sonin.mn
Энэ удаагийн дугаартаа “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяртай ярилцлаа.
 
-“Хонхны дуу” Төрийн соёрхол хүртлээ шүү дээ. Энэ дуу бүтсэн түүхээс хуваалцаач?
 
-1921 оны хувьсгалын дуу гэхэд л “Шивээ Хиагт" гэдэг шиг л аливаа хувьсгал ямар нэг уриа, дуутай байдаг шүү дээ. “Хонхны дуу” яалт ч үгүй Ардчилсан хувьсгалын сүлд дуу болчихсон. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Бид эхний тоглолтоо асар богино хугацаанд бичүүлж байлаа. 1989 оны есдүгээр сарын 17-нд анхны тоглолтоо хийсэн шүү дээ. Тэр үед л дуунуудаа хүмүүст хүргэхгүй бол цаг нь оройтох гээд байх шиг санагдсан юм. Хамтлаг байгуулж, хөгжим цуглуулж, бэлтгэл хийнэ гэдэг тэр үед асар хүнд байлаа л даа. Хөгжим нь олддоггүй, олдпоо гэхэд бидэнд авах мөнгө нь байхгүй. Тухайн үед би радиод ажиллаж байхдаа тэр үеийн Хөгжмийн зохиолчдын эвлэлийн хороо, одоогоор Хөгжмийн зохиолчдын холбоонд харъяалагддаг байлаа. Энэ хороонд Япончууд бага сага техник бэлэглэсэн юм. Тэрийг нь би ажиллуулдаг байлаа. Үүнийг ашиглаад л дуунуудаа бичүүлсэн дээ. Өөрсдөө ч фонограмм гэдгээ бүрэн гүйцэд ойлгоогүй, иймэрхүү л юм байдаг байх гэсэн төсөөллөөрөө хийсэн шүү дээ. Стерео бичлэгийн ч яаж хийдгийг мэдэхгүй байхдаа л бичсэн юм. Хоёр долоо хоног орчмын хугацаанд бүх дуунуудаа бичүүлж байсан санагдана. Ер нь л машиндчихсан даа. Одоогийнх шиг боловсон бичнэ гэж байхгүй болохоор нэг дуугаа эхнээс л дуустал алдахгүй тоглох ёстой. Дунд нь эвлүүлнэ гэсэн зүйл огт байхгүй. Энэ үед л нэлээд хэдэн шинэ дуу хийсний нэг нь “Хонхны дуу” л даа. Сайн дуу, гоё дуу гэдэг нэг дуулахад л хүмүүсийн чихэнд хоногшино. Цогтсайхан маань өмнө нь надад “Ийм дуу хийлээ, энэ дуу ямар байна” гээд өчнөөн л дуу сонсгож байсан. Тэрэн дээр нь засч, янзалж ажиллаад л гаргадагбайсан. Харин “Хонхны дуу” шууд л гараас гарсан. Гитарын гоцлолыг нь хүртэл Вовка /Д.Энхболд/-гаа шахаж гаргуулаад л /инээв/. Манай хүн ч өөрөөрөө л тоглочихсон. Анхны бичлэгээ одоо сонсоход жаахан хүчгүй, ганц нэг алдаатай сонсогддог л юм.
 
-Та чинь 40 мянгатын унаган хүүхэд байх аа?
 
-Тийм шүү. 40 мянгатын хүүхэд. Их дэлгүүрийн урд талын арктай байранд л өссөн хүүхэд.
 
-Байрны охидуудаа дуулж уяраадаг байв уу. Бараг л орц болгон хамтлагтай байсан үе гэдэг?
 
-Хүмүүс тэгж ойлгодог л байх. Тухайн үед дууг зохиогоод олонд хүргэнэ гэдэг маш олон хяналт шалгалт давдаг, тэгж байж бичүүлэх эрхээ авдаг байлаа л даа. Ганцхан Үндэсний радиогийн студид л бичүүлдэг байсан. Апь ч үеийн залуу хүмүүс залуу үе нь шүү дээ. Тэнд чинь авъяастай хүүхдүүд олон байж таарна. Тэгээд л орцны, дуунууд төрнө шүү дээ. Тухайн үед айл болгон л 35 төгрөгийн орос банзан гитар юмуу мандалин хөгжимтэй байлаа. Ах нар маань хойшоо сургуульд явчихсан байсан болохоор би гэж өрөөгөө эзэгнэчихсэн л хүн байлаа. Манайд, манай орцонд найзууд маань бужигнаж байдаг байлаа. Манай орц булангийн орц болохоор зай томтой л доо. Орцонд гитар тоглохоор цуурайтаад их гоё сонсогдоно. Бараг л эффекттэй болчихож байгаа байхгүй юу /инээв/.
 
-Тухайн үеийн 4О, 50 мянгатад ер нь л сэхээтнүүд голдуу амьдардаг байсан гэдэг юм билээ?
 
-Тэгж ойлгож болохоор байсан шүү. Манай байранд ч их олон сэхээтнүүд байсан. Б.Явуухулан, Ч.Лодойдамба, Н.Жагварал гуайнх байлаа. Манай аав ч байлаа шүү дээ. Анх XII микро раойн баригдахад ихэнх нь нүүсэн дээ. Манайхаас урагшаа 77 дугаар байранд гэхэд л зохиолч С.Эрдэнэ гуайнх байсан. Бүгдийг нь хэлье гэхээр чадахгүй байна л даа. Маш олон алдартай хүмүүс, сэхээтнүүд амьдардаг байсан даа. “Гамма” С.Цацралт бид хоёр нэг сургууль төгссөн. Л.Галбадрах маань байна. Найзуудаас минь зарим нь ч бурхан болж. Их цөөрсөн байна. Ганц манай байр гэлтгүй л бие биенээ мэддэг байсан даа. Э.Бат-Үүлтэй ч маш ойр өссөн. Сүүлд манай байранд хүргэн орсон шүү дээ.
 
-40 мянгат гэхээр л араас нь атаман гэдэг үг холбогдоод байдаг. Үнэхээр тийм олон атамантай байсан юмуу. Атамануудынх нь тоонд орж явав уу?
 
-Би ч томоотой байсан шүү. Атаманууд байсан. Гэхдээ бидний үед нэг үе тэнгийн хүүхдүүд маш их байсан. Одоо тэгж бужигнаж байгаа л юм харагдахгүй юм. Бид- ний үед чинь хавар болоод л цас хайлах үед цонхоо онгойлгоод харахад л гадаа хүүхдүүд бужигнаж, шуугилдаж байдаг байлаа. Байр байранд атаман гэж байхгүй л дээ. Харин атаман байр гэж бол байдаг. Центрпойнтын хавьд атаман ихтэй байлаа. Түүнээс биш байр байранд манлайлагч хүүхэд гэж байсан л даа. Манай байр ерөнхийдөө л их номын, хүмүүжилтэй байр байсан даа. Одоо Э.Бат-Үүлийг 40 мянгатын хулигаан байсан гээд л байдаг. Уг нь бол тийм биш шүү дээ. Харин мань эр хүүхэд дээрэлхэж, олуулаа нэг хүүхдийг шоглож байгааг хараад зүгээр өнгөрч чаддаггүй байсан юм. Тав зургаан хүүхэд нэг хүүхдийг дээрэлхэж байхад л мань эр ганцаараа өмөөрөөд л зодуулж байх жишээтэй. Тийм л хүүхэд байсан. Ардчилсан хувьсгал гарсны дараа янз бүрээр л муу хэлсэн шүү дээ. 40, 50 мянгат гэхээр л ард нь атаман гэдэг үг залгаад л.
 
-Дээрээс нь бүгд л хоч нэртэй байсан юм биш үү?
 
-Атаманууд л голдуу хочтой байсан шүү. Яг нэг содон хүмүүс л хочтой байсан даа. Түүнээс биш хүн болгон хочтой байгаагүй. Надад ч хоч байгаагүй.
 
-40 мянгатын унаган хүүхэд хэзээ төмөр замд нүүж ирэв?
 
-1992 онд энд нүүж ирсэн дээ. Миний үеийнхэн чинь бүгд өөрийн гэсэн орон байргүй байлаа. Анх ажилд орохдоо л байрны өргөдөл өгнө. Байр гэдэг маш том асуудал байлаа. Айл айлын нэг өрөө хэсч хэсэг явсан. Одоо бол төмөр замын л хүн болж дээ.
 
-Пянз  ид моданд орж байх үед таны залуу нас дайрч. Цуглуулгатай байв уу. Аав тань урлагийн хүн байсан болохоор бусдаас илүү цуглуулгатай байсан байх?
 
-Эргээд санахад тэр үеийн хаалттай байдал нь гоё ч байсан юм шиг. Юмны үнэ цэнэ гэдгийг илүү мэдрүүлдэг байж. Тэр үед нэг шинэ дуу олоод сонсоно гэдэг маш том боломж байлаа. Жигтэйхэн их баярлана. Бидний үед пянз гэдэг зүйл маш их үнэ цэнэтэй зүйл байлаа. Дипломатууд, Гадагшаа дотогшоо явдаг хүмүүс л ганц нэг тийм нандин юм явчирна. Тэрийг нь л дамжуулж наймаалцдаг байлаа. Цуглуулах гэж хичээнэ. Цуглуулна гэхээр одоогийн хүүхдүүд бэлэн юмыг цуглуулчихна гэж ойлгож ма- гадгүй л дээ. Тэр үед асар их эрэл хайгуул байлаа шүү дээ. Би их олон пянзтэй байлаа. Аав маань ажпаар Унгар явчихаад ирэхдээ янз янзын пянз авчирч байлаа. Манай гэрээс найзууд салдаггүй байлаа шүү дээ.
Ч.Лодойдамба гуайн хүү Галбадрах бид хоёр ухаан орсон цагаасаа л найзалсан найзууд.Галаагийн эгч   нар байсхийгээд л гадагшаа явна. Ирэхдээ их гоё гоё юмнууд авчирна. Тийм л үе байлаа даа.
 
-Бас тэр үеийн гангараа бараг ихэнхдээ л гар хийцийн хувцаснууд байсан байх?
 
-Яг нэг хүүхдүүдийн гангармаар санагддаг үе байдаг шүү дээ. За нэг 16-18 насны үед юмуу даа. Бидний тэр үед их гачигдмал бай- жээ. Гангаръя гэсэн ч гаргарах юм байхгүй. Ямар сайндаа л бид өөрсдөө хувцсаа оёж өмсдөг байлаа. Оёхын тулд гоё материал байх хэрэгтэй. Байнга л эрэл хайгуул хийж явна. Их дэлгүүрийн бөс барааны тасгаар байнга эргэлдэнэ. Аятайхан материал таарвал энэ нь өмд хийхэд гоё, тэр нь цамц хийхэд гоё гэж ирээд л ярилцана. Ямар сайндаа л диваны бүрээс материал олдоход л өмд хийгээд өмсчихнө. Уг нь их гоё даргар материал. Даанч нэг угаангуут агшаад трико шиг болчихно /инээв/. Өөрсдөө хүрэм оёчихоод тэрэн дээрээ юуны ч хамаагүй шошго хадчихвал амилчихна. Айлд ороод гоё шошго харагдвал гуйгаад авна. Хэн нь илүү гоё хувцас хийж өмсөх вэ гэдгээрээ өрсөлддөг байлаа.
 
Сүүлдээ тэр байрны тэр гоё оёдог гээд л мэддэг болчихно шүү дээ. Манай урд талын байранд Жамааз гээд залуу байлаа. Анх надаар өмд яаж оёхыг заалгаж байлаа. Сүүлдээ нөгөөдөх чинь костьюм оёдог болсон шүү дээ. Бид тэр үедээ “франц костьюм” гэж нэрлэдэг байлаа. Тухайн үедээ л үнэтэй, 600 гаран төгрөгөөр нэг костьюм оёдог байсан санагдана. 40,50 мянгатынхан дунд Жамаазаар костьюм хийлгээгүй хүн бараг байхгүй дээ.
 
-Залуусын болзооны газрууд хаагуур хаагуур байв?
 
-Чаавасдаа, хэцүүшүүдээ. Би бол Хүүхдийн паркад л болздог байлаа. Арай нэг хүн амьтан багатай газар шүү дээ. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмон бид хоёр чинь Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангийнхаа хоёр охиныг дагуулаад л явна шүү дээ. Өвөл их хүйтэн болдог байж. Охидтой уулзаж байгаа юм  болохоор гангараад л, нимгэн юм өмсөөд явна. Үхэтлээ даарч байгаа  мөртлөө л гүрийдэг байж. Ер нь  болзохоороо кино үздэг байлаа.  Одоогийнх шиг олон сонголттой газрууд байсан ч биш дээ.
 
-Таны залуу үеийн хотын эмх замбараа, зохион байгуулалт Э1Э' одоогийнхтой харьцуулшгүй байсан биз?
 
-Тэгэлгүй яахав. Тэр үед хотын 1ик хүн ам бага байсан. Манай нэг найз гадагшаа сургуульд явсан юм. Явсныхаа дараа Манай хот ямар гоё цэвэрхэн юм бэ. Одоо л мэдэж байна” гээд над руу захидал бичиж  байлаа. Машин тэрэг ч одоогийнх шиг байгаагүй. Янзын эмх цэгцтэй  байлаа. Одоогийнх шиг хэн дуртай  нь энд тэндгүй ил бие засдаггүй, хогоо хаядаггүй л байж.
 
-Таны хувьд хамгийн анх гадагшаа хаашаа явж байв?
 
-Зургаадугаар ангиа төгсөөд би гэнэт их гэгээрсэн юм /инээв/ Зургаадугаар ангиа онц төгсөөд Артект очиж амрах эрхээр шагнуулсан юм. Тэгээд анх л удаа Орос руу явж байлаа. Тухайн үед орос сэтгүүлүүд их гардаг байсан шүү дээ. Тэр сэтгүүл дээрээс харж байсан Москвадаа оччихсон гэхээр л сонин зүүд шиг санагдаад л 
 
Хүүхдийн нүдээр Улаанбаатартайгаа харьцуулахад ямар санагдаж байсан бол оо?
 
-Жаахан байсан болохоор сүрдэж байлаа. Ер нь Москва маш том хот шүү дээ. Хамгийн гоё нь гудамжинд хийжүүлсэн усны машин байрлуулсан байдаг. Манайд чинь бараг шинэ жилээр л мандарин, алим орж ирдэг байлаа. Бусад үед нь жимсний бараа хардаггүй. Хүүхэд байхдаа усан үзэмний зураг л харж байсан болохоос идэж үзэх нь мөрөөдөл шүү дээ. Гэтэл тэнд дэл гүүрт нь ярайгаад л, үнэ нь ч хямдхан. Бараг бүтэн килограммыг аваад ганцаараа идэж байсан байх.
 
-“Хонх” хамтлагийн тоглолтууд хаана болдог байв. Тоглолтын тасалбар хэдэн төгрөгөөр худал- даалагддаг байсан бол?
 
-Манайх таван төгрөгөөр л тоглодог байсан. Ямар нэг тоглолт хийхэд уран сайхны зөвлөлөөр ордог байлаа. Нэг талаасаа зөв л дөө. Харин бид анхны тоглолтой хийхдээ тэгээгүй. Тэр зөвлөлийн төлөөлөгчдийг шууд тоглолтондоо урьчихсан. Тасалбараа аль хэдийн зарсныхаа дараа шүү дээ. Тэр тоглолт маань Улсын филармонид болж байлаа. Нэг талаасаа давуу талаа ашиглаад л тэнд тоглохоор болсонлдоо. БичиньЦ.Намсрайжав гэж хүний хүүхэд. Тэгэхэд Улсын филармони аавын нэрэмжит болоогүй байсан л даа. Аав маань бурхан болоод удаагүй байсан. Д.Ухнаа гуай, Г.Хайдав гуай эд нартай уулзаж гуйгаад л тоглож байсан санагдана. Ерөнхийдөө л улс орны уур амьгал сонин болчихсон байсан үе юм даа. Манай хамтлагийн талаар шуугиан ч дэгдчихсэн байсан үе. Манай дөрөв таван дууг хүмүүс мэддэг болчихсон. Тэр тоглолтоос хойш л үүд нээгдчихсэн дээ. Дараа нь Хүүхдийн театрт манай дөрвөн тоглолт тоглогдсон. Одоогоор Хүүхдийн 100-гийн Хаан банк шүү дээ. Залуучуудын соёлын төв, хуучнаар ДСНК буюу одоогийн Оросын соёл, шинжлэх ухааны төвд ч тоглож байсан даа. Тэр үед оюутнуудыг манай тоглолтыг зүнэ гэхэд багш нар их дургүй байсан шиг байгаа юм. “Хонх”-ын тоглолтыг үзвэл сургуулийг чинь төгсгөхгүй ч гэж сүрдүүлдэг байсанн гэж сонсогдож байсан даа. Харин нэг сайхан юм нь бид тасалбар зарагдах болов уу, яах бол гэж огт санаа зовдоггүй байлаа. Сүүлд Жанрайсагийг сргээн босгох гээд хүмүүсээс хандив цуглуулж байх үед бид тоглолт хийсэн юм. Нэг өдрийн тоглолтын орлогоо тэр чигт нь хандивлах санаатай. Тэгэхэд би Улсын циркийг тэгтлээ битүү үзэгчтэй байхыг анх удаа харсан юм. Суудлуудын хоорондох шат битүү, циркийн гадна талын том цонхыг хагалаад үзэгчид орчихсон байсан шүү дээ.
 
