-Тэмдэглэл-
...Хүн гэдэг амьтан их даврамтгай шүү. Энэ хавар гадаа нэг их цас шуурч нойтон цас цонх балбасан өдөр өглөөнөөс зурагт гарсангүй баахан “бухимдуулав”. Тэгтэл ашгүй дэлгэцэнд нь гэмтэл засагдсан одоо та зурагтаа үзнэ үү гэсэн бичиг гармагц сэтгэлд дарамт үүсгэсэн зузаан хар үүл дорхноо цэлмэж нар гийх шиг болж билээ. Яг хэдхэн минутын өмнө юу бодож сууснаа нэхэн санав. Гэрт хийх юм олдохгүй өрөөн дундуур хэсэг хөрөөдөн алхсан. Хэд хоногийн өмнө уншиж байгаад орхисон номоо ч эргүүлж үзсэн. Нэмэр болоогүй. Нэг л юм дутаад байж. Бүр цаг ч явахаа болив.
Тэгээд л бодсон хэрэг. Зурагт бидний амьдралд үнэхээр идэх хоол, өмсөх хувцаснаас дутуугүй оржээ гэдгийг хүлээн зөвшөөрөв. Дамаа ялангуяа олон оператор компаниуд өрсөлдөж энэ олон телевизийн сувгийн үйлчилгээнд та бид донтон орсноор биднийг сатааруулж уях юм зурагтаас өөр байхгүй болжээ. Бодъё л доо хөлбөмбөгөөр жишээ авъя. Мадридын эзэн хааны “Реал” Атлетикогийн эсрэг тоглох орой зурагт саатвал хөлбөмбөгийн хорхойтнууд балкон дээрээс үсрэхэд бэлээн. Ид дундаа үзэж байсан Солонгос кино тасалдвал гэрт суугаа тэгтгэврийн хөгшчүүл, эхнэр хүүхнүүд яах билээ гээд жишээ татвал олон. Хүүхдүүдийн үздэг үлгэр, хөгшчүүлийн хардаг оройн мэдээ, авгай хүүхнүүдийг уядаг кино, залуучууд үзэх дуртай "50 саяын уналт" хэрэгт дурлах үзэгчийн "Шөнийн толь", пүүс компанийн зар реклам гээд өчнөөн юм бий шүү дээ. Үнэндээ кабель энэ тэр саатахад үзэх юмгүй бухимдан хэсэг зууртаа л сэтгэл тавгүйтнэ. Бидний амьдрал ийм болсон байна. Хүн гэдэг амьтан дасамтгай бас даврамтгай. Яагаад ингэж хэлэв ээ гэвэл...
Манай гэр тэртээ 60-аад онд хотын зүүхэнтэй Маахуур толгойн энгэрт өвөлждөг байлаа. Одоогийн хот мэдэхгүй хүнд хэлбэл, Жуковын музейн зүүн хойд талд. Бүр мэдэхгүй хүнд Офицерүүдийн ордон явдаг замаас хойшихноо юм. 60-аад он бол миний яриад байгаа Маахуур Толгойн энгэрээс баруун тийшээ орчин үеийн шинэ хороолол “Микр” гэх 12,15-р хорооллын их барилгын ажил ид сүндэрлэж хүн, машин, тоос шороо хөлгүй босч тэнгэрт тулсан бүтээн байгуулалтын он жил байсан. Тэр үед Монголын кино үйлдвэр шилдэг сайн бүтээлүүдээ туурвихаас гадна бас хүүхэд багачууддаа зориулж “Диафильм” хийн худалдаанд гаргаж эхэлсэн юм. Энэ бол хүүхэд бидэнд "Соёлын хувьсгалын" эхлэл байлаа.. Плёнкон дээр буулгасан Монгол, Орос, янз бүрийн ардын үлгэрүүд юм. Тэр нь кирил үсгээр буулгаж бичсэн тайлбартай.
Одоогийн хүүдүүдэд дүрсэлж хэлбэл, дэлгэц дээр проектораар дүрс гаргахтай адил үзвэр юм. Зурагт радио буюу телевиз байгаагүй үед тэр үнэхээр сайхан байлаа. Орой болоход гэрт тогоотой хоол болно. Гэрийнхэн тойрч суугаад хоолоо идчихнэ. Тэгээд л баруун талын унинаас цагаан даавууг киноны дэлгэц шиг унжуулж, диафильмын жижиг аппаратаа токонд залган дэлгэцээ гэрэлтүүлнэ. Дараа нь плёнкоо аппаратны тусгай цонхтой хавхагт оруулан хажуу тийш гарсан товчлуурыг нь имрэн эргүүлэхэд дэлгэц дээр яг кино үзэж байгаа шиг үлгэрийн кино эхэлнэ. Гэхдээ дүрс нь хөдлөхгүй. Зураачид их л гоёор зурсан үлгэрийн зураг дэлгэц дээр өнгө будгаар ялгаран эгээ л жинхэнэ кино шиг гарахад хүүхдүүд бид сонирхон үздэг байлаа.
Энэ бол 1964 он. Улс орон зурагт радиотой болохоос гурван жилийн өмнө ээж юм уу, аав минь кинон дээрх тайлбарыг уншиж өгснөөр хүүхэд бид үлгэрт умбана. Намар оройхон тийш хөдөөнөөс ах ирнэ. Хүргэн ах маань овойтол ачсан ачаатай ЗИЛ машинаар хашаа дүүргээд л орж ирдэг. Тэр үед хотын айлууд хөдөөнөөс идшээ авдаг байлаа. Тэгээд хөдөөний ах маань “Диафильм” үзэх хачин дуртай. Одоо нэхэж санавал 40 нас дөхсөн л ах байсан. Тэгсэн хэр нь бидний дунд суугаад хүүхэд шиг баярлаад Диафильмын үлгэр үзээд суучихна. Надад Диафильмын гучаад үлгэр байлаа. Ээж тогоо дүүрэн мах чанаж шөлөнд нь аарц буцалгана. Дөнгөж идэр жавар тачигнасан өвлийн шөнө гэрээрээ сууж Диафильм үзэхэд мөн сайхан байжээ. “Монгол кино” үйлдвэр хүүхэлдэйн киноноос гадна ингэж зураасан зургийн диафильм үйлдвэрлэж байсан юм шүү.
Плёнктой харьцаж эхэлсэн минь 60-аад оны дундуур бөгөөд бид 4-5 настай хүүхдүүд байжээ. Плёнкны үнэрийг сайн мэднэ. Тэр үед аав- Зурагт радио буюу телевизор гэж юм Оросод хийжээ. Гэртээ суугаад киног дуутай нь үздэг юм билээ. Мөдхөн тийм сайхан цаг ирэх вий гэхэд ах маань эгээ л зурагтын өмнө суусан мэт нүд нь гэрэлтээд сайхан инээмсэглэл тодруулан “Хотод гардаг болчихвол манай тийш ээ бас очих л байх даа. Бас л ингэж даавуу татах уу” гээд л асууна. Ер санаанаас гардаггүй юм. Ашгүй тэгж байтал тун удалгүй 67 он болж Монгол эх оронд маань анхны телевизийн нэвтрүүлэг эхэлсэн. Тэгэхэд ч би сургуулийн нэгдүгээр ангид дөнгөн орж “А”, “Б” үсгээ нүдэлж суусан цаг. Үнэндээ айл болгон зурагт авч хүчрэхгүй л байлаа. Манайх гэхэд л хоёр жилийн дараа авсан.
Хөдөөнөөс ирдэг авга ахыгаа дагуулж нэг өдөр айлд аваачин зориуд зурагт үзүүлж билээ. Гүй мөн их баярлаж, сэтгэл нь хөдөлж байсандаг. Тэр үед улс орон даяараа л баярлаж байсан цаг шүү дээ. Гэртээ зурагтгүй байхын зовлонг өвлөөс л л амссан. Яагаад гэвэл аав, ээжийн маань цалин зурагт авахад хүрэхгүй. 69 оны өвөл их хүйтэн жавар тачигнаж, цас их унасан жил байлаа. Телевизээр Польшийн олон ангит “Нохойтой дөрвөн танкчин “кино анх гарсныг бидний үеийнхэн хэзээ ч мартахгүйгээр санан дурсах учиртай. Манай хашаанд телевизортой айл байгаагүй болохоор аав бид хэд бас хашааны хэдэн хүүхэдтэй замын урьд талын гудамжинд байдаг Дамдинсүрэн гэж айлд очиж үздэг болсон. Орой болно. Киногоо үзэхээр явцгаана. Шөнийн харанхуйд нохой шуугиулаад л гардаг сан. “Нохойтой дөрвөн танкчин” киноны гоёыг хэлэх үү, хүүхэд бид тэр киногоор л амьдарч, амьсгалж байлаа. Саяхан “Беларусьфильм” бүтээсэн нэгэн баримтат кино үзлээ.
Польшийн тэр кино зөвхөн биднийг биш Европын Герман, Чехословак, Болгар, Унгар, Румын, Зөвлөлт Холбоот улсыг тэр чигт нь байлдан дагуулж байсан юм билээ. Минск хотод ялалтын баяраар “102” дугаартай RUDY танктай нохойтойгоо дөрвөн танкчин маань ялалтын баярт нь оролцсон жагсаж байжээ. Тэднийг талархсан хэдэн зуун мянган үзэгч гар даллан баяр хүргэж байгааг хараад гайхсан билээ. “Серена” кино үйлдвэрийн жүжигчид ийм маягаар Европын олон орноор явсан нь нөгөө Английн Битломания /Битлзийн халуурал/ шиг л юм болсон билээ. Тэгэхлээр бид аргагүй ээ. Анхны анги эхэлсэн цагаас биднийг шууд дагуулсан. Айлд очоод гэрт нь багтахгүй чихэлдээд суучихна. Урдуур хөлөө бохироод суусан бол чилэхийн зовлон эдлэх ч ярих юм биш. Тэвчээд л суух. Тэр айл хоол унд, цай цүү гээд өчнөөн ажил болох ёстой ч телевиз дуустал хамт үзээд л суучихдаг сан. Энэ киноны фото зураг ямар үнэтэй байв. Би Сансарын тунелийн тэнд нэг зурагчин ахаас Янос Гайошийн /Янект тоглосон/ муухан зургийг таван төгрөгөөр авч жигтэйхэн нандигнасан даа. Ховор юм байж билээ. Улаанбаатарын амьдрал тэртээ жилүүдэд анх зурагттай болоход тийм л байлаа.
Уураг тархинд гэрэл гэгээ асч сэтгэл урам сэргэж, улс даяараа л өөдрөг тэмүүлэлтэй болсон санагддаг. “Нохойтой дөрвөн танкчин” киноны дууг монголчлон дуулж хүүхдүүд дайтаж тоглохдоо тэднийг дууриаж байв. Энэ киног Польшийн телевиз манайд бэлэглэсэн. Одоо хадгалах газаргүй гээд хэдэн жилийн өмнө нэг подвалд аваачиж хаясан нь лав хөлдчихсөн хоёр жил болжээ. Хавар дулаарахад цэвэрлэж гаргана гэсэн яриа байгаа. “Нохойтой дөрвөн танкчин” 60-аад оны байлдан дагуулалт мөн юм шүү. Европт ч ялгаагүй. 1969 оны намар цаг. Монголын телевизээр анх удаа “Интернациональ” гэж нэртэй чөлөөт бөхийн олон улсын тэмцээнийг Спортын төв ордноос шууд дамжуулав. Ёстой л улс даяараа зурагтын дэлгэцнээс салаагүй ээ. Хүүхдүүд хаа л бол хаа ноцолдож, бөх барилдах сонирхолтой болсон. Тэрнийг манай улс үндэстний хөгжил дэвшлийн түүхэнд болж өнгөрсөн чухал явдал гэж тэмдэглэмээр санагддаг. Зарим нь ажлаа тасалж, хүүхдүүд хичээлээ орхин тэмцээн үзэж байв. Хөлбөмбөгийн дэлхийн аварга болоход Бразильд тийм байдаг байх.
Телевиз бидний амьдралд өдөр ирэх тусам ойртон нэвтэрсээр байв. Сансар гэх 12-р хороололд анх удаа боловсон үйлчилгээний цоо шинэ төв нээгдэхэд телевизээр шууд нэвтрүүлэг явж, залуухан эмэгтэй нэвтрүүлэгч Б.Цэенханд гуай инээмсэглээд л хөтөлж байсан нь бас л дурсгалтай. Тэгээд л наадмаар стадионы бөх дамжуулахад хоёр өдөр зурагтын өмнө бүгд уяатай юм шиг сууна даа. Тэгэхэд Улсын хурц арслан Бадамсэрээжид гэж хүн бөх тайлбарладаг байлаа. Яруу тод хэллэгтэй тэр хүний уран сайхан ярьж тайлбарлах нь одоо ч чихэнд сонсогдох шиг болно. Манайх одоогийн Скай Ресорт байгаа тэр газар буюу Хүрхрээгийн аманд зусдаг байв. Кино үйлдвэрийнхэн 30-40 өөд айл зуны цагт айл аймаг зусдаг байлаа. Манайх зурагт аваагүй л байсан. Хажуу айлынх Темп-1900 гэж телевизортой болов.
Одоо олноо ягаан Гажид гэж алдаршсан Цэнд-Аюуш эгчийнх юм. Нөхөр нь Авирмэд гэж бас жүжигчин. Наадмаар тэднийд анх удаа зурагтаар гадаа бөх үзсэн. Том зурагтаа хаалганы дотроос гадагш нь харуулаад өндөр ширээн дээр тавихад манайхан хорь, гучуулаа айлын хаалганы өмнө зээглэж суугаад л наадмын хоёр өдөр бөх үзэв. Хэн нэг нь бидонтой сайхан айраг аваад ирж байсан. Хүүхэд бид томчуулын бөхийн тухай яриа сонсож, зурагт үзээд хоолоо ч идэлгүй суучихдаг сан. Мөн Авхаалжит Сэргэлэнчүүдийн клуб буюу АСК нэртэй навтрүүлэг бий. Энэ бас л улс орон даяар байлдан дагуулсан нэвтрүүлэг байв. Зөвлөлтийн телевизийн “Клуб Находчивых и Весёлых” гэдэг нэвтрүүлэг юм шүү дээ.
Манай контент биш ч үндэсний хэмжээний мундаг нэвтрүүлэг байв. Дараа нь “Хөвгүүд” гэдэг нэвтрүүлгийг бий болгосон юм. Энэ ч бас Орбитын “А ну-ка Парни” нэвтрүүлгийн хуулбар л даа. Гэхдээ л дажгүй. Маш их хүн үздэг байсан нэвтрүүлэг шүү. Одоо сэргээчихэж болмоор л санагддаг. Ер нь дэлхий нийт ч телевизийн сүлжээгүй байж чадахаа байсан байх. Судлаачид Интернет бий болсноор Телевиз үзэгчийн тоо буурна гэж тооцоолсон боловч тэгсэнгүй. Харин интернет маань өөрөө телевизийн нэвтрүүлэг түгээгч болчихоод байна. Үндсэндээ Америкийн контент давамгайлж дэлхийн телевиз шоу хөтөлбөрийн үр дүнд бизнес цэцэглэж байгаа ч улс орон бүр өөр, өөрийн үндсэн нэвтрүүлэгтээ үнэнч байхыг эрмэлзсэн шинэ зурвас эхэлж байна. Жишээ нь, Оросын 1 суваг Ерөнхий продюсер Константин Эрнстийн проектоор хуучин бүх нэвтрүүлгээ дахин сэргээж нэмэлт "Глобаь ОРТ" гэх дөрвөн тус тусдаа нэртэй суваг нээсэн нь маш их үзэгчтэй болж байна. Энэ бол Америкийн соёлын түрэмгийллээс сэргийлж өөртөө дээвэр бий болгож байгаа хэрэг. Гэх мэтчилэн ярьвал их юм байна. Дараа болъё.
Зуслан дээр тог тасрах гайтай. Зурагт эхлэхээс өмнө тог ирээсэй гээд л хүлээгээд шаналчих. Тог удаан тасрахад сэтгэл их л тавгүй болдогсон. Энэ бол зурагттай холбоотой анхны стресс ээ. Телевизийн нэвтрүүлэг орой 6 цагт эхэлнэ. Эхлэл хөгжим нь тодорхой аялгуутай. Анхныхыг нь Мөрдорж гуай бичсэн юм билээ. Тэгэхдээ 1917 онд Богд хаант Монгол Улсын анхны төрийн дууллыг бичүүлэхээр орос хүнд захиалж бичүүлсэн түүхтэй гэдэг бөгөөд түүний ноот нь үлдэж Мөөеө тэр дууны аяас хэдэн ноот аялгуу авч шингээсэн гэж надад түүх мэдэх хүн хэлсэн. Монголын Зурагт радиогийн анхны эхлэл фанфар хөгжмийг би хэд хэдэн удаа хөгжмийн фондод эрээд үнэхээр олоогүй ээ. Харамсалтай. Уг нь түүх болохоор л чухал юм байгаа юм. Тэр үед Телезизийн нэвтрүүлэг долоо хоногийн тэгш тоотой өдөр гарч байв. Өдөрт 4-5 цагийн нэвтрүүлэгтэй байлаа.
Зурагт бидний амьдралыг их өөрчилсөн. Анхны нэвтрүүлэг яваад нэг их удаагүй дээ. Хоёр жил болсон уу Зөвлөлтийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах “Орбит” станц ашиглалтад орж бидний нүдийг ч ёстой өргөн нээв. Орбит станц ашиглалтад орсон манай телевизийн техникийн хөгжлийн шинэ үе. Анх Москва хотын Улаан талбайгаас Октябрийн баярын парад жагсаал шууд дамжуулсан. Брежнев дарга үг хэлээд л. Цэргийн парад ч сүртэй. Хүүхэд бид гоё кино үзнэ гээд л хүлээчихдэг сэн. Хүүхэлдэйн кинонууд үзээд зурагтаас салахаа больсон шинэ үе эхлэв. “Ну погоди” буюу “Чамайг даа” киноны эхний ангиудыг тэгэхэд л үзсэн дээ. Тэр үед “За чи тэгж л байг” гэдэг нэрээр сонины хөтөлбөрт бичиж байсан. Зурагтын мэдээтэй сонин шиг чухал юм байгаагүй. Долоо хоногийн даваа гарагийн “Үнэн” болон “Хөдөлмөр”, “Улаанбаатарын мэдээ” сонинд хөтөлбөр нь хэвлэгддэг. Хамгийн арын нүүрний доод хэсэгт гардаг байсан юм. Тэрнийг нь аваад хайчилж айлд бүр ширээн дээрээ тавина. Телевизийн мэдээтэй сонин байна уу гээд л айлын хаалга тогшино. Гээд бодоход ер нь 1967 оноос хойш телевизтэй холбоотой дурсамж сөхөж яривал их сайхан үүх түүх олон байна.
Телевиз миний болон та бидний амьдралыг мөн их өөрчилсөн дөө. Дандаа эерэг тал руугаа дийлэнх нь гэж бодож байна. Өнгөрсөн жил хүү маань гэртээ Юнивишн тавиуллаа. Тэнд дэлхий ертөнц тэр чигээрээ багтжээ. Бидний амьдралд гарсан бас л нэг их өөрчлөлт. Хэрэв 1960-аад оны дундуур ах маань хөдөөнөөс яаран яаран ирэхдээ Диафильм үзээд хүүхэд шиг баярладаг байсан гэж санавал одоо энэ олон сувгаар дэлхий ертөнцийн сонин хачныг үзээд ёстой дотор сэтгэлийнхээ баярыг барьж ядан дийлдээд нүүрэндээ инээд тодруулан аз жаргалтай сууж байхсан даа. Үнэхээр та бид 1967 оноос хойш телевизийн нэвтрүүлгээр өсч өндийж хүн болсон болохоор бидний үеийнхэн зурагтгүйгээр нэг өдөр ч байж чадахаа больсон. Хааяадаа жаахан техникийн саатал гараад зурагт хэсэг харанхуй байхад эгээ л түргэн дуудах нь холгүй юм болдог. Тэгээд л нэг, хоёр цагийн сааталд бухимдаж эгээ л хамгийн үнэ цэнэтэй юмаа алдсан шиг бухимдаж, дотор сэтгэлдээ уцаарын гал ноцоодог. Үнэндээ ч зурагт бидний амьдралд үнэ цэнэтэй юм билээ. Яагаад гэвэл дандаа л нүд тайлж байдаг болохоор гэх үү дээ. Арай ч албаны хэлчихэв үү. Зүгээр л түүнгүйгээр бид байж чаддаггүй юм байна.
Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал
Сэтгэгдэл0
МЭРГЭН БУУДАГЧ ЯНИК МЭДЭЭ ХYРГЭГЧ ШАРИК ХОНГОР БYСГYЙ МАРУСЯ ХООЛОНД ЦАДДАГГYЙ ГУСТЛИК БИ 70 аад онд УЗЭЖ байлаа сайхан БАЙЖЭЭ ТЭР цаг ve
Ганцаараа чи уздэг байсан юмуу?Эд Нарын зургийг анх ногоон Намжил гээд Польше авгайтай зурагчин зондоо олноорнь хувилчихсан зардаг байсаныг санаж байна!Суулднь буур 80 аад оны уеээр ногоон Намжил назад нэг машин МОсквич байдаг юмаа би унахаасаа ичээд байдын Гэсэн явган даапуу яриа гарсан байсан!Тэр уед Чинь оросын муу МОсквич 412 Монголд 40-45 мянган тогрогоор зарагддаг тэгээд тэрнь олдоггуй тиймл уе байсандаа!40-45 мянган тогрог гэдэг более тэр уед асар их монго!Дундаж ажилчин хуний цалин 500 тогрог байсаншд!
101 ee! Soeltoi bai l daa. 11 uuriiguu gantsaaraa uzdeg gej shirxeg ug ch bicheegui bna sh dee. Evgui zangaa zas aach!
ХОККЕЙ ХӨЛ БӨМБӨГ 4 ЦАГААС Ш.ЖИЛЭЭР ГАРДАГ ЭСТРАД ГЭЭД Л НОЙРЫГ МӨН ТЭВЧДЭГСЭН.УНГАРЫН НӨГӨӨ ТАШУУРТАЙ АХМАДЫГ ДУУРИАГААД ТАШУУР ХИЙГЭЭД АЙЛУУДЫН ХААЛГАН ДЭЭРХ ТУГИЙГ Ч МӨН ИХ УНАГАСАН ДАА.
Нээрээ тийм бас нэг тийм ташууртай эрийн тухай унгар кино гардаг байсан яг унэн Яки баки билуу юу билээ одоо буур таг мартчихаж
Аа. тийм саналаа Яки-Буки
Zoljargal yostoi nudend haragdtal bichsen bna shu,bidnii ued yag tegj zuragttai aild tsuglaj uzdeg bsan,ter diafilm ene ter bol uneheer gaihamshig bailaa.Zoloo amjilt,bi chinii ulaan fan shu!
odoo ch gesen Polshuud nohoitoi 4 tankchin kinoogoo gargaj baidag goe kino sh vv.hvvhed baihdaa ih vzdeg baisan daa.eej min ih durtai vzdeg baij billee .hvvhed nasaa bodogdoj baina shvv
manaih diafilm gertei gargadag huuhed tsugladag goy ail baisan, baga ah maani ih soniuch um buhnii l anhdagch bailaa, yoko gej gertei zasdaggui baihad haanaas ch um baahan bumbulug jijighen shuudee olood irsen zasna, gatsuurnii jijig muchir avaad irsen avdarnii hoorond tavichihsan undesluuleed l saihan tsag baisan shuu huuhed nasaa sanachihlaa, bayarlalaa tand eruul enh amjlit husye!
Ха хаха!Унэхээр анх тлевиз гарч эхэлж байхад ялангуяа гое гое олон ангит кино гарч эхэлдэг байхад УБ естой гадаа гудамжинд ганц ч хунгуй хулгай дээрэм гэмт хэрэг мэрэг ердоо байхгуй нам гум болдог байсан гэжуугаа!Нохойтой 4 танкчинаас гадна "Ганс Клосс гээд тагнуултай польшийн олон ангит кино гарахад УБ бух юм таг болоод амьсгаа хураадаг байвдаа! манайх 1968 онд 1600 тогрогоор ТЕМП гэдэг хан цагаан телевиз бутэн одоржингоо Их Дэлгуурийн 2 давхарт телевизийн тасагт оочирлож байж баран амиа огчих гэж байж авч байж билээ.Их Дэлгуурээс гараад телевизерээ барагл Али монгоор хийгдсэн нандин эрдэнэ шиг 3 уулаа оргож морин тэрэг холслон гэртээ авчирч байсаныг тодхон санаж байна!Тэр уед Чинь ИхДэлгуурийн Ард морин тэрэгтэй овгодууд зондоо зогсдог,телевиз,мебели зэрэг том ортой барак авсан хумууст монгоор зоож тусалдаг байсан.Манайх Их Дэлгуурийн зуун гарын 1-р 40мянгатын байт ойрхон боловоч ногоо телевизор Чинь алт монгоноос нандин эрдэнэ учраас зориуд морин тэрэг холсолж авч явж байсан юм.
Гайхмаар бичсэн байна шүү!Бодоод байхад эргээд тэр үед очсонч юм шиг одоо үед нээрээл түргэн дуудхаас наагуур.Нүнжигтэй байнаа Золжаргал танд болон танай гэр бүлд аз жаргал хамгын сайн сайхан бүхнийг хүсэе!Сэтгэл нэг л сайхан болчихлоо.Баярлалаа.
Ёстой гоё бичсэн байна. Одоо хичнээн мэдээллийн эрин зуун гээд янз бүрийн телевизууд болон сонин хэвлэл маш их болсон боловч үзэж харахаар, уншчихаар юм ёстой байхгүй болсон шүү, бүгд нэг жигд,
Дандаа голдуу муу муухай мэдээлэл голодог болсон байна, телевизийн ажилчдын нэвтрүүлэг хийж байгаа байдал нь чадваргүй болсон харин нэг шууд хэлэхэд, дуурайж болно гэхдээ чадваргүй үзээд байх юмгүй, сайн бод
баяраллаа танд
Nudend haragdtal saihan bichjee. Ertuntsiin sain saihantai hul niiluulne gedeg zavshaantai hereg shuu.
Манай гудамжинд / гандангийн Орхоны-8 / 3 айл л анх телевизтэй байлаа, 1970 онд манайх 900 төгрөгний рекорд тв авч, яг л дээр хүний хэлснээр их дэлгүүрээс морин тэрэгэнд ачин гэртээ ирж байлаа, 1960-аад оны амьдрал,тв-г яг бичиж, ялгарах юм алга, гоё байж хүүхэд нас, хүн ард
Сайн байцгаана уу? ХЭХЭХЭ, Зоги, чи ч ёстой нэг сайхан хууч хөөрч байхшив, ёстой л нөгөө "буу хална" гэдэг л болж хууч хөөрч жаал буу халаадахъя, хэхэхэ. Зоги, танайхыг байдаг байсан тэр газрын сайн санаж байна. Хагас бүтэн сайн болохоор бид хэд танайд очдог, та хэд ч манайхаар ирнэ. Нэг удаа танайд очдог өдөр зжрагтаар буриад жүжиг гарч өайсанг ерөөсөө мартдаггүй юм..., Гомбо ах юу ч билээ нэг юм хийгээд папатай яриад сууж байсан, Цэцэгээ эгч хоол цай хийгээд л. Тэр жүжигт нэг ийм дуу байдаг байсан, "Түмэн цэргийн түрүүнд явдаг Түнтүү жанжин манай хүргэн" гээд. Бас "Хярааны хонхорт" гээд жүжиг гардаг байсан. Гомбо ах минь ч, папа минь ч амьд сэрүүн та бид бүгдээрээ элэг бүтэн сайхан байсан шүү. Манйах анхны зурагт аваад байрны хүүхдүүд бараг л бүгдээрээ орж ирж үздэг, хөл гишгэх газаргүй байдаг байж билээ.
60-70 сад оны манай зарим оросд сурч байсан мангар амьтадын нэг тийм тэнэг моод байсын ээж ааваа. Пап. Маам. Гэж мангартаад байдаг,омнооснь аюгуй их ичдэг байж билээ!Панай ээжийн нэг найз авгай Галаад явдлын яаамны томхон даргын гэр булийн хан хуухдуудээ бугдэднь гэртээ орос нэр огч маягладаг Петя,Соня,Галя Маля гээд гайхуулах юмаа олж ядсан янзын амьтад байдаг байж билээ!Унэхээр омнооснь ичмээр!Яг тулаад сонсвол таг модон хэлтэй оросоор аятайхан зов яриад дугарч оросуудтай харьцаж чадахгуй байж гэртээ болон эргэн тойрныхоо монголчуудын омно нээх айхтар Галаад дотоодоор явж Галуу шувууны
Мах идсэн амьтан болж харагдах гээд мачийчихсан тэнэг улсууд УБээр дуурэн байж билээ
зурагтаар, байсанг, Цэцгээ, Манайх
Үнэхээр сайхан дурсамж их бна даа. Сайхан бичжээ.хүүхэд насны дурсамж сэргэчихлээ.Зурагт, хөргөгч, пянз тоглуулагч диафильм ..бүгд амьдралд минь лрж ирж байсан үеийг Л.Түдэв гуайн "Хорвоотой танилцсан түүх" тууж шиг бидний үеийнхэн нүдэнд харагдтал ярьж хамгийн сайхан үедээ очсон юм шиг хөөрцөглөн тонгочих мэт байх даа. Сэтгүүлч хүн та "бидний стгэлийн дурсамж өчил"-өөр нэг санаа авч юм хийвэл групп үүсгээд хүмүүс их зүйл ярих бх даа. Та сайн сайхан бүхнээс эрч хүч авч ард түмнээ баясгаж бийрийн танл үзүүр билгийн онгодоор хөглөгдөж түмний сэтгэлээр жигүүрлэгдэж байх болтугай
ОРТ-TV-ээр гоё нэвтрүүлэг их явах юм. Жишээ нь "Всё будет хорошо","Моё тело мой гордость" би дгээрийг их үздэг.Хүмүний амьдралын тойрогт хөл алдалгүй сайхан сэтгэлтний түшиг, ханийн нөмөрт хэнээс ч дутахгүй амьдралын итгэл сэтгэлээр дүүрэн яваа жаргалтай тэр л хүмүүсийг нүднээ харж өрөвдсөн ч хайр агуу юм гэвч хайрлаж чадна гэдэг гайхамшиг юм хэмээн бодолд автдаг. Монголчуудад минь TV-ийн сэтгэлийн ийм нарийн өнгө чавхдасын хөндөхүйц нэвтрүүлэг хомсхон санагдаж үгүйлэгддэгийг нуух юун.Юуг хэрхэн үзүүлэх гээд байгаа нь чамлалттай маазарсан 2,3 хүний буруу дуулсныг харж инээсэн,буу халсан, дахин давтан байнга гаргадаг хошин шогийн үзүүлбэрүүд, нэг барааг байнга сурталчилсан реклам, дахин давтан гарх Солонгосын сериалууд үнэндээ улиг болтол нь давтахаар гадаад сувгийг үзэхээс аргагүй болох юм. Хааяа өнгөрснийг энэ мэт харж дурсаж нэгийг эргэцүүлж, алдаа оноог дэнслүүлэх, бахархах, омогших сайхан зүйлээр хийсэн нэвтрүүлэг үгүйлэгдэх юмаа... Би дээр алдаатай биччихэж./бийрийн тань,сэтгэлийн,
Хумуусийн бичсэн сонссоныг уншаад байхад дээр уеийн соц нийгмийн амьдралаа эргэн санасан хумуус их байдаг нь ойлгомжтой!Энэ телевизд ажилладаг хумуус ийм сэдэвээр "Эргээд санавал" гэх маягийн байдлаар урьд яааж амьдарч байсаныг санаж хогшчуудээ урин том ярилцлага тусгай цуврал нэвтруулэг хийвэл залуучуудад ч мон адил их сонирхох боловуу!Оросын "Россия-2"канал 2000-аад оны уеээр нэг тийм нэвтруулэг цуврал гардаг байсан "А помните-"мороженное за 10 копеек" "Водка за 4руб20 копеек" "хлеб за 20 копеек"" Колбаса 2 рубля20 копеек за кг"гэх мэтийн асуудал тавиадл зааланд суугаа хумуус тал талаас но нэмэж яриал их гое нэвтруулэг байж билээ!Суулд нь найруулагчнь нас бараад тэр нэвтруулэг гарахаа больсондоо!Манайханд эргэж санах сайхан саруул сэтгэгдэлууд тэр уеээс зондоо улдсэн байх!
Saixan dursgal bishcen baina, manai gert sh gesen xabi oiriin bux xuuxduud zuglaad TV uzdeg bailaa. Aab eej 2 min buuz xiigeed TV uzexeer irsen xuuxed burt 2-3 buuz taraaj ögööd bugdeeree saixan chiniix miniix gelgui uzdeg baish bilee, ter yeiin xuuxduud bas xumuujiltee tebsheertee baish dee. Tand mash ix bayarlalaa olon saixan dursamsh bisheeree, ajild shin amjilt xusie.
Манай орцны 9 айлаас манайх Старт гэдэг зурагттай байсан. Орой хөршүүд орж ирээд суучихдаг. Манайх яг кино театр шиг. Тэгсэн мөртлөө бид ер төвөгшөөхгүй. Манай гэрийн амьдрал өрнөж л байна. Оройныхоо хоолыг хамт идээд л хүмүүст амсуулаад ... Бас манайх Аурика гэдэг угаалгын машинтай байсан. Хагас, бүтэн сайнд бол аав,ээжийн ах дүүс, ажлынхан өглөөнөөс шөнө хүртэл тасрахгүй ирээд юмаа угаадаг байж билээ. Яг угаалгын газар болчихно. Бас усан орох гээд баахан ах дүүс,амраг садангууд гэр бүлээрээ ирнэ.Тэр болгонд ер түүртдэггүй төвөгшөөдөггүй байж билээ бас дээр нь хоол цай болоод явчихна
SAIHAN AIL BAIJEE. ODOO BUGD SAIHAN AMIDARCH BAIGAA BAIH DAA
Харин тийм. Айлууд яагаад төвөгшөөдөггүй байсан юм бол оо. Одоо бол ороод гарахад л их юм болно доо
Wow, neeree xoorxii muu Diafilm-ee tag martjee. Bi 1975-1977 ond diafilmiin zuraachaar ajillaj bagaad surguulid yawsan. "3 xowdog"... oor yu yu ch bilee, olon l diafilm zursansan. Diafilm-iin tasgiin dargaar Ardyn uran zoxiolch Tangadyn Gasan guay maani ajillaj baiw. Zuraachid ni Badarchiin Jadamba, Tomorbat, Sanaasain, minii daraa Sarantuya nar. Zurj baisan bi ooroo martchixsan baixaar...odoo yu ch gexew dee. Minii xvvxdvvd ch medexgvi. Zoljargal sonin dursamj bichjee. Bayarlalaa. Bas dursaxad: minii xvrgen ax taliigaach Dorjbat ax mini Ceyenxand guaitai bainga cug newtrvvlegt ordog baisan. Dursamjaa daxin buulgaxdaa axyg mini neg durchixaarai gej guij bn, Zoloo.
Unen shuu. Manaih 1973 ond TV tei bolj baisan. TV ehlehees omno gardag dursiig ni hurtel haraad eheltel ni suudag baij bilee
Ene bol yag unen shuu. manaih Tumuar Zamd baidag baisan. 1970 ond huuchin TV avhc baisan yum dag.
Ганхvvгийн Носталги нэвтрvvлэг яагаад гарахаа больчихвоо?? энэ нийтлэл бага насанд минь авиачлаа! Тайван амаглан,хvн чанар сайтай сайхан vе бж дээ!
YAMAR GOE BICHEE VE. HUNII AVIYAS GEDEG YUTAI CH ZUIRLESHGUI UNE TSENETEI TER BOLGOND ZAYAGAAD BAIDAGGUI SAIHAN YUM DAA.
Сайхан дурсамж байна шүү. Үнэ цэнэтэй санал бичсэн хүмүүстэй санал нэг байна. Харин хий мэдэмхийрэх нь түүхээ гутааж байгаа гэдгийг хүмүүс санаасай. Москвич -412 40-45 мянган төгрөгийн үнэтэй байсан мэтээр бичсэн нь шал худлаа шүү. 23000 төгрөг байлаа. 1980-аад оны сүүлчээр Лада-2107 загвар 45000 төгрөгөөр худалдаанд цөөхөн гарсан юм шүү. Би гэрч.
гайхалтай сайхан дурсамж байна, баярлалаа Золоо ахаа. хуучны сайхан цагаа дурсаж санахаар энэ нэг муусайн ардчилсан гэх төрийн байгааг бодохоор уур хүрмээр. өөрсдөө энэ бүх амьдралаас гаралтайгаа мэдэхгүй, социализмаа муу муухайгаар хэлнэ гээч...
Ямар сайхан зуйл уншчихав аа Хумуусийн сэтгэгдэлийг бас уншлаа. Унэхээр л ингэдэг байж. Хавь ойрын хамаг айлууд нэгнийдээ цуглаад тэгээд тэр айл цуйван хийж таарвал томчуудад аяганд хийж, хуухдууд бид хоер гараа тосож байгаад л халбага цуйван идэнгээ хичнээн жаргалтай зурагтаа уздэг байваа. Манай хамаатны ахынх рекорд зурагттай тэгээд ах маань гое болгох гээд дэлгэцийнх нь наагуур том онгийн феленк тогтоочихоор их л гое онгот зурагт узэж байгаа мэт байж билээ. зарим одор ногоон, зарим одор улаан феленк хийчихнэ хоорхон байж дээ. Нэг одор Врежнев нас барсан мэдээ сонсоод оршуулгийг нь гарсиймдаг тэр орой их ойрын хунээ алдсан мэт хэцуу гэртээ уйлж ирж билээ одоо биднийг имферлистуудээс хэн хамгаалнаа гээд л бодож байж билээ . Жаргалтай сайхан байжээ ийм сайхан зуйл бичсэнд их баярлалаа, сэтгэл нэг л сайхан болчихлоо.
Ха ха ха!Фленк-Врежнев-имферлист ха ха ха!Яаасан хачин модон хэлтэй матар вэ чи!"ф,п " хоер усгийг Хаана хэрэглэхээ мэддэггуй хаашаа амьтанбэ!
Zoloogiin bichsen hiitleluudiig unshih durtai facebookiinh ni niitleiig bas unshdag.Tsaanaa l neg l dotno.Ogt tanihgui murtluu naiztaigaa yarij baigaa yum shig.Setgeleesee l baidag baih l daa
Saihan zuil bichjee bas martah shahsan bna saihan dursamjuud sergelee
Хулхи ардчилал сөнөж жинхэнэ ардын хувьсгал гарах нь дээ.
baasan garigt orosiin suvgaar gardag baisan ulgeriin tsag ih huleej uzdeg baij