sonin.mn

1/ Язгуур уламжлал соёл ярихаар Монгол гэж цээжээ дэлдээд гэдэг

2/ Үүх түүх үүсэл гарвал ярихаар аль баларсан Чингис яриад гэдэг

3/ Үндэстний ёс журам цааз ярихаар хэн тэрийг харсан юм, хэн бичиж тэмдэглэсэн юм гэдэг

4/ Хүмүүн чанар ярихаар эртний сэтгэхүй, тийм юм одоо байдаггүй гэдэг

5/ Хүн хийх ярихаар боловсрол, боловсрол гэдэг.


Монголоо умартагсад нь хамгийн муу дорд гэсэн үг биш бөгөөд тэдний буруу биш, тэд ердөө Монгол биш гаралтай биологийн төрөл зүйлийн төлөөлөл юм. Тэд Монгол үндэстний язгуур эрх ашгийг олж харах мэлмий огт үгүй гэдгийг онцолж түмнийг удирдах, төр улсын хэргийг шийдэх ажилд үл ойртуулах нь туйлийн чухал.

Тэд Монголжуу төрхтэй боловч сайн ажваас өрөөл гаралтай нь андашгүй бөгөөд өнгөн талдаа ухаалаг, онч мэргэн олныг дагуулах, бутээлч боловч сүүдэр талдаа яааруу сандруу, өс санагч, бачим богинохон, түмэн олныг түвээн үймүүлнэ.

Тэд Мөнхтэнгэр гэвээс мөнхийн муйхайрлал гэх бөгөөд алс ирээдүйн үнэнийг харах хүчин мөхөс бөгөөд зөвхөн өнөөдрөө харж, өөрийгөө хичээч, нэр төр хөөцөлдөж, мөнгө, хэрэглээний эд баялгийг шүтэн  бишрэнэ.   

Язгуур уламжлалаасаа ямагт суралцаж, үүх түүх соёлоороо бахархаж, ёс заншлаа мөрдөж, ахмад дээдсээ хүндлэж, ах захаа сахиж, хүмүүний чанарыг эрхэмлэх нь Монгол хүний ясны шинж юм.

Язгуураа таньсан Монгол хүн өр үндэстнээс илүү хүчтэй байх ёстой гэдгээ ухааран ойлгож сэргэдэг тул амин хувиа үл хичээж, эвлэлдэн нэгдэж, юу ч хийсэн бүтээсэн төгс төгөлдөрийг тэмүүлэх бөгөөд Монгол улс үндэстнээ мандан бадраах сэтгэлийн жинхэнэ эрч хүч, чин зориг, гүн итгэлийг олж авдаг болно.  

Эмч, уулчин Л.Баярсайхан