-Ингэхэд “Хонх” гэдэг нэрийг ямар билэгдлээр өгсөн юм бэ?
 
-Цогоогийн өгсөн нэр л дээ. Хонхны дуугаа зохиохдоо л “Хонх” гэж нэрийг өгнө гээд төлөвлөчихсөн байсан шиг байгаа юм. Түүнээс биш олон нэр дундаас эргэлзэж, шилж өгөөгүй ээ.
 
-Японд хэд хэдэн удаа тоглосон байх аа?
 
-1990 оны арванхоёрдугаар сард Япон явсан юм. Хөгжим сонсох гэдгээс илүүтэй монголчуудыг сонирхож тэр тоглолтыг их үзсэн байх.
 
-Тэр үеийн манай үзэгчдийн сэтгэл хөдлөл ямар байсан бол?
 
-Ер нь жаахан бүрэг байсан шүү. Сайхан нижигнэтэл алга ташихаас хэтрэхгүй. Бид тоглолтоо хийхдээ тэр байдлыг арай жаахан эвдэж өгөхийг хичээдэг байлаа. Харин 1992 - онд тоглолт хийхэд нөгөө үзэгчдийн хандлага огт өөр болчихсон байсан. Охидууд шууд тайзан дээр гарч ирээд, л хүзүүнд алчуур зүүж өгөөд л.
 
-Гэр бүлийнхээ тухай яриач?
 
-Түрүүн паркад охин дагуулаад болздог байсан тухай ярьсан шүү дээ. Тэр охинтойгоо л суусан даа / инээв/. Хүү, охинтой. Хоёр зээ, нэг ачтай болчихсон байна.
 
-Өвөөгийнхөө үүргийг хэр биелүүлж байна вэ. Хүмүүс хүүхдийнхээ хүүхдийг илүү их хайрладаг гэдэг шүү дээ?
 
-Би хүүхдүүдээ их хайрлаж өсгөсөн. Хүүхдүүдээ томрохын хэрээр мартагнадаг юм шиг байна. Тэгээд тэдний маань хүүхдүүд төрөхөөр эргээд нөгөө хайр сэдэрдэг юм байна. Одоо бол зээ нартаа, ачд аа амь. Аль болох гэр лүүгээ яараад л. Ганц хоёр хоног хөдөө явахаар л санаад байдаг болчихдог юм байна.
 
-Шинэ уран бүтээлийн тухай  асуулгүй өнгөрч болохгүй байх. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
-Хамгийн түрүүнд ирэх арван- хоёрдугаар сард “Хонх” гээд мюзикл тавихаар ажиллаж байна. з Зохиол нь бичигдээд эхэлчихсэн. “Улаанбаатар” чуулгатай  ажиллана Р.Мөнхсайхан найруулагчаар нь ажиллах байх. Э.Бат-үүлийн тушаал ч байна /инээв/. Манай хүн их олон жилийн өмнөөс энийг хийе гэж байсан юм. Манай дуунуудыг хооронд нь холбохоор гоё үйл явдалтай болчих юм байна лээ. Ирэх арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохионо шүү дээ. Энэ өдрөөр нь мюзиклээ тамина даа. Энэ нь хүмүүсийн сэтгэлд хүрвэл миний бас л нэг бодож санасан юм биелэх гээд байна
 
 
 
А. Халиун
 
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин