sonin.mn

Байнга л олны анхаарлыг татаж явдаг хэдэн гишvvдийн нэг нь яалт ч vгvй УИХ-ын гишvvн С.Ганбаатар. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийн төрсөн дvv болох С.Гантуяатай нийлж нэлээд“Рио тинто”-гийн асуудлаар шуугиан тарьж олны анхаарлын төвд орж байсан. Тэгвэл эрхэм гишvvн хөмхийтай араандаа зуусаар явсан Рио тинто”-гийн талаар Ховдод нэгэн хачирхалтай мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Рио тинто”-той эвлэрлийн гэрээ гэгч vг дуугvй бууж өгөх тулган шаардалтын бичигт гарын vсэг зурлаа. Энэ бичигт татварын шударга албан хаагчид, төрийн албан хаагчдын олон жилийн хөдөлмөр 130 сая ам. долларыг “Рио тинто”-гоос авах ёстой байснаа буулт хийж байна. Энэ цаашид татварын тал дээр бид “Рио тинто”-гийн өмнө vргэлж буулт хийнэ гэсэн жишиг тогтож байна. Таван тэрбум ам. долларын анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбумаар хэтрvvлчихээд байсан. Vvнийг бид тогтоочихсон байсан. 1.4 тэрбум ам.долларыг нэмээд ямар ч баримтгvйгээр “Рио тинто” дур мэдэн хууль зөрчиж зарцуулсан байсан” хэмээн мэдэгдсэн нь олныг гайхширалд оруулаад авсан юм. Ямартай ч сvvлийн vед Иргэний хөдөлгөөнөөс угшилтай нэр бvхий гишvvд ээлж дараалан сенсааци тарьж байсан бол энэ удаагийнх нь С.Ганбаатар болов бололтой.

Эх сурвалж: