sonin.mn
Монголын Жүдо Бөхийн Холбооны фэйсбүүк хуудаснаа  МЖБХ-ны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатарт тодорхойлох тухай шийдвэрийг тус холбооны удирдах зөвлөлийн хурлаар шийдсэн талаар мэдээлсэн байсан билээ.
 
Тэгвэл энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга үгүйсгэлээ. Тэрбээр "Хурлаа би удирдсан. Д.Сумъяагаа л баатарт тодорхойлсон. Би юу гэж өөрийгөө цол тэмдгэнд тодорхойлох вэ дээ. Битгий уурлацгаа. Битгий санаа зов" гэж жиргэжээ.