Ээлжит бус чуулганы эхний өдөр эрх баригч МАН-ын хийх гэж буй “ажиллагаа” ил боллоо гэдгийг ажиглагчид хэлж байна.
Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар уг нь Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр хийгээд энэ оны төсөвт тодотгол хийх талаар хэлэлцсэн юм.
Гэхдээ албан ёсны энэ асуудлаас илүүтэйгээр улс орны эдийн засгийг ингэтэл элгээр нь хэвтүүлсэн буруутныг олж тогтоохоор мэтгэлцсэн гэвэл зохино. Үг хэлсэн МАН-ын гишүүн бүр “...Буруутан нь АН, тэд хариуцлага үүрэх ёстой” гэцгээсэн. Энэ мэтээр ээлжлэн хэрүүлийн шинжтэй нэлээд үг шидэлцсэний эцэст УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлсэн үг цэг тавьсан. Тэрээр “...Эдийн засаг хүндрүүлсэн нөхдийг эвийлэхгүй шүү.
Х.Тэмүүжин хүртэл “Аж ахуйн нэгжүүдийг дампууруулсныхаа хариуцлагыг АН үүрэх ёстой” гэж сонинд ярилцлага өгсөн байна. Зөв л ярьсан байна лээ. Өнгөрснийг битгий сөхөж ярь гэж АН-ынхан ярьж байна. Өнгөрснөөс, үнэнээс зугтаж болдоггүй юм. Ард түмэн санадаг юм шүү.Бодит үнэнийг нуугаад байвал байдал улам даамжирна. Эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн нь үнэн. Ам хаахгүй шүү. Үнэнээс зугатах тусам байдал хүндэрдэг юм” гэсэн юм. Энэ нь АН-тай хариуцлага тооцохоор МАН нэгэнт ажиллаад эхэлжээ гэдгийг олон нийтэд зарласантай адил явдал болсон хэрэг.
Төрийн ордон, улс төрийн хүрээнд яригдаж байгаагаар МАН-ынхан АН-тай хариуцлага тооцох нь нэгэнт тодорхой болсон. АН-ын лидерүүд болох З.Энхболд, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Н.Золжаргал, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хүмүүсийг “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банк, төмөр зам, томоохон тендерүүд, халамж, даатгалын мөнгө, их хэмжээний мөнгө хэвлүүлсэн зэрэг асуудлаар хэрэг үүсгэн, улмаар хариуцлага үүрүүлнэ гэж байна.
МАН-ын хувьд ингэж тооцоо бодох шалтгаан бий гэж үзэж буй ажээ. Учир нь 2012 оны сонгуулийн дараа МАН-ын “шошго” бүхий олон хүн шоронгийн хаалга татсан. Тэгэхээр АН л энэ “дайн”-ыг эхлүүлсэн болж таарч байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд, Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх, Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат нар шүүхээс ял шийтгүүлж байв.
Мөн Хөвсгөлийн Засаг дарга асан Л.Цэрэнжав, Дорнодын Засаг дарга асан Ц.Жанлав, Говь-Алтайн Засаг дарга асан Ш.Амгаланбаяр, Булганы Засаг дарга асан М.Оюунбат, өдгөө УИХ-ын гишүүн болоод байгаа Өвөрхангайн Засаг дарга асан Д.Тогтохсүрэн, Архангайн Засаг дарга асан Ё.Баатарбилэг нар ч АТГ болон ЭЦГ-аар шалгуулаад амжсан байдаг. Мөн Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан харамсалтай хэрэг ч гарч байлаа.
Түүнчлэн МАН-ын засаглалын үед бизнес нь сэргэсэн гэх олон бизнесмэнийг барьж хорьсон байдаг. Энэ утгаар нь харвал улс төрийн өшөө авалт явагдах нь гэж болно. Өөрөөр хэлбэл, АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн толгой дээр “хар үүл” хэдийнэ хуралдаад эхэлжээ гэхэд болохоор болжээ. Цааш хэрхэн үргэлжлэхийг цаг хугацаа харуулах буй за.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Нэр дурьдагдсан нөхдүүд бол яахын араггүй ял тулгуулах өстөн урвагчид. Дээр нь Тэмүүжин гээд нэг том эмнэлэг оншилгооны том техник хэрэгсэл устагсэн их мэдэгч гээд ардчилалын арьс нөмөрсөн алуурчин тонуулчин дээрэмдэгчид өрсөлдөн хулгайлж сүйтгэж эх орноо зарж хятадын иргэн гэдгээ олон улсад зарлсан урвагч Баярцогт Барсболд мэт төрийн хуулийг мартаж түмэн олонлуу нулимж хэнээ алдсан дотоодын дайснуудад төр маань амилсан нь үнэн бол хатуу хариуцлага тооцох ёстой.Шудрага хүмүүсд амжилт.Дэмжиж байна.
Үнэхээр хэлэх үг алга
Хайран сайхан эмнэлгийг шорон болгоод, одоо шинэ сайд нь бас шорон барина гээд юу вэ?
AN-iig ylagduulsan gol buruutan bol Temuujin emneleg nuraaj hariutssN yamaa dampuuruulsan daraa ni Bayrtsogt Saihanbileg nar orno shuu dee
Мэдээж хариуцлага гэдэг зуйлгуй бол улс орон яагаад ч еедлехгуй Бух ард тумэн уунийг хусэж байгаа гэдэгт эргэлзэхгуй байна.
Ter Saihanbileg Bayartsogt 2 bol yah argagui luivarchid
эвийлж болохгүй. монголын төрийг дампууруулсан. эрдэнээ гэдэг луйварчинг гэр бүлийнх нь хамт шалга. бгд-т гишгэх газар үлдээлгүй чанаргүй эмнэлэг хороо дүүрэг нд-н нэртэй байшингууд барьж мөнгө угаасан.
зөвөө зөв. замын хүн хамаг юмыг чинь дээрэмдээд явчихад өнгөрсөн юёыг сөхөхөө больё гээд сууж байх юмуу! алт ч нам бай, ямар ч эрхтэн дархтан бай хийсэн үйлийнхээ хариуцлагыг үүрдэг байх ёстой!!!!
С.Эрдэнэ түүний гар хөл бологсод Баянгол дүүргийг хэрхэн самарсанд ял асуувал зүгээр байна шүү. Хамаг газрыг нь жижиглэж зарсан, биеэ үнэлэгч, архичдын үүрлэсэн нүх болсон, хэрэг төвөг их гардаг, явган зам байхгүй, автозам нь маш их эвдрэлтэй, төмөр замын цэцэрлэг нь зүгээр л хаягдсан, хороолол дотор ямар ч тохижилтгүй, жаахан бороо орохоор л нэлийсэн шалбааг болдог, шинэ олигтой бүтээн байгуулалт юу ч байхгүй гээд л зөндөө зөндөө
Эдийн засгийн хямрал өгүүлбэрийг логиктой хармаар байна Монголчууд мөнгөгүй өлсөж гудамжинд жагсаж цагдаа нарыг зодож байхыг эдийн засгийн хямрал өгүүлбэрээр илэрхийлнэ биз дээ Энэ өгүүлбэрээр одооны цагийн байдалтай авцалдаж өгөхгүй байна Өгүүлбэр ёсоор Монголчууд гудамжинд жагсах ёстой байтал жагсахгүй байна Тэгэхээр өртэй компаниудын хямрал болж байна Өртэй саятанууд нэгдэж Монголын бүх юмыг худалдан авчээ Тэд МАН ыг ч АН ыг худалдаж авсан байна Тэд үгэнд ороогүй гэж Алтанхуягийн засгийн газрыг гүтгэж огцоруулсан Тэд МАН ыг төрд гаргасан Өртэй компаниуд ард түмнийг эдийн засгийн хямралаар айлгаж МАН аар төсвийн таналт хэмнэлт нэрээр өр дарах хуйвалдаан явж байна ш дээ Том зээлийг буруу тооцоолж авсан өртэй компаниуд төр самарч ард түмний төлбөрөөр төлүүлэх гэж улайрвал МАН д олон эх орончид эсэргүүцэх байх шүү Өртэй хүн галзуурдаг Төлүүлэх аргаа олдог номтой Тэд үгэнд орсонгүй гэж Эрдэнэбатын засгийн газрыг Алтанхуяг шиг огцоруулах түүх давтагдах магадлал өндөр байна шүү
МАН ынхан та нараас улсаа сайн сайхан болгох эхний ажил АН ын хийсэн өр хямралыг цэгцлэх ТӨР гэж байгааг гэм хийсэн идсэн уусан новшнуудад мэдүүлэх дээр нь дэндүү нүсэр үрэлгэн төрийн бүтэцийг цэгцлэх тэгээд хариуцлагын тогтолцоог энэ Улсд бүрэн утгаар нь тогтоох хэрэгтэй байна
Сайханбилэг,Баярцогт,ерөнхийлөгчийн фрагцынхантай бол тэмцэхгүй,харинч халхавчлах юс байна гэж ойлголоо. Айлын хөвгүүдийг алаг үзээд
гол гэмт хэрэгтэн нь бас батүүл шүү дээ
Дvvргийн хуримын ордон ч гэх шиг солиорол яанаа.Эсвэл энэ дvvрэгт эрvvл xvн байхгvй байх!
АН-хан ч ялангуяа түрүүчийн сонгуулийн өмнөхөн МАН-ыг шалгах нэрээр шоронд хорьж байгаад ялсан биз дээ.
Төсвийн болон бондын мөнгө хулгай хийсэн Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Э.Батүүл, Н.Батбаяр, З.Энхболд нар шоронд байх ёстой хүсүүс
Элбэгдорж,Нямдорж нарыг эвийлсээр байгаад Н.Энхбаяр өнөөдөр тэд нарын гарт хэлмэгдээд л байж байна.Увс,Ховдынхон хүнд өс санахаараа аймаар ,тэр чигээрээ зуучихдаг юм биш үү.Хорлож ханадаггүй,дуусдаггүй. Аймаар юмаа.
Манжын үлдэгдэл байж л байна тэнгэр гэсгээг улс Монголыг маань талцуулсан гэмтэн урвагч
ЧАДАХГҮЙ Л ДЭЭ.
Олон жил хvлээсны эцэст одоо л нэг юм шудрага ес гуай морилон ирэх сураг дуулдана гэдэг чинь... юутай сайхан! Юутай баясгалан!!...Даанч тэгмээр дээ! Нэг удаа ч болов! Тvр ч болов манай улсад ирмээр дээ! "Шудрага ес гуай "таныг vхчихсэн юм байх гэж бодоод цехерчихеед байтал сураг нь дуулдах нь хvртэл сайхан байнаа! Сайхан байна!
Улс орныг маань элгээр нь хэвтүүлсэн гадны гар хөл урвагчдыг цаазаар авах хэрэгтэй иргэж байж л Монгол улсад маань хариуцлагын тогтолцоо бүрэн утгаараа ирнэ
Буруутныг олж шийтгэхгүй бол худал цуурхал юм.
Buruu hereg hiisen bol zaaval shiitgeh yostoi.Huuliaa deedel