sonin.mn
Улсын хэмжээнд  энэ оны эхний хагас жилийн байдлаар  38689 эх амаржжээ. Өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1333 буюу 3.3 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин өнгөрсөн сарын байдлаар 6625 эх амаржиж,  6651 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 116  буюу 1.7 хувиар, шинээр мэндэлсэн хүүхэд 108 буюу 1.6 хувиар буурчээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг