Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэгэнт эхэлсэн цаг дор телевиз, сонин, радио, сайтууд өөр өөрсдийн өнгө аясаар сурталчилгаа хийж нэр дэвшигчдийг олон түмэнд таниулах, иргэдийг сонголтоо зөв хийхэд нь туслах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. 

Гол нь тэнцвэртэй мэдээлэл хүргэх ёстой бөгөөд нөгөөтэйгүүр төлбөртэй нэвтрүүлэг нийтлэлийг хэвлэл мэдээллийн байгууллага ашгийн төлөө нэвтрүүлж нийтэлсэнээс нэг талыг барьсан өнгө аястай мэт харагддаг тал бий. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. 

Иргэдээс хамгийн олонхийн санал авсан нь МУ-ын 5 дахь ерөнхийлөгч болох юм. Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь 50 гаруйхан хувийн саналаар сонгогдож байсан. Гэтэл 3 нэр дэвшигч өрсөлдөж байгаа одоогийн сонгууль нь 50%-д хүрэхгүй гэх газаргүй. 

Тэгэхээр сонгууль дахин явагдах нөхцөл бүрдэж магадгүй байна. Юутай ч иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж бас нийгмийн хариуцлагаа ухамсарлан үүргээ биелүүлэх хэрэгтэй.

 

Эх сурвалж: "Налайхын амьдрал"