sonin.mn
Чөлөөт бөхийн спортоор дэлхий, олимпийн аварга болох итгэл найдварын оч болж монгол түмнээ баярлуулж байсан залуучуудын анхдугаар олимпийн аварга  Б.Батцэцэгийн хагалгаа амжилттай болсон байна.
Тэрбээр 2010 онд болсон залуучуудын анхны олимпийн дэвжээнээс алтан медаль хүртэж, монголчуудаа баярлуулж байсан юм. Харин 2012 онд өвдөгтөө хүнд бэртэл авснаас болж чөлөөт бөхийн спортоос хөндийрөөд байсан юм. Б.Батцэцэгийн өвдөгний чагтан холбоос тасарсан тул 2012 онд хагалгаа хийлгэсэн бөгөөд тэр үед 2 төмөр хадаас хадуулсан байсныг УБ Сонгдо эмнэлгийн Ортопед, үе мөчний мэс заслын баг амжилттай авчээ. Одоо дараагийн шатны оношлогоо, эмчилгээнд орох боломжтой боллоо. Энэхүү хагалгааг УБ Сонгдо эмнэлэг залуу тамирчныг дэмжин үнэ төлбөргүй хийсэн юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг