Минии бие нэг хүнд 13 адуу оногддог улсын тухай ярих гэж баина. Иргэд нь өвөлдөө хагас 40, харин зун нь нэмэх 40 хэмиин эрс тэрс уур амьсгапд амьдардаг. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын 16 дахь улсаар "тооцогддог" байсан Монгол Улс өнөөдөр Октябрийн баяр тэмдэглэхээ аль хэдийнээ больжээ. Энэ жил Монгол Улсын нийслэл хотын төвд он удаан жил сүндэрлэж байсан Лениний хөшөөг дуудлага худалдаагаар оруулсан байна.
Түүнээс гадна нийслэл Улаанбаатарт Оросын бэлэг дэмбэрэл болж байсан Цагаан хаалгыг нуураагаад амжжээ. Гэвч Монгол улс хуучин ЗХУ-тай худалдааны харилцаагаа таслаагүй явна. Аль аль тал нь худалдаанаас ашиг олох тул гадаад худалдаа харин ч идэвхжиж байна. Талын Монгол улс юугаараа бидний анхаарлыг татаж байна. Беларусь, Монгол хоёр юу юугаараа нэг нэгнийгээ нөхөх боломжтой вэ? Энэ талаар Беларусь улсын залуу сэтгүүлч Анастасия Дехтяр үзэл бодлоо хуваалцаж байна.
Монгол Улс. Уул толгод, элс манхан, хязгааргүй тал нутагт хэдэн арван мянган км яваад ч амьтан хүн олохгүй. Хоёр сая гаруй хүн амын бараг тэн хагас нь нийслэлдээ амьдарна. Монголын Үндэсний Статистикийн газрын мэдээгээр хүн амын гуравны нэг нь амьдралын доогуур түвшинд амьдардаг аж. Хогоор дүүрсэн нийслэлээ цэвэрлэх гэж нэг их яардаггүй бололтой. Ийм л дүр төрхтэй улс Азийн төвд оршино. Энэ улсаас авах юм ч байна, хаях юм ч бий.
Нүүдэлчин монголчуудын жирийн амьдралыг үзэж харья гэвэл хөдөө явж мэдрэх хэрэгтэй юм билээ. Хотоос гараад овоон дээр заавал зогсоно. Монголд хэдэн мянган овоо бий гэнэ. Үлгэр домогоор овоон дээр өөрийн гэсэн эзэн болон нутгийн сүнс байдаг байна. Монголчууд овоогоо гурав тойрч, овооны эзэн алтан шар зам өлзийтэй байх ерөөлийг өргөн дэвшүүлэх тул ямар нэгэн бэлэг үлдээнэ. Манайхаар бол Беларусийн гувчуур юм уу даа. Хөдөө явах замд тухайн сумын нутагт ирлээ гэж 500 төгрөг хураалгана, цаашлаад 500 км явах бүрд замын хураамж төлнө. Автомашин бүрээс замын хураамж авах журам хэрэгжээд арван жил болсон байна.
Монгол Улс 21 аймагтай. Хот сууринг холбосон засмал зам баригдаад арван жилийн нүүр үзэж байгаа бөгөөд өнөөдөр тус улсад замын их бүтээн байгуулалт ид явагдаж байна лээ. Гэхдээ замууд нь нарийн юм. Аймгийн төв болон сум ороход хялбар яваад очно. Харин хөдөөг зорих хүмүүст ямар ч газрын зураг болон луужин хэрэг болохгүй. Зөвхөн нутгийн хөтөч л тус болно. Хөдөөд фургон машин их юм байна. Дэндүү гэмээр овоолж ачсан "УАЗ" фургон өнгөрч харагдав. Энэ бол малчин айл нүүж байгаа бөгөөд тэд хонь, сарлаг, адуу, үхэр болон тэмээтэй гэх. Малчин айл жилд хоёр удаа нүүнэ.
Гэрээ барихад дунджаар хагас цаг болдог. Өвөлжөөндөө буухдаа уулын энгэр барааддаг бол зусландаа гарахдаа ногоо их ургах газрыг сонгоно. Монголчууд их зочломтгой бөгөөд нэлээд мэдрэмжтэй, соргог хүмүүс юм. Монгол гэрт орж ирсэн хэнбугай ч эхлээд цай амсаж, яриа дэлгэх заншилтай. Цайг дуустал нь уух ёстой. Үлдээвэл аз жаргалаа үлдээж байна гэсэн үг гэнэ. Ингэхэд Монголд хоолны поорц их юм билээ. Гэтэл манайд шувуу ганц хоёр тогшоод л боллоо. Малчин хүний гол хөрөнгө нь морь. Адуу ихтэй айл айрагаа төв рүү явж зарна. Сайн айраг литр нь хоёр мянган төгрөг, харин дунд зэргийнх нь 1500 байх жишээтэй.
