sonin.mn
АУДС, НДС-ийг дүүргэсэн Ч.ЧУЛУУНБААТАР гэдэг энэ эрхэм Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн яаманд түшмэлээр ажиллаж байжээ.
 
Нийгмийн эрүүл мэнд судпаач тэрбээр Эрүүл мэндийн салбарын түүхийн сэдвээр дагнан ажиллаж, сонирхолтой баримт цуглуулсан нэгэн билээ. Түүнтэй нийслэл хүрээний эмнэлгүүдийн талаар ярилцлаа.
 
XX зууны эхэн үеийн эмнэлэг, үйлчилгээ хэр зэрэг байсан юм бол?
 
-Хорьдугаар зууныэхэнд хоёр хүүхэд тутмын нэг нь ойдоо хүрэлгүй эндэж, амаржсан 100 эх тутмын 13 нь, 1000 хүн тутмын 25-30 нь нас барж, төрөл бүрийн халдварт өвчин газар авч, хүн амын тоо жилээс жилд буурч байсныг Н.М.Прежвальский, П.К.Козлов, Г.Н.Потамин, П.А.Ровинский, В.А.Обручев, Н.М.Майскийнарын нэрт эрдэмтэн судлаачид бичиж үлдээсэн байдаг. Ямартаа л Н.М.Прежвальский “Элдэв эмчилгээнд хэтэрхий шуналтай Монголчуудын байнга ярьдаг өөр нэг зүйл нь эм юм” гэж тэмдэглэсэн бол Н.М.Майский “Манай экспедицийг буудаллах бүрт өвчин анагаах эм гуйсан монголчууд шавдаг байсан" гэж тэмдэглэн үлдээсэн нь Монголчуудын дунд өвчлөл газар авч, эмийн эрэлт хэрэгцээ их байсныг харуулж буйн нэг жишээ гэж үзэж болох юм.
 
Тэр үед олон орос эмч ажиллаж байсан гэдэг. Таны судалгаанд анхдагч нь хэн бэ?
 
-1811 онд ирж ажилласан анхны орос эмч Осипов зөвхөн орос худалдаачдыг эмчлээд зогсоогүй, монголын ноёд, язгууртнуудыг эмчилж байсан төдийгүй монголд ихээр тархсан “Цагаан цэцэг” өвчнийг эмчилж байжээ.
 
Хүрээний анхны эмнэлгийн тухайд...?
 
-1901 онд Өргөөнд оросын цэргийн ангиуд ирсэнтэй холбогдуулж, мөн оны 4 дүгээр сард 15 ортой Цэргийн эмнэлэг, 1902 оны 2 дугаар сараас Цэргийн эмнэлгийн тасаг нээгдэж, орос, монгол, хятад хүмүүс, тэр ч байтугай Манжийн амбан хүртэл үзүүлж байсан баримт байна. Улмаар Хаант оросын Засгийн газар 1909 онд Өргөөнд суугаа консулын дэргэд эмнэлэг нээж, 1879 онд Хиагтын буриадын гэрт төрж, Петербургийн цэргийн эмнэлгийн академийг дүүргэсэн их эмч С.Б.Цэвэгтарев удирдаж, сард 1100-1400 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байжээ. Мөн их эмч В.И.Шендриковский хэд хэдэн мэс засал хийсэн байдаг.
 
Өргөөнд ажиллаж байгаа орос эмнэлэгт үзүүлэгсдийн тоо их болж, 1919 оны 6 дугаар сарын сүүлчээр эм найруулагч Зеберт эрхлэгчтэй Оросын эмийн санг нээн ажиллуулсан байна.
 
Бусад орны эмч ажиллаж байсан баримт байдаг уу?
 
-1914 онд Солонгосын иргэн, их эмч Ли Тэ Жүн нийслэл хүрээнд ирж эмнэлэг байгуулан, Монголчуудад эмнэлгийн тусламж үзүүлж байсны зэрэгцээ БогдЖавзандамбын эмчээр ажиллаж,1919онд Эрдэнийн Очир” одонгоор шагнуулж байсан баримт ч байна. Монгол хэлээр байсан “Шофаны өдрийн сэтгүүл” гэдэг сонинд Хятадын цэргийн эмнэлгийн жижиг салбарыг 1919 онд Хүрээнд нээснийг “Хязгаар газарт ийм эмнэлгийн хүрээлэн байх нь далай дээрх нигүүлсэнгүй онгоцоос юуны өөр гэж” хэмээн эрдэмтэн сэтгүүлч Г.Дэлэг “Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл” номондоо бичсэн.ийг хэлмээр байна.
 
Тэр ч байтугай 1911-1921 оны үед Нийслэл хүрээний төв хэсэг буюу одоогийн Барилгачдын талбайн орчимд Европын анагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн орос, унгар, дани эмч нар тус тусдаа эмнэлэг, үзлэгийн газар нээн ажиллуулж байжээ. Түүнчлэн Японы “Мицуй буссан” сонинд, 1918 онд хүрээнд Японы дууч эмс 20 орчим, мөн цагчин, эмийн сан, үсчний газар нээн ажиллуулж байгаа япончууд 10 гаруй, нийтдээ 30 гаруй япон хүн байна гэж бичиж байжээ.
 
Манай улсын нэртэй эрдэмтэн эмэгтэй дээрх эмнэлгүүдэд ажиллаж байсан юм уу?
 
-Консулын дэнжид “Американское акционерное общество Жозеф-Ульман" гэдэг фирм худалдаа эрхлэн, гуанз, ресторан ажиллуулж, орос, монгол, хятад үйлчлүүлэгчдэд гахайн мах, хиам, кофе, өндөг, архи дарсаар үйлчилдэг байжээ. Энэ гуанзанд Монголын анхны нэртэй мэс засалч эмэгтэй, гавьяат эмч В.Ичинхорлоо гуай дөнгөж Хүрээнд ирснийхээ дараа ялаа үргээгч-үйлчлэгчээр ажиллаж байсан юм билээ.
 
Тухайн он жилүүдэд уламжлалт эмнэлэгт хэрзэрэг анхаарч байсан юм бол ...?
 
-Богд хааны үед уламжлалт анагаах ухаан хөгжиж, эм тан залж байсны гадна хүрээнд Түвдийн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны “Манба дацан”-гийн сургуультай байжээ. Үүний хажуугаар Европын анагаах ухааны боловсролтой эмч нарыг бэлтгэн ажиллуулахад анхаарал тавьж байсны жишээнд, Хаант Оросоос мэс заслын иж бүрэн багаж, хүний биеийн анатомын ном, атлас авчруулж, Сэцэн хан аймгаас хаант Орос улсад анагаах ухааны чиглэлээр хоёр хүүхэд сургах зэрэгасуудлыг захидлаар хүсэлт болгон тавьж байсан баримт ч байдаг.
 
Хиагтыг гамингаас чөлөөлөхөд Унгар эмч эмнэлгийн тусламж үзүүлж байсан тухай судалгаа танд байгаа нь лавтай... ?
 
-Монгол Ардын журамт цэрэг 1921 онд Хиагт, ; Алтанбулагийг гамингаас : чөлөөлөх байлдаанд орох үед Хиагтын Орос тосгонд оросын цэргийн эмч нар байсны дотор унгар гаралтай Андор Раднати Адольфович гэдэг эмч байж, улмаар Ардын журамт цэргийн эмчээр ажилласан байдаг. Богд хаант Монгол Улсаас хойш анхны их эмчийн тусламжийг хүн амд, цэргүүдэд үзүүлсэн хүн нь дээрх Унгар хүн юм. Энэ хүний дараа А.И.Ружеский гэж Улаан цэргийн эмч ажиллаж байсан. Түүний дараа Щастин эмч уригдаж, Цэргийн госпитальд ажиллаж байгаад Халдвартын эмнэлгийг анх байгуулсан буянтай хүн.
 
Хаа холын Унгар эмч ямар хувь тавилангаар монгол цэргүүдийг эмчилсэн юм бол?
 
-Энэ хүн 1893 онд Унгар Улсын Мышкальц хотод төрсөн. 1914 онд цэргийн албанд дайчлагдаж, Унгар, Орос Туркийн дайнд оролцож явахдаа оросуудад олзлогдож, Дээд Үдийн орчимд Березовскийн хорих лагерьт хоригдож байжэз. 1915 онд суллагдаж, Оросын цэргийн госпиталь болон Дээд Үдийн Улаан загалмайн нийгэмлэгийн больницод их эмчээр ажиллаж байжээ.
 
Дэд хурандаа Г.Баатарнум
 
Эх сурвалж: "Соёмбо"сонин