Нийтлэлийн өмнөх хэсгийг эндээс уншина уу !
Ний нуугүй хэлэхэд бараг сарын өмнө А.Баатархуяг “Хэрэв Уянга байр сууриа өөрчлөөд парламентын нөгөө талд гарчихвал яах вэ ?” гэж асууж байсан. Би мань эр л ойр байснаараа Ерөнхийлөгч, эсвэл С.Баяр нартай нэг ярьж гэж “хардаж” байсан. Гэвч асуудал нь зарчмын бөгөөд яалт ч үгүй Ерөнхийлөгч ба Г.Уянга нар “Өршөөлийн хууль” дээр нэг тал болчихож байгаа юм. “Парламентын нөгөө тал” гэдэг ойлгомжгүй томъёолол, гэтэл “Өршөөлийн хуулиар авилгачдыг өршөөхийг” гуравхан гишүүн эсэргүүцсэн нь батлагдсаныг харвал бодитой л байж. Харин энэ нэг талын тухайд С.Баярын шалгагдаж байгаа энэ хуулиар хаагдах байсан хэрэг хаагдахаа больсон гэсэн үг. Дараа нь А.Баатархуягаас хэрэг болгож энэ тухай нь асуухад “Би нэг муу зөнтэй юм шиг байгаа юм, түүнээс хаалттай хуралдааны асуудлыг хэн ч ил гаргахгүйшт” гээд мушийж байна билээ.
Тиймээс би олон удаа Г.Уянгын байр сууринаас их юм хамаарна, ямар алхам хийхээс олон зүйл шалтгаална гэж байсан маань энэ. Одоо ахиад л Г.Уянгын байр сууринаас их зүйл хамаарна. Талууд тэнцсэн энэ нөхцлөөс хэрэв Засгийн газар үргэлжлэн засаглавал Таван толгой “9, 90, Г.Батхүү” гэсэн бүлэглэлд хамаарна, Зам тээврийн яамыг л авсан нөхцөлд Засгийн газрыг тогтооно гэсэн “хориг” тавьсан УИХ дахь “Шонхор-МоАХ” бүлэглэлд энэ нь таалагдахгүй бол тоглолт ахиад задарна. Хэрэв Ч.Сайханбилэг буулт хийвэл МАН Г.Уянгын бичиг гарын үсэг зураад үр дүн мөн л адилхан болно, гэхдээ тайлбар нь “МАН хариугаа авч байна” гэх улстөржсөн тайлбар болохоос хэзээ ч Таван толгойн тээврийн гэрээнээс боллоо гэхгүй шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр ордонд гар зөрүүлэхдээ тулсныг бодвол энэ асуудал яавч эв зүйгээр шийдэгдэхгүй нь тодорхой. Харин энэ зөрөлцөөнд нь Н.Энхбаяр өртөж баларч байгааг харвал тэр бас л золио болох байх…
Баларч байгаа “Рио Тинто”-д улсаа худалдсан гэрээг гацаасан шиг Таван толгойг бас Г.Уянга гацааж байна. Гацуурт бол дууссан. Мэдээж эдгээр ордуудад улсын эрх ашиг хангагдсан нөхцөлд гэрээг үргэлжлүүлэх бол нээлттэй, Г.Уянга дахин дахин хэлж байгаа харин манай хэвлэлүүд гаргахгүй байгаа, тэр нь “Бид хөрөнгө оруулалтыг эсэргүүцээгүй, гацхүү хөрөнгө оруулалт манай улсад ашигтай байх нөхцөлд л үргэлжлэн хийгдэх ёстой”.
Би Г.Уянгатай ойр ажилладгийн хувьд үүнийг бичиж байна, мэдээж үүний цаана олон хувь хүн, бие хүн, гишүүд, Ерөнхийлөгчийн байр суурь үйлдэл бий, харин түүнийг би төлөөлөн бичиж чадахгүй, болох ч үгүй.
Цэвэр улстөрийг нь ялгавал…
Одоо үүнээс цэвэр улстөрийн тэмцлийн дүр зургийг тодорхойлбол “үе халах тэмцэл” гэсэн ганцхан дүгнэлтэд хүрч байна.
Өмнөх үеийн Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарын улстөрчид хүчтэй шахалтад өртөн улс төрийн тавцангаас арчигдаж байна. Ц.Элбэгдорж ч нэг жилийн дараа хүрсэн өндөрлөгөөсөө “… дугаар хороон иргэн” болно. Оронд нь М.Энхболд, З.Энхболд, Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар түрэн гарч ирж байна. Өмнөх үеийнхэн нь дараа үеийнхнийхээ зөрчил дээр тоглож байгаа учраас гарч ирж буй “шинэ үе” өмнөх үеэсээ дутахгүй гарз хохирол үзэж байна. Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх нар бодит золио юм. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар удахгүй унахаар байна…
Удаа дараа “… дугаар хорооны иргэн”-ийг тодорхойлж байгаа нь тэд улс төрийн төгсгөлөө, ялагдлаа хүлээж авахыг хүсэхгүй байгаагаас үе үе гол дүрд тоглож үзэгчид исгэрч шүгэлдэн, муудсан жимс шидлэн хөөхийг үл тоон “Терминатор-2” болохыг хүсч байна. Гол дүрд тоглохдоо хоорондоо л уралцахаас дараа үеийнхнийхээ тоглоом болж байгаагаа ч ухаарахгүй байна. Гэвч цувралыг үргэлжлүүлэх хүсэл ард түмэнд төдийгүй дараа үеийнхэнд нь байхгүй юм. Тэднийг амилуулагчид нь мэдээлэл муутай худалдагдсан сэтгүүлчид, мэдрэмжгүй тоймчид, толгойгүй улстөрчид юм.
Одоохондоо тоглоомын тойргийн төвд “хоёрдугаар үеийхэн” байна. Тэд өөртөө л найдаж байна, түүний гадуур жийгдэж буй өмнөх үеийхэн байна, ахиад түүний гадуур цоо шинэ үе хүрээлсэн байна. Цоо шинэ үеийнхэн нь бүр өмнөх үеийн улстөрчидтэй, харин тэдний завсарт хавчуулагдаж хөөгдөж буй үеийнхэн эрх ашгаараа нам дамнан сүлжилдэж байна. Гэвч дотоод тойргуудын тулсан дайн нь гуравдугаар хүрээний дэмжлэггүйгээр амжилт олохгүй нь улам бүр тодорхой болсоор байна.
Би залуу, мэдлэг туршлагаа төрдөө өгмөөр байна гэж улиглаж байгаа нөхдөд хорооны иргэдийн хурал гэж нэг лут газар байгаа шүү дээ. Өөрсдөө хэн ч биш болчихсон атлаа УИХ-ын гишүүн болсон сулхан улстөрчдийг “үхсэн буурын толгой”-гоор айлгаж өнөөдөр эрх барьж буй үетэй тэмцэх гэж царайчилж яваа С.Баяр, Н.Энхбаяр, М.Энхсайхан нар одоо хороондоо л мэдлэг туршлагаа зориулмаар юм. Тэгэхгүй бол төгсгөл нэн эмгэнэлтэй байж болно, Н.Энхбаярыг хар, С.Баярыг хар, М.Энхсайхан ч дээ ялгаагүй сүрхий нэр хүндтэй Ерөнхий сайд байсан хүн “портфельгүй сайд” болтлоо уруудаж болдог юм уу ?! Жирийн сайд горилогчидтой өрсөлдөж явах нь М.Энхсайханы зиндаа мөн үү ?! Тэгээд ч ард түмний мандаттай ямар ч муу гишүүн тэднийг дагуулахгүй өндөрлөгт байгаа гэдгийг ойлгох цаг нь болсон баймаар. Чухам энэ ужгирсан заваан тэмцлээс зайлсхийх зорилготой Г.Уянгын санаачилсан хуулийг аль аль нь айдас өсөрхөлөөсөө болоод батлахгүй зугтсаар гурван жил болж байна. Хэрэв тэр хууль гарсан бол өдийд ийм үе хоорондын улайрсан тэмцэл хямрал болохгүй байсан юм.
Онолын асуудлууд
Ямар ч гэсэн чөтгөрийн тойрог үлэмж хумигдаж байна. “Онолд” бол төрийн хямрал 3 үе шаттай байдаг. Эхний үе шат нь нийгэмд олон тооны хямралт үзэгдэл болдог. Энэ нь манайд ужиг болоод эдүгээ тэсрэлтийн байдалд орсон. Дараа нь зөрчлийг эвлэрэл, зохицлын замаар шийдвэрлэх боломжгүй болж, төрийн засаглал, нийгмийн бүх институтын үйл ажиллагааны бүх механизм эвдрэлийн байдалд ордог. Манайд эдүгээ хэвийн ажиллаж байгаа нэг ч байгууллага, институт байхгүй. Энэ үе шатыг бид сайн мэдэх бөгөөд үзээд өнгөрч байна.
Харин хамгийн сүүлчийн шатанд оршин буй улс төрийн бүтэц задарч, сарнин, төрийн засаглал үнэгүйдэж, засаглалын байгууллагууд хамгийн чухал шинж болох нийгмийн процессыг удирдах, нөлөөлөх аливаа чадвараа гээдэг. Ингээд бүх нийтийг хамарсан нийгэм-улс төрийн зөрчил (конфликт) гарцаагүй эхэлдэг. Миний ойлгож байгаагаар манайх төрийн хямралын хамгийн сүүлчийн гурав дахь шатандаа нэгэнт ороод байна.
Одоо бол энэ адгийн төр засгийг засаж залруулах алив боломж дууссан. Шинэ цаг хаалга тогшиж байна…
Тийм болоод УИХ-ын гишүүн Г.Уянга: “нийгмийг өөрчлөх их салхи дэгдвэл ч дэгдэг” гэж хэлсэн.
Судлаач Х.Д.Ганхуяг.
Сэтгэгдэл0
Chamd mungu heregtei Chi munguur l bichdeg Chi jinkhene uneniig hezee ch bichij chadahui
Чи хэрвээ энэ сонгуулийн жилүүдэд төрийг залах байсан бол юу хийх байв даа гэдэг сонин байна. УБ-н зам сайжрах байсна уу? Орон сууц хөтөлбөр эхлэх байсан уу? Ядаж л цемент шохой, өндөг ногоогооны хэрэгцээгээ бид өөрсдөө хангадаг болох байсан уу? Дэлхийд дэгдээд байгаа эдийн засгийн хүндрэлд илүү ихээр өртөхгүй байлгах арга чарга чамд байна уу??? Онолдох сагсалзан, ололт амжилтыг бус олиггүй харыг л сараачаад байгаа чинь ямар зорилготой вэ? аль эсвэл хэний даалгавар вэ???
Энд би амжилт огт яриагүй, мөн дутагдал ч бас яриагүй. Илт тодорхой улс төрийн мухардал, дампуурал ярьж байна. Энэ төр засаг чинь гацчихаад тэнэг царайлж байгааг чамаас бусад нь харж байгаа... Судлаач Х.Д.Ганхуяг.
ГАНАА АХ АА, УЯНГЫГ ХЭТ РЕКЛАМДАХ НЬ ЭРГЭЭД СӨРӨГ ҮР ДАГАВРЫГ АВЧИРЧ, НЭР ХҮНДИЙГ НЬ БҮР УНАГАЖ БАЙГААГ ТА МЭДЭЖ БАЙНА УУ? ЕР НЬ СҮҮЛИЙН ҮЕД ТАНЫ БИЧВЭРҮҮД ЕРДӨӨ Л УНЯГЫГ ХЭТ ДӨВИЙЛГӨН МАГТАХ ЗОРИЛГОТОЙ БОЛООД БАЙНА ШҮҮ. ЖИРИЙН НЭГ СЭТГҮҮЛЧ, ХАР ПИ-АРЧИН, РЕКЕТЧИН ХҮҮХЭН ТЭГЭЭД МОНГОЛ УЛСЫН ЦОР ГАНЦ АВРАЛ ЮМ БИЗ ДЭЭ? ХАХАХА
Г.Уянгыг би рекламдаагүй, харин нэн тодорхой хөдөлбөргүй баримт хэлж байна. Чи чаддаг юм бол эсрэг баримтаа гарга л даа. "Бүх том" улстөрчид чадахгүй байхад чи муу баас гайгүй байлгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
Уянга үнэхээр эд нартай үзэлцэж байгааг би зурагтаар парламент сувгаар зөндөө үзсэн. Чи өөрөө ч үзсэн. Ганц дайчин ганцаарддаггүй юм бн гэдгийг залуучууд түүнээс суралцаж зоригжих ёстой.
Shar yanga ta ch 2dee neg teregnii 2dygyi ee chaavaas aa rekit hj bayajsan avgai chamd im ogoo uy
Чиний хийдэг новшийн ажил энэ ш дээ. "Муис-н диплом гаргуулна.бүртгэлгүй байсан ч болно. гол нь жинхэнээсээ ялгагдахааргүй. IP: 112.72.11.105" Чи бол гэмт хэрэгтэн. Одоо чи зайл... Судлаач Х.Д.Ганхуяг.
Niitlel taalagdlaa uridiin adil, heruul doromjloliin commentuuded zohiogch ta ter bur hariulah albaguishuudee
Uul ni saihan niitlel bna aa Harin zohiogch ni heruulch awgai shig
Ene hun shig yadaj lzohiol bichij surchihaad dairaachee
Улс оронд хичнээн том үйлдвэр ашиглалтанд орлоо гэж ардчилагчид уран сайхнаар бахдалтай ярьсанч улс төр ЭЗ хямраад арчаагаа алдах дор энэ том үйлдвэрүүд чинь бүгд урвагчидын хувын өмч болчихсон Монгол оронд ямарч хамаагүй дургүй нь хүрвэл тэд хаачхаад хаа нэг газар хулгайлж луйвардсан мөнгөөрөө жаргаад хэвтчихэнэ.Эх oрон сөнөх байх нь тэдэнд хамаагүй болдог юм билээ Гирекээр жишээ авхад.Иймээс шинэ ашиглалтанд орж байгаа үйлдвэр бол бидний бүтээн байгуулалт мөнч хямрал эцэсдээ тулвал хулгайчуудын хувийн өмч гэдгийг хатуу ойлго.Улс үндэстний баталгаа биш.Улс үндэстний баталгаа сонор сэрэмжтэй шудрага төр хатуу цэгцтэй хууль мэрэгжсэн үнэнч улс төрчид сахилга бат сайтай нэгдсэн цул эв эетэй ард түмэн маш хүчтэй цэрэг армитай байх гэж би боддог.
Монголын улс төр Уянгаас хамаарах болсон юм байна. 3-р үеийн төлөөлөл, ирээдүйн МУ-ын улс төрийн оргил болох хүн гэж үзэж байгаа болтой, би зөв ойлгосон бол?
Монголын улс төрчдийн дунд нэн тодорхой үнэт зүйл барьдаг, зарчим баримтладаг хүн бараг байхгүй. Харин Г.Уянга бол ганцаараа ингэж чаддаг. Харин үүнийг юу гэж ойлгох нь миний биш, чиний асуудал... Судлаач Х.Д.Ганхуяг.
Tegeed jihad daichin bol geed yum uu?
Бүх нийтийг хамарсан нийгэм-улс төрийн зөрчил (конфликт)-д уриалаад байгаа юм уу "тавдугаар цуваа"-ны үзэл суртлын фронтын ганц дайчин минь? Иймэрхүү хийрхэж сүржигнэсэн юмнуудыг битгий тоо. Ёстой ямаа туйлаад янгиа эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэрт гарахгүйн үлгэр... Дэлхийн хүн ам жилд 80 саяар нэмэгдэж байгаа. Тэгэхээр 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум хүрнэ гэдэг. Ийм их хүний хоол хүнсийг хүнсний үйлдвэрлэл байтугай манай гариг хангаж чадахгүй. Дээрээс нь усны хомсдол, үржил шимтэй тариалах газрын хомсдол, байгаль орчны доройтлыг тооцвол юу болох вэ? Дээр нь дан сөргөөр тусах бас бус олон хувьсагч гарч ирнэ. Тэр цагт хүнс, усны гачигдлаас үүдэн үнэ нь тэнгэрт хадаж, өлсгөлөн нүүрлэн, усгүйтлийн улмаас эмх замбараагүйдэл, дүрвэлт, бослого самуун дэгдэж дайн тулаанд хүрнэ. 2007 оноос хүнсний хямрал нүүрлэснээс хойш хүнс экспортолдог улсууд экспортоо хязгаарлаад эхлэхээр хүнсээ гаднаас авдаг улсууд бусад орны газрыг удаан хугацаагаар түрээсэлж, эсвэл худалдан авч, хоол хүнсээ бэлтгэх бодлого явуулж эхэлсэн. Тэгэхээр хэрэв дэлхийн гуравдугаар дайн гардаг бол шалтгаан нь нүүрс, газрын тос энэ тэрийн аль нь ч биш. Чухамдаа газар, ус, хүнс тэжээл болно. Энэ бол амин эрдэнэ. Хамгийн үнэ цэнэтэй зүйлс болж байна. Цаашдаа үнэ цэнэ нь улам л өснө. Ядуу дорой, авилгад идэгдсэн улс орнуудын эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан газрыг нь хулхидаж авдаг энэхүү шинэ маягийн Агро колончлолыг нэрлэдэг Land Grab /“Газар дээрэмдэх”/ гэх олон улсын хэллэг ч буй болоод авчээ. Тийм дээрэмчдийн нэг нь хүнсний бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гаднаас авдаг Өмнөд солонгос. Ирээдүйн хүнс тэжээлийн асуудал энэ орны хувьд хамгийн гол эмзэг цэг болсон. Тиймээс л тэд 2011 онд манайхаас бүтэн сумын нутагтай тэнцэх 330 мянган га газрыг яг одоо бидний сууж байгаа энэ газраас худалдан авсан шүү дээ. Эртний солонгос хаадын нэрээр нэрлэсэн Кори гэдэг тариалангийн муж болгож хүнсний хараат байдлаас гарна гэж өөрсдийнх нь хэвлэл дээр бичсэн байна лээ. Энэ бол тэдний нийслэл Сөүл хотыг гурав нийлүүлсэнээс ч хавьгүй том газар шүү. Түүнээс ч том байх. Энэ бол дөнгөж эхлэл нь гэж бодохоор аймшигтай. Ийм болоол тэд биднийг үзэл суртлаараа толгой дараалан бөмбөгдөөд байгаа хэрэг байх нь. Тийм болоол тэд овоогоо босгож, түүн дээр нь манай нийтлэлч, судлаач нөхөр энэ тэр гэсэн гэсэн шаазгайнууд суугаад улс орныг маань араасаа чирээд хөөдөөд байгаа хэрэг байх нь.
Чамайг гөлийгөөд сууж байхад би энэ талаар "Эх нутгаа зарагсад эртхэн зайлаарай" (2011.05.28.) өгүүлэл аль эрт бичиж байсан. Одоо ч миний блогт байгаа. Чи надад мэдэмхийрнэ гэвэл ёстой горьд... Судлаач Х.Д.Ганхуяг.
Суртал нэвтрүүлгийн эрин үе хүйтэн дайнтай хамт төгссөн гэж олонх хүмүүс боддог. Гэвч энэ нь өөрөө суртал нэвтрүүлэг юм ш дээ. Өнөөгийн дэлхий ертөнцөд суртал нэвтрүүлгийн жинхэнэ халуун дайн өрнөж байна. Мэдээлэл бүхний цаана сайтар боловсруулсан суртал нэвтрүүлэг нэвт ханхалж байна. Зах хязгааргүй мэдээллийн боломжыг ашиглан суртал нэвтрүүлэг улс үндэстэн бүрийг, айл өрх бүрийг, хүн бүрийг эзэгнэн авахаар онилон галлаж байна. Хүний өдөрт авч буй мэдээллийн дийлэнхэд нь суртал нэвтрүүлэг нэвт шингэсэн байдаг. Гэтэл бид энэ халуун дайн дунд хоосон будилсаар хамаг бүхнээ тавиад туучихаж байна. Яг л хамгаалах төргүй, эзэнгүй сүрэг шиг.
Чиний "дарга нарын" хулгай дээрэм, дампуу явдлыг илчлэхээр "суртал нэвтрүүлэг" болохгүй л дээ. Юу ч мэдэхгүй, чадахгүй хэвтэж худлаа хуцаад л... Судлаач Х.Д.Ганхуяг.
Дуусашгүй дайн гэдэг номыг олж унш!!!! Дайн бүх фроноор өдөр шөнөгүй болж л байдаг шүү дээ
Xerew Uyanga gishvvn vnexeer balance person bol odoo tedniig neg moson samraad xayax xeregtei. Qtgon MANAN-giin vxel ni xurdasag! Shine cag ved xaalgyg ni xvcheer ongoilgoj ogogtvn ! Qor garc alga shig baina...
End sudlaach medrel muutai .
Энэ судлаач мэдрэл муутай харин чи мэдрэл сайтай юм бн.
Mongold ardchilaliin 25 jiliin hugatsaand zuun ailiin Hujaa bolon Erliizuud zasgiin erkhend garch dee!!!
Чи тэгээд гаргахгүй байх чинь яав? Юугаа хийгээд суугаад байсан юм? Зүгээр л сэтгэцийн өвчтэй мал байнашт, чи.
sudlaach Ganaagiin niitleluud eruul uhaantai hund uneniig oilguuldag ym shuu Ganaagiin esreg bichdeg humuus gedes ni ulssun hulsnii luuhaanuud shuu dee Ganaa tedniig buu too ali ch niigemd iim shaarnuud baidgiig yu es andah bilee
Ene chadaltai erhem huniig baih gazar ni bairand ni suulgaj ajiliig ni hiileg. Buu zeveruul . Mongold hereg bolno
Uyanga bol hulseer hun barij iddeg ulaaan shulam
уянгын зөв.их салхи дэгдэх цаг болж_ард түмэн эдний балайрлаас залхаж эхэлсэн байна