Нэг азарга адуунаас 10 орчим "монгол тарга" /айраг/ гардаг байна. Гэхдээ зөвхөн айрагны орлогоороо малчин айл амьдрахгүй. Жилд хэдэн төгрөгийн орлоготой байдаг, хэдэн малтай вэ гэсэн асуултад малчин монгол хариулахдаа дурамжхан байдаг санагдсан. Аргагүй биз дээ. Хэн гэдэг тэнэг амьтан танихгүй хүнд орлогоо хэлж байхав.
Сониуч сэтгэлгээтэй сэтгүүлч бидний л араншин юм хойно асуугаад авсан нь талаар болов. Монголчууд айрагнаас гадна сүүн цагаан архийг гэрийн нөхцөлд хийдэг нь манай самогонтой адил юм билээ. Энэ архиа үе үе гаргана. Жорыг нь тааруулж уувал эрүүл мэндэд сайн гэсэн. Ямар ч амт байхгүй уг ундааг "зальт ус" гэж ардууд нь нэрлэдэг байна. Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Малчин ард болон фермерүүддээ Засгийн газар нь хөнгөлөлт үзүүлдэг, газар тариалан болон мал аж ахуйгаа хөгжүүлэхэд нь бага хувийн хүүтэй зээл олгодог аж.
Монгол Улсын иргэнийн хувьд малчин эр 60, эмэгтэйчүүд нь 55, харин олон хүүхэдтэй нь 50 наснаасаа тэтгэвэрт гардаг байна. Малчин хүмүүс амьдрал тааруу байна гэж бараг боддоггүй гэнэ. Болж байна гэж хэлэх дуртай. Дундаж хөрөнгөтэй нь гэрээ шинэчлэнэ, ихэнх нь орчин үеийн телевизортой, нарны зайгаар цахилганаа хангадаг. Харин овоо бэлтэйчүүднь автомашинтай. Машины үнэ нь манай Беларусьтай адил юм билээ.
Малчны дундаж тэтгэвэр нь 180 мянган төгрөг. Үүн дээр малын буян нэмэгддэг байна. Харин төрийн байгууллагад ажилладагууд нь үүнээс арай дээгүүр цалин авна. Монголчууд том улс төр их ярьдаг, хоорондоо маргадаг нь ажиглагдсан. Дашрамд сонирхуулахад тус улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн таван хүүхдээс гадна 20 хүүхдийг өргөж авснаараа дэлхийн улс орнуудын тэргүүн нараас хамгийн олон хүүхэдтэй эцэг юм билээ.
-Тэрээр Львов хотод цэргийн сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн, Харвардын их сургуулийн эдийн засгийн чиглэлээр боловсрол авсан байна. Ноён Ц.Элбэгдоржийн санаачлагаар Монголд хэвлэлийн эрх чөлөө болон олон нийтийн жагсаал цуглаан явуулах тухай хууль батлагджээ. Монгол Улс парламентын засаглалттай. Их хурлын 76 гишүүд нь 11,40 цагаас хурлаа явуулдаг. Энэ нь монголчуудын хамгийн сайн цаг болох "морин цаг" гэнэ. Өнөөдөр Монголд уул уурхайн ид өрнөл болж байна.
Тус улс байгалийн баялгаараа дэлхийд тэргүүн улс орнуудын дунд явдаг. Алтны уурхайд олборлогч компаниудаас гадна нутгийн нинжаанууд олон байна. Нинжанууд өдөрт 250 ам.доллар олдог гэх. Байгалийн буяны талаар монголчууд эрт дээр үеэс мэдэж байжээ. Алтан дээр сууж байсан энэ улс удаан хугацаанд хөгжиж чадахгүй байв. Хөл доороо мөнгөтэй, харин хүрз байхгүй байсан гэдэг. Уул уурхай бол Монголыг ядуурлаас аврах цорын ганц зам гэж үздэг бололтойдог.
Ингээд 2000 оны дундуур гадаадын хөрөнгө оруулагчид байгалийн баялагт шунаж орж ирсэн түүхтэй аж. Өнөөдөр тус улсад Хятад, Австрали, Америк, Канадын хөрөнгө оруулагчид дийлэнх нь байна. Харин Беларусийн геологчид мөдхөн Монгол орныг зорино гэж дуулдана лээ. Тэд байгалийн жонш дээр ажиллана. Харин хуриуд нь монголчууд "БелАЗ" авна гэж урьдчилж ярьжээ.
Бизнес орчны талаар Монголын бизнес эрхлэгчдийн дунд судалгаа явуулахад хамгийн сайн түнш нь ОХУ, хоёрт Япон, гуравт АНУ, харин дөрөвт БНХАУ орсон байна. Монголын баячууд хотын захад элит орон сууцанд амьдардаг. Энэ бүсэд агаар арай цэвэр гэж үздэг аж. Тус улсад нэг метр орон сууцны үнэ 1500 ам.долларт хэлбэлздэг. Харин сарын дундаж цалин нь 300-400 мянган төгрөг юм байна. Монгол Улсад олон юм "байна", олон юм "байхгүй" байна.
Ихэнх малчин ардууд нь ядуу аж төрнө. Харин магнатууд нь үнэтэй хөлөг хөлөглөнө. Энэ улсыг дөнгөж төрсөн унагатай зүйрлэвэл, анхны алхмаа итгэлтэй тавьжээ. Гэхдээ энэ оронд төөрч болох орчинтой. Монголд ер ирж байгаагүй гадны хүнд уг улс "уйтгартай орон" мэт санагдавч, үнэн хэрэг дээрээ хүн ард нь талын салхи шигээ эрх чөлөөтэй, говийн чулуужсан мод мэт хүчтэй оюун ухаантай юм. Тэд аз жаргалтай улс. Яагаад гэвэл цайгаа дуустал нь уудаг ард түмэн.
Эх сурвалж: Беларусийн Үндэсний телевиз
Сэтгэгдэл0
surhii medremjtei bichjee
1 сарын 18-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038
Manai Mongolchuudaas iluu, Baabaraas iluu sain bichjee!!!!
surhii ajigch gyarhai bichsen baina. manai setguulchdiig bodvol. belarus ediin zasag sain bish, asuudal ihtei bga tiim bolhooroo arai gaigui bichij. tuunees bish neg oros baisan bol yu yu gej tomroh baisian bol doo gej ...
Сайн байцгаана уу? Яахавээ, харсангаа л хэлж. тэр ч үнэн шүү, Монголчууд тааваараа аж төрөн сууж амьдрах дуртай гэж, ... гагц бид ч биш хаа газрын хүн гэдэг тааваараа аж төрж, амь амьдалыг ажиж анзаарч Төрөө/Толгой, Уураг, Тархи, Оюу, Ухаанаа/ чилээж байдаг юм байналээ. Маний хувьд л гэхэд, би үхэж байсан ч таавааралтаа/freedom алдахыг хүсдэггүй нэгэн, үүнийгээ юугаар ч ч солилгүй, арилжиж наймаалалгүй, наймаалцалгүй өдийг хүртэл өнө авч явж буй Монгол.
Чи мон завтай матар юмаа!Энэ монголын хэдэн сайтуудаар одоржингоо хэсээд сэдэв болгон дээр юм бичээд суудаг мон их зав байнаа чамд!Ажил гээч юман дээрээ ингэж бурханы нуд гурилаар хуурч суудаг товарищ байна шд!
Танай наад ажил огдог эзэн Жонид нэг дуулгах юмсан яаасан танхай нохоров чи айн?
Ямарч гадны хүн ирээд дипломат зангаар сайшаасан хэдэн үг хэлдэг. Беларусь бол дарангуйлагч удирдагчтай ядуувтар орон.Монгол тэднийхэнд ардчилалтай санагдах нь ойлгомжтой яагаад гэвэл ямарч хүн очсон айлаа өөрийнхээ гэртэй харьцуулдаг
Бүх бэлчээрийг ам горхитой нь малчидад нэр заагаад өгсчихсөн шүү дэ. одоо хүний бэлчээрт малаа оруулах юм бол нөгөө малчин нь хөөгөөд гаргана
ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ҮГ ХЭЛЭХ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ХААЛТТАЙ ХЭЛСНИЙГ НЬ ЗАСАГ ДАРГА НЬ ӨРӨӨНДӨӨ ХОРИНО БАС ЦОХИНО ТЭГЭЭД ЦАГДААД БАРИУЛЖ ХИЙСЭН БИЧЛЭГИЙГ НЬ УСТГУУЛНА ЭНЭ ОДОО ЮУ ВЭ ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧДЫН ҮНЭН ТӨРХ ШУДАРГА ЁС ШОРОО БОЛСОН ГАЗАР.
bELARUSSTAI HARTSUULIHIIN BOL MONGOL CHINI ARAB BAIHGUI YO YAJ HARISTUULJ CHADAJ BNAA
үнэн бол сайхан байна шүү тэгэхдээ манай монгл орон сайхан шүү би монголоороо гоёдог гэж нэгэн сайхан шилэг байдаг шүү дээ тэр л шүлэг санаанд орж байна шүү би өөрөөө малчин айлийн хүүхэд болохоор адуу малд хайртай байдаг юмаа баярллаа танай нийтлэлд дахин дахин ийм нийлтлэл ярилцлага орууларай
унагатай чоно таарна.