sonin.mn

Хэрвээ танд баян, эрх мэдэлтэй, хүн бүрийн хүндлэлийг хүлээсэн өөр хэн нэгний амьдралаар амьдрах боломж гарвал яах вэ...? Бүтэл муутай Алтайхүү гэж залууд яг ийм зүйл тохиолджээ. Харин тэр энэ ховор боломжийг яаж ашиглах бол?

Энэ асуултын хариуг “Давхар цохилт” уран сайхны кино өгнө.

2014 оны эхний хагас жилд Монголын кино ертөнц, “Mollywood Box Office”-ыг тэргүүлж, хамгийн их ашиг орлоготой киногоор нэрлэгдэж байгаа “Үргээлэг” киног бүтээлцсэн “Prime Pictures” болон “Амжилтаа ахиулъя” ТББ хамтран “Давхар цохилт” уран сайхны киног бүтээжээ.

“Давхар цохилт” уран сайхны киноны найруулагчаар Г.Анхбаяр, продюсероор Г.Анархүү ажиллажээ.

Киноны гол дүрд Гавьяат жүжигчин Л.Баттулга /Аглуу/, Топ модель Б.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Б.Мишээл нар тоглосон байна. Тэдэн дээр жүжигчин Г.Мягмарнаран, Батаа, Б.Навчаа, Ц.Алдармаа, "Guys"-ын Лхагваа нарын дэлгэцийн шилдэг жүжигчид, олимп, дэлхийн аварга, алдартай тамирчид, рок попын хамтлаг, дуучдаас бүрдсэн шинэхэн “жүжигчид” ч нэмэгдэнэ.

Магадгүй, Монголын хамгийн олон алдартнууд “Давхар цохилт” кинонд нэгдэж байгаа байх. Тэгэхээр ийм нүсэр, чадварлаг багийг бүрдүүлж чадсан “Prime Pictures”, “Амжилтаа ахиулъя”, “Cross Animation” болон найруулагч, продюсер нараас үзэгчид өдөр тоолон, нээлтийн өдрийг хүлээж байна.

2014 оны 09 сарын 19... Энэ бол “Давхар цохилт” уран сайхны киноны нээлтийн өдөр. Энэ өдрөөс эхлэн та бүхэн Монголын бүх кино театруудаас “Давхар цохилт” киног сонгон үзэх боломжтой.
 

 


 

Б.Энх