sonin.mn

Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга нийслэлийн тэргүүний 57 дугаар дунд сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр лекц уншлаа.
Энэ жил тус сургуулийн 40 жилийн ой тохиож байгаа билээ. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Уянга сургуулийн багш, ажилтнууд,  сурагчдад ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, номын дээжис дурсгав.      
Тэрээр удахгүй сургуулиа төгсөх гэж буй сурагчидтай дээрх сэдвээр  чөлөөт ярилцлага өрнүүлсэн бөгөөд тэдний сонирхсон асуултад хариуллаа. Мэргэжил бүхэн сайхан, гол нь хүн эзэмшсэн мэргэжилдээ дуртай байхын чухлыг тэрээр ярилцах үеэрээ дурдаад ямар ч ажлыг гололгүй чин сэтгэлээсээ хийдэг байхын чухлыг яриандаа онцолж байв.  
Уулзалтын үеэр сурагчид төрийн түшээгээс олон талын асуулт асууж, үзэл  бодлоо чөлөөтэй илэрхийлж байснаар барахгүй дуу хүртэл дуулуулжээ.

 

Э.Мягмар