sonin.mn

О.Магнай дарга аа Зар сур­талчилгааны тухай хуу­лийг ноц­той зөрчсөн нэгэн ком­­панид ха­риуцлага тоо­цож өгөхийг олон нийт танаас хүсч бай­на.

Тод­руулбал “Нийс­­лэлийн авто­­­­замын хэт ачааллаас урьд­чи­лан сэр­гий­лэх арга хэмжээ” гэсэн ажлыг 2012 оны наймдугаар сард эх­лүүлж өнөөдрийг хүртэл хэрэгж­сээр байгаа.

Энэ ажил хэт их ачаалал, түгжрэлтэй бай­­­­сан замыг бага ч болов эмх цэгцэнд нь оруулсан. Тэгвэл энэ хууль журмыг зөрчсөн нэг мэ­­дээ­лэл олныг алмайруулав. Тухайлбал өн­гөрсөн хоногт “Мон­гол хьюндай автомотив” ХХК нийслэлчүүдийн чихийг дэл­­­­­дийл­­гэсэн хачирхалтай рек­ла­мыг олон нийтийн мэ­дээл­лийн хэ­рэгс­лээр цацаж ир­гэдийг гайх­шируулсан гэсэн үг.

Ийн хэлэхийн учир нь тус компани энэ онд шинээр орж ирсэн тансаг зэрэглэлийн гэх тодотголтой “Соната-8” маркийн авто­машиныг худалдаж ав­сан иргэдэд “дугаарын хяз­гаарлалт үйлчлэхгүй” гэх хүн үнэмшмээргүй сонин зар сур­талчилгааг явуулж иргэдийг төөрөгдөлд оруулж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл нийслэлчүүд бид­ний мөрдлөг болсон дугаарын хязгаарлалтаас чө­­лөөлнө гэсэн нь иргэдийг төө­­рөг­­дүүлж багагүй шүүмж­лэл дагуулж, байгаа юм. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй бүхий л хууль дүрэм иргэд болон аж ахуйн нэгжүүдэд адилхан үйлчлэх ёстой.

Гэтэл тэд өөрсдийн ашиг орлогоо харж иргэдийг ийнхүү төөрөгдүүлж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөд зогсохгүй Хотын дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажлыг шаварт хутгаж түүнээс дээгүүр эрх мэдэлтэй гэдгээ харуулсан явдал болж байна.

Бид “Монгол хьюндай авто­­мотив” ХХК-ийн худал­дааны төлөөлөгчийн 99905503 дугаарын утас руу холбогдож худалдан авагч мэтээр машины үнэ ханш болон дугаарын хязгаарлалтын талаар асуухад дараах тайлбарыг өгсөн юм.

“Шинэ загварын “Соната-8” автомашин ху­далдаж авсан хүмүүст дугаарын хязгаарлалт үйлч­лэхгүй байхаар зохицуулах боломж байгаа. Бид ду­гаарын хязгаарлалтад өр­төхгүй байх гарц бо­лон зохицуулалтыг нь хий­чихсэн. Тиймээс та үнэхээр машин худалдаж авах гэж байгаа бол даруйхан бидэнтэй ирж уулзаарай” гэсэн тайлбар өгөв.

Юутай ч албаны хү­ний хэлж буйгаар тэд аль хэдийнэ дугаарын хязгаарлалтад өр­төхгүй байх боломжийг хайж олсон бололтой юм. Тиймээс тэд утсаар асуусан хүн болгонд энэхүү хариултыг өгч байгаа нь улам ихээр анхаарал татаж байна.

Тус компани Монгол Улсын хууль тогтоомжийг илтэд зөрчиж зар сурталчилгаагаа олон нийтийн мэдээллийн хэ­рэгс­лээр ийнхүү цацаж байгаа нь ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн анхаарлыг өөрийн эрхгүй тат­маар юм. Тиймээс тус газрын албан хаагчид өчигдөр тус ком­панийн захирлуудыг дуудаж торгуулийн арга хэмжээ авахаар болсон байна.

Тухайлбал зар суртал­чилгааны тухай хуулийн 1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байр­луулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харш­лах, хэрэглэгчийг төөрөг­дөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хо­хирол учруулахуйц зар сур­талчилгааг хориглохтой хол­боотой харилцааг зохи­цуу­лахад оршино”.

Мөн эл хуулийн 7.1.-д “Хууль бус зар суртал­чил­гаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийц­сэн, далд зар сурталчилгаа хамаарна” гэж заасан байдаг.

Ямартай ч “Монгол хьюн­дай автомотив” ХХК нь Зар сурталчилгааны тухай хуулийг илтэд зөр­чиж иргэдийг төө­рөгдөлд оруулсан нь дээрх хуулийн заалтаас тод томруун харагдаж буй юм.

Хэдийгээр тус ком­пани шинэ загварын авто­ма­шинаа иргэдэд борлуулах гэж ийм алхам хийж байгаа ч олон нийтийг ингэж төөрөгдөлд оруулж, тархийг нь угааж болохгүй баймаар юм.

Хэрвээ тус компани ийнхүү дээрх автомашинаа дугаарын хязгаарлалтад өртүүлэхгүй гэвэл дахиад л нөгөө хуурамч дугаар олноор бий болж, хэн дуртай нь тусгай албанд хэрэглэгддэг дуут дохиог хэрэглэнэ гэсэн үг.

Тиймээс тэдний энэ­хүү хууль бус зар суртал­чилгаанд Хотын дарга Э.Бат-Үүл анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авах­гүй бол нийслэлээр дүүрэн ижил дугаартай ма­шин сүлжилдэн явахад ойрхон байна.

Ж.Энхбат: Иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгааг цаашид хийхгүй байх сануулга өгсөн


Ингээд бид тус компанийн зар сурталчилгааны талаар НЗЦГ-ын Урьдчилан сэр­гийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбатаас асуухад “НЗД-ын гар­гасан нийтээр дагаж мөр­дөх улсын дугаарын хяз­гаар­лалтыг иргэн аж ахуй нэгж байгууллага ямар ч тохиолдолд даган мөрдөх үүрэгтэй.

“Монгол хьюндай автомотив” ХХК-ийн бор­луулалтын менежертэй энэ асуудлаар холбогдоход тухайн автомашиныг ху­далдан авсан иргэнд ду­гаарын хязгаарлалттай өдөр өөр автомашин гаргаж өгч үйлчлэх нөхцөлтэйгөөр, ху­далдан авагчийг татах мар­кетингийн хүрээнд энэ суртал­чилгааг явуулсан гэж тайл­барлаж байна.

Манай албанд энэ талаар хандсан зүйл байхгүй. Энэ сурталчилгааг цаа­шид хийх­гүй байх талаар сануулга өгсөн. Мөн ШӨХТГ-т энэ асуудлыг шал­гаж өгөх та­лаар манай албанаас хандсан байгаа” гэв.

Ямартай ч “Монгол хьюндай автомотив” ХХК автомашин худалдан авсан иргэдэд болон албаны хүнд зөрүүтэй хоёр мэдээлэл өгсөн нь өөрсдийнхөө бор­луулалтыг нэгдүгээрт тавьж түр зуур хууран мэхэлсэн байж болзошгүй тул хол­богдох байгууллагууд даруй­хан арга хэмжээ авах цаг болжээ. Ер нь иймэрхүү асуудлаас үүдэлтэй шу­дарга бус өрсөлдөөн, Зар сурталчилгааны үнэн бодит байдалд тодорхой хяналт, өндөр шаардлага тавих цаг болсныг нотлон харуулж байна.

Түүнчлэн өнгөрсөн жил буруу талдаа хүрдтэй авто­машиныг замын хө­дөлгөөнд оролцуулахгүй х­э­мээн санал гаргахад тус компанийн оруулж ирдэг ихэнх машин буруу талдаа хүрдтэй байдаг учраас энэхүү саналд ихэд нөлөөлж саналыг зогсоосон гэх яриа ч гарч байсан. Гэтэл одоо тус компанийн машинд хууль үйлчлэхгүй нь бололтой.

Тус компани “Соната-8” загварын авто машиныг ихээхэн онцгой эрхтэйгээр оруулж ирэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж зарласан нь “Авлига, хээл хахууль дагуулжээ” гэх хардлагыг ч төрүүлж байна.

Мөн тус компанийн боссууд Монголын хуулийг ийнхүү завхаруулж байгаа нь хэтэрхий эрээ цээргүй авирладаг бизнес­мэнүүдийн нэг үйлдэл гэдгийг ч нотолж буй хэрэг юм.

Ямартай ч бид мэ­дээллийг тэнцвэртэй байлгах үүднээс албаны гурван эх сурвалжийн түвшинд энэ­хүү нийтлэлийг бичлээ.

Үргэлжлэл бий..

Р.Саруул

Эх сурвалж: