Сайн хуульч, шулуун шударга, өсөх ирээдүйтэй залуу улстөрч гэж таныг төрийн өндөр сэнтийд хоёр дахь удаагаа сонгож залсандаа Баянзүрх дүүргийн сонгогчид бид сэтгэл таатай байдаг. Түшээгийнхээ зарчимч байр суурь, ончтой санал санаачлагыг бид үнэлж байдгийн зэрэгцээ засуул хүн бөхөө засдаг шиг танд анхааруулмаар зүйл бас гарах юм аа.
Саяхан УИХ-ын чуулган дээр Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай хэлэлцэхэд таны хэлсэн үгийг сонсоод ахмад сонгогч бид энэхүү зурвасыг бичиж байна. Түүх мэдэхгүй зарим нь сэхээтний төөрөгдөл гэгч болон Д.Дамба, Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Ц.Лоохууз нарын хэсэг хүнийг Ю.Цэдэнбал л хэлмэгдүүлчихсэн мэтээр олон жилийн турш гүтгэж ирснээс нээрэн ч тийм юм болж дээ гэх бодол санаа олны дунд газар авчээ.
Цаг, цаас хэмнэхийн тулд тэдгээрээс зөвхөн эхний, сүүлчийн хоёрыг, тухайлбал сэхээтний төөрөгдөл, Ц.Лоохуузын бүлгийн талаарх түүхийн үнэн баримтаас танд цухас төдий сонсгоё.
Дөч, тавиад онд сэхээтнүүдийн дунд “Улсын хөгжил удаан, ард түмний амьдрал дорой байна. Барууны орнуудын тусламжаар үйлдвэр, ялангуяа хүнд үйлдвэр хөгжүүлье” гэсэн яриа шүүмжлэл нэлээд гарсан байдаг. Тиймээс Улстөрийн товчооны гишүүд, намын Төв хорооны дарга нар, Сайд нарын Зөвлөлийн орлогчдыг зарим яам, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн газар, их, дээд сургуулиуд, томхон үйлдвэр, аж ахуйн газар, олон нийтийн төв байгууллагуудад очуулж, хурал цуглаан хийж, нам, засгийн бодлогын талаар сэхээтнүүдийн санаа бодлыг сонсон илэн далангүй, чөлөөтэй ярилцдаг байсан юм.
Энэ ажлын дүнг хэлэлцэх үед намын Төв xopooны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба тэргүүтэй зарим хүн нэлээд хатуурхаж, олон сэхээтнийг ажлаас халах, арга хэмжээ авах байр суурь илэрхийлсэн боловч Ю.Цэдэнбалын санаачлага, чармайлтаар Улстөрийн товчооны тогтоолд цөөн хүний нэр дурдаад өнгөрсөн, нэг ч хүнийг ажлаас халж хэлмэгдүүлээгүйг тэнд нэр зааж шүүмжлүүлсэн Г.Шагдаржав саяхан хэвлүүлсэн “Захидал” номдоо тэмдэглэсэн байна.
Ц.Лоохууз нарын бүлэглэсэн явуулгын тухайд гэвэл, тэд 1964 оны намын Төв хорооны бүгд хурал дээр Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн удирдлагын дутагдлыг шүүмжилчихсэн учраас л хэлмэгдсэн гэх ташаа ойлголт дэлгэрсэн юм.
Үнэн хэрэгтээ Ц.Лоохууз тэргүүтэй бүлэг тухайн бүгд хурлыг ашиглан ордны эргэлт хийж, өөрсдөө засгийн эрхэнд гарах зорилготой хуйвалдааныг бүр өмнө нь зохион байгуулж байсан нь тодорхой болсон юм. Бүгд хуралд олонх болохын тул намын Төв хорооны гишүүдийг талдаа татах, ятгах, нөлөө бүхий хүмүүст албан тушаал амлах, нэр хүндтэй ажилчин, малчин гишүүдийн шүүмжлэлийг бэлтгэж өгөх, нууц уулзалт, цугларалт зохион байгуулах, бүтэлгүйтвэл Хятад, Румын, Польшийн ЭСЯ-аас дэмжлэг хүссэн захидал бэлтгэх зэрэг хуйвалдааны баримт материал нь бүгд хурал дээр илчлэгдсэн байдаг.
Бүгд хурлын 100-гаад гишүүн шүүмжлэлээрээ Ц.Лоохууз нарын хуйвалдааныг баримттайгаар илчилж, тэдний талаар Ю.Цэдэнбал бүгд хурал дээр үг хэлээгүй санал гаргаагүй. Хуйвалдааны бүх баримт тагнуулын газрын болон Улсын төв архивд одоо ч байдаг юм билээ.
Хууль бус аргаар төрийн эрх авах гэсэн хуйвалдагчдыг хуулийн байгууллага шийтгэх ёстой ч намаас хөөж, ажлаас халаад өнгөрсөн ч тэднийг хэлмэгдүүлээгүй Түүхээ мэддэггүй хүмүүсийн балгаар өнөөдөр баатар, гавьяатын дүрд тоглож яваагаа Ц.Лоохууз нар өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж л байгаа.
Түүхийн талаар цагаан толгойгүй, онол, улстөрийн мэдлэг нимгэн, ноён нуруугүй, муйхардах, нударгалахыг урьтал болгодог С.Эрдэнэ шиг аманд орсноо бурж болдоггүй юм аа. Төрийн түшээгийн үг, байр суурь ултай бодож боловсруулсан, үнэн бодитой, баталгаа үнэмшилтэй байх ёстой шүү, Ж.Батзандан гишүүн ээ.
Таныг улам чамбайруулахыг хүсч, зурвас илгээсэн
П.Пэрэнлэй, Б.Батжав, Н.Цэрэн, Г.Буянтогтох, Н.Эрдэнэ, Ц.Чимэгээ
Сэтгэгдэл0
Sain hun gj hudlaa yariad suugaad yu ch hiihgui bhiig heldeg boloo yu da
Лоохууз гуайг амины аж ахуй эрхэлж хэдэн гахай тэжээн нядалж улсын машинаар хот руу махыг нь зөөлөө , социалист өмч болох хаягдал тоосгыг зөвшөөрөлгүй авч амбаар барилаа гэх мэт шальгүй юмаар нээнтэглээд шоронд хийчихсэн гэж сонсож байсан юм байна.
тийм үг яриа байвал тэр бол цуурхал шүү дээ ЛООХУУЗ бүгд хулын гишүүдэд тусгайлан захидал бичиж төрийн эргэлт хийхийн тулд бүгд хулын гишүүд хэсэг бүлэг хүмүүс бэлтгэж бүгд хуралд оролцоод эргэлт хийж чадаагүй л дээ тэр хүмүүсийн ЛООХУУЗ Сурмаажав ётатистикийн төв, Өмнөговийн намын дарга басан даа Нямбуу
тухайн үеийн бүгд хурлын материал унш
ene neg heden uvguchuul yu yariad soliorood bnaa Loohuuz guai denduu aimaar helmegdsen shuu dee
Эд нар үхэхдээ коммунизмын шүглэсэн сүнсийг аваад Маркс руугаа буцна шүү дээ. Батзандангийн аавын дүү хэчнээн сайхан хүн байгаад 30 жил нутаг заагдаж цагаадаж чадалгүй өнгөрсөн билээ? Батзандангийн аав аймгийн прокурор тулдаа аймагтаа татаж авсан гэдэг юм билээ. Ганцаараа нутаг заагдаад эхнэр хүүхдээсээ амьдын хагацлаар салсан түүн шиг хүн олон зуугаараа цагаадалгүй өнгөрсөн дөө, хөөрхөс.
тиймүү баярллаа мэдээлэл өгсөнд
Er ni sonsson zuilee batalgaajuulj baij yritsgaa Loohuuziin hereg bol notstoi gemt hjereg baisiim sh uu huuhduudee
САЙН БАЙНА УУ? БАТЗАНДАН, ТА ӨӨРИЙНХӨӨ САНААЧИЛСАН ОФФШООРТ БАЙГАА 17 ТэрБУМААС ОЛЖ ИРЭХ АЖЛАА ЯАГААД УДААШРУУЛААД БАЙНА. ЦААДУУЛ ЧИНЬ ЯАЖ ЭХЛЭЭД АВЧИРЧ ӨГӨХӨӨ МЭДЭХГҮЙ ТЭЭНЭГЛЭЗЭЭД БАЙГАА ЮМ. БИШ ҮҮ? АВЧИРЧ МОНГОЛ УЛСДАА ЗЭЭЛИЙН БИЧГЭЭР ӨГСӨН БҮХЭНД АЛТАН ГЭРЭГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. 1000 ЖИЛ ДУРСАГДАНА. ШИЛИЙН САЙН ЭРСҮҮД ГЭЖ.
Батзандан санааг нь гаргасан болоо юм биш vv.ТvvНийг дэмжээд тер засгаараа хедлехгvй юм бол хэн санаачлагаараа офшороос Менгее авч ирэх вэдээ.
төрд гарсан луйварчдыг " дээрэм хийх оюуны өндөр чадвартай" гэж магтахыг нь сонссон. сайн хүн яагаад ч биш.
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
batzandan bol zvgeer l az tai hvvhed erh hvvhed shig ih hural deer hoshuugaa tsorvoigood yrij bga ni songogchdoo vnelgee avah l arga ni bha ternees bol vnen mongoliin tuluu hvn munvv dee
ОФФШОРТ БАЙГАА 17 ТЭРБУМААС ЛОЖ ИРЭХ АЖЛАА ХУРДЛУУЛ.ГАДНА ДОТНООС МӨНГӨ ГУЙЖ ШИВШИГ БОЛЖ БАЙХЫН ОРОНД ХУЛГАЙД АЛДСАН ХЭДЭН АДУУГАА ХӨӨЖ ИР.
Яг тиймшүүү
Батзандан гишүүнд захидал бичсэн хүмүүс яг үнэнийг бичсэн бна Тэртээ1964-оны бүгд хуралдээр Лоохууз нарын хэдэн хүн ард түмны нэр барьж албан тушаалын төлөө зүтгээд үнэн нь илчиэлэгдсэн юм гэсэн Хуувилдааны бүлэг байгуулсан юм билээ Одооны АН ы фракц шиг юмуудаа тэрэнд нь энгийн учирыг нь олоогүй энгийн төлөөлөгч нар хүртэл бичиг цаасыг нь санамсаргүй дамуулснаас болж эвгүй байдалд орж басан гэдэгюм Ж;Өдөлмөрийн баатар жолооч монхор Самбуу гэдэг энгийн сайхан хүн /улсын их хурлын гишүүн асан С.Дэмбэрэлыын аав/энэ бичигийг тэрэнд дамжуулаарай гэсныг нь дамжуулсны төлөө санамсаргүй эвгүй байдалдорж байсан гэдэг юм Ер нь Лоохууз гэж насандаа тохироогүй овилогогүй хүн л байсан шүү дээ 90- Оноос хоош худлаа хөөрөгдөөд байгаа болхоос
Хөдөлмөрийн баатарын анхных нь ЛУВСАН САМБУУгуай байсан шиг санагддаг юм.Сайхан хүн байж билээ
шнэн шүү лоохууз тун овилго муутай хүн байсан даа нөгөө хөвсгөлөөс их хуалд суудаг эмч залуутай төсөөтэй хэлэмгий доломгой нөхөр л байсан даг аа ажил сүтээх нь бага чрих нь ихэдсэн лоохууз их хурлын орлогч паргаар сонгогдоод тар нь танигдсан шүү ээ
Лоохуузтан тэр үед зөвлөлтийг түшиглэж гадаад дотоодын бүх ажлаа амжуулж байсан цаг үеээ ойлгоогүй юм шиг санагддаг
ter uyiin luuhaanuudiin frakts baisan gevel unend iluu oirhon baih.
оффшорын асуудал чинь яасан бэ? энэ ауудал чинь эх оронд маань хэрэгтэй байвуу? эсвэл өөрийн чинь иргэдийн санал авахад хэрэгтэй байв уу? үүнийг илчлэх арга хэмжээ авахыг иргэд хүсэн хүлээж байна. дуугүй болчих шалтгаан гараа юу?
Лоохууз гэж овилгогуй хун ардчилалын буянаар хэлмэгдэгсэдийн дурд удаан тоглож бн энэ дурээрээ АН Засаг барьж бх уед ихээхэн хувийн ажлаа амжуулсан да Хаа сайгуй л дурд тоглоод явдаг бсан
ардчилсан нэрээр халхавч хийсэн АН-ын удирдлагад гарсан шуналт хүн хувалз, ардаар халхавч хийсэн МАН-ын шуналт хүн хувалзнуудыг өөрийн гар хөлөөр дамжуулан идүүлэхийг багасгахын тулд орон нутгийн сонгуульд АН МАН-аас нэгч хүнийг гаргахгүй байхыг монголчууд минь мэдтүгэй