sonin.mn
Гамшиг дагуулсан түймрийн хөлд эх орон минь үрэгдэж байна. Иргэд сэтгэл гаргаж, халаасны хэдэн төгрөгөөсөө эхлээд цай, боов хүртэл бэлдэн цуглуулж тус дэм болсоор. Харин түшээд таг чиг. Сонгуулийн үеэр хамгийн түрүүнд “Энканто” саунд хийсэн нүцгэн уулзалтынхаа тухай, улмаар бугуйгаа чимэглэх олон төрлийн цагныхаа тухай өөрийн цахим хуудсанд шууд бичлэгээр өдөр алгасалгүй учран золгож байсан ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат сайд та одоо нэг “лайвдах” болсон биш үү. 
Чиг үүргээрээ хамгийн гол ажлуудыг хариуцах ёстой Засгийн газар, түүний “гал тогоог” баригч Ж.Мөнхбат та үнэтэй цагнуудаа зарж хандив өргөдөггүй юм аа гэхэд, үйл ажиллагаанд оролцож, ажлаа хийгээч, гуйя. Найр наадмаа хэсэж дуусан бол “Энканто”-гоороо гялс орж, өнгө засчихаад олны өмнө эх оронч яруу үгсээ хэлж, ойн түймрийг унтраахад хувь нэмрээ оруулаад эхэлбэл олон түмэн чинь бахархана шүү дээ. 
 
 
 
Ш.Даваа