\"Сэтгэлгээний өөрчлөлт" цуврал-01\
*-Чи бусад айлуудын хүүхдүүдийг хар! Тэгээд чи өөрийнхөө байж байгааг хар!
-Айлын охин онц сураад байхад чи олигтой ч сурч чадахгүй
-Чи ер нь олигтой хүн болохгүй дээ, байж байгаа царай нь энэ
Бидний багад олон эцэг эхчүүд хүүхдүүдээ ингэж зэмлэдэг байж билээ. Өөрийнхөө үр хүүхдийг үргэлж хэн нэгний хүүхэдтэй харьцуулан жишиж "доош" нь хийнэ. Хэдийгээр энэ харьцуулалтаар хүүхэд нь гэнэт ухаан сууж, тэр хүүхэд шиг болж чадна хэмээн сэтгэлдээ горьдох авч, үр хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь урам зоригтой нь хамтад нугалж, бусдыг үзэн ядахад сургаж буйгаа анзаардаггүй. Хамт тоглож байсан хүүхэд нь булхайцаж, муу аргаар залилж байгаад баригдахаараа хорсон уйлж аавдаа очин ховлож өөрийгөө зөвтгүүлэх, хамт сурч байсан охин нь өөрөө бодож чадахгүй тоогоо өрөөл бусдаас хуулж бичээд онц авах муу үйлдлүүдийг мэдрэх бүрдээ, энэ муу үйлдлүүд нь тэднийг жишин магтах шалтаг нь болж байгааг ойлгох бүрд аав ээжийгээ ч, тэр хүүхдүүдийг ч үзэн ядах шалтгаан нь болж байдаг байх.
Энэ ертөнцөд хүн болж төрчихөөд өөрийн бяцхан оюун ухаандаа амьдралын учрыг ойлгож ядаж байгаа, хүмүүсийг таних гэж хэрдээ будилж яваа хүүхдүүдийг томчууд бид л бусдыг үзэн ядах сэтгэлгээнд дасгаж байна бус уу? Тэд заавал өөр хоорондоо адилхан байх албагүй, өөр өөрийн гайхамшигт ертөнцтэй гэдгийг бид өөрсдөө ухаарч ойлгодоггүй. Өөрөө хүүхэд байгаагүй, яг л том чигээрээ төрчихсөн юм шиг аяглах.
*Хүүхдүүдийг сургуулийн босгоор баяр хөөртэй, урам зоригтой алхаж орсон цагаас нь багш нар шууд л дүнгээр ялгаварлан гадуурхдаг. Түүнийгээ бүх хүүхдүүдийн өмнө баяр бахдалтайгаар албан ёсоор зарлана гээч. Хүүхдийн хувьд авсан анхны "муу" дүн амьдралын "хар толбо" болж үлддэг төдийгүй, бусад хүүхдүүдээсээ ичих хэрээрээ тэднийг үзэн ядах шалтгаан нь болж хувирна. Хүүхдүүдийн оюун санааг дүнгээр үнэлж, нэг хэсгийг нь магтан дуулж, нөгөө хэсгийг нь муучлан гадуурхах нь ургаж буй сайхан цэцэгсийн гоёмсог дэлбээг хурц иртэй хайчаар хярган хаях адил гэмт үйлдэл юм. Шинэ жилээр "Хэн гацуур модоо олон онцоор чимэх вэ?" нэртэй уралдаан болж хүүхэд болгон дүнгийн хойноос улайран уралдан өрсөлдөцгөөнө. Өнөө хэр нь мэдлэг чадварт биш дипломд итгэдэг муу үзэгдлийн эхлэл нь энэ байлаа.
Тэр үед "Онц" сурлагатан байсан олон хүүхдүүд болон боловсролын муу тогтолцоог эсэргүүцэн сахилгагүйтдэг байсан зарим хүүхдүүдийн өнөөгийн амьдралын түвшинг харьцуулан харахдаа би заримдаа харамсдаг. Бараг 20 жил багш, захирлаар ажиллаж байсан миний хувьд энэ бүхнийг өнөөдөр сэтгэлдээ шаналан мэдэрдэг. Хүүхэд болгоныг дандаа урамшуулж, харин авч буй дүнг нь бусдад огт мэдэгдэхгүйгээр дугтуйнд хийн эцэг эхэд нь хүргүүлэхдээ "яг юунд дээр хэрхэн анхаарах учиртай"-г зөвлөдөг байсан бол? Одоо ч хэрэгжүүлж чадвал олон хүүхдүүдийг өөрчилж чаднаа.
*Сая цагаан сарын өмнө баахан "шагналын хур" буув даа. Шагналын хур буух болгонд араас нь ёс юм шиг шүүмжлэл дагана.
-Энэ бол ёстой нүдээ олсон шагнал байлаа
-Энэ юу хийсэндээ одон тэмдэг авдаг юм бэ? Ичмээр юм
-Хүүе нөгөө хэний аав нь одонгоор шагнуулсан байна шүү дээ, Дараа жил хөөцөлдөж байгаад аавыгаа шагнуулах юм байна шүү. Аав минь гомдох байх.
Зүгээр л хийх ёстой ажлаа сайн хийж байгаа хүмүүсийг шагнадаг одон тэмдгүүдийг их мөнгө дагалддаггүй болохоор Төрийнхэнд гарз үгүй бололтой. Хэрэв нэг одон тэмдгийг 1 сая төгрөг, "Гавьяат" цолыг 10 сая төгрөг, "Баатар" цолыг 100 сая төгрөг дагалддаг жишиг тогтвол ингэж тараах болов уу? Эзнээ олсон шагналаас гадна эзнээ олоогүй шагналууд бусдын дургүйцлийг хүргэж, бие биенээ дооглон доромжлох шалтгаан нь болж байна.
Эцэс сүүлдээ үүрэгт ажлаа ухамсартайгаар хийхийн оронд шагнал авахын төлөө хийдэг, ажлаа жаахан гайгүй хийчихвэл "Намайг шагнасангүй" гэж гомддог, олон нийт сошиал мэдээллээр хэн нэгэнд шагнал өгүүлэх гэж уриалах бүхэн нь бидний сэтгэлгээг маш ихээр бохирдуулж байна даа. Утга учиргүй шагналууд хүмүүсийг хагаралдуулж, бас бухимдуулж, бие биенээ үзэн ядах олон шалтгааны нэг нь болж байна. Монголчууд бид дандаа л өөр хоорондоо уралдаж, бие биетэйгээ барьцаж, түрүүлэхийн тулд муу арга бүхнийг сүвэгчилдэг үйлтэй хүмүүс юмаа.
...Хүн болгон өөр хоорондоо адилгүй өвөрмөц ертөнцүүд. Заавал бусадтай уралдан түрүүлж, эсвэл хоцорч байх албагүй. Мэдлэггүй байж эрдэмтэдтэй барьцаад, авьяасгүй байж авьяастай хүнтэй барьцаад, дуулж чадахгүй байж дуучинтай барьцаад , барилдаж чадахгүй байж бөхчүүдтэй барьцаад л байж болохгүй шүү дээ. Тэдний энд хүрэхгүй байж, хорссондоо тэднийг үзэн ядаад, алдааг нь отоод, олсон алдаанд нь баярлан бусдад муучлаад, өөрөө чадахгүй байж байнга шүүмжлээд байх хэрэггүй дээ. Хүн болгонд ӨГӨГДӨЛ байгаа. Өөрийгөө таньж, өөрийн өгөгдлөө хөгжүүлж байж л амжилтад хүрдэг.
Тэгж чадахгүй бол ядаж ХҮН шиг амьдрах хэрэгтэй юм шүү дээ. Өөрийгөө хөгжүүлж чадахгүй бол ядаж тайвшраад, өрөөлийг үзэн ядахын оронд өөрийнхөөрөө ойлгон дэмжээд, шуналаа дарж амьдралаа аятайхан авч яваад, боломж тань хүрвэл бусдад туслаад боломж тань болохгүй бол бусдад гай бололгүй мөрөөрөө амьдраад явахад хичнээн амар гээч. Энэ ертөнцөд таныг заавал баян, эсвэл алдартан, суут ухаантан бол гэж заяагаагүй юм шүү дээ. Тийм үүрэг хариуцлага ч үгүй. Харин амар амгалан тайван амьдарч, бусдад тусалж, бусдыг хайрлаж бай гэж л ирүүлсэн. Тийм ч хэцүү биш шүү дээ.
Хүн болгон хувь тавилангаа өөрөө л бүтээдэг. Бас бусдын хувь тавиланг бүтээдэггүй, тийм боломж ч үгүй. Харин бид хамтдаа нэгэн дэлхий дээр адил хугацаанд аж төрж буй. Цуварч энэ дэлхий дээр ирээд цуваад л буцаад явна. Бид энэ дэлхийгээс амьд буцахгүйн адил юу авч явж чадахгүй. Бидний энэ дэлхий дээр аж төрж байхдаа бүтээсэн сайн муу бүхэн үлдэнэ. Цагийн урсгал дунд ихэнхи нь мартагдана.
Тэгэхээр амьдарч буй энэ богино хугацаанд бид юугаа булаалдаж, юуны төлөө муудалцаж, яах гэж бие биенээ үзэн яднам билээ? Тэр тусмаа аугаа түүхтэй цөөхөн монголчууд бид. Зүгээр л бие биенээ байгаагаар нь ойлгоод, байгаагаар нь хайрлаад, байгаагаараа дэмжээд амьдрахад л болно шүү дээ. Монголчууд биднийг ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ гэж зүгээр нэг хэлээгүй байхаа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2017-03-05
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2017-03-05
Сэтгэгдэл0
Тодорхой хэмжээнд яриад зогсоорой Галбадрах минь, их яривал бас л улиг болно шүү
mash zov bichsen bna
Галбадрах минь гадахдаас дэмтй яриад хэрэггүй. Бид Элбэгдорж мэтийн хүн хогнуудтай эвтэй байхдаа хүчтэй байна гэж байхгүй. Иймэрхүү арчаагүй Харвардын туршилтын туулайтай улс орныг сүйтгэж байгаа зүгээр дуугүй хараад сууж байх ёсгүй. Америк бол ямарч ардчилалгүй боолын сэтгэхүйтэй хүмүүсийн бөөгнөрөл. Тиймээс Америкийн боолын сэтгэхүйгээр Монголын харж болохгүй.
27 сэтгэгдэл харуулж байна гэмтэнд гишгэх газар бүү үлдээ ганбаатар, 2017-03-09 10:51:49, 103.212.119.12Хариу бичих Зөв дэмжиж байна. Зочин, 2017-03-09 10:53:39, 27.123.214.80Хариу бичих Дэмжиж байна шүү, анхнаасаа гадаад оронд суух элчин сайдаа томилохдоо өр төлөөс төлж байгаа юм шиг албан тушаалгүй хоцорсон хүмүүс томилохоо болих хэрэгтэйг сануулж байгаа хэрэг шүү, сайн бод, дараа дараагийн томилгоогоо Soongo, 2017-03-09 10:59:15, 66.181.177.232Хариу бичих 2 huntei jagsaal ym uu f, 2017-03-09 11:03:53, 183.81.171.135Хариу бичих Hund heregtei yum hiideggui yum gehed, sadaa bolj baih hereggui shdee. Iim medleg medeelelgui huurgun ulsuud yadaj ingej eh orniihoo neriig gutaaj baimaargui baih yum. Get a life! patriot, 2017-03-09 11:09:35, 96.246.154.64Хариу бичих Чиниихээр онц ноцтой гэмт хэрэгтэнг элчин сайдаар томилох зовуу? Улс орон ард тумнээ булэглэн тонон дээрэмдэгсэд жаргаж,гадаадад улсаа толоолж явах естой юу?Англичууд цаад учирыг чамаас илуу мэдэж байгаа Мгл, 2017-03-09 12:06:57, 150.129.142.13 энэ хүүхнүүд өөрсдөө Монголд юу бүтээж, Монгол орныхоо төлөө юу хийж гийгүүлсэн юм бэ Монгол, 2017-03-09 11:12:47, 202.179.31.33Хариу бичих bayart l ariihan oroond daruulah gej bhgyu yu ahahaha lol is lol, 2017-03-09 11:28:45, 103.26.192.186 юу ч бүтээгээгүй байж болно оо гэхдээ хулгайлаагүй Зочин, 2017-03-09 11:38:43, 183.81.169.24 Энэ уйлдэлээрээ иргэниихээ уургииг онц биелуулж байна Мгл, 2017-03-09 12:02:27, 150.129.142.13 demjij bna,muu noxoin golog utsan xuuxeldeig bushuuhan ix britaninaas mongol ru yavuul,uls orniig suiruulj xaysan adgiin novsh,uxej dald or stalin, 2017-03-09 11:13:48, 202.9.41.149Хариу бичих С.Баяр гэдэг балаг нь дуусахгүй гайт этгээд Москва дахь сайхан байрыг кавказын гэмт хэрэгтний бүлэгт түрээс нэртэй өгч өөрөө хамтран эзэмшиж байдаг юм. Тэнд хориотой казино, янхны байр гээд юм юм л бий! Монголын төр гэдэг ийм л болсон доо! Монгол, 2017-03-09 11:16:49, 103.212.119.222Хариу бичих Orost elzen baihdaa bayar hulan 2 tamhnll konrorvan hiij depelmat shuudangaar sar bolgon 2udaa tamhii zodog baisan.megeh hun bainuu.haruu??? Зочин, 2017-03-09 11:18:55, 50.129.20.208Хариу бичих дэмжиж байна. С.Баярыг татах хэрэгтэй 465456456, 2017-03-09 11:27:13, 150.129.143.247Хариу бичих bayar ariin oroondoo daguulj orood tag duugui bolgood gargaad irne biz ahahaha Зочин, 2017-03-09 11:27:42, 103.26.192.186Хариу бичих Наад хулгайч чинь аргалаад айлгаад гаргах толовлогоотэй шуу Баяр зальтай нохой доо, 2017-03-09 11:31:45, 184.99.229.196Хариу бичих Зөв ш дээ .Дэмжиж байна. Зочин, 2017-03-09 11:32:14, 202.21.106.119Хариу бичих Зөв дэмжиж байна. Зочин, 2017-03-09 11:36:27, 182.160.37.205Хариу бичих Ямар мундаг юм бэ, дэмжиж байна, уг нь монгол хүүхнүүд мундаг шүү дээ уншигч, 2017-03-09 11:47:38, 183.76.170.246Хариу бичих С.Баяр бол зүгээр нэг жирийн завхай зайдан амьтан биш. Өдий насны хүн ийм тэнэг шалиг завхай имижтэй ёсгүй. Тэгэхээр С.Баяр бол гадаадын тумгай албадын даалгавараар шалиг завхай амьтан гэсэн халхавчаар ажилладаг хөлсний ажилтан л юм байна. Ийм арчаагүй амьтныг яаралтай дуудан авчирч эх орноосоо уравсан ял хэлэлцэх хэрэгтэй. Үгүй бол тун удахгүй ард түмэн өөрөө урвагчийг устгах үүргийг өөртөө авч мэднэ. Урвагчаар элчин сайд хийлгэжээ., 2017-03-09 11:52:11, 202.9.40.141Хариу бичих Зоригтой ухаалаг бусгуйчууддээ хамгиин сайн сайхныг хусэн ероое.улс орон,ард тумнээ хайр найргуй тонон дээрэмдэгсэдэд хаана ч байсан ,юу ч хииж байсан байнга сануулга огч унэн царайг нь илчилж байх естой Мгл, 2017-03-09 12:00:31, 150.129.142.13Хариу бичих маш зөв дэмжиж байна, шудрага ардчилсан нийгэмд ийм булхай луйвартай гэдгийг байнга сануулах хэрэгтэй Зочин, 2017-03-09 12:03:23, 66.181.185.206Хариу бичих С.БАЯР ГУАЙН ТАЛААР ГАДУУР БИЧЭЭД БАЙДАГ НЬ ҮНЭНБОЛ ҮЛ БҮТЭХ ГЭМ ЭТГЭЭД БАЙНА ДАА. ЭГҮҮЛЭН ТАТАЖ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ.ЭС БӨГӨӨС САЙХАН ШАЛГУУЛАХ НЬ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЭЧ ИРГЭН, 2017-03-09 12:04:31, 59.153.87.55Хариу бичих сэтгэл зориг 2 байвал тоо чухал биш, бидний өмнөөс та 2-т баярлалаа гэж хэлье пүрэв, 2017-03-09 12:06:14, 119.40.103.130Хариу бичих Энэ хүүхнүүд Монголоо гэсэн сэтгэлтэй дайчин бүсүйчүүд байна. Монголын төрийг хулгайчуудаар дүүргэх үндэс МАНАН-г бий болгосон, Оюу толгойгоос хахууль аваад Монголд ажиллах нүүргүй болсон С.Баярыг томилсон Одоогийн засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж чадсанд нь баяр хүргэх ёстой. Од, 2017-03-09 12:11:04, 66.181.177.183Хариу бичих Шар сэмжилсэн овгон С.Баяр !!!Э. Сувд гэдэг энэ охин овоотэй яаж амьдарна гэж бодож чадаж байнаа. Кккк Зочин, 2017-03-09 12:13:34, 202.70.46.215Хариу бичих ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГ ЭНЭ НӨХӨР ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА ГЭЭД БАЙСАН БИЗ ДЭЭ. Зочин, 2017-03-09 12:15:21, 5.136.136.146 http://sonin.mn/news/easy-page/75631
Сайн нийтлэл болжээ. Хүүхдийн хүмүүжлийн талаар: Эцэг эхийн зөв харилцаа тэдний цаашид ямар хүн болох зан төлөвийнх нь тодорхой хэсгийг бүрдүүлэх учиртай. Монголчууд хүүхдээ зөв хүмүүжүүлэх өөрийн гэсэн амьдралын уламжлалт арга ухаантай байсан бөгөөд боловсрол, мэдлэг олж хүрээлэн буй орчин түүний ёс заншлыг сурч мэдэхээс эхэлдэг байв. Аливаа муу нөлөөнөөс биеэ хамгаалах болон нийгэмд амьдрах чадвар, ёс зүй, зан суртахуун зэргийг ахмад настан нь хойч үедээ заан сургаж байх нь муу бүхнээс эртлэн хамгаалж буй хэрэг юм. Их түймрийн өмнө цурам татах лугаа адил. Ингэж зөв хүмүүжсэн хүүхэд цаашид ямар ч өндөр хөгжил, өөр соёл иргэншил дунд орсон ч багаас нь суулгасан зан заншил, ёс суртахуунаа гээхгүй, хүмүүжилд нь элдэв муу юм холилдохгүй унаган зан төрх нь эвдрэхгүй тул хүнлэг чанараа үл алдах дархлаатай болдог. Багаас ингэж олж авсан суурин дээр боловсрол, мэдлэг лавтай суудаг тул түүнийг зүгээр арилгачихдаг зүйл биш юм.
маш зөв байна бидэнд энэ л ус агаар шиг дутагдаж эхлээд байна магадгүй шинэ эриний сургалт үүнээс эхлэх байж магадгүй юм шүү хамгийн чухал нь хүүхдийн хүмүүжил болчихоод байна тэд маань нийгмийг бүрдүүлнэ гэхээр бид л одооноос хэлж ярьж хичээхгүй л бол тэд маань араатан болох нь