sonin.mn
УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал ги­шүүнээс тат­­­галз­сан хү­сэлтийг нь ёсоор болгоо­гүйд их л дурамж­хан яваа бололтой. Тиймээс  анх­­наа­саа л шу­­дарга байж ча­­даагүй на­мын болон ан­гийн нөхөддөө эсэр­гүүцлээ илэр­­хийлсэн хэвээр  байгаа  аж.
 
 Тийм­дээ  ч али­ваад олонхоороо хүч түрэн шийд­вэр гар­гадаг болсон энэ үед эрхэм ги­шүүн сөрөг хүчний талд “зогсдог” болоод байгаа бололтой.  Өчигдөр л гэхэд мань эр Эдийн засгийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр намынханы эсрэг  буюу хоёр сайдаар “туг тахья” гэдэг санал өгсөн. 
 
Түүний энэхүү шийдвэрийг анзаарсан нөхөд нь “Биднээс ха­риу­гаа авч, эсэргүүцлээ ингэж илэр­хийлж байгаа юм” хэмээн жиг жуг хийлцэж байлаа. 
 
Эх сурвалж: