu adil mongol ug geed

    Зочин, 2013-03-30 08:51:05, 71.191.202.23Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

Г.Уянга: Ерөнхийлөгч нь засгийн газраа толгойлдог байх төсөл боловсруулсан14

МҮАН-аас Үндсэн хуулийн төсөл боловсруулаад байна. Үүнд Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдог, гэхдээ парламентаас сонгогддог байхаар тусгасан. Энэ нь одоогийн Үндсэн хуулиас огт өөр агуулга бүхий хувилбар санал болгож байгаа хэрэг. Одоогийн Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” гэсэн тодорхойгүй нэг заалт бий.

Фотог:

Монгол терроризмын нөлөөгүй 39 улсын тоонд багтжээ 3

2013 онд ямар нэг террорист халдлага болоогүй 39 улсын тоонд Монгол багтжээ. Олон улсын терроризмын талаарх судалгаанаас үзвэл, 2012-2013 онд дэлхий дахинд терроризмын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 61 хувиар нэмэгджээ.

Фотог:

Сайд нар ичээсэй14

Энэ ичих нүүрэндээ илэг наачихсан сайдуудыг ер нь яалтай ч билээ дээ. Худлаа ярьж байгааг нь ард түмэн мэдээд байхад л улайх ч үгүй өнөөхөө давтаад байх юм. Хоёрхон жишээ дурьдъя.

Фотог:

С.Ганбаатар: Оюутолгой гуравхан жилийн дараа Сэлэнгийн усыг хоолойгоор татна шүү18

Монголын томоохон гэгддэг усны мэргэжилтнvvд “Монголын говийн усыг Рио Тинто ашиглахад ямар ч сөрөг vр нөлөөгvй” гэсэн бичгэн дээр гарын vсгээ зурж нэг ёсондоо хэдхэн халтар төгрөгөөр биеэ vнэлэн, монголын говийг усгvй болгохоор Рио Тинтотой хуйвалдчихаад ичих ч vгvй гэлдэрцгээж явна. Ингэж хэлсний минь төлөө тэд намайг шvvхэд өгөөсэй билээ.

Ж.Оюунбаатар: Чингис хот Зүүн бүсдээ тэргүүлэх хөгжилтэй хот болно

Хэнтийчүүд бидний хамгийн том бахархал бол Чингис хаан юм. Мэдээж төрж өссөн Хэнтий нутаг маань ч бидний нэг бахархал шүү дээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

Г.Уянга: Ерөнхийлөгч нь засгийн газраа толгойлдог байх төсөл боловсруулсан

МҮАН-аас Үндсэн хуулийн төсөл боловсруулаад байна. Үүнд Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдог, гэхдээ парламентаас сонгогддог байхаар тусгасан. Энэ нь одоогийн Үндсэн хуулиас огт өөр агуулга бүхий хувилбар санал болгож байгаа хэрэг. Одоогийн Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно” гэсэн тодорхойгүй нэг заалт бий.

Сайд нар ичээсэй

Энэ ичих нүүрэндээ илэг наачихсан сайдуудыг ер нь яалтай ч билээ дээ. Худлаа ярьж байгааг нь ард түмэн мэдээд байхад л улайх ч үгүй өнөөхөө давтаад байх юм. Хоёрхон жишээ дурьдъя.

С.Ганбаатар: Оюутолгой гуравхан жилийн дараа Сэлэнгийн усыг хоолойгоор татна шүү

Монголын томоохон гэгддэг усны мэргэжилтнvvд “Монголын говийн усыг Рио Тинто ашиглахад ямар ч сөрөг vр нөлөөгvй” гэсэн бичгэн дээр гарын vсгээ зурж нэг ёсондоо хэдхэн халтар төгрөгөөр биеэ vнэлэн, монголын говийг усгvй болгохоор Рио Тинтотой хуйвалдчихаад ичих ч vгvй гэлдэрцгээж явна. Ингэж хэлсний минь төлөө тэд намайг шvvхэд өгөөсэй билээ.

Танигдахын шалтгаан буюу миний баярлахын учир

Тэрбээр бусдад танигдах гэж зарим нэгэнтэй адил хүн хүнйй өмнө хойно орж гарч “булталзаад” байдаггүй юм шиг ажиглагдсан.Түүний хүмүүст “танигдах”-ын шалтгаан нь тодорхой байх тул, XXVII Их Хурлаас сонгогдсон манай намын Бага хурлын гишүүдийн 55 хувь нь алдаа багатай сонголт хийсэн шиг байна гэж өвгөн би ч баярлан гялайж сууна.

Эрдэмтдийг насан туршийн цалинтай болгоё

Бид мэдлэг бүтээгч эрдэмтдээ дэмжих цаг болжээ гэж хэлэх санаа л даа. Дэлхийд үнэлэгдсэн эрдэмтдээ спортын алдартнуудынхаа адил насан туршийн цалинтай болговол ямар вэ.

Путин 2018 оны сонгуульд өрсөлдөж магадгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин зургаан жил ерөнхийлөгчийн суудалд суухаар 2018 онд сонгуульд өрсөлдөж магадгүй.

Ж.Буш: Орост улс төрийн хариуцлага тооцох тогтолцоо алга

Намайг Ерөнхийлөгч байх хугацааанд В.Путин бүхнийг тэнцвэржүүлдэг тоглоомын нөхцөлд ажлаа эхэлсэн. Өөрөөр хэлбэл, та бид хоёрын аль нэг нь хождог нөхцөл гэсэн үг. Бидний аль аль нь цугтаа хожих боломжгүй гэсэн үг. Одоо Орост улс төрийн хариуцлага тооцох тогтолцоо алга болсон.

Ассанжийн орогнох эрхийн хугацааг сунгав

БОГОТА. /ТАСС/. “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн орогнох эрхийн хугацааг Эквадорын эрх баригчид сунгажээ. Энэ тухай “El Universo” сонинд мэдээлсэн байна. Австралийн иргэн болох Ассанжид тус улс 2012 онд орогнох эрх олгосон юм.

Сэтгэлээ гэгээрүүлж-Элгээ баярлуулъя

Элэг архийг задлах ажилдаа дарагдан өөх тосыг хангалттай хэмжээнд задлаж чадахгүй болсноор өөх тос нь бөөгнөрөлд ордог. Энэ нь архины гаралтай элэгний шархлааны эхний үе болох элэгний өөхлөлт юм.

Жинхэнэ аз жаргал гэгчийг юуны учир үл эдлэнэ вэ?

Хүмүүнийн төрлийг тоолш үгүйгээс эхтэй хэмээдэг. Хэдүй ч юм тэр цаглашгүй эртнээс мандал буурлын түүхэн олон янзын үе шат, орон зай, цаг хугацаанд хамаг амьтан бүгд өвөр сэтгэлдээ хадгалж эдүгээд ирсэн орь хүсэл нь өчүүхэн ч зовохгүйгээр зөвхөн жаргахсан билээ.

Умайд бүрдэхээс үхтэл үргэлжлэх бэлгийн амьдрал өсвөр залууст онцгой хамаатай

Бид энэ талаар ташаа ойлголттой явж ирснээ хүлээх хэрэгтэй. Бэлгийн бойжилт, өсвөр үе, шилжилтийн насыг 16-18 гээд, тэр цагаас хүний бэлгийн амьдрал эхэлдэг хэмээн бодож явсан үе бий. Энэхүү ойлголт цаг үеэ дагаад өөрчлөгджээ.

НАТО бүх гишүүнээ хамгаална

НАТО гишүүн улс бүрээ хамгаалах үүрэгтэй гэж Латвийн Ерөнхийлөгч Андрис Берзинстэй НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Ц.Баасандорж: МХЕГ-аас “Cонгдо”-г шалгахаар болсон

“Сонгдо” эмнэлгээс гаргаж өгсөн шинжилгээний хариу болон рентген зургийг Өмнөд Солонгос руу явуулахад “Яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай” гэсэн хариу ирсэн. Гэтэл “Сонгдо” эмнэлгийн эмчлэгч эмч нь “Хагалгаа хийлгэх шаардлагагүй” гэж үзсэн учраас түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан.

СГЗ, зохиолч, судлаач Н.Ганхуяг: Би оюутнууддаа гологдоод, хөөгдсөн цагтаа л энэ сургуулиасаа явна

Монгол дээл өмссөнөөрөө. үсээ урт ургуулж. үзүүрт нь сур уяснаараа монгол хүн болохгүй. Хамгийн гол нь сэтгэхүй, зан араншин нь монголоороо байх хэрэгтэй.