sonin.mn

Өнгөрсөн намар буюу 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сөvлээс нисэн ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хvртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, АН-ыг vндэслэн байгуулагчдыг золтой л цус харвуулчихаагvй. Тухайн vед Социал демократ намыг vvсгэн байгуулалцаж явсан Р.Гончигдорж, Батаарын сайд нэрээр алдаршсан УИХ-ын гишvvн Ц.Оюунгэрэл, Н.Энхбаяр даргын vнэнч фен УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ, өнөөдрийн Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг хойгуураа зогсоож байгаад ёстой нэг зантайтал сайхан гэрээнд гарын vсэг зураатахсан билээ. Хоёрхон хоногийн дараа УИХ-ын гишvvн Д.Зоригтоос эхлээд “Ингэхийг нь мэдсэн бол Ж.Батзандантай хамт гарын vсгээ зурдаг байж” хэмээн шогширч эхэлсэн бол “Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаас унахгvйн тулд намынхаа гишvvдийн саналыг сонсолгvй авлигын хэргээр ял эдэлсэн хvнтэй урт удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулснаараа “ардчиллыг булшиллаа”, “АН-ыг эвгvй байдалд орууллаа” хэмээн хараацгааж эхэлсэн.

Тэгвэл Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын найзархал тэрхvv гэрээнээс болж бvрмөсөн салчихаагvй байж болзошгvй хардлага сvvлийн хоёрхон өдрийн дотор Монголын улстөрд хvчтэйхэн дvрэлзэж эхэллээ. Ингэж хардах болсон vндэслэл нь МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа гишvvдтэй золгохдоо “Намайг элдвээр дайрдаг байсан нэгэн улстөрч манай нам МАН хоёр явцгvй байна. Та улстөрийн булингарыг цэвэрлэлцээч” гэж хэлснээс vvдэлтэй гэдэг нь ч тодорхой. Тэрхvv эсэргvv vгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлсэн байж болзошгvй гэж хардагсад өвсөнд ассан тvймэр шиг л хvрээгээ тэлж байгаа нь ойлгомжтой.

Нөгөөтэйгvvр Н.Алтанхуяг шадарлаж явсан хоёртоо гомдохдоо “Сайханбилэгээ сайхан мэдээрэй, Баярцогтоо баярлах болоогvй шvv” гэсэн хэмээн шар сониноор шуугисан нь ингэж хардах бас нэг vндэслэл болоод байгаа юм. Ямартай ч тун эвгvй найзалчихаж чаддаг хоёр бас нэгэн дуулиан тарьж эхлэв бололтой.

Н.Энхбаярт тэр сvрхий vгийг Н.Алтанхуяг шиг халдаж хэлж чадах зоригтон, тэрслvv нэгэн байхгvй гэж АН-ын учир мэдэх улстөрчид ярилцаж эхлээд байгааг ч эх сурвалжууд баталж эхлээд байна. Нөгөөтэйгvvр Н.Энхбаяр даргыг Сөvлд эмчvvлж байх vеэр тэнд очсон АН-ын томчуудын дотроос Н.Алтанхуяг л хамгийн сvvлд айлчилсан болж таараад байгаа дуулдана. Энэ бvхнээс дvгнэлт хийвэл мөн ч жигтэйхэн учир холбоо нэгэнт vvссэн нь тодорхой болж байх шиг байна. Ер нь тэгээд Монголын улстөрд найзлахгvй найз, урвахгvй улстөр байдаггvй билээ.

Эх сурвалж: