УИХ-ын болон НИТХ-ын сонгууль шударга бус болж байгаа тул зарим тойрогт дахин санал хураалт явуулах шаардлага үүссэн талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намаас нэр дэвшигчид мэдээлэл хийв.
АН болон МАН иргэдийг бөөнөөр нь шилжүүлж, хууль бусаар саналыг нь өгүүлэх үйл ажиллагаа хавтгайрч байгааг 55 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч Нэр дэвшигч Ц.Оюунбаатар хэллээ.
Тэрбээр, “Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 37 дугаар байрны 3 тоотод Ш.Батдэлгэр, Ц.Бат-Эрдэнэ, Н.Баясгалан, Ц.Гэрэлмаа, Г.Мөнхбаяр, Л.Отгонсүрэн, М.Уянга нарыг шинээр бүртгэж, санал өгүүлсэн байна. Бид энэ асуудлыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлж шалгуулна. Мөн хороодын Засаг дарга нар төрийн байгууллагын алба хаагчдыг дарамталж, саналыг нь өгүүлэх ажил зохион байгуулж байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга 75 дугаар сургуульд байрлах сонгуулийн байрны хажууд очин оршин суугчдын саналд нөлөөлөх ухуулага зохион байгуулсан. Бид энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн ч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Хан-Уул дүүргийн 3 дугаар хэсгийн хороонд МАХН-аас ажиглагчаар ажиллаж буй хүмүүсийг хууль бусаар баривчилах тохиолдол ч гарсан” хэмээв.
Дээр дурьдсан 55 дугаар тойрогт гарсан зөрчил 28, 50, 56, 64 тойрогт ч мөн илэрсэн гэдгийг нэр дэвшигчид хэлж байлаа. Тэд иргэд нам, эвслийн ухуулга, ятгалгад орж, хаяг шилжүүлэн санал өгснөөр төрийн эрхийг хууль бусаар авах онц ноцтой гэмт хэрэгт холбогдоно.
Өөрөөр хэлбэл, хууль зөрчин иргэдийг шилжүүлж байгаа нь төрийн дээд албан тушаалыг авах гэсэн онц ноцтой гэмт хэрэг юм. Тиймээс “царцаа” гэж нэрлэгдэх иргэдийн санал өгсөн тойргуудад дахин санал хураалт явуулах хэрэгтэй гэдгийг МАХН-ын удирдлагууд онцолж байлаа.
МАХН-аас нэр дэвшигч Ц.Оюунсайханыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах болсныг СЕХ өнөөдөр мэдээлсэн. Ц.Оюунсайхан нь өөрийн сурталчилгааны хуудсандаа лам нартай хамт авахуулсан зурагаа оруулсан бөгөөд үүнийг Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн сурталчилгаанд шашны зан үйл ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж хасах болжээ.
Лам нартай хамт авахуулсан зураг нь шашны зан үйл биш бөгөөд энэ нь Ц.Оюунсайхантай өрсөлдөхөөс айсан бусад нэр дэвшигчдийн хууль бус үйлдэл гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр онцлов.
Тэрбээр, “СЕХ хороо өрсөлдөгчөөсөө айсан нэр дэвшигчдийн хууль бус хүсэлтийг хүлээж авч, манай нэр дэвшигчийг жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Тиймээс хууль бус үйл ажиллагааг дэмжиж, буруу шийдвэр гаргасан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн огцрох хэрэгтэй” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Tertee.tergui.ner.tor.chamd.baihgui.shuu.dee.bol.bolsonon.deer.Odoo.engeed.songuulai.Taivan.duusgii.Buhel.yumandeer.sadaa.boloh.yum.bol.CHi.engej.baihaar.CHinges.zochid.buudliig.Ard.tumendee.avaad.ogooch.ter.chin.buyn.bolno.OKe
ОДОО БОЛНО ОО ЭХКЭЭ МИНЬ
Enxbayar odoo er xun shig zagnaval xarin erunxiilegchid songogdox shans biishuu. Mongolchuud uxaantai MAN-iig xazaarlax chadax xunee l erunxiilegchid songono.
CHinges.Zochid.buudliig.ARD.tumendee.avaad.og.ENH-BAYRAA.
Neerei.teg.mash.tom.buyn.bolno.
Gants tom bodligiin aldaa hiilee de ene nam.man.tai l evsdeg bj.enhbayraa.
Намбарын Энхбаяр танд ард олон олон удаа итгэл өгч төрийн өндөр албан тушаалд сонгож байсан. Та санаанд хүртэл ажиллаж чадаагүй. Харин таныг Төрийн эзэн байсны тань хувьд түүхэндээ алтан үсгээр биш юмаа гэхэд монгол хэлээр тов тодорхой сийлэн үлдээсэн. Гэтэл та тэр нэр төрийг өөрөө баллаж суух юм. Хийсэн бүтээснээ дурсаад, ард түмэндээ хүндэтгэлтэй хандаад намбайтал сууж болохгүй байна уу. Заяа нь дэлгэр гэж. Энхбаярыг дагаж навсаганах хүмүүсийг морь унасан толгойгүй хүн гэмээр.
Kk mori unasan tolgoigui hun gj yg onoj hellee ymar tud n enhbayrig dagadag bnaa
ene hymyys uy gej coliorood bnaa Chinges zochid byydal chin lyivarchin Cy.Batboldiih za uy dyrtai um bol chi uuruu ezneesn deeremdeed avahgyi uy
uy gej dandaa Enhbayar lyy dairch baidag um be Enhbayaraas ilyy horlontoi lyivarchid tsaana chin erdenet yildveriig zygeer avch bna medevyy chamaig end heryyl hiij baihad chin chi tedentei yari za uy malaa
ODOO ARD TUMEN DAHIN SONGUULIA UGUHGUI EE BUU GORID
Энхбаяр даргаа, больдоо, хэрэггүй дэ, нэмэргүй дэ.
Одоо болноо, Энхбаяр минь. Таньд болон танай намд, таны эхнэрээр дамжуулаад Ард түмэн нь үгээ хэлчихээд байна. О.Баасанхүү 29 хувийн санал авч, бараг азаар шахуу гарч ирлээ. Бусад нь таг, таны гэргий Цолмон хүртэл навс ялагдсан нь Ард түмэн, эрхэм сонгогчид ямар дүн тавьсан, юу бодож байгаагаа шууд илэрхийлсэн бус уу?
Энхбаяр албаны дон шүглэж сэтгэцийн гажигтай болжээ.эдгэршгүй өвчиндөө хөөрхий үйлийн үр гэж энэдээ