Барилгын компанийн захирал найз утасдаж байна. Барилгаа дуусгах гээд мөнгө хэрэгтэй байна. Банк зээл гаргахгүй, Байр авах хүмүүс 10 хувийн урьдчилгаагаа хийчихээд засгийн шийдвэр хараад суучихлаа. Хүйтний ам наашлахаас өмнө цонхоо битүүлээд дулаанаа тавиад дотор засалдаа орчихмоор байна. Яах вэ хө?
Иймэрхүү яриа нэг биш гарлаа. Эдийн засаг мөнгөний эрэлд гарчээ. Мөнгө дутагдаад бизнес зогсож эхэлжээ. Бизнес зогсохоор орлого хумигдаад төсөвт төлдөг татвар буурчээ. Төсвийн орлого тасрахаар данхар бүтцээ хумьж, зардлаа танаж эхэлжээ.
Үндсэн хөрөнгөтэй боловч эргэлтийн хөрөнгөгүй бол бизнес явдаггүй гэдгийг түүн дотроос бэлэн мөнгөгүй бол хөдөлж чаддаггүй гэдгийг манай бизнесменүүд сайн мэднээ. Үнэ цэнээ алдахгүй гээд барилгад хөрөнгө оруулж,карказ цутгаад байсан чинь эрэлт багасч үнэ унадаг юм шүү гэдгийг 2008 он 2015 он тодорхой харууллаа.
Улс орон маань ч бэлэн мөнгөний хомсдолд оржээ. Эдийн засаг ч хумигдлаа. Төсвийн урсгал зардалаа төлөхөөс гадна 2017 оноос том дүнгээр төлөх Бондын үндсэн төлбөрийг бэлэн мөнгө, доллараар төлөхөөс биш хэсэг газраа 100 жилээр тасдаад өгчихгүй байлтай.
Дээрх бүгдийг нуршаад таны дургүйг хүргээд байгаа нь Монголчууд бид мөнгө, санхүүгийн менежментийн талаар хир бат нягт мэдлэг, дадалтай байнаа гэдгийг сануулах гэснийх. Уншигч та олдог орлогоосоо эхлээд зохистой хэрэглээ, дараа нь хадгалах хуримтлалаа бүрдүүлж байгаа биз. Зовох цагт, хэцүү үед нөөцөлсөн өгөөшөө хэрэглэхээ мартаагүй биз. Хувь хүн гэлтгүй өрх гэрт ч гэсэн адилхан. Цаашлаад компаниуд хүртэл эрсдэлийн сандаа мөнгө хуримтлуулдаг, тэтгэвэрийн сандаа санхүүжилт хийдэг, хийж байгаа бизнесээ нэг сагсанд хийдэггүй, олон талт бизнесийг жигд хөгжүүлж, урт хугацаанд тогтвортой ашигтай байхаа зохицуулж чадахгүй байгаа юм биш биз.
Төр бол өнгөрсөөн. Уул уурхайн илүүдэл орлогоо гадаадад найдвартай хадгалаад, хадгалж чадахгүй юм бол олон талт эдийн засагруугаа тэнцвэртэй оруулаад хөгжих ёстой байтал тансаглал, чамирхал, хээнцэрлэлд үрсээр, тэгээд зогсохгүй өр тавьж улсаа хөлдөө чирээд эцэстээ төсвөө хумиж байна гээд бүх бүтцээ хумиад төрөө самруулж эхэллээ дээ.
Санхүү, эдийн засаг, мөнгөний менежмент, хяналт бол чанга хатуу гараар баригдаж, урт хугацааны эрсдэлээ хардаг төлбөр тооцоо байдагийг эрх биш том дарга нар мэддэг л байлгүй гэж бодсоор тэдний хөлд нийт Монголоороо чирэгдэж эхэллээ.
Бүх дарга нарыг Санхүү, мөнгөний мэдлэгээ нэмэгдүүлж, мөнгө хэмнэх, ашигтай зүйлд хөрөнгө оруулах чадвар, дадалтай болгох юмсан даа гэсээр насыг барах нь. Тэдний санхүүгийн боловсролыг сайжруулах юмсан.
Одоо ч бэлэн мөнгөтэй хүн хүссэн барилгаа, хүссэн компаниа, хүссэн улс орныг ч худалдаж авдаг цаг ирлээ дээ. Бүү үзэгд.
Л.Отгонбаяр
Бизкон боловсролын төвийн зөвлөх
Сэтгэгдэл0
2008 onoos yamar ch surgamj avagui hms hohi ni ee hohi ni, hyamral buur 2,3 jil urgeljleed bairand tavid ogoosei, tguul mongolchuud ajil hiih blgui dee
Mongoliin zasag tor erenhiilegch nertei mald gomdohoos doo!!ene bygdiig yasandaa ortol gomdloo!!tegeed ta nariig dahiad tpriin zygryy yostoi oirtyylahch ygyi dee!!!hemeen ard tymen maani erhbis oilgoj baigaa gedegt itgeltei bna?Ychir ni ene hedenhen saya hyn amiig tyn aytaihan abaad yabchih bolomj bol baigaa ch tord ajillasan olgiorhyyd ard tymend bys?eersdeen zoriulaj ajillaad hymyynii telee yuch byteehgyi bna?Ene bol gazar abch MAAPII sinjtei bolson tyl yhaalag ard tymen mini?ta nariig dahiad hosgoryylah Elbegdorj tergyytei ylas terjchdees bolgoomjilj yabaarai!ted ireh songyyliig yuniich argaar hamaagyi dahiad abah sanaa yabj l baigaa!!ard tymen bosoh chag boljee!!!zeb handlagatai chag ryygaan yabmaar bna?Gehdeee hegjtelee edii ch bid alhamaan zeb togtoomoor bna!ardyyd aa!!!!Mongolchyyd aa!!!
