sonin.mn
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үнэн бодит мэдээ мэдээлэл бичсэн сэтгүүлчийг 100 сая төгрөгөөр шагнах юм гэнэ. Уг нь мань хүн ядарсан сэтгүүлчдийг баахан ивээн тэтгэж байгаад баригдашгүй авлигачдыг нуувчнаас суга татуулах гэсэн байж болох л доо. 
 
Гэхдээ л халаас хоосон ч сэтгэл дүүрэн сэтгүүлчид эл ивээн тэтгэлтийг басамжлал хэмээн үзэж ихэд эгдүүцэж буй бололтой байна. Ямартай л баян хүн шиг балхалзаж байгаад ч болов, байгалийн баялгийг цөм сорсон, эцгээс улбаатай нүглээ наминчлахыг санаархаж байгаа юм байх даа хэмээн дургүйцэгсэд, бид биеэ үнэлэхгүй ээ гэж фээсбүүкээр нэг жиргэхэв.
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин