Ийм нэг үгийг бид бас амьдрал ахуйдаа хэлэлцсээр ирсэн. Чухамдаа өөрийгөө өмөөрсөн юм шиг боловч их үнэн үг юм даа. Өөрийгөө өөд татахын нэг мадгирал. Харандаа сайхан үзүүрлэнэ гэдэг хүртэл эрдэм. "За би ч харандаа үзүүрлэхээс өөр ажил мэдэхгүй цагаан гартай нөхөр л хөдөө мал маллахаар очиж байсан даа" гэж алдарт Цогт-Очирын Лоохууз гуай Өвөрхангай аймгийн Сант суманд туслах малчнаар нутаг заагдан очиж байсан үеэ дурсан ярьж байсан. Тэр хүнд харандаа үзүүрлэх нь өөртөө зөв байж. Баттайяа хийж чадах зүйлээ ингэж бусдад "би чадна" гэдгийг орлуулан хэлэх нэг ухаан юм аа. Бас ч өөрийн хийсэн хоол өөртөө амттай гэх буюу үүний нэг хатуухан хувилбар нь "өмхий идээ эзэндээ амттай" буюу.
Энэ бүхний ард "наддаа л зөв гэдэг" бардамнал, бас өмөөрхөл нуугдаад байгаа юм даа. Чухам одоо л өөрөө өөртөө зөв явцгаая. Амиа хоохойлж, хувиа хичээ гэсэн үг биш л дээ. Хүн бүхэн өөрөө өөртөө зөв явбал улс орноороо зөв байх нигууртай. Өрх болгон өөртөө зөв байвал улсын ачаа хөнгөрөөд явчихна. Ийм л утгатай юм уу даа.
Өөрөө өөртөө зөв явцгаая. Малчид хавар мал ид төллөх үеэр малын жилбэ ямар байгааг цаад зусаг чинь хургандаа зөв юм гээч гээд олзуурхаж байдаг сан. Төллөсөн эх мал бүхэн төлөндөө зөв байвал болоод явчихна биз дээ... Хургаа цатгаад байвал малчинд дараасгүй хаврын их ачаа хөнгөрөөд л явчихна гэсэн үг... Энэ бүхнийг л өөрөө өөртөө зөв гээд байна.
Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр
Сэтгэгдэл0
hun torlegten ovroo ovorten zov bol 7.6 billion zov garnaa. tigeed yaaji hamt amdarah bei ????
ѲѲРИЙН САНАСАН ѲѲРТѲѲ Л ЗѲВ гэдэг монгол ухаан байгаа Утга нь болохоор ѳѳрийн бодлоор битгий мугуйдлан зүтгэж бай гэсэн утгатай Таний санасан тандаа л зѳв болохоос нийтийн санаанд таарах албагүй, нийтдээ захирагдаж сураа л гэсэн үг ѲѲРѲѲ ѲРТѲѲ ЗѲВ гэж бол сонсоогүй хэллэг байна уучлаарай!
Номын сан зарна 95705545 Хуучины олон ховор ном сэтгүүл романуудаас бүрдсэн,