үнэхээр л зөв юм хэлж шүү. төр гэгдэх хийсвэр ойлголтын ард жүжиглэж байдаг хэдэн ухныг бодохоор л бүр ой гутах юм.
Манай төр нэг сагсуу салбаганасан баярхуу гуйлгачин хүнтэй яг адил юм. Улс үндэстнээрээ ингэж их хөөрч элдэв баяр ёслол тахилга хийдэг нь ямар өвчний шинж вэ? 21-р зуун явж байна. Ядаж бохироо янзалж ундны усаа анхаарч болдоггүй юм байхдаа. Төрийн олон шатны эрх мэдлийг тархины ДОХ-той салбадайнууд бүрэн эзэлсэн юм биш үү. Ард түмэн ч гэж малтайгаа яг адил юмдаа.
Uuniig ul hudluh hurungiin hyamral gedeg yum
Bair avah geed heden jileer hadgalj baigaa hunii 100 saya s deesh hadgalamjaas tatvar avah geed baigaa. Buh humuus mongoo bank s avaad, banknuud bur l mongogui bolno. Zarimdaa ene shiidver gargaj baigaa uls turch nertei humuusiig hedhen alhamiin tsaana yu bolohiig oilgodoggui teneg humuus uu, esvel sanaataigaar Mongoliig dampuuruulah gesen urvagchid uu gej bodoh yu. Tur mongogui gene, tegsen mortloo shilen dansnii ichmeer guigeeg haraarai, yamar tansag heregleetei yamar ch unetei mashin unadag hurgan darga nartai yum. Tednii ter duuraigaad baigaa baruund, Scandinaviin ornuudad hotiin darga nar ni dugui unaad, niitiin teevreer yavaad boldog yum. Asar unetei mashin turiin mongoor avch unaad yavj baigaa hurgan dargantsaruud, France d avgaigaa tsugaaluulj yavaa Tsolmon said metiin humuust ichih nuur gej alga uu. Daanch tedend sovesti gedeg ni ogt baihgui yum daa.
10 хувийн урьдчилгаа хэзээ ч бүтэхгүй. Хөөсөрсөн байрны үнийг хэсэгхэн хугацаанд барих гэсэн л санаа. Хоногийн талхны мөнгөө яаж олъё гэж байгаа ард түэн юугаараа байр авдаг юм. Бүх насаараа манан-гийн барьцаа болж хөөсөрсөн байрны үнийг төлөх тэнэг дебил Монголд байхгүй. Орон сууцны үнийн хөөс хагараагүй байна. Жинхэнэ утгаараа хагарч эхлэх юм бол байрны үнэ м2 нь 700.000-аас 1 сая төгрөг болох болно. Угаасаа удахгүй энэ 10 сар гэхэд байрны үнийн хөөс аажмаар хагарч эхлэхээр ийм үнэтэй болох болно. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 ~700.000-д барьж байгаа болохоор Буянт-Ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болсон юм. Ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. ТОСК-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн байрыг ч авч чадах иргэд тун цөөхөн байхад хэн м2 нь 1сая 500.000-р байр авах вэ дээ. Энэ онд Буянт ухаа 2 хороолол бүрэн шиглалтанд орох болно 1мкв нь 1сая 300.000-д. Байрны үнийн хөөс хагарах гээд дуншиж, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. цаана чинь шинэ байр м2 нь 1 сая 280-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая-д захиалга авъяа гэхэд захиалга өгөх хүн алга. Та нарын наад хөөсөрсөн байрыг одоо хэн ч авахгүй !!! Барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож ямар ч чанаргүй, дэлхийн дундаж үнээс өндөр хөөсөрсөн үнэтэй байрыг ядарсан ард түмэндээ шахаж дундаас нь 3-аас 5 дахин нугалж ашиг олдог юм. Япон, Америк, Европод барилгын компанийн ашиг дээд тал нь 5-аас 10 % л байдаг юм. Бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ барилгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үнээр хийе гэсэн өчнөөн компани, хувь хүмүүс байна !!!
аан мтийм үү.их мэдэгч бас гараад иржээ
Аа чи яасан бага мэдэгч юмбэ
Za mongold ochood belen mongoor ih hudaldaa hiiyedee! Nogoo ongirood baisan mongolchuud guilgachin bolson suragtai!
ELBEGDORJ TERGUUTEI ARDCHILSAN HULGAICH NAR EH ORNIIG MIN IIM L BOLGOLOO DOO HUMUUSEE SEREECH EE BOSOH ZAG BOLSOON
бэлэн мөнгөтэй хүмүүс-элбэгдорж баярцогт батүүл түүний хүү чулуудай очирбат нийслэлийн удирдлага тэр чигээрээ ардчилсан ынхан. МАН-аас миеэгомбо хүрэлсүх нямдорж ...