Аль нэгэн бүлэг хүмүүсийн анхаарлыг татах эсвэл удирдаж байх хүсэл бол хүн төрөлхтний нийтлэг араншин. Мөн тодорхой зорилго, дайсан байх нь амьдралыг тун ч амттай болгодог. Ерөөс дэлхийн цагдаа гэгдээд байгаа Америк орон туйлын амар тайван байдлыг үзсэн билүү. Диваажин гэж байдаг бол үгийг нь сонсож шүтдэг бүлэг хүмүүстэй, үзэлцэж байх дайсантай газар байх болов уу даа.
Яг ийм зангилаан дээр төрийн бус байгууллагууд байнга тоглолт хийдэг. Тэд төрийн байгууллагын муу байгааг л илчлэх ганц зорилготой. Гэхдээ төрийн алба дандаа сайн байдаггүй нь үнэн. Улсын байгууллагад ажилладаг эмч, сувилагч, тээвэрчид ажил хаяхаар сүрдүүлж, цалингаа чамлаж болдог.
Яахав сонгогдож ирдэг даргатай болохоор нь элэг барьж байгаа юм л даа. Түүнээс хувийн хэвшлийнхэн зүгээр л байж байна. Хамгийн гол нь энэ бүх ажил хаялт, муулалт нийгэмд хар бараан сүүдэр тусгах зорилготой мэт харагдаж байгаа. Дараа нь нэг баатар цагаан морьтой давхиад гараад ирэх жүжиг шиг харагдах боллоо.
“Үйлдвэрчний эвлэлийнхэн л ажил хая гээд байгаа юм. Түүнээс одоо хурдхан ажилдаа гармаар байна” гэж буй тээвэрчдийн үг үүний тод жишээ. Ер нь тэгээд үйлдвэрчний эвлэл гэдэг яг юунд хэрэгтэй байгууллага вэ. Тэд байнга л цалингийн доод хэмжээг хугацаанд нь нэмэгдүүлсэнгүй гэж шаарддаг.
Гэтэл эдийн засаг сул байгаа энэ үед цалингийн доод хэмжээг нэмэгдүүлбэл юу болох уу. Милтон Фридман аль 1960 онд Америкт энэ талаар “Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж бага орлоготой хүмүүст туслахыг боддог явдал бий. Гэвч байгууллагууд цалингаа нэмэгдүүлэхийн тулд хүнээ цөөлөх нь зах зээлийн хууль.
Одоо хэдий бага цалинтай ч хүмүүс амьдраад л байна. Харин цалингийн доод хэмжээг нэмэгдүүлбэл яг туслахыг хүсээд байгаа тэр хэсгээ л гудамжинд гаргачихдаг юм даа” гэсэн байдаг шүү.
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
Сэтгэгдэл0
МҮЭХ гэдэг байгууллага яг л социализмын үеэрээ байгаа цорын ганц байгууллага. Тэд зах зээлийн үед яаж ажиллахаа ч мэдэхгүй зүгээр л гишүүдийн мөнгөөр л тансагласан газар. Үүнийг дарга нарынх нь унадаг том том жипүүд батална.Татвараа хуучны журмаар цалингаас л шууд авчихна хуульд нийцэх эсэх огт хамаагүй. Тэгээд хааяа нэг ажил хийсэн дүр эсгэж цалин нэм гэж орилоод нам жим болно. Өөр юу ч мэдэхгүй. Тэгээд тэр цалин нэмүүлэх гэж байгаа улсууд нь дан төрийн албан хаагчид. Үр дүнд нь ДНБ-ий 70 гаруй хувийг бүтээдэг хувийн хэвшилд ажиллагсад хохирно /инфляци өсөх, юмны үнэ нэмэгдэх г.м/. Монголд өөрчлөгдөх ёстой байгууллага чинь жинхэнээсээ МҮЭ...........
энэ цалингаа голоод ажилаа хийхгүй ард түмнийг чирэгдүүлээд байгаа хүмүүсийг бүгдийг нь халаад оронд нь шинээр хүмүүс авч ажиллуулж болдоггүй юмуу?Гудамжжар дүүрэн л мэргэжлийн жолооч нар ажилгүй алхаж байна даг.
Ажилтан хүн ажил хаях нь бидний зориод яваа зах зээл,ардчиллын нийгэмд байвал зохих эсэргүүцлийн хэлбэр болоод л европын холбооны иргэд ажил хаядаг гэж бодож байна.Харин тэнд бол эзэд болоод үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийн ширээний ард суудаг бол манайд өөрсдийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж эрхээ хамгаалж буй ажилтнуудыг гутаан доромжилж, тэдний эрхийг зөрчдөг.Үүнийгээ ичихгүй хүнлэг,энэрэнгүй,ардчилсан нийгэм гэж нэрлээд байгаа юм.Ичиж үхмээр.Үнэхээр хүнлэг,энэрэнгүй,ардчилсан нийгэм гэж байдаг болоод харсан бол нэрийг нь барьж ийм завхрал хийж байгааг тэвчилгүй амиа хорлох байсан биз.Монголд л ийм хүний эрхийг зөрчсөн сэжгийн заваан юмаа ардчиллын нэрээр халхавчилж байдаг нь гутамшиг.
naad humuusee bugdiig hslj shine humuus abch jinhene soeltoi uilchilgeeg hotogoo nebtruulie.naad zabaan buduuleg tanhai balmad himiisers yuch haraad nemergui shuu dargaa.amjilt husie
ХАГАЛЖ БУТАРГАЖ БУЙ НЭГ ТЭНЭГ АВГАЙГ ХАЛААЧ ДАН УВС МАЛУУД ДҮҮРСЭН ХОГИЙН НЭГТГЭЛ
Хөдөлмөрчин хүн жагсаж, ажил хаяж ажиллаж амьдрах бололцоо, цалин мөнгөө нэмэгдүүлэх эрхтэй, дэлхий нийтэд ийм л байдаг, АН-ын үед арга хэмжээг хагалан бутаргаж муухай харагдуулдаг юм байна
Ж.Энх гэгч этгээд: "Ер нь тэгээд үйлдвэрчний эвлэл гэдэг яг юунд хэрэгтэй байгууллага вэ"хэмээн гайхсан байх юм.Ийм юм ярьж суудаг амьтныг сэтгүүлч гэх үү, эргүү мал гэх үү, юу ч гэлтэй билээ. "Нийслэл таймс" сонин нэрээ бодож энэ малаас салах хэрэгтэй юм.
enh gegch muu hulgaichaa !!!!!!!!!! baga l hutsaarai chi !!!!!!!odoo hvmvvs baga tsalintai ch gesen amidaraad baina gene vv!!!!! iim ym bichij hutsaj baidag muu hvvriig alaach ee!!!!!! archaagvi Mongolchuudaa!!!!!!