Дэлхий дулаарах тусамдалайн ус нэмэгдэнэ. Эрэгхавийн газруудусанд автана. Бид чухам юуг нь хамгаалж, юуг нь гээх вэ?
 
Айсуй энэ аюулд бид бэлэн үү?
 
Өнгөрөгч оны 10 дугаар сарын 29-нд АНУ -ын зүүн хойд эргийг сүйтгэгч Сэнди хар шуурга нөмрөхөд Карибийн хэдэн улс орнууд мөн өртөж, өч төчнөөн хүний амь эрсэдсэн билээ. 
 
Атлантын далайд урьд өмнө тохиолдож байгаагүй энэ шуурганаар Нью-Йорк хот нам дор газрын өөр бусад хотууд ард иргэдээ албадан нүүлгэх шийдвэр гаргасан ч иргэд нь тэр бүр хүлээн аваагүй юм. 
 
Тэгвэл дараачийн Сэндитэй нүүр тулахаар шийдсэн тэдгээр хүмүүст хэлэхэд дэлхий дулаарах бүр далайн ус эргэж буцалтгүй нэмэгдэх цаг айсуй.Уран барималч, сёрфингч, 43 настай Брандон Д'Лео хүн ам шигүү суурьшсан Рокауэй хойгт амьдардаг. 
 
Уг хойг бол Лонг Айленд арлын баруун захаас сунаж тогтсон 18 км урт, элсэрхэг, нарийн зурвас газар. Өмнөх жил нь Ирина хар шуурганаар Д'Лео бусад хөршийн нэгэн адил гэртээ үлдсэн нэгэн.Тэрээр "Энэ шуурганаар далайн ердийн түрлэг огцом нэмэгдэнэ гэж бидэнд мэдээлсэн ч би айгаагүй" хэмээн ярьж байна. 
 
Гэвч түүний энэ байдал удалгүй өөрчлөгдсөн юм. Хойгийн өмнөд эргийн наран шарлага чиглэсэн гудамжны гурван давхар байшингийн хоёр давхарт Д'Лео амьдардаг.Өдрийн 3 цаг 30 минутын алдад тэрээр гадагш гарахад ус аль хэдийн эрэг дагуух 9 км урт явган модон замыг сүйтгээд эхэлчихсэн байж.
 
"Пөөх. Далайн түрлэг дээд цэгтээ хүрэхэд ямар ч байсан дөрвөн цаг хагасын хугацаа байгаа юм байна гэж бодсон. Гэтэл 10 минутын дараа гэхэд ус гудамж руу бараг 3 м дөхсөн байсан." Д'Лео гэртээ буцаж ороод хөрш эмэгтэй Давина Гринсевичиусын хамт далайг ажиглаж байхад хүчтэй салхиар борооны ус зочны өрөөнийх нь гүйдэг шилэн хаалгыг нүдэж байжээ.
 
Байрны эзэн байшин усанд автажмагад гэж айхдаа цахилгаанаа салгав. Харанхуй нөмрөхөд Гринсевичиус нэгэн айдас төрөм зүйл олж харжээ. "Модон зам хөдлөх шиг болсон"гэж тэрээр ярьсан юм. Хэдхэн минутын дотор өөрнэгэн давалгаанд модон зам дээш дахин өргөгдөж хэдэн хэсэг бутарчээ.
 
Бутарсан модон замын гурван том хэсэг Д’Леогийн байшингийнурд талын хоёр нарсыг мөргөж бяцрав. Ар араасаа түрэн орж ирэх давалгаанаар гудамж нь нэг метрийн гүнтэй гол болон урсч,эргэлдэх усанд нь машинууд хөвж эхлэв. Салхи, ширүүн ус, хугарах моддын хамт тэдний дохиолол хангинана. 
 
Улаан Мини Күүпер машин урд гэрлээ анивчуулж, дайвалзан хөвсөөр урд талын талбайн нэг нарсанд тээглэв. Баруун зүгт Брийзи Пойнт хороололд трансформаторуудшатаж, тэнгэрт галын наадам болох мэт гэрэл цацруулж байлаа. Тэр шөнө зуу гаруй байшин үнсэн товрйг болсон юм.
 
Д'Леогийн байшинг урд талбайн модод нь аварчээ. Магадгүй дотор байсан бүх хүний амийг ч аварсан байх. Байшинд Д'Лео, Гринсевичиус, бас доод давхрын настайхоёр эмэгтэй байжээ. "Гарах ямар ч боломж байгаагүй. Манайд сёрфингийн зургаан самбар байсан. 
 
Тэр үед хэрэв хана нурж ус орж ирвэл ямар ч байсан бүх хүнийг самбар бариулаад гаргана гэж бодож байлаа. Гэхдээ бид тэр ус руу орсон бол лав л сайн зүйлболохгүй байх байсан" хэмээн Д'Лео ярьсан юм. 
 
Тэр шөнийг арай ядан өнгөрөөсөн Д'Леонар мандахын өмнөхөн гадагш гарчээ. Ус татарсан ч зарим гудамжинд гуяар татсан гүнзгий ус тогтсон байж. Тэрээр "Эргэн тойрон элсээр хучигдаж, яг л өөр гараг шиг . харагдаж байсан" гэлээ.
 
 Нийтлэлийг: ТИМ ФОЛЖЕР Дэлгэрэнгүйг National Geographic Монгол сэтгүүлийн 2013 оны 9-р сарын дугаараас уншина уу.