Дууны урын сан, хөгжмийн найруулгыг шинэчилж, содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур" наадмын 28 дахь удаагийн шалгаруулалт эхэлжээ. Нийтийн дууны урлагийн уран бүтээлчдийн ур чадварыг сорьдог тус наадмын цар хүрээ жилээс жилд тэлж байгаа аж. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу, хөгжмийн зохиолчийг шалгаруулах наадмыг 1987 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Зуун дамжсан наадмын талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяртай ярилцлаа.
-“Морин хуур” наадмын шалгаруулалт эхэлжээ. 28 дахь удаагийн наадмын өнгө ямар байна вэ?
-“Морин хуур" наадмыг 1987 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Тэр дундаа тус наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмыг ийнхүү Ерөнхийлөгч ивээлдээ авсан нь хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийг Монголын дууны урын санд авч үлдэх ач холбогдолтойгоос гадна монголчуудын хөгжмийн боловсролд дуугаар дамжуулан олгодог мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой байх. Хүмүүсийн хоорондын харилцаа, эх нутаг, ээжийгээ хайрлаж энэрэх, үр хүүхдээ өсгөж бойжуулах тухай бүх мэдээлэл нийтийн дуугаар дамжин хүрдэг учир бидний энэ удаагийн наадмыг “Ажнай" корпорацийнхан дэмжин буянтай ажил хийж байна.
Энэ жилийн “Морин хуур” наадамд оролцож байгаа бүх уран бүтээлийг "Эх орон” телевизээр орон даяар шууд дамжуулж эхэлсэн. Техникийн бололцоо олдвол дараагийн долоо хоногоос өөр телевизээр нэгдүгээр шатны шалгаруулалтаа дамжуулна. Ингэж үзэгчдээс санал авснаар ард түмний наадам болж байгаа хэрэг юм.
-Өмнөх жилүүдэд оролцож байсан уран бүтээлчид энэ жил мөн өрсөлдөж байна уу?
-“Морин хуур" наадамд данстай уран бүтээлчид энэ жил оролцдогоороо оролцож байна. Мөн энэ жил хөдөө орон нутгийн уран бүтээлчид бүтээлүүдээ ирүүлсэн. Тэдний зарим нь Улаанбаатарт ирж дуугаа бичүүлсэн. Ирж бичүүлэх боломжгүй хүмүүс клипээ өгч явуулаад байна. Мөн уран бүтээлчдийн аймгийнхаа телевизэд бичүүлсэн бичлэгийг нь хүлээн авсан. Энэ удаагийн “Морин хуур" наадамд залуу уран бүтээлчид илүүтэй оролцож байна.
-Наадмын эхний шалгаруулалтад хэдэн хүн бүртгүүлээд байна вэ?
-Одоогийн байдлаар 69 дуу бичүүлсэн байна. Энэ долоо хоног дуустал уран бүтээлчид дуугаа бичүүлнэ гэхээр нийтдээ 90-ээд уран бүтээл энэ удаагийн наадамд бүртгүүлэх болов уу гэж бодож байна. Телевиз үзэгчдийн болон интернэтээр ирсэн санал сэтгэгдлийг үндэслээд мэргэжлийн шүүгчдийн хяналтаар нэгдүгээр шатны оролцогчдоос 20 гаруй бүтээлийг шалгаруулна. Төгсгөлийн шалгаруулалт ирэх сарын 15-нд Соёлын төв өргөөнд болох бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БШУ-ы сайдын цом, ивээн тэтгэгчдийн шагнал гардуулах юм.
-Сар шинийн баяраар үзэгчид “Морин хуур” наадмыг хүлээн авч үзэх нь ээ?
-Ер нь жил жилийн Цагаан сараар “Морин хуур” наадам үзэгч түмэндээ хүрдэг. Гэхдээ бид тэгж тааруулдаггүй.
-Наадмын шүүгчдийн нэрс тодорсон уу?
-Одоогийн байдлаар шүүгчид тодроогүй байна. Учир нь нэгдүгээр шатны шалгаруулалт дуусаагүй байна шүү дээ. Шалгаруулалт дууссаны дараа наадамд бүтээл нь ирээгүй уран бүтээлчдээс шалгаруулж шүүгчдийг томилно. Дээрээс нь шүүгчдийн нэрсийг эрт зарлахаар янз бүрийн байдал үүсэх гээд байдаг. Тэгэхээр энэ жил наадамд бүтээлээ сойгоогүй уран бүтээлчдээс саналыг нь авч, хөгжим судлаач оролцуулна.
-Энэ жилийн наадамд та бүтээлээ сойж байгаа юу?
-Би бүтээл өгөөгүй.
-““Морин хуур” найрааны наадам” гэх яриа өмнөх жилүүдийн оролцогчдын дунд гарсан гэсэн. Наадмыг зохион байгуулагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-“Морин хуур” наадамд хаа очиж найрааны талаар яриа гардаггүй. Би Монголын хөгжмййн зохиолчдын холбооны тэргүүнээр найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд наадмыг дууны бүх төрлөөр зохион байгууллаа. Бараг найрал дууг хүртэл оруулах гэж үзсэн. Эстрадын, нийтийн,хүүхдийн дууг ч наадамд оруулах гэж үзсэн. Ер нь "Морин хуур” нийтийн дуу,* тэр дундаа ард нийтээрээ сонсч түүндээ үнэлэлт дүгнэлт өгч шийдэгдэх наадам юм.
Тиймээс ч энэ жилээс анхны хэлбэрээр нь зохион байгуулахаар шийдсэн. Ийм шийдвэр гаргахгүй бол мэргэжлийн дуу нь давамгайлаад нийтийн дуу орхигдох гээд байгаа юм. Дууны урлаг олон төрөлтэй. Тэр бүгдийг уг нь эдийн засаг, ивээн тэтгэгчийнх нь бололцоо байдаг бол төрөл тус бүрээр нь зохион байгуулбал илүү үр нөлөөтэй. Тэгж чадвал “Морин хуур" тойрсон элдэв яриа ч намжина гэж бодож байна.
Мэргэжлийн болон сонирхогчид наадамд нэгдэж оролцохоор шүүгчид мэргэжлийн талаа илүү хараад байдаг. Гэтэл цаана нь сайн, сайн нийтийн дуу хоцордог. Нөгөө талаар мэргэжлийн дууны хувьд Монголд өөрийн гэсэн дэгтэй болсон байна. Тиймээс мэргэжлийн дууг нийтийн дуутай холих нь зохимжгүй учраас тусад нь хийх ёстой гэсэн бодол бий.
-Өнгөрсөн удаагийн “Морин хуур” наадамд Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Цэцэрлэгийн уран бүтээл шилдгээр шалгарсан. Түүний наадамд сойсон бүтээл нийтийн дуу байсан уу?
-Д.Цэцэрлэгийн дуу нийтийн болон мэргэжлийн завсрын уран бүтээл байсан. Тухайлбал, Б.Шаравын "Хайрхан уулын бараа” шиг. Тиймээс Д.Цэцэрлэгийн уран бүтээл “Морин хуур" наадмын 27 дахь шилдэг бүтээл болсон гэж бодож байна.
-Салбарынхаа сайн мууг мэдэхийн хувьд нийтийн дууны үнэлэмжийн талаар танаас асуумаар байна?
-Одоо дууны шүлгийг захын хүн бичдэг болжээ. Аяыг нь ч гэсэн хөгжмийн тогоонд чанагдаагүй хүн хийж байна. Тэгээд нот мэддэг мэргэжлийн хүнээс асуугаад л болчихож байна шүү дээ. Дээрээс нь мэргэжлийн студи бий болсон учраас мэргэжлийн хүнээр найруулгыг нь хийлгээд засаад дуу болгочихоод байгаа юм. Ийм мөнгөний хүч түрсэн муухай зүйл дууны урлагт ороод ирчихсэн байна. Бид түүнийг зогсоох ямар ч аргагүй.
Тэр бүхнийг л ард түмэн нь тэдгээр уран бүтээлийг шүүгээд явж байна. Тиймээс төр ямар нэгэн хэлбэрийн ажил зохион байгуулж хөгжим судлаачдыг ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Яг одоо дууны урлагт шүүмж дутагдаж байна шүү дээ. Муу уран бүтээл хийсэн хүнийг шүүмжилдэг, хийсэн хүн нь ичдэг байх хэрэгтэй. Тэгж шүүмж сонсч л сайн уран бүтээлч төрнө.
-Социализмын үед нэг дууг сонсогчдод хүргэхийн тулд сар, жил болдог байсан. Гэтэл өнөөдөр дууг өдөрт нь хийж байна шүү дээ?
-Биднийг оюутан байхад дуу хийх гэж их ажил болдог байв. Дууны шүлгээ Монголын зохиолчдын хороогоор батлуулна. Тэнд шүлэг баталдаг тусгай сектортой байсан. Дараа нь ая хийсэн хүн Хөгжмийн зохиолчдын холбоогоор ая батлуулах гэж их ажил болдог байжээ. Тэр үеийн шат дамжлага урлаг хөгжихөд зөв байсан. Гэтэл одоо авьяастай хүн байх ёстой газраа очиж чадахгүй байна. Авьяастай хүн ядуу байдаг. Одоо ганц нэг лицензтэй юм уу, мөнгөтэй хүмүүс мэргэжлийн хүнээр дэмжүүлээд дуу гаргаж байна. Ингээд дуунууд гараад байхаар их хэцүү.
Хөгжмийн холбоонд бүртгэлгүй хэдэн зуун дуу бий. Тиймээс бид дууныхаа баримжааг “Морин хуур" наадамд оролцож байгаа уран бүтээлийн чанар чансаагаар тодорхойлж байна. Гэтэл FМ-ээр сонсч ч байгаагүй дуунуудыг цацаж байна. Тэдгээр бүтээлийн үг ч, ая ч авах юмгүй байдаг. Дуу гээд сонсоход их хэцүү байдаг юм.
-Дууны урлагт ёс зүй дутагдаад байгаа юм шиг санагддаг. Тухайлбал, Д.Намсрайноровын “Сэрэл хөдөлгөдөг” дууг нэрлэж болно?
-Тэр бүтээл байж болохгүй дуу биш. Ардын дуунд ийм утгатай дуу байдаг. Хамгийн гол нь дээхнэ үеийн иймэрхүү ардын дууны хэллэг нь өөр, далд утгаар өгүүлдэг байв. Жишээ нь, "...Цоохор морь минь цогиостой
Чонон хөнжил дэлгээстэй
Чухамхүү сэтгэл чинь над дээр юм боп
Цолмон гарахаар мордоорой..." гэх зэргээр уран яруугаар хэлж байсан.
Гэтэл одоо цагт үг хэлний баялаг ядмаг болсноос хар ярианы хэллэгээр бичээд байгаа юм. Ингэхээр муу шүлгээ даваад муу ая хийжбайна. Энэ нь явж явж төрөөс урлаг соёлын баримтлах бодлого муу байгаатай холбоотой. Бас үзэгчдийг бэлтгэх хэрэгтэй байна. Үзэгчдийг бэлтгэхийн тулд хүүхдэд цэцэрлэг, сургуульд байхаас нь урлагийн боловсрол олгох нь чухал байна.
Гоо зүй, уран сайхны хичээл, ардын сургаалын талаарх мэдлэгийг хүүхдэд багаас заах хэрэгтэй. Тэгж чадаагүйн улмаас өнөөдрийн хүмүүс үндэсний шинжээ алдаад олон орны сэтгэлгээтэй болчихжээ, Төр урлаг соёлын талд ямар ч бодлогогүй явсантай энэ бүхэн холбоотой. Урлаг соёл, улс үндэстний оршин тогтнох гол зүйлсийн нэг гэдгийг мартсан байна. Гэтэл хүн урлаг соёлоор дамжуулж мэдлэгтэй болдог.
“Монгол уран бүтээл" нэртэй хөтөлбөр гаргасан чинь Соёлын яам, Соёлын санг татан буулгачихлаа. Тэр хөтөлбөр хэрэгжих юм бол 10 гаруй жилийн дараа жинхэнэ монгол сэтгэлгээтэй хүмүүс төрнө. Тиймээс л төрөөс урлагийн салбарыг дэмжих бодлого шаардлагатай гээд байгаа юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн"
Сэтгэгдэл0
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871, 94066060 Бээжин дэх утас 86-010-84391096
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871, 94066060 Бээжин дэх утас 86-010-84391096
Танд амжилт хүсье,Ямар ч утга учиргүй үгтэй бараг яг адилхан ая эгшигтэй дуунуудыг амьд биш,комьпютерийн програмаар хиййсэн хөгжимтэй хоорондоо хэнийг нь ч ялгах аргагүй дуучинцарууд дуулаад байгаа болхоор нийтийн дууны энэ төрөл огт сонирхолгүй ,хүнд өгөөжгүй ,хоцрогдож нийгэмд гологдох болчихлоо шүү,
Амжилт хүсье
Үнэхээр дууны үг гэж хог болсон, ихэнх нь маш бүдүүлэгээр секс сурталчилгаа хийнэ.Үгс, авианы цохицол гэж огт байхгүй, ерөнхийдээ үг,ая бүгдээрээ бараг адил, дуучид мөн адил онц ялгагдах юмгүй болсон.Бүгдээрээ өөр хоорондоо адилхан бие биенээсээ үгч хуулна, ая ч хуулна.
Үнэхээр дууны үг гэж хог болсон, ихэнх нь маш бүдүүлэгээр секс сурталчилгаа хийнэ.Үгс, авианы цохицол гэж огт байхгүй, ерөнхийдээ үг,ая бүгдээрээ бараг адил, дуучид мөн адил онц ялгагдах юмгүй болсон.Бүгдээрээ өөр хоорондоо адилхан бие биенээсээ үгч хуулна, ая ч хуулна.
Үнэхээр дууны үг гэж хог болсон, ихэнх нь маш бүдүүлэгээр секс сурталчилгаа хийнэ.Үгс, авианы цохицол гэж огт байхгүй, ерөнхийдээ үг,ая бүгдээрээ бараг адил, дуучид мөн адил онц ялгагдах юмгүй болсон.Бүгдээрээ өөр хоорондоо адилхан бие биенээсээ үгч хуулна, ая ч хуулна.
zokhiolyn duu bichij baikhaar dorvitoi khugjim bichikh heregtei, hudlaa zokhiolyn duugaar oroldood ard tumnii soyolyg esreg tuilruu ni chirch baigaagaa ukhamsarlakhgui maluud uursnuu tegeed mongolyn khugjmiin zokhiolchdyn kholboog bur ezeltsen, tegeed gavya shagnalaar uurdiiguu huuraad mansuurch suugaa ta nar bol ene tsag uyeiin surug suudertei tal shuu dee
Хэдхэн хүнд эрх мэдэл төвлөрүүлэх л оролдлого хийгээд байгаа юм. Хэдэн зуу мянган жилээр ард түмэн дуугаа зохиогоод дуулаад ирсэн. Малчин дээр 5000-ын мах баахан гишгүүлж бохир гараар баригдаад хэрэглэгч дээр 10000 болж ирдэг шиг урлагийн ченжүүд олшироод байна. Тэд олон олон дүрэм хязгаарлалт гаргаж бас дандаа л нийтийг хамарсан нэг хэвийн хүчирхийлэл хийхийг оролдож хийрхэж байдаг. Ноолоход амар болохоор сургуулиар дамжуулан хүүхдүүдээр тохуурхах нь олонтаа. Яг л улстөртэй адил бохир ихтэй, мөнгө тойрсон. Сургууль дээр баахан цаг үрж хувцас шаардсан урлагийн үзлэг тэнцээн зохиогоод шалгаруулахдаа яг л намчирхсан улс төр шиг, гадаад дууны тэмцээн гэж зарлаад шүүгч нь Орос-Монголын нарйамдлын нийгэмлэгийн нэг хөлсний авгай ирж орос дуу дуулах аядсан нэг хүүхдийг л түрүүлүүлэх жишээтэй. Орос дууны тэмцээн гэж зарлах хэрэгтэй шүү дээ. Хөгжмийн тэмцээн явуулаад ноднин түрүүлсэн хүүхдийг оруулахгүй шүү хэмээн шийдэж байгаа нь түрүүлсэн хүүхдийг дэмжих биш шийтгэж байх жишээтэй. Хүндэтгэлтэй зарлаад сайхан тоглуулаад түрүүлсэн хүүхдэд шагналыг нь гардуулуулж нялх сэтгэлийг баярлуулж урамшуулж болно шүү дээ. ХБК гаралтай бол бусдыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Ноот гээд орилоод байна. Хөгжмийн зэмсэг, хөгжмийн хэл бүх юм төрөл арилжаад байна шүү дээ. Энэ шүүмжлэгч нөхөр урьд цагт нэг дуу гаргах гэж хэдэн жил болдгийг шүүрс алдан бахархаж, одоо цагт багтаан гаргаж буйг ихэд дургүйцэж байна. Урьд УБ орох гэж Өмнөговиос 1 сар явган 7 хоног тэмээгээр явдаг байсан, одоо хэдхэн цаг явж арай дэндэж монгол сөнөх гэж байгаа биз таныхаар бол. Гэх мэт. Аливаа зүйл олон талтай нарийн уялдаа холбоотой. Ингэж их машин унаж 1 жилд 550 хүнээ дайрч алж буй нь морины тухай дуу цөөдсөнд биш байхаа, эх нь үр төрүүлээд хогийн саванд хаяж буй нь эхийн тухай дууг компьютерээр хийснээс болоогүй гэж бодож байна. Монгол хямарч гадныхны муу нөлөө их байгааг хэн ч үгүйсгэхгүй болсон нь гадаад дууны тэмцээн зохиосон UBS-с болсон гэвэл бас л хийсвэрлэл. Урлагийн тавцан дээр авъяас чадвар нь шавхагдаж дууссан итгээдүүд хамгийн сүүлд үндсэрхэх үзэлрүү амаар чирж дээлээр өөрийгөө хаацайлж бас нэг хэсэг амиа тээх гэж зүтгэцгээх юм. Хүн төрлөхтний хөгжил дэвшлийг шинжлэх ухааныг хүндэтгэж, гэмт хэрэг л биш бол хийе гэснээ чөлөөтэй хий залуусаа. Маш урт хугацаанд ийм тэмцэл хүчин зүтгэл хийж байж орчин үеийн монгол хүний нэрийг хүлээн зөвшөөрүүлнэ. Чингис хааны нэрээр найрлагч бүдүүлэг харанхуй хоцрогдсон үзэл бодлоос зоригтой сал. Ченжүүдээс зай барь. Өнөөгийн монгол хүний нэр дэлхий ертөнц дээр их муу байгаа шүү. Гүүчи өмсөж мерс600 хөлөглөсөн баян монгол авгайг 70 давхартай нь зэрэгцүүлж үнэлэх чадвар хүн төрлөхтөн бий, цаашдаа ч дандаа тийм байх болно. Гүрбазартаа хүндэтгэл: "Монголоороо бид гоёдог" 5000 хүний биелгээгээр биш шүү. Дуу зохиохдоо хамгийн уддагаар ч биш, дуу зохиохдоо компьютер огт хэрэглэдэггүйгээрээ бахархах гээд үзээрэй тэнэгүүдээ. Тэнэг ч биш юмаа. Бүтээх биш дамлан зуучлагч дуу хөгжмийн ченжүүдээ.
Монголыг монголоор нь байлгах гэсэн элит та бүхнийг гүнээ хүндэтгэхийн ялдамд нэгэн том ялагдлыг чинь сануулах гэсэн юм. Порног нэвтрүүлэхгүйн төлөөх аян дайнд порно ч монголчууд бүрэн дийлсэн нь харамсалтай. 70 жилийн турш тийм ойлголт ч байхгүй болтол хүмүүжүүлсэн, харамсарлтай нь төв хорооны тасгийн даргын эхнэр нэртэй том шүүгч маань хүн амины хэрэгтэнтэй шоронд порнодож гэмгүүй хүнийг гүтгэн тарчилгаж байсан нь илэрсэн. Манай нэрт эх оронч Нямдорж сайд өөрийн гараар эротикийн зөвлөл байгжуулж нойр хоолгүй зүгэсэн боловч гудамжинд сонин зардаг мухлагууд хамгийн ичгүүрүй зураг бичлэгтэй сонин сэтгүүлүүдийг ил тавин зарж нялх охид банди нар гөлрөн гайхан зогсохыг үзээгүй хүн бий бол зөвхөн гайхна. Одоо бараг алга болсон нь Нямкагийн ажлын үр дүн гэхээсээ зураг тоохоо больж бүр чангарсны шинж юм. УБ-ын үүдэнд биеээ үнэлэгч нараа дийлэхээ больж "зохион байгуулалттай" байна хэмээн эжиглэж түүнийг зохион байгуулалтгүй эхм замбааагүй болгохоор цагдаа нар маань бодлогоо ил зарлан олон жил тэмцсэн. Энэ бол ченжүүдийн эсрэг тэмцэл байснаас бус эрхтнүүдийг зуучлагчгүй уулзуулахад дэмжлэг үзүүлсэн ажил байжээ. харин зуучлаг хэрэглэг цагдаа таксины жолооч нар олшрон мафижиж эхэлсэн. ЦЕГ-ын хажууд байдаг баар бүр жинхэнэ мэргэжсэн янхны газар болсон гэдэг нь сүүлд тодорч билээ. Бид бүтээнэ бид сөнөөнө гэдэг шиг цагдаа нар түүнийг илрүүлсэн нь талархууштай. Монголчуудын биеээ үнэлэх газар авч олон улсын шинжтэй болов. Хятадад буй янхнуудтай уулзаж шийтгэхээр нэлээд олон цагдаа Эрээн Бээжин, Хөх хотыг үзсэн боловч энэ дайны төгсгөлийг огт зарлалгүй нам болсон. Ялагдсан нь тодорхой. Энд тэнд ядарч зовсон хүний эрхээр янхан болсон цөөхөн монголоо эх оронд нь авч ирэх хөдөлгөөнийг ГХЯ хийж бас ч амжилт гаргасан. Гэхдээ л чимээгүй болсон. Олон эх орончид ер нь хар хятадыг хаа явсан газар нь алъя хядая хэмээн хэнхэдгээ нүдэх авч Налайхын тоосгоны хядатууд У-ын барилгын хятадуудын нийтийн байрруу гүйх монгол үсгүйчүүдийг дийлэх арми бидэнд алга. Ядуу монголын эрэгтэйчүүд нь архи ууж хэвтдэг эиэгтэйчүүд нь хятадуудад биеээ үнэлж хүүхдээ тэжээдэг хэмээн 7 жилийн өмнө гаднын нэгэн том орны хэвлэлд бичигдсэн, түүнийг олж үзсэн заррим монголчууд тэднийг баахан харааж та нарын өөрсдийнхөө янхнуудыг л хичээ хэмээн заналхийлээд таг чимээгүй болсон. Монголын бүх сайтууд монголчуудын хоёр хөлний хоорондох нүхнүүдийг монгол хэлнээс шахан зайлуулах дайн зарласан нь харин ерөнхий сайдаа хүртэл тийм нүхээр эхэлсэн Танхуяг гэж зарлан мунхаглахад хүрсэн нь энэ их дайнд ялсаны жинж биш болов уу. Зүгээр л тэнэгрэл ямар түвшинд хүрч буйн шинж. За ингээд төгсгөе. Харин энэ урлагийн том акул дууны үгнээс секс хэллэгүүдийг зайлуулан устгах аян дайнд уриалж өөрөө толгойлохоор шийдэж буй бололтой юм. Иймэрхүү ажилтай хүмүүсийг цалинжуулах мөнгө байгаад л байна. Ер нь Монголыг монголоор нь үлдээх яам гэж нэг цомхон яам байгуулбал энэ олон жүжигчдийг цалинжуулнаас арай хямд байх болов уу.