sonin.mn

 

Монгол хүний уурыг барсан нэг том асуудал Улаанбаатарт байнаа. Нэг ч гэж дээ өвлийн цагт бол хоёр болоод үржчихэж байгаа юм. Хүн бүрийн толгойны өвчин болж буй эхний асуудал мэдээж замын түгжрэл. Харин удаах нь агаарын бохирдол.
 
 
Цаг тавигдаж урин цаг ирж яваа юм болохоор одоохондоо агаарын бохирдол ч хойшоо гэм. Харин замын түгжрэл үү. Заримдаа бүр дургүй хүргэсэн нэгнээ замын түжрэлд түжигд гэж занамаар шүү.
 
 
Бараг л толгойтой бүхэн төмөр хүлэг хөлөглөдөг болсон хойно нам түжигдэх нь аргагүй. Жирийн иргэн надтай адил ийн бухимдан суудаг хүн бас УИХ-ын 76 дотор байдаг бололтой.
 
 
Тодруулбал саяхан УИХ-ын гишүүн Номтойбаярыг төмөр хөлгөөсөө татгалзан хоёр зээрдээрээ алхаж явахтай нь таарав. Мань нөхөр бас шкаф шиг биетэй хамгаалагч залуугаа дагуулчихсан гэж байгаа.
 
 
Хэр хол алхсныг нь эс мэдэх ч хаалганаас хаалганы хооронд машин хөлөглөдөг эрхмүүдийн нэг нь ч гэсэн нэг удаа хоёр зээрдээ ашигласан нь тун сайхан санагдаад байгаа юм.
 
 
Ямар сайндаа л "Яамай даа нэг нь ч гэсэн эрүүл мэндээ биш юмаа гэхэд энэ их эх замбараагүй түгжрэлийн нэг түгжээ нь болж зогсоогүй нь" гэж хүртэл бодоод амжих вэ дээ. Үнэндээ түүнд тэр өдөр хоёр зээрд нь тун их хэрэг болно лээ.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"