sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН-ын удирдлага мэргэжлийн Засгийн Газар байгуулах тохирооноосоо буцсан, албан тушаалын томилгоог цөөн хэдэн хүний хүрээнд ярилцан, шийдсэн, намдаа зүтгэсэн олон гишүүдээ үл тоож, өөрсдийн тойрон хүрээлэгчдээ төрийн албан тушаалд томилсон тухай олон нийт төдийгүй намын гишүүд нь ч илтэд шүүмжлэх болсон. Тэгвэл үүний нэгэн нотолгоо нь Газрын Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газрын Дарга Ц.Ганхүү юм. Тэрээр Үндэсний Шинэ Нам буюу одоогийн МҮАН-ынх бөгөөд, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын шадар  хүн байжээ. Тэр бүү хэл УИХ-ын 2008 оны сонгуульд ҮШН-аас Дундговь аймагт нэр дэвшиж байсан ч хожим нь М.Энхболдын ойрын хүрээлэлд орсон юм байна. Тэрээр өөрийнхөө хөрөнгө орлогыг АТГ-т хэрхэн мэдүүлснийг хүргэе.
 
Өөрийн орлого 25 сая
Гэр бүлийн гишүүдийн нийт  орлого 435 сая
 
Найман орон сууц, 6 обьекттэй бөгөөд эдгээр нь 919 сая 933 мянган төгрөгийн өртөгтэй.
 
Luxes LS-460, Mercedes Benz ML350, Toyota Tundra зэрэг гурван машинтай ба эдгээр нь 95 сая төгрөгийн үнэтэй. 55 сая төгрөгөөр үнэлэгддэг 52 адуу, хурдан удмын 3 адуутай. Эзэмших эрхийн 400 м2, 665 м2, 700 м2 гурван газар, 19890 м2 ашиглах эрхийн нэг газартай , үнэт эдлэл, урлаг, түүх соёлын үнэт эдлэл нь 210 саяд үнэлэгджээ
 
Ийнхүү МАН-ын удирдлага намынхаа гишүүдээс бус тойрон хүрээлэгч, төрөл саднаасаа албан тушаалд томилдог гэх яриаг нотолж буй ганцхан жишээг дурьдахад л ийм байна.
 
П.Энхмандах