"Донж" төвөөр овоглосон Б.Төгөлдөр таалал төгссөн харуусалт мэдээ урлагт элэгтэй олон түмний сэтгэлийг үймрүүлэв. Орчин үеийн оюуны сэтгэлгээний эрэлч, цаг ямагт шинийг өөрийнхөөрөө сэдэж ирсэн энэ эрхэм цагаасаа эрт хорвоог орхилоо. Өнөөгийн урлагийн тайзны олон одод түүний ухаан, мэдрэмжээр бие хүнээ тодорхойпж амжилтын дардан замыг төвөггүйхэн эзэлж байв.

Ардчилсан нийгмийн Монголын түүхэнд цочир сонин, нүд бүлтийж, чих сортойм олон гайхалтай санааг Б.Төгөлдөр агсан гаргаж, ажил болгож байсныг бид мартахгүй. Амьдран буй нийгэмдээ "Тархины түгжээ мултлагч" гэх алдрыг хүртэтлээ тэрээр амьдралын сайн сайхан, гэрэл гэгээт бүхний төлөө өөрийгөө үйж зүүж явсан юм.

Өөрийг нь залгамжлан үлдэх хүүхдүүддээ тэр гайхалтай аав байлаа. Монголы олон оддыг амжилт өөд хөтөлж, зааж зөвлөж байсан шигээ хүүхдүүддээ бүхнээ зоруилдаг эгэлгүй эцэг байсныг ойр дотныхон нь нулимстай дурсаж сууна.

Б.Төгөлдөр агсан урьд хөршид эмчлүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд дуучин Г.Эрдэнэтунгалаг халуун сэтгэлээр хандаж нааш ирэх зардлыг нь хандивласан байна. УГЖ С.Жавхлан төрснөөс өөрцгүй дотно ахдаа зөвлөж, эрүүл мэндэд нь ихэд сэтгэл гаргаж байсан бололтой. Гэвч Дизайнеруудын холбоог үүсгэн байгуулж байсан Б.Түвшин агсны дүү Б.Төгөлдөр агсан тэгтлээ бусдын гарыг харахааргүй толгой сэргэг нэгэн байсан гэдэгт олон хүн итгэнэ.

Ардчилсан Монголын нүдийг нээж, оюун санааны содон шинэлэг алхмуудын түүчээ болж урлаг соёлд хувь нэмрээ үлэмж нэмэрлэсэн Б.Төгөлдөр агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин