Тэр жил би Японы Иокохама явлаа. Ажлаар очсон. “Asian bеаt” олон улсын ээлжит рок-наадам энэ хотод болж Монголоос “Lemons” хамтлаг оролцсон. Би энд рок наадмын тухай бус шал өөр сэдэв хөндөх гэсэн юм.
Тэнд хэд хонохдоо бас зүгээр байхгүй ээ, өглөө эртлэн босч чихэвчтэй хөгжмөө сонсоод алхана. Би ер нь гадагшаа явахдаа өглөө үүрээр босч алхангаа очсон газраа, орчин тойрныг нь бас үзээд авна аа. Мөн тэр уламжлалаараа өглөө 6.00-д босоод гудамжинд гартал хөдөлгөөн нь гайгүй хэдхэн машин нааш цааш холхилдоно. Иокохама бол Японы том хот, уртаашаа явсаар байгаад Токиотойгоо нийлж мегаполис болно. Хотын цэвэрлэгч нар ажлаа дуусч байгаа бололтой, юмаа хурааж байгаа нь харагдана. Шинэ өдөр эхэлж буй нь тэр. Агаар гэж анхилуун. Нартай өдөр байсныг ч хэлэх үү.
Алхаж явтал нилээн өргөн замыг хөндлөн гарах боллоо. Ийш тийшээ хартал машин харагдахгүй байна аа. Гүйчихмээр л байлаа. Гэтэл хажууд нэг япон эр тэвчээртэй нь аргагүй зогсоно. Ногоон гэрлийг хүлээж буй нь энэ. Би ч зүгээр харайчих гээд л. Нөгөө японоосоо бас ичээд байх шиг байна аа. Улаанбаатартаа бол далдаганаад яаж гүйж байх бол. Удалгүй явган хүн гарах ногоон гэрэл аслаа даа. Япон бид хоёр замаар гараад хоёр тийшээ салав. Энэ бол нэг тийм чухал зүйл биш гэмээр санагдавч бидний хувьд маш чухал юм. Өдгөө улаанбаатарчуудын хувьд асар том проблем (асуудал) байгаа нь энэ түгжрэл.
Японы том мегаполистай харьцуулахад хүн ам, машины тоогоор монгол бол хамаагүй бага аж. Токио өнөөдөр дагyyл хотуудтайгаа 30 сая хүн амтай, ёстой нэг шоргоолжны үүр лугаа язганаж байдаг. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцох соёл нь дээд зэргийн өндөр учраас хүн бухимдаж бачуурах нь гайгүй. Занхайсан том том жип явахыг би л лав олж хараагүй. Хэрэглээний соёл өндөр буйн хэрэг. Нөгөөтэйгүүр зам нь гоё юм даа. Улаанбаатарт бол годгоносон жоохон охин данхайсан том жип уначихсан, бас тэрнийгээ олигтой жолоодож сураагүй түгжрэл үүсгээд л, бушуухан явахаа бодохгүй бас хэрэлдээд л... Зарим хэрүүлч хүүхний үс нь сэгсийчхээд, нүд нь гялалзаад муухай харагдах нь яана. Дашрамд хэлэхэд манайх бол тээврийн хэрэгсэл гэдэг утгаар нь машин унахгүй, гайхуулахын тулд том том жип хүлэглэдэг гэхэд хилсдэхгүй. Уг нь бол нийтээрээ маневр сайтай, шатахуун бага иддэг машин л унамаарсан. За тэгээд энэ бол ёстой нөгөө “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” л гэдгийн үлгэр байхдаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт зам нь сайжраад хэрэглээний соёл нь өндөр болоод ирэх цагт гайгүй болох вий. Одоохондоо юм үзээгүй, “төмөр морио” гайхуулах вирус нь бүрэн устаагүй байна уу даа гэмээр. Гэрт нь юу ч үгүй, хүүхэд шуухад нь өлсөж цангаад байхад машинтай болж л байвал болох нь тэр гэсэн сонин хүмүүс бидний дунд бас байх юм гээч.
Монголчууд бид хятадууд, солонгосчуудыг ямаан омогтой гэж шоолох нь бий. Гэтэл өөрсдөө харин ямар билээ гэдгийг бас сайн бодох хэрэгтэй. Хамгийн ямаан омогтой хүмүүс чинь бид нар бус уу. Манайд бол замын түгжрэлийн гол шалтгаан нь энэ хэрүүл. Цуваад мөлхөж байтал нэг хоёр жолооч шүргэлдчихнэ. За тэгээд бушуухан зохицоод зай тавиад явахын оронд хэрэлдэхээ л бодно. Тэгээд зодолдоно. Хэлэх хэлэхгүй үгээр бие биенийгээ доромжилно. Энэ бол Орос манай хоёрт л байдаг үзэгдэл байх. Хоёр этгээдийн хэрүүлээс болж араас нь цувсан 100 машин зогсож хүлээнэ.
Одоо харин замын хөдөлгөөнийг камержуулаад хөгжингүй орны жишгээр зохицуулах гэж оролдож байх шиг байна. Үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй. Эвээр ярьж болдоггүй юм бол хүчээр л ярих хэрэгтэй. Хүчээр гэдэг нь хуулийн дагуу торгууль шийтгэлээр ярина гэсэн үг. Юун хэрэлдэх манатай. Дор дор нь буруутай зөрүүтэй нь, баримт нотолгоотой нь шийтгээд байхад хаачихав. Өнөөдөр Улаанбаатарт хөдөөнөөс хүмүүс түм бумаараа нүүж ирж буй. Ах дүү, хамаатан садантайгаа ярьж байгаад нэг машин авна. За тэгээд талд морьтойгоо давхиж буй адил хотын чихчилдсэн замд давхиж гарна даа. Энэ бол үнэн шүү дээ. Би энэ байдлыг бас нэг арай өөрөөр тайлбарлахыг хичээе.
Нүүдэлчин монголчууд бид түүхэндээ энэ цэлгэр тал нутагтаа хэзээ ч хавчигдаж, шахцалдаж явсангүй. Одоо ч гэсэн хөдөө хээр морио унаад хэзээ ч ар араасаа цуварч явдаггүй. Зэрэгцээд маадгар гэмээр шогшино. Энэ бол нэг талаасаа хэзээ ч алдаж болохгүй бардамнал бөгөөд эрх чөлөө юм. Гэтэл ийнхүү чөлөөтэй явдаг хүн чинь хотод ороод ирэхээрээ хүнийг урдаа оруулах битгий хэл, хүний араас гэлдрэнэ гэвэл бүр ярих ч үгүй. Энэ бол нэг талын сайн хэрэг. Гэхдээ чи хотын гортигт орж ирсэн л бол, энэ хотод амьдрахаар шийдсэн л бол дүрмээр нь л бай. Эс тэгвээс өөрөө ч бухимдаад, өрөөл бусдын ч сэтгэл санааг үймүүлэхийн нэмэр. Би хувьдаа жолоочдоо “Чи наад машинаа гаргачих. Чи энэ машинд зам тавьж өгснөөр дараа нь хэн нэгэн чамд зам тавьж өгнө л гэж бод” гэдэг. Аргадсан арга. Ер нь бол хууль дүрмийн дагуу шуурхай зохицуулдаг л байх учиртай. Болохгүй бол мөнгөтэй нь л ярих хэрэгтэй. Бидний ахан дүүс болох Халимагт хүртэл энэ асуудлыг шийдчихээд байхад. Улс нь юм хийх гэж ядаж байхад бид бас өөдөөс нь явах хэрэгтэй. Тэрнээс биш хэрэлдээд л бие биенийгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод л... Хэрүүлгүй амьдрах минь. Хүн ганцхан л амьдарна.
Б.ДОЛГИОН
Сэтгэгдэл0
zov zuil bichij getel naad hodoonii gishuud iolgohgui dee
Энэ нэг гадаадад ийм ч сайхан тийм ч гоё гэж шагшрагч нөхөр монголчуудыг мөн ч их доромжлох юм даа. Эртүүд дэлгүүр хоршоонд Америк маягаар инээмсэгэлсэнгүй гээд баахан загнау зандраад байсан одоо улаан гэрлээр зам хөндлөн гарлаа, машин уналаа гээд загнаад унав даа харин. Япон хүн ямар ч машин байхгүй байхад ногоон гэрэл хүлээгээд зам хөндлөн гарч чадахгүй тэнэг юм шиг зогсоод байна аа гэдэг чинь бараг сэтгэн боддог, өөрөө шийдвэр гаргадаг амьд хүн биш зөвхөн камаандаар хөдөлдөг робот шахуу болчихсоныг нь л харуулж буй жишээ болохоос мундаг соёлтойг харуулж байгаа юм биш шүү дээ. Тэгээд ч өнөөдөр тагжгар япон шиг робот маягийн болоод, маргааш бие бие рүүгээ америк маягаар шал хуурамч инээмсэглэцгээгээд, нөгөөдөр хар хятад шиг алцаганаж яваад байвал монголчууд бид эцэст нь юу болох вэ? Сармагчин л болно. Нэг л удаа амьдрахдаа Монголдоо монгол маягаараа л амьдармаар байна шүү. Ийм юмны наад цаадахыг ялгаж салгаж ойлгодоггүй гаруудын гадаад паспортыг хурааж авбал таарна доо. Ганц нэг удаа хилийн дээс алхахаараа дандаа буруу зөрүү ойлголт өвөртлөөд ирэх нь хар яршигтай юм.
Wow. Gehees oor heleh ug alga daa chamd. Jinhen sarmagchin chine chi ooroo bn.
Чи хүн андуураад байна. Жинхэнэ сармагчин чинь нэг тэмдэг зүүчихсэн Эболагийн гарыг тас атгачихаад зогсож байна.
Ch bish yum aa. Cham shig mal tsarailsan etseeg ehees bolj sayahan neg ohin zamiin hashlaga dunduur yamaa shig garaad tsagdaagin mashind dairluuj uhsen shuu. Hervee aav n zamiin durem zaasan bol ter amid baih bailaa.
Монгол маягаар амьдрана гэдэг чинь нэг л бүдүүлэг мал маягаар л надад ойлгогдоод байхымдаа олон хүн дунд хот газар. хүн төрлөхтний хөгжил дэвшил, машин гар утас бүх юмыг хэрэглэдэг мөртөө ингэж солиорсон бүдүүлэг этгээдүүд мөн ч олон юмдаа. Хөдөө гэртээ амьдраад малаа хариулж урдын дуугаа дуулж салхи исгэрүүлэн давхих монгол эрсийг би шүтдэг. харин хотод орж ирчихээд хөгжил дэвшилд хөндлөн чулуу болоод хэвтэж буй энэ бүдүүлэг этгээдүүдийг бол харахаас дургүй хүрдэг. Эдэнд жишээ нь компьютер хэрэглэх эрх байхгүй
Замаар машин тэрэг сүлжилдэж байвал хүлээж байгаад ногоон гэрлээрээ гарах нь зөв. Харин ямар ч машин тэрэг байхгүй байхад тэнэг юм шиг зогсоод байна гэдэг бол харин хүн биш, мал ч биш бүр робот болсны шинж шүү дээ. Тэрнийг юуг нь их дуурайдын. Тэгээд ч өнөөдөр тагжгар япон шиг робот маягийн болоод, маргааш бие бие рүүгээ америк маягаар шал хуурамч инээмсэглэцгээгээд, нөгөөдөр хар хятад шиг алцаганаж яваад байвал монголчууд бид эцэст нь юу болох вэ?
"Урдын" биш ээ уртын дуу мал аа!!!
Иокохама биш ээ Йокохама Хүн гуай аа.
Монгол маягаар амьдрана гэдэг чинь мөнгө олно гэсэн үг шүү,тэнээг.
haha, chamaig yaridag uher l gehees oor yu gehev. Uchir ni uhert l ulaan, nogoon gerel ul hamaarna. Hun bol mashin baisan baigaagui ulaan deer zogsoj, nogoo deer yavna. Yyniig zamiin hodolgoonii durem gej nerledeg. Uhert medeej ene durem hamaagui. Uher, mal iim durem oilgodggui tul ihevchlen hotod baidaggui gevel oilgogdoj baina uu? hehe oilgoogui gedegt itgeltei baina
Чиний гайхан шагшраад байгаа соёлт ертөнцөд чинь ижил хүйстэн, гомо лесби нар хоорондоо сууж "гэр бүл" болохыг, бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болохыг хуульчлан батлах гэж байна. Чи эртхэн тийшээгээ очиж нэг юм олж аваа.
Ene der comment bichsen nohor heddugeer zu und amidraad bn aa? Mongolei maygaar amidrana ch geh shig, odoo tcagt mongol mayagaar amidarval uneheer hocrogdood 17, 18 zu und shidegdne. Hogjiltei ornij sayhan zujlijg surj nevtruuleh bol delhijn jishig. 203.194.117.45-d bichsen hun er n bolovsrol her bol? Er n oron nutgaas irsen bolovsrol muutai hun tcaad muulj bichich baigaa hunijg oorteigee neg harizuulchaad bichmeer jum. Bichsen jumaar hunijg dugnej bolno shuu, ta bol jahan bolovsroloo ahiulj, nom unshij, nudee nee!!!
Та эхлээд монголоор /ядахдаа кирилл монголоор/ алдаагүй зөв бичиж сурчихаад боловсролын талаар ам нээ. Хэл найруулга муутай, түг таг хийсэн юмыг чинь ойлгох гэж их зүдэрлээ.
Bi mongol heleer latin usgeer bichij bna aa. Mongol bichgeer l bicheegui bol kirill, latin usgiin yalgaa yu bna aa.
Монгол хүн монголоороо ингэж бичнэ гэж бас байдаг аа. Шинэ үсэгт тайлагдаагүй бол 5-6 настай хүүхдийг уншуулж бичүүлж сургадаг дамжаанд сураа хөгшөөн.
Долгион монголын залуусын толгой дээр тогоо хөмөрч хуучин хүүг амилуулах хорон санаатны эсрэг их зүйл хийж байгаад тань талархдаг шүү. Одоо Америкийг үзэн ядаж англи хэл англи дуу хөгжмийг хараан зүхэж эхлэх нь гарцаагүй. Битгий бууж өгөөрэй. Монгол ядуу ч үеийн үед сэхээтэнтэй байсан. Бид хүний хийж чаддаг бүгдийг чаддаг болохын төлөө биш зөвхөн тарвага боож иддэг хэвээр яваад хаана хүрэх билээ. Хүн төрлөхтнийг хүндэтгэж амьдрана шүү. Юниверс бест сонгоо үргэлжлүүлээрэй. Рагуг хараагаад явуулсан, одоо Амархүүг тарваганы боодог сайн хийдэг хүнээр солих санаархал байгааг сөрөн зогсоорой. Долгионд амжилт.
Соёл иргэншил хэмээх аймшигт дайрлагад дайруулж үндэс язгуур угсаагаа гээсэн хүн байна. Монголчууд гэдэг чинь морьтойгоо, уртын дуутайгаа XXI зууны босгыг алхсан босоо хиймрьтой ард түмэн. Заавал тэр барууны дуу хөгжмийг шүтээд бишрээд байх ч шаардлагагүй. Манай нэг найз Америкт амьдарч байгаа. Тэр саяхан "би "Тэхийн зогсоол"-ыг юүтубээр сонсоод уярч сууна. Чи энэ америкчуудын шүлэг яруу найраг гэж ямар хөгийн юм байдаг гэж бодно" гэсэн. Нээрээ л уншаад үзэхэд үнэхээр инээдтэй л юм билээ. Ямар ч уран сайхан, утга уянга байхгүй. Энэ Долгион мэтийн өчүүхэн тархитай амьтдад л их сайхан санагддаг байх.
ene hyn ylas orond maani bolj bytehgyi zyiliig hedeenii ta nart oilgyylah gej yadaj bna?ta nar oilgohgyi hir ni yasan ikhe muguildana be?zygeer l sonsood ehleed syr!ylaanbaatart irsen bol Ylaanbaatariin irgen bolloo gej byy endyyr?Ter hotiin hyn am ikhetei hotod herhen soyol yzgyyriig ni dagah tyhaid Mongol hyniihee yhaaniig bainga tergyynd ni sahij yabah yostoi!tyynees bys zerleg bydyyleg sotolgyi Mongol gej helegdehiig hezeech bid hysehgyi ene tyyhen on jiluudiig tyylaj irsen bilee!Dolgion harin yhamsarlaj ylas olon ta naraasaa ichehdee hyyli dyrem gerelen dohiog anzaarch yab!!!gesen bys yy?hyniig doromjilohod amarhan harin hynii tyhaid ene zeregiin bicheh tyn ch amargyi dee!!zaluus aa!!ene bol setgelees gardag ajil!!!!!!!ylas orondoo amidrahdaa zaluus aa!!!setgeleesee amidarzgaaya!zebhen enee margaasiig engeryylegch bair syyrianaas byy hand!!tegbel tanii aransin tymnii telee bas neg hybi tegelder bolj baigaa ni ter!
Ногоон гэрэл хүлээх, хоорондоо инээж харьцана гэдэг чинь том соёл
харин энийг чинь ойлгодог хүн нь Улаанбаатарт даанч цөөхөн юм даа
их сайн орчуулгач байсан даа.
Тийм үү? Би мэдээгүй ш дээ. Их сайн орчуулагч байсынмуу? Тэгээд хэзээ бурхан болчихоов дээ? Хайран хүн. Ум маани бадмэ хум.
Том гарчиг жул бичлэг болж дээ
Бух терлийн хорт хавдар, евчин эмгэгийг чанартай, Солонгос, Тайланд болон бусад орноос хямд эмчлэх боломжийг Тайваний тев эмнэлэг олгож байна. Телеелегчийн газар: 99180688,98603636
Ene "zochin" gej tolgoi ni olgoi bolson durak bna daa!!!
Чи ядахдаа монголоороо харааж сураа. Алийн болгон нэг орос хэл муухан гадарладаг гэдгээрээ гайхуулж явах гэсэн гахайн сэлдий вэ? Тэгээд 5-6 насны хүүхдийг уншуулж, бичүүлж сургах дамжаанд сууж шинэ үсэгт тайлагдчихаад сэтгэгдэл бич муу нохойн чив минь.
Энэ Долгион гэдэг хун очуухэн сэтгэдэг тэрийгээ нээх их юманд бодож явдаг болтой.Дандаал далдаганаад энд явсан тэнд байсан энийг идсэн тэрийг уусан гээд ногоо Итгэлт баяны онигоог давтсан юм яриад явдаг бас л юм узээгуй хорь шиг сэтгэдэг очуухэн амьтан гэдгээ харуулаад байдын.Оноодрийн орчин цагийн даяарчилсан эдийн засаг онгорхой хил хязгаартай уед энэ более яршигл дайна.Хуучны соц уеийнхээ ийм тэнэг сэтгэлгээнээсээ салж чадахгуй яваа хогшин матар.Гайхуулах юмаа млн олж хэлж ч чадахгуй ногоо муу ядарсан гуйлга гуйхнь холгуй явка Халимагуудыг хуртэл дурдаад авдын.Оросын халимагийн нийслэл гэж нэг жоохоон тосгон 39-50 мянган хун байна уу угуй юу.Лавл Элистэй гэж тосгонднь 3 замын 4 зурвас зам хондлон дайрч гараад л дуусаа.ТЭнд автус мавтус яваад байхч шаардлаггуй бух юмнь ойрхон алхаад орчдын билээ.ХОт гэж хэлхэд ичмээр жоохон тосгон байдын.Энэ Долгиондл тийм айхтар хот болж харагдсан юм байлгуй.
ha ha yaaaag unen!
Долгион бол та 2 шиг хөлдүү толгой нарын хажууд юм үзэж нүд тайлсан хүн шүү дээ :))
Яааг үнэн. Элистад очиж үзсэн.
hun muulah bolhooroo l neeh uraldaad l bicheed baidag. Ter shuumjleed baigaa nohduud biyee omoorood baigaa yum uu haashaa iin?! Hotod orj irchiheed hotiin soyol medehgui busaddaa gai, sadaa, daraa bolj chiregdel uusgej amidardagaasaa sanaa zovoh ch ugui neg l ih gaviyaa baiguulchihsan humuus shig shalihgui yumnuud baij peedelzeed yavaad baidag. Shivree ch arilgaj chadahgui, omhii amnaasaa shulsee uschuuleel biyee omoorood hun muulaad suuchihna. Baahan oorsdiigoo shutchihsen tegsen murtloo neeh gavihgui yumnuud
Xotod amidarch chadaxgvi bol xodoonoo l amidarax xeregtei sh dee...
Tugjreliin neg shaltgaan ni jaahain zai l garval uhashiigeed orchihdogtoi holbootoi. 5 meter yavaad nuguu tiishee ergeh baisan ch hamaagui, zai l baival chihne. Tegeed 5 metriin daraa butsaad yavj baisan egneendee oroh geed hamraa chiheed tugjrel uusgeed zogschihno. Heleed ch nemergui guliigee l zutgeed baina
Энэ нэг гадаадад ийм ч сайхан тийм ч гоё гэж шагшрагч нөхөр монголчуудыг мөн ч их доромжлох юм даа. Эр ... гэж бичээд байгаа мал чи Улаанбаатар хотод битгий амьдраа ! хөдөө очоод дуртай газраа баагаад шшээгээд бөөлжөөд нус цэрээ хаяад яв ! Чам шиг өмд өмссөн сармагчингуудаас болоод Монгол улс , Монгол үндэстийг тэр чигээрээ хувцас өмссөн сармагчингууд байдаг гэж гадны улс орнууд , гадны ард түмэн ойлгоод байна.
Гадныханд таалагдах гэж амьдрах хэрэг үү? Та нар хуучин соц нийгмийн хоцрогдсон сэтгэлгээтэйгээ хамт авсанд орох юм байна л даа.
ээ дээ Долгион гуай минь, таны сайхан санал дэвшүүлээд байгаа шиг, Монголчууд хотын амьдралаар амьдарч суралцаад , бие биенээ хүндлээд , амар амьдардаг болтол лав зуун жил хэрэгтэй байхөө ... ТАРХИНЫ ТУРААЛ гэж олон жилийн өмнө сонинд бичээд байсныг та санаж л байгаа байлгүй, энийг бол би үнэн гэж боддог.
Ингээд л өөрсдийгөө доош нь унагаад байдаг ард түмэн.Долгион минь дээ та өөрийгөө ухвар мөчид гэдгийг хүлээн зөвшөөр,